Uncategorized

September, 2017

  • 1 September

    ЕБС-ийн нэгдүгээр ангийн нэг бүлэгт дунджаар 40-43 хүүхэд суралцаж байна

    Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Үндэсний Статистикийн хорооноос гаргасан нийслэл дэх сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн сургуулийн зарим үзүүлэлтийг гаргажээ. Тухайлбал энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 2-5 насны 22.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бол нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт цэцэрлэгүүд 62.5 хувиар хүчин чадлаа давуулан хамруулжээ. Үүнээс гадна ЕБС-ийн нэгдүгээр ангийн нэг бүлэгт дунджаар 40-43 хүүхэд суралцаж шинээр …

August, 2017

  • 31 August

    Дэлхийн аварга Д.Сумъяагийн талаарх сонирхолтой 8 баримт

    Унгарын нийслэл Будапешт хотноо Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өчигдөр  57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы бөх, жиндээ дэлхийн номер нэг гэгдэж буй Ёшида Цукасатай барилдаж түүнийг ялснаар алтан медалийн эзэн болж чадлаа. Унгарын нийслэл Будапештийн  тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж дэлхийн аварга болсон Д.Сумъяагийн талаарх сонирхолтой 8 баримтыг хүргэж байна.  -Доржсүрэнгийн Сумъяа Увс аймгийн Баруунтуруун суманд 1991 оны гуравдугаар сарын …

  • 31 August

    ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт маргааш болно

    Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд маргааш болно. Хичээлийн жилийн эхний хичээлийг “Эх хэлээ дээдэлье” сэдвийн дор явуулах юм байна.  Харин их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт  есдүгээр  сарын 4-ний Даваа гарагт болно гэж салбарын яамнаас мэдээллээ. Энэ жил 252 хүүхэд цэцэрлэгт, ЕБС-д 575,879 суралцагч суралцах юм байна. Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус …

  • 30 August

    Оройн ангийн оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдаж болно

    Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталсан. Өнгөрсөн жил ганцхан бакалавр буюу өдрийн ангийн оюутнууд “Оюутны хөгжлийн зээл”-ийг авах боломжтой байсан. Харин энэ жилээс эхлэн ичнээ, магистр, доктор, оройн ангийн оюутнууд зээлд …

  • 29 August

    Гадны засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжууд

    Гадаад ертөнцөд эх орныхоо нэрийг гарган амжилттай суралцан яваа оюутан охин Б.Хонгорзул нэгэн хэрэгтэй мэдээллийг үе тэнгийн найзууддаа хилийн чанадаас мэдээлсэн байна. Манай үеийн залуус ихэнх нь гадаадад сурах хүсэлтэй байдаг хэдий ч тэр болгон санхүүгийн боломж, нөхцөл нь бүрддэггүй. Гэхдээ тэрийг шийдэх арга бол өөрийн жоохон овсгоо самбаа, дээрээс нь тэр талаарх жоохон мэдлэг байхад чи хэзээ нэгэн цагт …

  • 29 August

    Дэлхийн шилдэг их сургуулиудын төлбөрийн талаарх мэдээлэл

    Дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсролыг хүн бүр эзэмшихийг хүсдэг биз ээ. Магадгүй та гаднын оронд суралцах хүсэлтэй бол доорх сургуулиудын бакалаврын жилийн дундаж төлбөртэй танилцаарай.  Нэр: “Massachusetts institute of technology” Төлбөр: 46.407 ам доллар Байршил: АНУ Үндсэн хуудас: http://web.mit.edu/ Нэр: “Harvard” Төлбөр: 45.278 ам доллар Байршил:АНУ Үндсэн вэб сайт: http://www.harvard.edu/  Нэр: “Кэмбриджийн их сургууль” Төлбөр: 29.927 ам доллар Байршил: Англи Үндсэн вэб …

  • 29 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтай Жүдогийн ДАШТ-ий үеэр анх удаа уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Будапештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нарын хамт тэмцээний нээлт үзсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэр “Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах энэ чухал тэмцээний үеэр тантай …

  • 29 August

    “Оюутны хөгжлийн зээлд” хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ

    “Оюутны хөгжлийн зээл”-ийг  Засгийн газар баталсан. Тиймээс 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө бэлэн төлөх боломжгүй ч доорх шаардлагыг хангасан оюутнууд арилжааны банкинд хандаж, зээлд хамрагдах боломжтой юм. Энэ жилийн тухайд 41 мянган оюутныг зээлд хамруулна гэсэн тооцоог Засгийн газраас гаргажээ.  ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ – Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа / – Богино хугацаатай зээл /1 жил / …

  • 29 August

    Г.Чулуунбаатар: Багш нар ажил хаялт зарлаж, ажлаа гажуудуулахгүй байхыг хүсч байна

    Цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн багш нарын төлөөлөл цалин нэмэгдүүлэх талаар болон хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой зарим асуудлаар БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар болон Сангийн яам, ХНХЯ-ны төлөөлөлтэй өчигдөр  уулзаж санал солилцлоо. БСШУС-ын сайдтай уулзаж шаардлага хүргүүлж буй түр хорооны төлөөлөл “Монголын багш нарын 80-90 хувь нь цалингийн болон ипотекийн зээлтэй. Бага цалинтай тул зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа. Гэсэн хэдий ч багшийн ёс зүй болон шавь нараа бодоод удаан хугацаанд тэвчсэн. Гэтэл Монголын багш …

  • 26 August

    Багш нар ирэх долоон хоногт цуглаан зохион байгуулна

    Монголын 30 гаруй мянган багшийн цалинг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт тавиад буй. Тэд шаардлагаа энэ сарын 17-нд Засгийн газарт хүргүүлжээ.  Түр хорооноос 2017 оны 9 дүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх, 2020 он гэхэд 3500 ам.долларт болгох, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамруулах шаардлагыг таввсан. Энэ шаардлагын хариуг Засгийн газар …

  • 26 August

    Байрны хажууд амьдарч байсан эмэгтэйг төрийн бус байгууллагад хүлээлгэн өгчээ

    Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс энэ дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Нийгэм халамжийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 47 дугаар байрны хажууд амьдарч байсан О гэх эмэгтэйг эмнэлгийн үзлэгт хамруулж “Заюу Тайж” төрийн бус байгууллагад байршуулахаар хүлээлгэн өгчээ. Дээрх эмэгтэй өөрийнхөө нэрээс өөр мэдээллийг өгөхгүй, юм ярьдаггүй, биед нь ямар нэгэн …

  • 25 August

    “И-март Хороолол” шинэ салбар нээлтээ хийснээр 250 ажлын байх бий болно

    “И-МАРТ” ХОРООЛОЛ САЛБАР сар гаруйхны дараа нээгдэн үйлчилгээгээ үзүүлж эхлэхтэй холбоотойгоор НЭЭЛТТЭЙ ажлын байрууддаа сонгон шалгаруулалт явуулж байгаа юм байна. Өнөөдөр (8-р сарын 23-ний өдөр) СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ ХХК, БГД-ын Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэстэй хамтран нээлттэй ажлын байр өдөрлөгийг зохион байгуулжээ. Одоогоор тус хэлтэст бүртгэлтэй нийт 1,100 орчим ажилгүй иргэд байдаг юм байна. “И-март”-ын анхны салбар нээгдсэнээр нийт 500 гаруй ажлын …

  • 25 August

    А.Санжмятав: Зээлээ төлж чадахгүй багш нар шүүхэд дуудагдаж байна

    “Монголын залуу багш нарын холбоо”, “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос мэдээлэл хийлээ. Боловсрол Судлалын доктор А.Санжмятав “Бидний гол зорилго бол Монголын 40000 гаруй багш нарын цалинг нэмэгдүүлье гэсэн хүсэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн.  Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шаардлагын хариу дөнгөж сая ирлээ. Энэхүү хариунд  УИХ-ын намрын чуулганаар  хэлэлцэх 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд төрийн нийт албан хаагчийн цалин хөлсийг улс орны төсөвт дарамт учруулахгүйгүйгээр нэмэгдүүлэх …

  • 24 August

    Цэцэрлэгт орох хүүхдүүдийн сугалаа маргааш болно

    Ирэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудын цахим бүртгэл өнөөдөр дуусна. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусч байгаа юм. Энэ жил хоёр настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс 12 мянга гаруй хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно цэцэрлэгт элсүүлэх юм …

  • 23 August

    П.Орхон эхний барилдаандаа Энэтхэгийн тамирчинг цэвэр яллаа

    Өнөөдөр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан  болж байна. Эмэгтэйчүүдийн 60 кг-д П.Орхон зодоглож, эхний тойрогтоо Энэтхэгийн бөх  Шилпи Шеоран Ядавтай учраа таарсан. Манай тамирчин барилдааны эхнээс л санаачлагыг гартаа авч, энэтхэг бүсгүйд боломж олгохгүй байсаар өрсөлдөгчөө 10:0-ээр буулгаж авлаа. Харин эмэгтэйчүүдийн 55 кг-д өрсөлдсөн Э.Даваачимэг эхний өрсөлдөгч болох Украины Татьяна Киттийг  7:6 харьцаагаар …