Спорт

March, 2014

  • 24 March

    Манай хоккейчид “Сhallenge Cup 2014”-өөс хүрэл медаль хүртлээ

    Азийн хоккейн холбооноос Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулсан “Сhallenge Cup 2014” тэмцээнд манай хоккейн баг тамирчид амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ. Тэмцээн гуравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон бөгөөд Монголын шигшээ баг эхний тоглолтоо өнгөрсөн жилийн аварга Тайваны багтай хийж 3-10 харьцаагаар ялагдаж, хоёр дахь тоглолтоо Хонконгийн багийг (9:2), Тайланд (8:2), Кувейт(3:1) шигшээг тус тус ялсан юм. Ингээд …

  • 24 March

    МСБХ-ны шинэ тэргүүнээр Б.Тамир сонгогджээ

    Өнгөрөгч амралтын өдөр Монголын Сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны ээлжит чуулган болж, шинэ тэргүүн болоод удирдах зөвлөлийн гишүүд, цаашдын үйл ажиллагаагаа тодрхойлжээ. Учир нь тус холбооны тэргүүн асан Ч.Ганхуяг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзаад байсан юм. МСБХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Тамир нар өрсөлдөж, 68 хувийн саналаар Б.Тамир сонгогдсон байна. Харин удирдах зөвлөлийн гишүүдээр Ж.Чинзориг (“Миллхаус” …

  • 23 March

    Сумогийн 71 дэх аваргын болзол биелэгдлээ

    Японы мэргэжлийн  сумогийн  3 сарын тэмцээнд  барилдаанд 14 даваа, 1 унаатайгаар урамтай сахан барилдаж түрүүлэн Японы эзэн хааны цомыг  Какүрюү Ананд хүртлээ. Сумогийн холбооноос түүнийг энэ сард 13 ба түүнээс дээш давсан тохиолдолд ёкозуна цол олгох асуудлыг хэлэлцэнэ гэсэн шийдвэр гаргасан  бол Какүрюү Ананд энэ болзолыг бүрэн биелүүлж  Их сумогийн дээд зиндааны  барилдаанд түрүүллээ. Ийнхүү их  сумод барилдсан   Монголчуудын дундаас …

  • 21 March

    Какурюү М.Ананд Хакухо М.Даваажаргалын хамт Хару башёг тэргүүлж эхэллээ

    Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Их аварга Хакухо М.Даваажаргал озэки Котошёгикүд, ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж сэкивакэ Гоэйдод өвдөг шороодлоо. Харин ёкозуна цолны болзол сонсоод буй озэки Какурюү М.Ананд озэки Кисэносатог давж, 12 даваа, нэг унаатайгаар Их аварга Хакухо М.Даваажаргалын хамт Хару башёг тэргүүлж эхэллээ. Ёкозуна Харумафүжи Д.Бямдоржийн хувьд 11 даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийг нэхэж байгаа юм. …

  • 21 March

    Брэндан Рожэрс: Бүх анхаарал Кардиффын эсрэг төвлөрсөн

     Өнгөрсөн тойрогт заналт өрсөлдөгч Манчэстэр юнайтэдийг бахдалтайгаар буулган авсан Ливэрпүүлийг энэ тойрогт Уэльсийн Кардифф сити хүлээж байгаа билээ. Уг тоглолтын өмнө Улаануудын дасгалжуулагч Брэндан Рожэрс дараахи мэдээллийг хийсэн байна. “Одоо бидний анхаарлын төвд зөвхөн Кардифф л байна. Өөр юуны ч талаар бид бодохгүй байгаа. Олд Траффордоос бид сайхан үр дүнтэй буцсан, сайн тоглолтыг ч үзүүлсэн. Гэхдээ бидний хэн нь ч …

  • 19 March

    Манай хоккейчид анхны ялалтаа байгууллаа

    Абу Даби хотноо Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Challenge Cup” тэмцээнээс манай хоккейчид анхны ялалтаа байгуулжээ. Дөрөв дэх удаагаа оролцож буй тус тэмцээнд манай хоккейчид эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийж 3:10-аар хожигдсон бол уржигдар Хонконгийн багийг 9:2-оор буулган авчээ. Сонирхуулахад, тус тэмцээнд зургаан орны баг оролцож байгаа бөгөөд аваргууд энэ сарын 22-нд тодрох юм байна. Мөн манай тамирчид тус тэмцээнээс өнгөрсөн …

  • 19 March

    Г.Мандахнаран дэлхийн чансаад 3-рт бичигджээ

    Энэ чансаанд АНУ-ын Д.Шульцийн нэрэмжит, Болгарын Дан-Коловын, Кубын Гранма Цом, Ираны Тахтийн цом, ОХУ-ын И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При”, Туркийн Яшар Догугийн нэрэмжит, Францын “Алтан Гран-При”, Шведийн “Клиппан хатагтай”, “Mongolia Open-2014” зэрэг олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргаж медаль авсан бөхчүүдийн чансаа дээшилсэн байна. Манай бөхчүүд гадаадад Францын “Алтан Гран-При” тэмцээнээс 3 алт, Болгарын Дан Коловын болон Яшар Догугийн тэмцээнээс тус …

  • 18 March

    Өнөө цагийн үндэсний бөхчүүд төрмөл үү, таримал уу…

    Монголчууд эртнээс нааш үндэсний бөхөө дээдэлж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн билээ. Бөхдөө дуртай, бөхчүүддээ хайртай монгол түмэн  маань үндэсний  бөхчүүдтэй холбоотой олон сөрөг үйлдлийг тэгэсгээд “уучлаад” өнгөрүүлдэг. Ер нь  улсын цолтой  бөх  болно   гэдэг бол нэг талаас эцэг эхийн удам генийг өөртөө шингээж төрөхөөс гадна,  нөгөө талаас  өөрийн уйгагүй хичээл зүтгэл, бэлтгэл мэрийлтийн үр дүн байх гарцаагүй. Хэрэв удам …

  • 18 March

    “Чөтгөрийн ангууч” Стивэн Жэррард /статистик/

     Өчигдөр Ман ютд –ыг талбайд нь 3:0 харьцаатай буулган авсан тоглолтын дараа зарим статистик мэдээлэл шинэчлэгдсэн нь мэдээж. Ингээд зарим нэг сонирхолтой тоон баримтыг хүргэж байна. – Луис Суарэз өчигдөр Чөтгөрүүдийн хаалгыг мялааснаар энэ улирлын 25 дахь гоолоо оруулж, Фэрнандо Торрэсийн амжилтыг эвдлээ. – Премьер Лиг гэж нэрлэгдэх болсон цагаас хойш лигт Робби Фаулэр л хамгийн олон буюу 25, 28 гоол …

  • 18 March

    Босоо заяатай Монгол хүүхдийн бөхийн барилдаан боллоо

    УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ивээл дор Ховд аймгийн Жаргалант сумын II цэцэрлэг, Ховд аймгийн Үндэсний бөхийн холбоо, Боловсрол соёлын газартай хамтран зохион байгуулсан “Босоо заяатай Монгол-4” өсвөрийн хүүхдийн барилдаан 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Уг барилдааныг Жаргалант сумын хоёрдугаар цэцэрлэгээс 4 дахь жилдээ санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил оролцогчдын хамрах хүрээ, идэвхи …

  • 17 March

    Дэлхийн цомын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд манай тамирчид Гүржийн багийг ялав

    АНУ-ын Лос-Анжелос хотод болж байгаа Дэлхийн цомын төлөө эрэгтэй чөлөөт бөхийн багуудын тэмцээнд “Б” хэсэгт орсон манай баг эхний тойрогт японы багийг 4:4 онооны харьцаагаар ялж оросын багт мөн 4:4 онооны харьцаагаар хожигдсон ч өнөөдөр гүржийн багийг 5:3 онооны харьцаагаар ялжээ. Өнөөдөр украиний багтай хүч үзнэ. Түүнийг дийлж чадвал хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно. Энэ …

  • 15 March

    Үндэсний Супер лигийн аваргын өвөрмөц загвартай медаль

    МҮСБХ-ноос зохион байгуулдаг Үндэсний Супер лигийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр Спортын төв өргөөнд боллоо. Гурав дахь тоглолтын дараах байдлаар “Хасын хүлгүүд” ээлжит хожлоо авснаар цувралыг 3:0-ээр тэргүүлж байгаа. Үзэгчдийн түрлэг, хоёр багийн үнэнч хөгжөөн дэмжигчид, бүрээ, бөмбөрийн нижигнээн, туг далбаа намирсан уур амьсгал дунд хоёр багийн тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж байгаа. Үндэсний супер лигийн алт, мөнгө, хүрэл …

  • 14 March

    М.Мамиашвили ФИЛА-гийн дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ

    2014 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Итали улсын Ром хотод болсон Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн Товчооны хуралдаанаар ерөнхийлөгч Н.Лалович санал болгосноор Оросын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвилийг тус холбооны дэд ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгожээ. 1998 оноос ФИЛА-гийн Товчооны гишүүнээр ажиллаж байна. ФИЛА нь 5 дэд ерөнхийлөгчтэй ажээ. Михиал Геразиевич Мамиашвили нь 1963 онд өнөөгийн Украин улсын Конотоп хотод …

  • 13 March

    ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ЭХЭЛЛЭЭ

    Монголын Оюун Ухааны Академиас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах оюуны спортын 4 дэх удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалт бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалаар энэ сарын 22-ний өдөр Бямба гарагт Монгол Японы төв дээр болно. Тэмцээний эхний шалгаруулалт 3 сарын 1-нд зохиогдсон бөгөөд 120 тамирчнаас 52 тамирчин шалгараад байна. Улсын аваргын тэмцээн нь …