Фото мэдээ

April, 2023

  • 12 April

    Фото:“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн хамт олон “Сансар, Од Эрхэсийн Ордон”-той танилцлаа

    Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 62 жилийн өмнө ЗХУ-ын сансрын нисэгч Юрий Гагарин 1961 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт ниссэн юм. Энэ өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн хамт олон хаврын өдөрлөг, аяллаа сансарт анх хүн ниссэн, /ЗХУ-ын сансрын сансрын нисэгч Юрий Гагарин “Восток 1” сансрын …

  • 11 April

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сумогийн их аварга, Какурюу М.Анандыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин М.Анандыг хүлээн авч уулзлаа.Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга, Какурюу М.Ананд Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 3-нд Япон Улсын Токио хотноо болох “Үс авах ёслол”-ын урилгаа Монгол Улсын Ерөнхий сайдад гардууллаа. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Какурюу М.Ананд нарын залгамж залуу …

  • 7 April

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхныг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчийг хүлээн авч уулзлаа. Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3X3 сагсан бөмбөгийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 18 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 6 дугаар байранд орсон юм. Монгол Улсын тамирчид багийн спортоор …

  • 6 April

    Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнууд цалингаа 50–иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа

    Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2022-2023 онд байгуулсан “Хамтын хэлэлцээр”-ийн биелэлт хангалтгүй байгаа тул Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос жагсаал, цуглааныг өнөөдөр /2023.04.06/-нд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны шинжлэх ухааны байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын багш, ажилтан оролцлоо. …

  • 4 April

    “Нэг урлан” үзэсгэлэн дэлгэгдлээ

    Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Ц.Нарангэрэл багш, түүний үе үеийн төгсөгчдийн хамтарсан 3 дахь удаагийн “Нэг урлан” үзэсгэлэнг энэ сарын 2-ний өдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Нарангэрэл нь Төрийн соёрхолт, Ардын зураач Л.Гаваагийн шавь ба 1986 онд Бүгд Найрамдах Чех улсын нийслэл Прага хотноо Монументаль уран зургийн чиглэлээр …

March, 2023

  • 28 March

    ФОТО: Монголчуудын нүүдлийн соёлыг олон улсад таниулах “Nutag. Nomadic wisdom of Mongolia”…

    Монголын гэрэл зургийн салбарт өнгө нэмсэн шинэхэн номын нээлт боллоо. Энэ бол Английн Лондон хотод хэвлүүлсэн “Nutag. Nomadic wisdom of Mongolia” юм. Гэрэл зурагчин П.Баттулга, судлаач Б.Батхишиг нарын хамтын бүтээл нь монгол түмний байгаль дэлхийгээ дээдлэн түүний аяг аашинд захирагдаж нүүдэллэн амьдрах ухааныг аргамжиж үлдээснээрээ, энэ өвийг баримтжуулан авч хадгалснаараа онцлогтой бүтээл болжээ. Арга хэмжээний үеэр СГЗ, орчуулагч, сэтгүүлч Б.Галаарид …

  • 28 March

    “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг уран бүтээлчид, бүтээлүүд тодорлоо

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2008 оноос хойш зохион байгуулж ирсэн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадам өчигдөр 14 дэх удаагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт болж өндөрлөлөө. 14 дэх удаагийн “Мөнгөн мод” наадмаас шалгарсан оны Шилдэг уран бүтээлчид:     Шилдэг судлаач – Соёл урлаг судлалын хүрээлэнгийн судлаач Бат-Өлзийн Баатархүү    Шилдэг хөгжимчин – Үндэсний урлагийн их …

  • 28 March

    Галд өртсөн уран зургуудыг сэргээн засварлаж байна

    Соёлын сайд Ч.Номин Уран зургийн галерейд ажиллаж, Монголын анхны олон улсын стандартад нийцсэн уран зураг сэргээн засварлах лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах, сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг бэлтгэх төсөл нь Холбооны Бүгд Найрамдах Герман (ХБНГУ)-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 100 мянган еврогийн санхүүжилтээр 2022 онд эхэлсэн. Уран зураг сэргээн засварлах лаборатори нь тухайн оныхоо …

