Uncategorized

March, 2017

  • 6 March

    Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

    Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам тээвэр, хөгжлийн яамны сайдын тушаалын дагуу энэ сарын 3-5-ны өдрүүдэд дээрх аймгуудад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан билээ. Учир нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт орших Алтан-Овоо, Шилийн богд уулыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэнээс бусад …

  • 2 March

    ШЕЗ-ийн дарга Н. Лүндэндорж Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Философийн ухааны доктор (PhD), Хууль зүйн шинжлэх ухааны доктор(ScD) Нанзаддоржийн Лүндэндоржийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа. МУИС-ийн профессор Нанзаддоржийн Лүндэндорж нь …

February, 2017

  • 26 February

    Хүүхдийг зөв хүн болгох 7 дадал олгоно

    Амьдран суугаа гэр оронтой нь сургууль, цэцэрлэг ойр байх нь эцэг эхчүүдэд хамгийн таатай нөхцөл болдог. Хүүхдээ дөхүүлж өгөх цаг хэмнэнэ, хүргэж өгөх унааны зардал хэмнэнэ. Дээр нь хүүхдүүдтэйгээ ажиллах цаг хугацаа нэмэгдэнэ. Хамгийн чухал нь хүүхдээ багаас нь хүмүүжүүлж хүн болгох гэдэг нь аав ээжийн асуудал болоод байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Хотын төвөөс холгүй орших Маршал таун, King …

  • 25 February

    Туркийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ

      Ирэх сарын 1-нээс 31-нийг хүртэл БНТУ-ын Засгийн газрын 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн тов зарлагдсан тул хамрагдах хүсэлтэй хүмүүс www.turkiyeburslari.gov.tr цахим хаягаар бүртгэх юм байна. Тэтгэлэг горилогчид дээрх цахим хаягт хандан зааврын дагуу бүртгүүлэх боломжтой аж.              2016-2017 оны хичээлийн жилд дэлхийн 150 гаруй улс орны 5000 орчим залууст тэтгэлэг олгосон энэхүү хөтөлбөрийн бүртгэл зөвхөн цахим …

  • 23 February

    Хөхний даруулгагүй эгч дүү Хадидууд

    Цахим ертөнцөд хамгийн алдартай гэр бүл бол Кардашяны  гэр бүл. Сүүлийн үед тэднээс дутахгүй олны анхаарлыг татах болсон эгч дүү Хадидууд хөхний даруулгагүй  алхаж яваад папараццуудын дуранд өртжээ. Эгч дүү Хадидууд Милан хотод болж буй  Алберта ферратиын загварын долоо хоногт оролцож байгаа бөгөөд  загварын шоуны дараа  хамт хооллохоор гарахдаа папараццуудын дуранд өртжээ. 21 настай шаргал үст Жижи Хадид задгай энгэртээ даашинз …

  • 17 February

    Монгол судлалын үндэсний зөвлөл хуралдлаа

    Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр болж, монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа. Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, залуу үеийг бэлтгэх болон монгол судлалыг сурталчлах хүрээнд нэлээд олон ажил хийхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөг боловсруулахад нээлттэй байх зарчмыг барьж, тус зөвлөлд ирүүлсэн төсөл, зохион …

  • 17 February

    V сургуулийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль болгоно

    2016 онд улсын хэмжээнд 1087 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 89 хувь буюу 975 нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн нь энэ төрлийн хэрэгт анхаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсээд байгааг харуулж байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөхөд эрх зүйн орчин, хүн амын нягтаршил, замын зохион байгуулалт, хот төлөвлөлт, сургуулийн автобус, сургалтын хөтөлбөр, хүүхдийн төлөвшил, хүмүүжил зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг …

  • 16 February

    Эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээснийг өнөөдөр гардуулан өгөв. Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Надмидын Бэгз, Түдэвийн Ган-Эрдэнэ, Чимиднямын Доржсүрэн, Ширчиний Дэмбэрэл, Агипарын Бакей, Дэлэгийн Сангаа, Дамдинсүрэнгийн Цэвээндорж нарт “Академич” хэргэм хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан эрдэмтдэд энгэрийн тэмдэг, Академичийн жуухыг гардуулан өгч, баяр хүргэв.    

  • 16 February

    Жэк Ма Австралийн Ньюкасл их сургуульд 20 сая ам.долларын хандив өргөв

    “Жэк Ма олон нийтийн сан”-гаас Австралийн Ньюкасл их сургуульд 26 сая австрали доллар бүхий “Ма-Марли” тэтгэлэг олгож байгаагаа 2-р сарын 3-нд зарласан. Энэ нь Ньюкасл их сургуулийн түүхэн дэх хамгийн ихэд тооцогдох тусламж юм байна. “Тэтгэлгийн мөнгийг “дэлхий ертөнцийг нүдээр үзэж, чихээр сонсож, өөрийн тархи оюундаа тунгаах”-ийг хүсэж байгаа оюутан залууст зориулж байгаа юм” хэмээн Жэк Ма хэлж байлаа. Харин …

  • 16 February

    Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх сургалт 1 дүгээр сургууль дээр болов

    Өчигдөр Сүхбаатар  дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өсвөр, залуу үеийнхнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилготой ээлжит сургалт боллоо. Сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн прокурорын газар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ өдрийн сургалтанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, дүүргийн хяналтын …

  • 15 February

    60 настай баян Солонгос эр найм дахь удаагийн хуримаараа Монгол бүсгүйтэй гэрлэнэ

    Өмнөд Солонгосын хошин урлагийн жүжигчин, бизнесмэн, 60 настай Юү Тон ирэх сард 27 настай Монгол бүсгүйтэй хуримлахаар болсон нь түүний найм дахь удаагийн гэрлэлт болох юм байна. Жүжигчин энэ гэрлэлтээ түүний амьдралын сүүлийнх нь байх болно гэж өчигдөр “The Fact” сайтад ярьжээ. Өөрийн төрсөн хот болох Бусанд хуримаа хийхээр төлөвлөжээ. Юү Тон 1987 онд анх удаа кинонд тоглож, 1990-ээд оны …

  • 15 February

    ГХ-ны сайд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулиар зочлов

    ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал А.В.Торкуновын урилгыг хүлээн авч өөрийн төрөлх сургуульд зочлов. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал А.В.Торкунов Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд А.В.Торкунов Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгсөгчдийн нэг Монгол …

  • 14 February

    Унгар улсын засгийн газрын тэтгэлгээр 200 иргэнийг суралцуулна

    Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Унгар улсаас монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мадари Акош нар “Хамтын ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах баримт бичиг”-т /2017.02.09/ гарын үсэг зурлаа. Монгол Улсын БСШУСЯ, Унгар улсын Хүний Нөөцийн яам хоорондын хамтын ажиллагааны энэхүү баримт бичгийг  2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд анх  үзэглэж байжээ. Хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулснаар  Монгол Улсаас Унгар …

  • 14 February

    Сурагчид сансар огторгуйгаар аялав

     Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнийхөн ээлжит Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цагаа сурагчдын дунд зохион явууллаа. Кино цагт 23 дугаар сургуулийн н.Цэцэгтуяа багштай 5Б ангийн 49 сурагч тус номын өргөөний номын санч Л.Эрдэнэбатын хамт сансар огторгуйн уудмаар аялацгаасан юм. Сансар огторгуйн уудам хэзээнээсээ хүн төрөлхтөний анхаарал, сонирхлыг татсаар ирсэн. Тавдугаар ангийн дүү нар маань ч хөтлөн явуулж байгаа номын санчаас …

  • 13 February

    Ихэр хүүхэд тээж байгаа Бейонсе Грэмми шагнал гардуулах ёслол дээр олныг гайхшрууллаа

    59 дэх удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын Стэйплс-центрт эхэлсэн юм. Энэ жилийн хөгжмийн наадамд Ихэр хүүхэд тээж байгаа  дуучин Бейонсе хамгийн олон буюу есөн төрөлд нэр дэвшиж түүний “Lemonade” цомог “Шилдэг цомог” номнацид ялалт байгуулж Бейонсе Грэммиээс шагнал хүртлээ. Дуучин Бейонсе Грэммийн  шагнал гардуулах нээлтийн ёслолд  охин  Блү Айви,  ээж Тина нартай хамт  үзүүлсэн үзүүлбэр олныг гайхшруулж байна. …