Хятадын тамирчин Яан хан Хятадын тамирчин Яан хан франц улсын тамирчин флореит амадио Украйны тамирчин Яков Орос улсын тамирчин Евгений Полушенко Канадын тамирчин Кэвин Ренолдс Орос улсын тамирчин Евгений Полушенко Японы тамирчин Мао Асада Японы тамирчин Юзура Хан ео Хятадын тамирчин Яан хан хКанада Улсын тамирчин Меган Духамел
Спорт
February, 2014
-
12 February
Харцага Ц.Содномдоржийн барилдах эрхийг хасчээ
Өчигдөр болсон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид ээлжит бус хуралдаанаар сар шинийн барилдааны үеэр зарим бөхийн гаргасан дэг журмын асуудлыг хэлэлцжээ. Үүнд: Модон морин жилийн сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа алдаа гаргасан харцага Ц.Содномдоржийн талаар МҮБХ-ны тэргүүлэгчдийн ээлжит бус хурал хэлэлцээд, түүнийг барилдааны төгсгөлд өрсөлдөгч бөхийнхөө зүүн гарыг мөр тохойны үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан …
-
11 February
Чөлөөтийнхөн “Алтан гранпри”-д багаараа II байр эзэлжээ
ФИЛА буюу дэлхийн чөлөөт бөхийн холбооны аварга шалгаруулах “Алтан гранпри” тэмцээн Францын нийслэл Парис хотноо “Роберт Шарпантье” Спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн 20 гаруй орны тамирчид оролцсон уг тэмцээнээс Монголын баг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа хоёрдугаар байр эзэлжээ. Тодруулбал, тэмцээний эхний өдөр манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль аваад байсан бол сүүлчийн өдөр …
-
11 February
“Сочи-2014” шорт-трекийн аваргаар Шарль Амлен шалгарлаа
“Сочи-2014” шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдааны алтан медалийн эзнээр Канадын алдарт тамирчин Шарль Амлен шалгарч өвлийн олимпоос гурав дахь удаагаа алтан медаль хүртлээ. Тэрээр 2:14.985 гэсэн цагт замаа туулсан байна. Мөнгөн медалийг БНХАУ-ын тамирчин Тианю Хан 2:15.055 минутаар хүртсэн бол хүрэл медалийг ОХУ-ын тамирчин Виктор Ан 2:15.062 цагт замаа туулснаар хүртэв. Оросын агуу тамирчдын нэг Виктор Ан нь дэлхийн аваргын …
-
10 February
“ХААН” эргэж ирсэн нь
Өвлийн Олимпийн хамгийн сонирхолтой төрлүүдийн нэгт тооцогддог биатлоны спортын уралдаан тэмцээнүүд эрэгтэйчүүдийн ойрын зайн 10 км-ийн уралдаанаар өчигдөр боллоо. Цаг агаарын нэн тааламжтай нөхцөлд нийт 87 тамирчин босоо ба хэвтээ буудлага хийж өрсөлдсөн энэхүү зайд Норвегийн алдарт тамирчин Уле Эйнар Бьорндален түрүүлж, олимпийн наадмын 7 дахь алтан медалиа хүртлээ. Энэ нь түүний кареертаа хүртэж буй Олимпийн 12 дахь медаль нь …
-
9 February
Сочигийн өвлийн олимпийн анхны алтан медалийг АНУ-ын тамирчин хүртлээ
АНУ-ын сноубордчин, 20 настай Сейж Коценбург “Сочи-2014” өвлийн XXII олимпийн анхны алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр өчигөр болсон эрэгтэйчүүдийн сноубордын slopestyle төрөлд анхны оролдлогоороо 93,50 оноо авснаар олимпийн аваргын титэм зүүсэн байна. Харин мөнгөн медалийг Норвегийн Стаал Сандбех /91,75/, хүрэл медалийг Канадын Марк МакМоррис /88,75/ тус тус хүртжээ.
-
9 February
Манай жүдочид Парисийн Их дуулгаас алт, мөнгөн медаль авлаа
Монголын жүдочид Морин жилийн эхний тэмцээнийг амжилт дүүрэн угтлаа. Тодруулбал, Францын нийслэл Парис хотноо болж буй жүдогийн “Их дуулга”-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -60 кг-д ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртлээ. Нэр хүндээрээ ДАШТ-ий дараа орох тус тэмцээнд манай улсаас 11 эрэгтэй, долоон эмэгтэй тамирчин оролцож байгаа ажээ. Баг тамирчид шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Ш.Цэвэлмаа …
-
8 February
Сочи хотын тэнгэрт өвлийн олимпийн галт бамбар бадамлан аслаа
Хүн төрлөхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн нэгээхэн хэсэг болох Сочийн Өвлийн олимпийн XXII их наадмын нээлт өчигдөр болж, олимпийн галт бамбар бадамлан аслаа. Эл бамбар 2014 оны 2 сарын 7-оос 2 сарын 23-ны өдрүүдэд бадамлан асаарбайх юм. Энэ удаагийн Сочигийн өвлийн олимп олон зүйлээрээ шинэлэг болж байгаа ажээ. Юуны өмнө ОХУ энэ олимпийн бэлтгэлийг 6 жилийн өмнөөс эхлэж нийт …
-
8 February
Монголын баг тамирчид олимпийн цэнгэлдэхэд далбаагаа мандууллаа
Монголын баг тамирчид Сочигийн олимпийн цэнгэлдэхэд төрийнхөө тугийг мандуулсаар орж ирлээ. Энэ удаагийн цагаан олимпод Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж тугчаар багаа ахлан алхсан бөгөөд нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр наадмын нээлтэд оролцлоо. Монголын тамирчдын хувьд гүйлтийн цанын төрөлд ОУХМ Ч.Отгонцэцэг, ОУХМ Б.Бямбадорж нар өрсөлдөх юм. Манай тамирчид энэ сарын 14, 15-нд Сочигийн цасан замд уралдана. Тамирчиддаа амжилт хүсье.
-
8 February
Олимпийн бамбар аслаа
Олимпийн бамбарыг асаах мөчид хэн энэхүү хүндтэй үүргийг биелүүлэх бол гэдгийг үзэгчид өөр хоородноо таамаг дэвшүүлж байсан юм. Олны эргэлзээг тайлах торгон агшин тохиоход Сочигийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнд талбайн теннисийн Grand Slam-ын дөрвөн удаагийн аварга Мария Шарапова олимпийн бамбарыг барин гүйсээр орж ирлээ. Ингээд тэрбээр бамбарыг тулгуурт харайлтын олимп, дэлхийн аварга Елена Исинбаевад буухиалан өгснөөр цааш ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, греко-роман …
-
7 February
“Сочи-2014” өвлийн олимпийн наадмын хуваарь
ОХУ-ын Сочи хотноо болох 22 дахь удаагийн Өвлийн олимпийн нээлт өнөө шөнө 00:14 цагт болно. “Сочи-2014” өвлийн олимпийн наадмын хуваарийг танилцуулж байна. Жич: Улаанбаатарын цагаар Хоёрдугаар сарын 6-7 14:00 Сноуборд. Эр. Slopestyle. Урьдчилсан үзүүлбэр. 18:00 Сноуборд. Эм. Slopestyle. Урьдчилсан үзүүлбэр. 22:00 Фрийстайл. Эм. Могул. Урьдчилсан үзүүлбэр 1. 23:30 Уран гулгалт. Баг. Эрэгтэйн богино үзүүлбэр. 01:10 Уран гулгалт. Баг. Хосын …
-
7 February
Олимпийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй Сочигийн Олимп
Монгол Улсын аялал жуулчны агентлагуудаас Сочигийн Олимпийг үзэх тасалбарын багцыг “Нью Жуулчин турс” компани санал болгож байгаа нь ийм төрлийн цорын ганц үйлчилгээ болж байна. Энэхүү спорт аялалын багцын үнэ онгоцны тийзний үнэ оролгүйгээр 3900 ам.доллар аж. Үүнд спортын долоон төрлийн уралдаан үзэх болон долоон өдөр, зургаан шөнийн хөтөлбөр багтаж байна. Тус компанийн өгсөн мэдээллээр Сочигийн Олимпийн наадам үзэхээр 120 хүн …
-
7 February
Сочигийн Олимпийн наадам өнөөдөр эхэлнэ
Олимпийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй гэгдэж байгаа Сочигийн Олимпийн наадам өнөөдөр эхэлнэ. ОХУ энэ наадамд зориулж анх 12 тэрбум ам.доллар төсөвлөсөн ч эцсийн байдлаар Олимпийн шинэ хотхон 51 тэрбум ам.долларын зардлаар босч, зочдоо хүлээн авч байна. Монгол Улсын баг тамирчид Олимпийн тосгонд хамгийн түрүүнд очиж байрласан бөгөөд Олимпт оролцож байгаа нийт орнуудаас Монгол, Шинэ Зеланд улсууд хамгийн эхэнд буюу …
-
7 February
Мөсний шагайн УАШТ өнөөдөр эхэлнэ
“Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 7-9-нд хатан Туулын мөсөн дээр Хар усан тохойд болно. Тус наадмыг МҮМШХ (Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбоо)-ноос удирдан, жил бүр уламжлал болгон явуулж байгаа бөгөөд мэргэжлийн тамирчдын дунд УАШТ, “Шилдэг багуудын Цомын төлөө тэмцээн”, Ахмадын УАШТ тус тус явагдах юм байна. Мөн сонирхогчдын дунд тэмцээн зохиож шилдгүүдийг урамшуулах аж. Тэмцээнд хөдөө орон …
-
6 February
2014 оны оюутны спортын УАШТ болно
Монголын оюутны спортын холбооноос спорт холбоодтой хамтран 2014 оны оюутны УАШТ-ийг энэ сарын 18-аас тавдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулахаар болжээ. Оюутны УАШТ спортын есөн төрөлд шилдгүүдийг тодруулах бөгөөд ялагчдаас оюутны дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах юм байна. Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд төрийн болон төрийн өмчийн бус бүх их, дээд сургууль, коллежийн баг тамирчид оролцох бөгөөд насны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл