Uncategorized
December, 2013
-
29 December
Бөхийн өргөөний гадаа хөл хөдөлгөөн ихтэй байна
Богд хаант Монгол улс тунхагласны 102 жилийн баярын өдрийг тохиолдуулан барилдуулах бөхийн барилдааны тасалбарыг худалдаж авахаар Бөхийн өргөөний гадаа өглөөнөөс хойш хөл хөдөлгөөн ихтэй, дугаарлаж зогссон иргэдийн урт дараалал үүсээд байна. Олон арван хүмүүс, бөх сонирхогчид энэ өдрийн барилдааныг үзэхийг хүсэн хүлээж байгаа ч харамсалтай нь тасалбарын тоо хязгаартай юм. Бөхийн өргөө нь 2500 үзэгчийн суудалтай. Энд дугаарлаж байгаа зарим …
-
28 December
“Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэнд холбогдох архивын баримт” үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Архивын ерөнхий газраас санаачлан, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музейтэй хамтран зохион байгуулсан “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэнд холбогдох архивын баримт” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойг тохиолдуулан зохиож буй тус үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Монгол Улс тусгаар тогтнол, …
-
28 December
Үйлдвэрлэсэн хугацааг урьдчилан тавьсан бялуу худалдаж байжээ
НМХГ-аас шинэ жилийн баярыг тохиолдуулан зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Тус шалгалтад, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бялууны 5 үйлдвэр, нийтийн хоолны 7 газар, хүнсний бүтээгдэхүүн худалдааны 10 төв нийт 22 аж ахуйн нэгж хамрав. Шалгалтаар худалдааны төвд зарж буй хүнсний бүтээгдэхүүн нь шошгын шаардлага хангаагүй, Солонгос болон Япон …
-
28 December
Бизнес эрхлэхэд таатай улсуудын жагсаалтад Монгол Улс 54-р байрт оржээ
“Форбес” сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг бизнес эрхлэх таатай улсуудын жагсаалтад Монгол Улс энэ жил 54-р байрт шалгарч, өмнөх оны дүнгээс 10 байр урагшилжээ. Дэлхийн 145 орныг бизнесийн орчноор нь үнэлэхэд жагсаалтыг Ирланд, Шинэ Зеланд, Хонконг, Денмарк, Швед улсууд манлайлсан бол манайхтай зэргэлдээ байруудад Уругвай, Перу, Коста Рика, Саудын Араб, Турк улсууд оржээ. Харин эдийн засгийн хөгжил сайтай Орос, Хятад, …
-
28 December
Өнгөрсөн долоо хоногт “11 -11 төв”-д 723 иргэн ханджээ
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв” нээгдсэнээс хойш 72 мянган санал, хүсэлт, гомдол, талархал хүлээн аваад байна. Эдгээр санал хүсэлтийг Засгийн газрын яам, агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваарилан зохих хариуг иргэдэд буцаан хүргэлээ. Өнгөрч буй долоо хоногт “11 11 төв”-д 723 иргэн ханджээ. Эмийн үнэ өндөр байна, эмийн бөөний төвүүдийг цэгцэлж, замбараагүй үнийн системийг нэгдсэн бодлогоор зангидмаар байна гэсэн иргэний …
-
28 December
Нийслэлд шинээр 23 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
Нийслэл 23 цэцэрлэгээр бүл нэмлээ. Уг нь хуулиараа жилд нэг л удаа цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл олгодог ч эрэлт хэрэгцээг үндэслэж энэ жил гурван удаагийн 152 хүсэлтээс 85 цэцэрлэг, 4 сургуульд тусгай зөвшөөрөл олголоо. Ингэснээр цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог 4172-оор буюу 5.6 хувиар; Ерөнхий боловсролын сургуульд хамрагдах хүүхдийн тоог 970-аар буюу 0.5 хувиар нэмэгдэж байгаа юм. Энэ удаа шинжээчийн ажлын хэсэг …
-
28 December
Хамтарсан зөвлөгөөн боллоо
Хууль зүй дотоод хэргийн сайд /хуучин нэрээр/, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313/316 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын хэрэгжилт, хяналтын дүнгийн тухай асуудлаар Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар, тус газрын харьяа Нэгдсэн эмнэлэг, Шүүхийн шинжилгээний …
-
28 December
ЦЕГ-аас дөрвөн ихэрийн гэр бүлд 2 өрөө байрны батламж олголоо
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Баттулга, гэргий Э.Хандаа нарын залуухан гэр бүл өдгөө 4 ихэр хүүхдээ өлгийдөн аваад байгаа билээ. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд төрсөн дөрвөн иргэнийг өнөөдөр ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт, ЦЕГ-ын захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Адъяабазар нар эргэж очлоо. Мөн эргэлтийн үеэр ЦЕГ-ын зүгээс хоёр өрөө байр, …
-
28 December
Эрх нь хязгаарлагдсан хүүхдүүд шинэ жилийн бэлэг гардууллаа
ШШГЕГ-ын харьяа Хорих 411-р ангид ял эдэлж, эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдэд ХТҮГ-ын дарга И.Нарантуяа шинэ жилийн бэлэг гардууллаа. Тус Хорих анги 2013 оноо ажлын амжилтаар дүүрэн үдэж байна. Хорих анги ЕБС-тай болсоноор хүүхдүүд боловсрол олж авах эрхтэй болсон юм. Хорих ангийн удирдлага, ажилтнууд хүүхдүүдтэй харилцах харилцаагаа өөрчлөх, дотоод журмандаа өөрчлөлт оруулж, амьдрах ухааны сургалт зохион байгуулж, орчин нөхцлийг хүүхдэд ээлтэй …
-
28 December
Шинээр мэндэлсэн 4 ихэр хүүхдэд “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламжийн дэвтэр гардууллаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө сангийн тэргүүн С.Эрдэнийн шийдвэр, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2013 оны А/181 дүгээр тушаалаар Монгол улсад төрсөн дөрвөн ихэр хүүхдийн эсэн мэнд амьдрах, эрүүл өсч бойжиход дэмжлэг үзүүлэх зорилгоор Баттулга овогтой Магнай, Манлай, Мандал, Маргад нарт тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн Голомт банкны “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламж нээлгэсэн билээ. Тэгвэл тус …
-
27 December
“Алтан сарнай-2013” нэвтрүүлэг: Х.Хатанбаатар
Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” оны тэргүүн наадмын шалгаруулалт энэ сарын 10-26-нд болох юм байна. Цуврал нэвтрүүлгийн эхний зочноор Монголын Оюун ухааны академийн тэргүүн, Оюуны олимпийн дэлхийн аварга Х.Хатанбаатар оролцож байна. Тэрээр 2012 онд спортын салбарын оны онцлох хүнээр тодорч “Алтан сарнай” шагналын эзэн болж байсан юм.
-
27 December
Нарны цахилгаан үүсгүүрийн судалгааны боловсруултыг хийж эхэлжээ
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс сүлжээнд холбогдсон хүчин чадал сайтай нарны цахилгаан үүсгүүрийн нарийвчилсан судалгааг боловсруулах ажлыг хийж эхэлжээ. Энэ нь Монгол, Японы Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй JCM хөтөлбөрийн дагуу Японы хэд хэдэн компанитай хамтран хүчин чадал сайтай нарны цахилгаан станц барьж байгуулах судалгаатай холбоотой юм байна. Мөн дээрхи ажлын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний холбогдох техник технологийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл