Спорт

March, 2016

  • 25 March

    Роналдо дахин эцэг болно

    Тэрээр мөдхөн зургаан нас хүрэх гэж буй Криштианиногийн апилаар тээгч эхийн тусламжтайгаар дахин хүүхэдтэй болох бололтой. Хүүхэдтэй байх нь түүнд ихээхэн ташаал өгч байгаа тул тэрээр энэ чиглэлд дахин нэг зүтгэхээр болсон хэмээн эх сурвалж мэдээлж байна. “Gorreio da Manha” сонин баталж буйгаар, Роналдо өнгөрсөн шинэ жилээр хүүгээ эмээтэй нь Мадейра арал дээр орхиод Майами руу явахдаа шинэ хүүхдийнхээ эхийг …

  • 24 March

    Эрэгтэй хүний биеийн хөгжлийн “дээд” цэг /бичлэг/

    Байгалынхаа жамаар эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хайрлаж, халамжилж хамгийн гол нь хамгаалж байдаг. Та ямар эр хүнээр хамгаалуулдаг вэ?

  • 23 March

    Монгол дугуйчны анхны медаль

      Филиппин улсын Тагаятая хотод дугуйн уралдааны оюутны ДАШТ энэ сарын 16-20-нд болж, эрэгтэйчүүдийн 150 км-ын бөөн гараатай төрөлд манай тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ дэд байрт шалгарлаа. Ингэснээр Монгол дугуйчин тус тэмцээнээс анх удаа медаль хүртэж буй юм. Тэрбээр 3:13:42 цагийн амжилтаар Австралийн дугуйчин К.Монкийн ард орсон бол Германы А.Вейфенхбах хүрэл медаль хүртэв. Энэ гараанд 46 тамирчин уралдсан юм. Мөн тус …

  • 22 March

    ОУХМастер Ж.Нурлан Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа

    Энэтхэг улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан дэлхийн бодибилдинг фитнессийн аварга шалгаруулах тэмцээнээс 2014онд монгол улс түүхэндээ анх удаа бодибилдингийн Дэлхийн аваргатай болсон билээ Монголын бодибилдинг фитнессийн холбоонын тамирчин ОУХМ Ж.Нурлан-д Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаасанд нийт Бодибилдинг фитнесс сонирхогч, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнөөс баяр хүргэе.

  • 22 March

    Волейболчид осолд орсон тамирчдад шагналынхаа мөнгийг хандивлалаа

    Өвөрхангай аймаг руу тэмцээнд оролцохоор явж байсан волейболын тамирчдын машин осолдож гурван хүүхэд нь газар дээрээ нас барж, гурван хүүхэд хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн пүрэв гарагт гарсан. Үүнтэй холбогдуулан, Монголын волейболын залуучуудын холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан “D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багууд шагналын мөнгөө осолд орсон тамирчдын эмчилгээний зардалд хандивлажээ. Осолдсон тамирчид “D” зэрэглэлийн …

  • 19 March

    Кобегийн өмсгөл 100 мянгаар зарагдав

    Сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Лэйкерс” багийн домогт хамгаалагч Кобе Брайантын Торонто хотод болсон Бүх оддын тоглолтод оролцохдоо өмссөн өмсгөл дуудлага худалдаагаар 100 мянга 40 долларын үнэ хүрч, шинэ эзэнтэй болжээ. Энэ худалдаа 2006 онд нээлтээ хийсэн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дуудлага худалдааны сайтаар борлуулагдсан хамгийн өндөр үнэтэй эд зүйл болсон юм. Өмнө нь 2014 онд “Кливлэнд” багт эргэж очихдоо Леброн Жэймсын …

  • 17 March

    О.Пүрэвбаатар дасгалжуулагчийн Буриадад дэгдээсэн маргаан /Бичлэг/

    Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд манай улсын шилдэг бөхчүүд амжилттай барилдаж нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. зодоглосон. Энэхүү тэмцээний хоёрдахь өдөр манай тамирчин Т.Түвшинтулга Якутын бөхтэй барилдаж ялагдал хүлээсэн ба үүнийг нь дасгалжуулагч О.Пүрэвбаатар эсэргүүцэж маргаан үүссэн байна.  Хоёр бөхийн барилдааны сүүлчийн мөчид шүүгчид Оросын тамирчинд ялалт өгсөн бөгөөд тэмцээний ерөнхий шүүгч Салтан Засеев …

  • 17 March

    Боксчид өмнөд хөршийг зорилоо

    Боксын шигшээ багийн тамирчид өчигдөр БНХАУ-ын Цяньань хотыг зорилоо. Тэнд Ази, далайн орнуудын дунд Олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээн энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 2-нд болох юм. Үүнд жин бүрийн эхний хоёрт орсон боксчин Бразилийг зорих эрхтэй болно. Энэхүү тэмцээнд манай улсаас саяхан Германы “Химийн цом”-д амжилттай оролцсон эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байгаа бол эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар …

  • 16 March

    Кёкүтэнхо, Кёкүшюүзан нар анх удаагаа хоорондоо барилдана

    Мэргэжлийн сүмо бөхийн “Алтан хараацай” Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах албан ёсны ёслол ирэх тавдугаар сарын 29-нд болох тов гарчээ. Өдгөө дэвжээндээ туслах оякатагаар ажиллаж байгаа Н.Цэвэгнямын зодог тайлах ёслолд дээд зиндааны бөхчүүдийн барилдаан болж, хүндэтгэл үзүүлэх юм байна. Энэхүү ёслолын үеэр “Ошима” дэвжээнд хамтдаа олон жил барилдан, Монгол бөхчүүдийн анхдагч болон хүчин зүтгэсэн андууд болох Кёкүтэнхо, Кёкүшюүзан нар хоорондоо барилдаан …

  • 16 March

    Сумын заан Б. Сосорбарам уран барилдааны шагнал хүртэв

    Монгол цэргийн баярт зориулсан сумын болон залуу бөхчүүдийн 160 бөхийн барилдаан өчигдөр Хууль сахиулахын их сургууль дээр болж өндөрлөв. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат сумын заан О.Наранбаатар, Увс аймгийн Ховд сумын уугуул сумын заан Н.Ширчимхүү нарын тэргүүтэй 160 бөх зодогллоо. Барууны манлай сумын заан О.Наранбаатар, Дундговь аймгийн Адаацаг сумын харъяат сумын заан Ариунбуянд тавын даваанд өвдөг шороодсон. Энэ …

  • 16 March

    Боксчид Олимпын эрхийн төлөө өмнөд хөршийг зорилоо

    Анхны олимпын аварга төрүүлж байсан манай ширэн бээлийтэнүүд өнөөдөр Риогийн наадамд оролцох эрхийн төлөө өмнөд хөршийг зорилоо. Энэ сарын 25-нд БНХАУ-д Ази, далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулах тэмцээн болно. Энэхүү тэмцээний алт, мөнгөн медальнууд олимпын эрх өвөртлөх юм. Уг тэмцээнд Монголын шигшээ баг ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэнгийн удирдлага дор бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж. Багийн бүрэлдэхүүнд 49кг Г.Ган-Эрдэнэ, …

  • 16 March

    Гавьяат тамирчин Д.Сумъяа аймгийнхаа “Хүндэт иргэн” боллоо

    Увс аймгийн засаг даргын нэрэмжит жүдо бөхийн “Аваргын гараа” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 700 гаруй хүүхэд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Энэ тэмцээний үеэр тус аймгаас төрөн гарсан алдартанууд болох Ардын багш, Улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа нар хүрэлцэн очсон байна. Энэ …

  • 15 March

    О.Пүрэвбаатар дасгалжуулагч Буриадад маргаан дэгдээж, 5000 франкаар торгуулах болжээ

    Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд манай улсын шилдэг бөхчүүд амжилттай барилдаж нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. зодоглосон. Энэхүү тэмцээний хоёрдахь өдөр манай тамирчин Т.Түвшинтулга Якутын бөхтэй барилдаж ялагдал хүлээсэн ба үүнийг нь дасгалжуулагч О.Пүрэвбаатар эсэргүүцэж маргаан үүссэн байна. Хоёр бөхийн барилдааны сүүлчийн мөчид шүүгчид Оросын тамирчинд ялалт өгсөн бөгөөд тэмцээний ерөнхий шүүгч Салтан Засеев …

  • 14 March

    Өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн боллоо

            Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн нэрэмжит өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн “Монгол Коосэн” сургуулийн “Алтан хүү” клуб дээр энэ сарын 11-13-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 63 даамчин (үүнээс Олон улсын их мастер цолтон 4, Дэлхийн даамын холбооны мастер 8, спортын мастер 15, дэд мастер 18) ухаанаа уралдуулсан бөгөөд алс холын Увс, Ховд аймгийн тамирчид хүрэлцэн ирсэн юм. …

  • 14 March

    Хүндиийн өргөлтийн УАШТ болов

    Энэ удаагийн тэмцээн хүндийн өргөлтийн спортыг орон нутагт сурталчлан таниулах, тамирчдын хүрээг тэлж, тамирчдын чансааг сайжруулах, “Рио-2016” Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжихэд оршлоо. Мөн Сүхбаатар аймагт хүндийн өргөлтийн насанд хүрэгчид болон Бүх ард түмний их наадмын хүрээнд зохион байгуулагдсан анхны тэмцээн юм. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын үе, үеийн шилдэг тамирчид оролцлоо. Тэр дундаа ахмадын дэлхийн …