Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КАЗАХ ТҮМЭНД ХАНДАН ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амар тайван аж төрж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авьяас билигт, ажилч хичээнгүй казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Илчит наран наашлан, өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг урган төлждөг …
Фото мэдээ
March, 2023
-
22 March
До. Болдын “Бүтээл” бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ
Соёлын Яамны галерейд Монгол Улсын Ардын Зураач, Төрийн Соёрхолт До. Болдын “Бүтээл” бие даасан үзэсгэлэн гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дэлгэгдэж байна. До. Болд бага наснаасаа зурах сонирхолдоо хөтлөгдөн зургийн дугуйланд суралцаж байгаад 1971 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургууль, 1977 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Урлагийн Академийн уран зургийн ангийг тус тус дүүргэжээ. Тэрбээр аж байдал, хөрөг, түүхийн сэдвээр гол төлөв …
-
17 March
Фото: “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэн
Зураач М.Алтанхундагийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн болох Монголын урлагийн мэргэжилтэй “30” эмэгтэйн хөрөг зургаас бүтсэн “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэн энэ сарын 12-ний өдөр Монголын Уран Зургийн Галерейд дэлгэгдлээ. Уран бүтээлч М.Алтанхундага: “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэнгээ эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх, эрхэмлэх сэтгэлийг төрүүлэх хүслийн дор бүсгүйн заяанд төрсөн бүх эмэгтэйчүүдээ зориуллаа. Одоогийн нийгэмд эмэгтэйчүүдийн …
-
17 March
БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн медаль гардуулав
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламжийн үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд төрийн медаль гардуулав. Төр, засгийн өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй, мэргэжлийн өндөр түвшинд биелүүлсэн 35 алба хаагчийг “Шударга журам”, “Цэргийн хүндэт” болон “Энхийн төлөө” медалиар шагналаа. Цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн байнгын аюул, эрсдэлийн дор өндөр зохион байгуулалттай, чадварлаг ажиллаж, олон …
-
14 March
Франц Улсын “PETIT FUTE” аялал жуулчлалын сэтгүүлд Монгол Улсыг онцлов
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Гадаад харилцааны яамны санаачилгаар Бүгд Найрамдах Франц Улсын “Petit Fute” сэтгүүлийн нүүрэнд Монгол Улсыг онцолж, манай улсын аялал жуулчлалын салбарыг сурталчилсан дэлгэрэнгүй нийтлэлийг хэвлүүлжээ. “Petit Fute” сэтгүүл нь 1976 оноос хойш 48 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Европын улс орнууд өндрөөр үнэлдэг, нэр хүндтэй олон нийтэд …
-
9 March
Олон улсын явган алхалтын арга хэмжээнд оролцсон Б.Болор-Эрдэнэ ахлагчтай баг ХҮРЭЛ медаль хүртлээ
Япон улсын Кюушү мужийн Яцуширо хотод гуравдугаар сарын 2-ноос 5-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын явган алхалтын арга хэмжээнд Монголын явган алхагчид маш амжилттай оролцов. Монголын багийн хамгийн өндөр настай алхагчаар 75 настай Н.Пүрэвдаш оролцсон бөгөөд 3 өдрийн туршид олон улсын алхагчдыг манлайлж, алхалтын хурд, хэмнэл, зохион байгуулалтаар ялгарч, амжилттай оролцсон юм. Түүнчлэн хөтөлбөрийн гурав дахь өдөр Монголын алхагчид үндэсний …
-
9 March
9 настай Л.Эрхэмбаяр хүү Мөнх сарьдаг ууланд амжилттай авирчээ
Байгаль орчны боловсрол олж авах, эх орноо танин мэдэх, хүн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарахад хамгийн үр дүнтэй арга нь явган алхалт гэдэг. Тэгвэл Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбооны салбар байгууллага болох Хөвсгөл аймгийн явган алхалтын холбооноос энэ сарын 1-8-ний өдрүүдэд “Хөх сувдын эрэлд-2” адал явдалт явган аяллын хөтөлбөрийг Хөвсгөл аймгийн Мөрөн, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх …
-
3 March
Япончууд шатаасан хог хаягдлынхаа үнсээр цемент хийж байна
–Токиогийн ЧҮБО үйлдвэр жилд 2.5 сая тонн хогийг ангилж, дахин боловсруулдаг– Токио хотын хог хаягдлыг дахин боловсруулах ЧҮБО /CHUBO/ үйлдвэрийн үйл ажиллагаатай НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат нарын албаныхан танилцаж, туршлага судаллаа. Улаанбаатарчууд жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг” бөгөөд үүний 11.4 хувийг л дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Жижиг, …
February, 2023
-
28 February
С.Батцэнгэл: “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд “Metaland Metaverse” бүтээгдэхүүнээрээ оролцож байна
Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн чадавхтай старт-ап компаниудыг оролцуулах, энэ чиглэлд инновацыг хөгжүүлэхээр Япон Улсын нийслэлд “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнг зохион байгуулж буй. Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Токио хотноо “Гарааны бизнес эрхлэгчид, старт-апуудтай хамтран инновацад суурилсан тогтвортой ирээдүйг …
-
18 February
Аврах багийнхан үүргээ гүйцэтгээд эх орондоо ирлээ
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монголын аврах баг БНТУ-д энэ сарын 08-16-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирлээ. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан алба хаагчдыг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал”-д тосох үеэрээ хэлсэн үгэндээ “ Улсаа төлөөлөн олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцоно гэдэг маш том үүрэг хариуцлага. Дэлхийн 70 орчим улсын 11000 гаруй аврагчидтай мөр зэрэгцэн …
-
16 February
Монгол Улсыг сурталчилж, хөрөнгө оруулалт татах “Welcome to Mongolia” хөтөлбөрийг БНСУ-д зарлалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Сөүл хотноо “Welcome to Mongolia” хөтөлбөрийг зарлалаа.Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан соёл, аялал жуулчлал, эдийн засгийн цогц арга хэмжээ болох “Welcome to Mongolia” хөтөлбөрийг боловсруулсан юм. Энэ нь манай улсыг гадаадад сурталчлан таниулах, соёлын болоод аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, …
-
10 February
Монгол Улсын эрэн хайх, аврах баг 5 хүнийг эсэн мэнд олж, 12 иргэний цогцсыг гаргажээ
БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 09-ний өдөр нурангиас 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/ цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн эмнэлгийн баг Туркийн цэргүүдтэй хамтран нурангийн талбайг засаж, …
-
8 February
ФОТО: Монгол Улсын Эрэн хайх, аврах багийнхан эрэлч нохдын хамтаар Турк улсыг зорилоо
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улс руу хөлгийн жолоо заллаа. Турк улсад одоогоор гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 9698 (3500 цэргийн) алба хаагч, сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн, 216 автомашин, 1511 тусгай техник ажиллаж байна. Мөн Истанбул, Измир, Анкарагаас Газиантеп, Адана чиглэлд …
-
8 February
Шадар сайд С.Амарсайхан Эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Турк Улсад үүрэг гүйцэтгэх эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр “Та бүхний үүрэг гүйцэтгэхээр явж байгаа Турк Улстай манай улс түүхэн найрсаг уламжлалт харилцаатай явж ирсэн. Тухайлбал, Монгол Улсад 2010, 2016 онд тохиолдсон зудын гамшгийн үр дагаврыг арилгахад БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсад хүмүүнлэгийн бараа, материал тусламжийг үзүүлж, …
-
8 February
Ослын голомтод үнэрч ноход үүрэг гүйцэтгэнэ
Бүгд Найрамдах Турк Улсыг зорьж байгаа Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтаж байна. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 4 настай “Марта”, 3 настай “Балу” дуудлагатай ноход нь эрэн хайхад бүрэн сургагдсан. “Марта” нь төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын үнэрч нохдын уралдаанд 2019 онд тэргүүлж байсан юм.