  • 27 March

    Фото:“Хүн домог 2023” бүжгийн үндэсний наадам үргэлжилж байна

    Бүх төрлийн бүжгээр дамжуулан хүүхэд залуус, насанд хүрэгчдийн авьяасыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг нь дэмжих зорилгоор Монгол Улсын Соёлын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Бүжгийн спортын нэгдсэн холбоо, “Сарны танго” клуб тэргүүтэй байгууллага хамтран “Хүн домог 2023” бүжгийн үндэсний их наадмыг зохион байгуулж байна. Өдгөө гурав дахь жилдээ болж буй энэхүү …

  • 22 March

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КАЗАХ ТҮМЭНД ХАНДАН ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амар тайван аж төрж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авьяас билигт, ажилч хичээнгүй казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Илчит наран наашлан, өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг урган төлждөг …

  • 22 March

    До. Болдын “Бүтээл” бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

    Соёлын Яамны галерейд Монгол Улсын Ардын Зураач, Төрийн Соёрхолт До. Болдын “Бүтээл” бие даасан үзэсгэлэн гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дэлгэгдэж байна. До. Болд бага наснаасаа зурах сонирхолдоо хөтлөгдөн зургийн дугуйланд суралцаж байгаад 1971 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургууль, 1977 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Урлагийн Академийн уран зургийн ангийг тус тус дүүргэжээ. Тэрбээр аж байдал, хөрөг, түүхийн сэдвээр гол төлөв …

  • 17 March

    Фото: “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэн

    Зураач М.Алтанхундагийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн болох Монголын урлагийн мэргэжилтэй “30” эмэгтэйн  хөрөг зургаас бүтсэн “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэн энэ сарын 12-ний өдөр Монголын Уран Зургийн Галерейд дэлгэгдлээ. Уран бүтээлч М.Алтанхундага: “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэнгээ  эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх, эрхэмлэх сэтгэлийг төрүүлэх хүслийн дор бүсгүйн заяанд төрсөн бүх эмэгтэйчүүдээ зориуллаа. Одоогийн нийгэмд эмэгтэйчүүдийн …

  • 17 March

    БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн медаль гардуулав

    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламжийн үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд төрийн медаль гардуулав. Төр, засгийн өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй, мэргэжлийн өндөр түвшинд биелүүлсэн 35 алба хаагчийг “Шударга журам”, “Цэргийн хүндэт” болон “Энхийн төлөө” медалиар шагналаа. Цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн байнгын аюул, эрсдэлийн дор өндөр зохион байгуулалттай, чадварлаг ажиллаж, олон …

  • 14 March

    Франц Улсын “PETIT FUTE” аялал жуулчлалын сэтгүүлд Монгол Улсыг онцлов

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Гадаад харилцааны яамны санаачилгаар Бүгд Найрамдах Франц Улсын “Petit Fute” сэтгүүлийн нүүрэнд Монгол Улсыг онцолж, манай улсын аялал жуулчлалын салбарыг сурталчилсан дэлгэрэнгүй нийтлэлийг хэвлүүлжээ. “Petit Fute” сэтгүүл нь 1976 оноос хойш 48 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Европын улс орнууд өндрөөр үнэлдэг, нэр хүндтэй олон нийтэд …

  • 9 March

    Олон улсын явган алхалтын арга хэмжээнд оролцсон Б.Болор-Эрдэнэ ахлагчтай баг ХҮРЭЛ медаль хүртлээ

    Япон улсын Кюушү мужийн Яцуширо хотод гуравдугаар сарын 2-ноос 5-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын явган алхалтын арга хэмжээнд Монголын явган алхагчид маш амжилттай оролцов. Монголын багийн хамгийн өндөр настай алхагчаар 75 настай Н.Пүрэвдаш оролцсон бөгөөд 3 өдрийн туршид олон улсын алхагчдыг манлайлж, алхалтын хурд, хэмнэл, зохион байгуулалтаар ялгарч, амжилттай оролцсон юм. Түүнчлэн хөтөлбөрийн гурав дахь өдөр Монголын алхагчид үндэсний …