Оросуудын хийсэн “Бат хааны хилэгнэл” гэх кино театруудын дэлгэцнээ гарч байна. Монгол хүн үзэхэд уур бухимдал төрөхүйц. Үнэндээ Монгол гэхээсээ хятад, солонгос нь мэдэгдэхгүй эрлийз нөхөр бидний домогт Бат хааны дүрийг бүтээж байгаа нь тийм ч таатай санагдахгүй нь мэдээж. Уг киног үзсэн хүмүүс “Америкын “300” буюу Персийн хааны эсрэг тэмцдэг 300 Спартагийн түүх домогтой тун адил болжээ” гэж шүүмжилж …
Нийтлэл
December, 2017
November, 2017
-
24 November
Хойд Солонгос бидэнд хэр хамааралтай вэ?
Улс төрийн менежер О.Чулуунбилэг Умард Солонгосын удирдагч Ким III хэмээх гуч гаруй насны залуу дэлхий дээр үеийнхэндээ хамгийн нөлөө бүхий удирдагч байж магадгүй юм. “Тэр хойд солонгост 33 настай залуу цөмийн бөмбөг бүтээлгэж тив алгасан пуужин харваж байна. Гэтэл чи гэртээ хэвтэж, эцэг эхээрээ тэжээлгэж байна” гэсэн зүйрлэлийг нийгмийн сүлжээнд түгээгээгүй, уншаагүй 80-д оныхан монголд цөөн. Нөлөө бүхий энэ “бацааны” …
-
16 November
“Богдоо боов хайрла” менежмент
Улс төрийн зах зээл дээр ноёрхож буй эрх баригч хүчний хамгийн түрүүнд анхаарах стратеги бол өөрийн шийдвэр гаргагчдын төрийн нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн албан хаагчдын “сэтгэлийг татах”, өөрсдийг нь эрх мэдэлд хүргэхэд хатуу дэмжсэн нийгмийн тодорхой бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих явдал байдаг. Чухам үүний дараа л өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, илүү тогтвортой, бүтээмжтэй ажиллах …
-
13 November
Дэлхийд гадуурхагдсан Монгол
“Монгол Улсын гадаад нэр хүнд түүхэнд байгаагүйгээр өслөө”. Энэ бол улстөрчдийн шоуны үндсэн агуулгуудын нэг. Чухамдаа төрийн тэргүүнд гарагсад болон засгийг удирдагч нар өөрсдийнхөө цаг үеийг товойлгохын тулд олон улс дахь нэр хүндээр тоглолт хийдэг. Гэвч үүнийг тодорхойлон гаргахад хэцүү. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй энэ нэр хүндийг үгүй ядаж эдийн засгийн гадаад харилцаагаараа дүгнэж болохоор. Тэгвэл яг одоо Монгол Улс …
-
8 November
Түүх түүхээрээ үлдэг: Бид тэднийг хөөгөөгүй – 1
Зөвлөлтийн цэргийг Монголоос хөөж гаргасан буруутнаар ардчилсан хүчнийхнийг тодруулаад тэр арга барилаараа МАН-ыг сонгуульд ялуулаад ирсэн түүх рүү хариу тайлбар өгч энэхүү нийтлэлийг бичлээ. “Хайран сайхан зөвлөлт ах нар” хэмээн уянгалуулан дуу алдагсдад зориулсан түүхэн үнэн. Зөвлөлтийн цэргийг Монголоос хөөж гаргасан буруутнаар ардчилсан хүчнийхнийг тодруулаад тэр арга барилаараа МАН-ыг сонгуульд ялуулаад ирсэн түүх рүү хариу тайлбар өгч энэхүү нийтлэлийг …
-
1 November
“Монгол тулгатны 100 эрхэм” (Хакүхо М.Даваажаргалын оролцсон)-ийг үзсэн тэмдэглэл
Удтал хүлээлгэсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарыг хоёр удаа үзлээ. Нэг удаа үзэх гэж нэг өдрийг элээж нийтдээ амьдралынхаа хоёр өдрийг ийнхүү өнгөрөөв. Үзсэн сэтгэгдлээ товчхон тэмдэглэснээ хүргэж байна. ХӨТЛӨГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.Баттулгыг ард түмэн хүндлэн хайрлахын нэг шалтгаан, Ерөнхийлөгчийн сэнтийд хүрэхэд хамгийн чухал нөлөөлсөн зүйл бол энэ нэвтрүүлэг. Тэр санхүүжүүлж, өөрөө хөтлөн явуулахаас эхлээд бүхий л талаар энэ …
-
1 November
Төрийн албаны манаач
Төрийн албаны тухай хуулийн эргэн тойронд АМИАРАА ХАМГААЛСАН МЕРИТ ТОГТОЛЦОО 1882 онд болсон үйл явдал. АНУ-ын 20 дахь Ерөнхийлөгч Жеймс Гарфиелд буудуулан амь насаа алдсан дуулиант хэрэг гарсан юм. Улс төрийн намын нөлөөллөөс төрийн албыг салгахын төлөө зүтгэж явсан түүнийг журмын нөхөр нь хөнөөжээ. Хүссэн албан тушаалд нь томилоогүйд хорсон өшөөгөө авсан хэрэг л дээ. “Бидний хөрөнгө мөнгө, дэмжлэгээр сонгуульд …
October, 2017
-
31 October
Атаархлаа шударга ёс гээд ойлгочихсон 10 хувь
Монголчууд ардчилсан хувьсгал хийж байхдаа ч, ялуулж байхдаа ч, анхны ардчилсан сонгуулиа хийж байхдаа ч, өлөн зэлмүүн ороо бусгаа цагийг туулж байхдаа ч ямагт л шударга ёсыг үгүйлсэн, хүлээсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хийсэн нэгэн судалгаа байна. Монголын хүн амын дунд тандалтын санал асуулга явуулаад үзтэл 78 хувь нь бухимдалтай явдаг дүн гарчээ. Энэ бол бага биш тоо. Хүн амын …
-
30 October
Монголчууд бид чөлөөт энэрэнгүй үзэлтнүүд
Байгалиас холдох тусмаа хүн эрх чөлөөгөө улам бүр алддаг. «Ний+гэм» бол уг чанартаа хүний эрх чөлөөг хязгаарлаж удирдахад чиглэсэн удирдлагын зохион байгуулалт юм. Байгаль дээрх эрх чөлөөтэй тэнцэх онгон чөлөөт эрх чөлөө ний+гэм дотор байхгүй, мөн бүрэлдэн бий болох ч үгүй. Өөрөөр хэлбэл байгаль эх эрх чөлөө бэлэглэдэг, харин ний+гэм байгаль эхийн олгосон эрх чөлөөг хүмүүсээс булааж авдаг. Тиймээс …
-
26 October
Аян замын тэмдэглэл:Солонгос орноор…Цуврал №1
Солонгос улсын тухай мянга түмэн мэдээлэл бий. Тэр бүхнийг унших, сонсох нь хангалтгүй, харин өөрийн биеэр очиж байж л жинхэнээр нь ойлгож чадна гэдгийг цөөхөн хоногийн аялал маань нотоллоо. МСНЭ-ийн төлөөллөөс бүрдсэн 14 сэтгүүлч БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны урилгаар 2017 оны 10-р сарын 13-наас 19-ний өдрүүдэд БНСУ-д долоон өдөр зочлох завшаан тохиосон юм. Телевиз, сонин сайтын сэтгүүлчдээс бүрдсэн манай багийн аялал …
-
17 October
Өвөр монголчууд бол “хужаа” биш
Социализмын он жилүүдийн алдас ба амжилт Монгол улс ардчилалд шилжээд 27 жилийн нүүрийг үзэж байна. Ардчилал бидэнд олон боломж өгсний нэг нь түүх соёл, өв уламжлалаа үнэн зөвөөр харах, хадгалан авч үлдэх тэр боломж юм. Социализмын бүтээн байгуулалт нэрийн дор ЗХУ (хуучнаар)-ын материал, техникийн бааз мэтээр 70 жил оршин тогтносон он жилүүдэд бид олон эерэг сөрөг зүйлтэй тулгарсан. Хэлмэгдүүлэлт болсон, ЗХУ-ын бодлого заавраар улс орны төрийн бодлого явж байсан, үндэсний …
-
14 October
Энэ үнэн үү, “Aлтaн гaдac”-чид аа?
Төр засаг маань ч ойлгож мэдэрч байгаа, харин одон медаль, гавьяатад нэгэнтээ донтчихсон олон түмнийг яаж гэдрэг ухраах вэ? Мэргэн хариултаа монголчууд минь хэлж айлдаач! Нэг. Их оюунтaн Taнд сэрэмжлүүлж байна! Тэрээр орчин цагийн Монголын нэрт хөгжмийн зохиолч асан нэгэн. Бүх алдар нь өнгөрсөн зуунд хамаарна. Өөрөө бүх цол гуншингуудаа “тус болох нь бага” хэмээн ярьсан учраас би энд түүнийг …
-
13 October
Өвөр Монголчууд эрлийзүүд биш жинхэнэ Монголчууд
Сонин сэтгүүлийг эргүүлжээ суухад “эрлийзүүд” гэдэг нэгэн сэдвийг хоржин байдлаар хөндөөд байгаа нь харагдах юм. Тодруулж хэлбэл дөрвөн үеийн туршид хуримтлагдсан гомдол хорсол байгаа мэтээр дүрслэх гэж оролдож байгаа нь үнэхээр гайхал төрүүлнэ. Тэгэхээр яриагаа Монгол улсад эрлийз цусны хүмүүс хэр зэрэг олон бий вэ? гэдэг асуултаас эхэлье. Ний нуугүй нүцгэн үнэнийг шуудхан хэлэхэд маш цөөхөн гэж хэлж …
-
5 October
“Атгахан” зөрчилтэй зүрхний хилэн
“Фантастик” продакшны хөдөлмөрч, уран бүтээлч залуусын ээлжит бэлэг болох “Зүрхний хилэн” киног монгол хүн бүр хоног тоолон хүлээсэн гэхэд хилсдэхгүй. Тус продакшны найруулагч Б.Тамир ийнхүү анхны түүхэн киногоо найруулан бүтээж үзэгч олны хүртээл болгов. Өмнө нь “Маш нууц”, “247 хэм”, “Миний ах атаман”, “Аз жаргалын шок” зэрэг кино найруулж байсан Б.Тамир Манж Чин улсын дарлалд өртөж, таван цулаа хэмхчүүлж, эх …
-
3 October
“Актру”–д анх удаа
Чуйн нурууны Актру хайрхан дахь Монголын уулчдын анх удаагийн авиралт, сургуулилтын тухай тэмдэглэл, нийтлэл Тайгын гүнд цасан малгайлна… Чуйн их нуруу анир даран дүнсийж, архайлдан сүглийх шовх шовх оргилууд, хөгөлгөр ногоон хөвчийн дундах намрын уйтгарт өдрүүд үргэлжилнэ. Үлгэрлэбээс энд цагийн цохилох чимээг чих тавин сонсох лугаа ажин түжин оргихыг бие, сэтгэлээр мэдрэн суухуйд “Уулын гүмд, бөглүү тайгад Ундрах бодлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл