Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/ сайд С.Бямбацогт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засаг захиргааны дэд тэргүүлэгч, Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Мин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.08.15 / хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хар тамхи, хил дамнасан, цахим, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийлж байв. Тэр дундаа ӨМӨЗО хяналтын камерын системийг ашиглаж гэмт …
Uncategorized
August, 2017
-
15 August
“Бөө мөргөлийн уг чанар…” сэдэвт яриа таниулга болно
Хар дархадын Хуулар овгийн Т.Ангар зайран 2017 оны 8 сарын 19-ны бямба гарагийн 18:00 цагаас 25-р эмийн сангийн Автобусны буудлын урд талын “Dicor” рестораны 302 тоотод болох тул бөө мөргөлийг сонирхогч, судлаач та бүхнийг оролцохыг урьж байна. Оролцогчийн тоо хязгаартай. Холбоо барих утас: 99079007, 94909007
-
14 August
Г.Чулуунбаатар: Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин хөлсний шинэчлэлийг хамтран шийдвэрлэнэ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.08.14/ боловсролын салбарын удирдах ажилтан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. “Багш удирдах ажилтны уулзалт-сургалт” энэ сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх бөгөөд дараах хоёр үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Тодруулбал, наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд “Багшийн ёсзүй, харилцаа”, 17-19-нд “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг …
-
11 August
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог бууруулна
Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 22 сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Эдгээр сургуулиудын 21 нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ жил гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийг шинээр барьж байгаа аж. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж зарим сургуулийн барилгын ажил удаашрах хандлагатай …
-
11 August
Хоёр сургуульд “Ухаалаг анги” байгуулан, иж бүрэн тоног төхөөрөмж олгосон байна
Энэ сарын 10-ны өдөр Монгол Улсын БСШУСЯ, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн “Ухаалаг анги”-н нээлтийн арга хэмжээ болжээ. Арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Энх-Амгалан, БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Хамтын ажиллагааны хүрээнд 2002 …
-
10 August
Багш нар Засгийн газарт цалин нэмэгдүүлэх шаардах бичиг хүргүүлнэ
Өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багш нар нэгдэн, цалингаа нэмүүлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авахаар түр хороо байгуулахаар цуглажээ. Өнөөдрийн цуглаанд нийтдээ нийслэл хотын багшаар ажиллаж буй 50 багш цуглаж, асуудлыг хэлэлцэж байна. Тэд эхний ээлжинд 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Удирдах зөвлөлөө байгуулжээ. Эхний ээлжинд нийслэл болон хөдөө орон нутгийн багш нарын гарын үсгийг цуглуулан, …
-
10 August
Цахимаар бүртгүүлэх боломжгүй хүүхдүүдийг өнөөдрөөс бүртгэнэ
Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэгчдийг цахимаар бүртгэдэг болсон. Энэ бүртгэл дуусахад 16 хоног үлдээд байна. Цэцэрлэгт шинээр орох 39250 хүүхэд буйгаас 17462 нь буюу 44 хувь нь цахимаар бүртгүүлжээ. Мөн өнөөдрөөс буюу энэ сарын 10-наас нэгдсэн журмаар цэцэрлэг дээр нь багш ажилтнууд нэмэлт бүртгэнэ. Мөн энэ сарын 21-24-ны хооронд хуучин хүүхдээ уламжлалт аргаар бүртгэнэ.
-
8 August
3,500 орчим оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, бэлтгэл үүрэгтний үнэмлэхээ авчээ
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Арга хэмжээний үеэр МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, “Зохиомж” дээд сургуулийн төлөөллүүд байлцаж, хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдтэйгээ уулзалт зохион байгуулсан юм. Тус хөтөлбөр 4 дэх жилдээ үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 3,500 орчим оюутан хамрагдаж, бэлтгэл үүрэгтний үнэмлэх гардаж, тангарагаа өргөсөн байна. …
-
8 August
“Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн наадам боллоо
Монгол угсаатны аугаа өв соёл Монгол уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдүүдийн анхдугаар наадам Монголын хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Монгол үндэсний эрт эдүгээ цагийн хэл аялгуугаар Монгол туургатан хүүхэд багачуудын ур ухаан, авьяас билгээр бүтсэн “Монгол туургатан” уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны болон Монгол хүүхдүүдийн 180 гаруй шилдэг бүтээл оролцож байгаагаараа онцлог юм. Уг үзэсгэлэнгийн гол …
-
8 August
Их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг орууллаа
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүн бүрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар, хандлага олгох зорилгоор сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний төслийг мэргэжилтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдийн багийн оролцоотой цогц байдлаар боловсруулсан юм. Улмаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний …
-
8 August
Их дэлгүүр урд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор хотын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлэв
МЭДЭГДЭЛ хүргүүлэх нь НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ц.САНДУЙ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД НАРТ: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай бол Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, өнгө төрөхөө олсон архитектур, орон зайн зөв шийдэлтэй, тохижилттой бульвар буюу олон нийтийн зориулалттай,түүхэн гудамж билээ. Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл 2016 оны 6 дугаар …
-
7 August
Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюуны спортыг дэмжиж ивээлдээ авна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монголын сурагчид Тайландад болсон олон улсын химийн 49 дүгээр олимпиадаас нэг хүрэл, Индонезид болсон олон улсын физикийн 50 дугаар олимпиадад оролцсон таван сурагч багаараа медаль хүртэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Бразильд болсон олон улсын математикийн …
-
7 August
10 дугаар сард Соробангийн улсын VIII олимпиад болно
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Японы “Соробангийн сургуулиудын холбоо”-ны тэргүүн Яманака Коожи тэргүүтэй зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Монголын соробангийн холбоо”-ны тэргүүн Д.Төмөрбаатарын урилгаар тэд Монгол Улсад зочилж байгаа аж. Ирэх 10 дугаар сард Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Монголын соробангийн холбоо” Японы ЭСЯ-тай хамтран “Соробангийн улсын VIII олимпиад”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уулзалтын …
-
4 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 04-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор, 4-р хороо Нүхтийн ам, Нүхт тур, Иргэн Мөнхсайхан болон эдгээрийн ойр орчмоор 10:00-12:00 цагт: 2-р хороо Атар өргөө ХК-ийн …
-
2 August
С.Батболд: Хоёр настай хүүхдүүдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Засаг даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн цахим бүртгэлийн ажлын явц, сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц, нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, урсгал засварын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зарим үүрэг даалгаваруудыг өглөө. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл