Билгийн тооллын XYII жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн гуравны өглөө аймгийн ИТХурлын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд нарын аймгийн удирдлагууд Хараагийн дарь эх ламын Гэцог даржаалин хийдэд зочиллоо. Тэд Дарханчуудынхаа буян заяаг даатгаж мандал өргөх ёслолд оролцсон юм. Мандал өргөх ёс бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. …
Иргэний мэдээлэл
February, 2016
-
16 February
Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам батлав
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн оны 2 сарын 08-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журмыг хэлэлцэн батлав. Соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйл ажиллагаанд нь зохицуулалт хийж өгөх, гэрчилгээг төлбөргүй олгох талаар маш олон санал, гомдол, хүсэлтийг холбогдох газруудад ирүүлдэг бөгөөд журам батлагдсанаар энэ бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгааг …
-
16 February
Өнөөдөр болох зарим үйл явдал
09:30 цагт: ХАХНХЯ, НҮБ, ОБЕГ хамтран зудад нэрвэгдсэн хөдөөгийн малчдад зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа ОБЕГ-ын хурлын танхимд болно. Утас: 353501 11:00 цагт: Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг арилжаалах асуудлын талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 11:00 цагт: “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд ХУД-ын ЗДТГ, Монголын …
-
16 February
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа өдөртөө хүйтний эрч суларна 2016 оны хоёрдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр ширүүснэ. Завхан голын эхээр 30-35 …
-
15 February
Жил орогсод үхэгсдийн үйл хийгээд хурим тэргүүтэнг цээрлэ
Жил орогсод үхэгсдийн үйл хийгээд хурим тэргүүтэнг цээрлэ. Эр хүмүүн жилээ угтдаг тул жилийн урьдаас гүрэм сайн хийлгэ. Эм хүмүүн жилээ дагадаг тул жилийн хойно гүрэм сайн хийлгэ. Та аль номыг ямар тохиолдолд уншуулах, түүний тус эрдмийг эндээс харна уу. № Номын нэр Тус эрдэм Шаардагдах зүйлс 1 Балган донойн сэржим Хулгайн дээрэм газар лусын хорлол хар хэл ам хариулахад …
-
15 February
Чин сүсэг гэж юу бэ
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор гавж Ш.Сонинбаяр ламын ярьсан түүх. Лам нарын артельд Өлзий гэдэг нэгэн тогооч эмэгтэй байлаа. Артелийн лам нар бүдүүн Өлзий гэж дууддаг байсан. Манай артелийн ганц эмэгтэй тэр байлаа. 1938 оны өвлийн эхэн сарын зулын 25-ны өдөр боллоо. Урьд жил нь бүрээ бишгүүрийн дуу хангинаж, хурал …
-
15 February
Архангай аймгийн сайн малчдид шагналаа гардан авлаа
Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд Батцэнгэл сумаас төрсөн аймгийн Сайн малчдын шагналыг гардууллаа. Батцэнгэл сум нийт мал сүргийнхээ тоогоор аймагтаа хоёрдугаар байранд ордог. 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 325,0 мянган толгой мал тоолуулсан нь Батцэнгэл сумын малчин ардын хөдөлмөр бүтээлийн үр дүн байлаа. Гурван түмэн адуутай, адууныхаа тоогоор аймагтаа тэргүүлж, улсад айргийн тавд ордог Батцэнгэлчүүд …
-
1 February
“Фэйсбүүк”-д ийм шинэ өөрчлөлт оржээ
Фэйсбүүк хуудасны ямар нэг нийтлэлд та “лайк” дардаг уу? Хэрвээ дардаг бол, энэ нь илүү нарийн болно. Өөрийн санал бодлоо илэрхийлэх боломжтой хариу үйлдлүүдийг фэйсбүүк гаргах гэж байна. Фэйсбүүкийн орлого нэмэгдсэний дараа шинжээчидтэйгээ хийсэн бага хурлын үеэр Марк Цукерберг, Испани, Ирланд болон бусад хэд хэдэн оронд туршсан хариу үйлдлүүдийг “тун удахгүй” бүх оронд ашигладаг болно гэж мэдэгджээ. Таны нийтэлсэн гунигтай эсвэл дургүйг …
-
1 February
Өнөөдрөөс эхлэн жолоочийн зөрчлийн оноог тооцно
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг мөрдөж эхэлнэ. Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах албаны ажилтан Я.Соронзонболд: “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр төлөвлөн ажиллаж байна. Зөрчлийн оноог тооцох программ хангамж болон бусад техникийн ажлыг “Интерактив IBI” компани дангаараа гүйцэтгэж байгаа. Гэрээний дагуу хоёрдугаар сарын 1-н гэхэд бүх зүйл …
January, 2016
-
29 January
БНСУ-ын визний журманд гурван төрлийн өөрчлөлт оржээ
БНСУ руу 90 хоногийн хугацаанд зорчих визний журамд гурван төрлийн өөрчлөлт оруулжээ. Үүгээр сардаа 500,000 төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа сүүлийн 6 сарын турш тасралтгүй төлсөн бол санхүүгийн чадварыг илтгэх банканд мөнгө байршуулах шаардлагагүй болжээ. Үүнээс өмнөх зохицуулалтаар албан хаагчид ажлын газрын тодорхойлолт, байгууллага, компанийн гэрчилгээний хуулбар, хувиараа бизнес эрхлэгчид түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийн баримт зэргээ заавал хавсаргадаг байсан …
-
29 January
Зураг түүх өгүүлнэ
Америк зурагчин Рокко Морабитогийн 1967 онд авсан «Амьдралын үнсэлт» хэмээх зураг ихээхэн алдартай. Зарим хүн энэ зургийн учрыг олохгүй гайхдаг бол зарим нь шал буруугаар ойлгож дооглон инээдэг гэнэ. Гэхдээ энэ бол хүн бүхний мэдэж авбал зохих сайхан түүх юм. 1967 оны 7-р сарын тэр нэгэн өдөр их халуун байлаа. Флорида даяар олон тооны хөргөх төхөөрөмж, сэнс ажилласнаас болж ачаалал хэтрэн …
-
29 January
“Монгол цэргийн жавхаа” уралдаан 4 дэх жилдээ болно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, уралдааныг зохион байгуулх комиссын нарийн бичгийн дарга, Дэд хурандаа Т.Мөнхбаяр танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар …
-
29 January
1000%-ийн бонустай цэнэглэгч карт худалдаанд гарлаа
Та СКАЙтелийн 5000₮-ийн картаар дансаа цэнэглэхэд 1000%-ийн бонус нэмэгдэж таны данс 55000₮-ийн нэгжтэй болно гэж төсөөлж байв уу? Хамгийн Том урамшуулал бол 100%-ийн бонус гэдэг ойлголт бидний ой тойнд аль хэдийн тогтчихож. Энэ ойлголтыг эвдэж, СКАЙтел компани урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулан 1000%-ийн бонустай 5000₮-ийн цэнэглэгч картыг худалдаанд гаргалаа. Тус картаар дансаа цэнэглэх бүрт та 10%, 100%, 1000%-ийн бонус нэгж …
-
28 January
Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэлээ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан 2015 оны есдүгээр сарын 3-ны өдөр нөлөөллийн мэдүүлэг хөтөлж Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл мэдүүлгийг хүлээн авч, өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан “…Шүүгч Х.Идэрийг хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нөлөөлсөн гэж үзэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар …
-
28 January
Утасны дугаараа үлдээлгүй явсан жолоочийн мэдээллийг авах боломжтой болжээ
Орц гарц хааж тавьсан автомашины жолоочийн талаарх мэдээллийг авах боломжтой болжээ. Автозамын түгжрэл, зогсоолын асуудлаас шалгаалж жолооч нар нийтийн эзэмшлийн зам талбайд бусдын хөдөлгөөнд саад учруулахаар автомашинаа байршуулах нь элбэг байдаг. Гэхдээ зарим жолооч нар утасны дугаараа үлдээж асуудлыг шийддэг бол нэлээд хувь нь өөрийн мэдээллээ үлдээлгүй бухимдал үүсгэх явдал байдаг. Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэх боломжтой болсон байна. Тэгвэл утасны дугаараа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл