Шинэ он гарах мөчийг сэтгэл догдлон хүлээж буй Баянгол дүүргийн иргэддээ Шинэ жилийн мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхныг хүсье. Улиран одож буй 2013 он их бүтээн байгуулалт, шинэчлэлийг эхлүүлсэн жил байлаа. Цэвэр, цэмцгэр, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих ажлыг эхлүүлж, хог хаягдлын менежментээ шинэчлэн, гэр хорооллын айл өрхөд бүрэн …
Uncategorized
January, 2014
-
1 January
Чингэлтэй дүүрэг шилдэгүүдээ тодруулжээ
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэх, шинэ оны босгон дээр оны шилдэгүүдээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай билээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас оны шилдэг хэлтэс, алба, хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Бишрэлт зочид буудалд боллоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон харъяа хэлтэс албадын мэргэжилтнүүд …
December, 2013
-
31 December
На.Сүхбаатар: Монгол улс маань тэнхээ сууж, тарсан бутарсан монгол ахан дүүсд нөмөр нөөлөг болох цаг хурдан ирээсэй гэж хүснэм
– На багшаа! Он дуусах гээд завгүй байна уу. – За, би ч цагийг нь тулгаад байдаг хүн биш. Гэхдээ л сарын дараа могой жил шувтрах гээд төлөвлөсөн хэдэн номоо гаргаж дуусаагүй, тулгуу л байна. – Улирч байгаа 2013 онд та гадагшаа нилээд явлаа. Бидэнд сэтгэлд үлдсэн халуун дулаан уулзалт, үзэж харснаасаа ярьж өгөөч. – 2013 онд нилээд явсан шүү. …
-
31 December
Ховд аймаг: Тусгаар тогтнолын өдрөөр төрийн дээд шагнал эзэддээ хүрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 102 жилийн ой, Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан 2013 оны 12 дугаар сарын 29-ны өдөр боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, эдийн засаг, улс төр, хөдөө аж ахуй, бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнав. ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР 1. Хуунуузын Батбаяр – “Фужи Алтай” …
-
31 December
Чингисийн талбайд болох цэнгүүнд ирэх иргэдийн автомашиныг талбайн ойролцоох зогсоолуудад үнэгүй байрлуулна
12 сарын 31-нд 22:00 цагаас “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн болно. Цэнгүүнд урлаг соёлын 50 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөж, он солигдох мөчийг нийслэлийн иргэд хамтдаа угтах юм. Энэ үеэр галын аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайд галын автомашин байрлан ажиллах бол нийслэлийн Замын цагдаагийн газраас цэнгүүнд ирэх иргэдийн автомашинуудыг байрлуулах талбайг зохицуулж, зам чөлөөлөх, хөдөлгөөний …
-
31 December
Нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг журамтай болсон. Энэхүү журам нь амралтын өдөр болон бүх нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд мөрдөгдөхгүй юм. Тиймээс 2014 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин 1 сарын 2-ноос эхлэн журам хэвээр үргэлжилнэ. Баярын өдрүүдрээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас нийслэлийн …
-
30 December
Дуучин С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг Вьетнамууд орчуулж дуулжээ
Сайхан дуу орон зай, цаг хугацааг үл ажран дуулагддаг гэдэг. МУГЖ, Дуучин С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дуу эдүгээ Хятад, Вьетнам, Орос зэрэг хэл дээр үндсэн монгол аяаараа дуулагдаж байгаа ажээ. Та бүхэнд тус дууны Вьетнам хувилбар, болон С.Жавхлангийн анх дуулсан Монгол эхээр нь хүргэе. А. Вьетнам хувилбар Б. “Алсад суугаа ээж” дуучин С.Жавхлан /клип/
-
30 December
Zaluu.com сайт Монголын цахим ертөнцийн тэргүүлэгч гэдгээ баталгаажууллаа
Гадаа хүйтний эрч чангаран байвч танхимд шинэ жилийн дуу цангинан, халуу дүүгсэн баярын яриа өрнөн буй энэ өдрүүдэд 2013 оны амжилт бүтээлийн эздээ салбар салбарынхан шалгаруулсаар байна. Тэгвэл zaluu.com сайт хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, онлайн салбараас оны шилдэг сайтын гурван цом өргөмжлөл авч, цахим мэдээллийн салбарт тэргүүлэгч гэдгээ баталгаажууллаа. Монгол сэтгүүлчдийн ууган байгууллага Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс zaluu.com сайтыг оны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл