Иргэний мэдээлэл

January, 2016

  • 18 January

    Бурханч лам Г.Пүрэвбат: Айл гэрийн сүр сүлд нь эр, эм хоёр

    Эм хүний хувь заяа эр хүнийхийг бодвол хувирамтгай байдаг. Хорвоод хүн эрдэнэт хүмүүний биеийг олж мэндэлдэг нь буянаар олж төрдөг гайхамшигт төрөл ажээ. Тиймдээ ч ертөнцөд орших юм бүхэн учир утгатай байдаг биз ээ. Учир утгатай бүхнээс хүний амьдрал, хувь заяа, тавилан төөрөг тайлагдашгүй оньсого мэт боловч түүнийг өөрийнх нь төрсөн өдөр, cap, жил, од гараг, эрхэс, дуудагдаж дурсагдах нэрнээс …

  • 18 January

    Муу нүүрт хэмээх “Гал бич” жилд хийлгэбэл зохистой засал ном

    XVII жарны ”МУУ НҮҮРТ” хэмээх ГАЛ БИЧ жилд таны ажил үйлс, эрүүл мэнд ямар байхыг уншигч та бүхэн хүлээн авна уу. Хулгана ХУЛГАНА ЖИЛТНҮҮД МАТЕРИАЛЛАГ БАЙДЛАА БЭХЖҮҮЛЖ ЧАДНА Ажил үйлс нь бүтэмж муу. Хар, цагаан хэл үг гайгүй. Гал уснаас болгоомжил. Улаан, хар, хөх өнгийн эд, хувцас бүү ав. Морин сард ажил нь барцадтай. Хийморийн дарцаг хийсгэ. Ерөнхий засал нь: Шүтээнээ тахиул. …

  • 13 January

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг пүрэв гарагт албан ёсоор нээнэ

    Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бөгөөд 3 сарын хугацаанд бэлтгэл хангасны дагуу 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар ажиллаж …

  • 13 January

    Манай улс Антарктид тивд судалгааны бааз байгуулна

    Антарктид тив судлаач Д.Батмөнх Дэлхийн Өмнөд туйлд 10 гаруй хоног судалгаа хийгээд өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Тэрбээр Болгар, Испани улсын судлаачдын багтай хамтран ажилласан байна. Д.Батмөнх нь Өмнөд туйлд судалгаа хийсэн монголын долоо дахь эрдэмтэн болж байгааг Антарктид тивийн судлалын нийгэмлэгийнхэн хэлсэн юм. Урьд нь манай улсын судлаачид бусад улс орны судлагааны багтай хамтрахгүйгээр өмнөд туйлд очих боломжгүй …

  • 12 January

    “Херо энтертайнмент”-ийн нууц бичлэгийг улстөрийн зорилгоор хулгайлсан уу

    “Херо энтертайнмент” студийн захирал, найруулагч Б.Баатар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хасагдсан нууц бичлэг хулгайд алдагдаж, улмаар цахим ертөнцөөр тархсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хэдийгээр тэрбээр энэ асуудлаар цагдаад хандсан, хэргийн талаар одоохондоо хамаагүй ярьж болохгүй байна гэж хэлсэн ч дээрх бичлэгүүд улстөрийн зорилгоор хулгайд алдагдсан гэх мессежийг олон нийтэд өглөө. Үнэхээр түүний хэлснээр өндөр …

  • 12 January

    Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй 150 гаруй иргэн бүртгүүлжээ

    УИХ-аас баталсан “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” хэрэгжихтэй холбогдуулан гарсан ХАХНХЯ-ны сайдын тушаалын дагуу Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам, Хүүхэд хамгаалалын бодлого, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага бусад холбогдох бичгүүдийг үндэслэн хүүхэд харах хүсэлтэй 150 гаруй иргэнд ХГБХХ-ээс энэ сарын 8-ны өдөр хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, стандартыг таниулах зорилго бүхий мэдээллийг хийсэн байна. Эдгээр иргэдээс үйл ажиллагаа явуулах стандартын байртай, нийтлэг шаардлагыг хангасан 50 …

  • 11 January

    Сэрэмжлүүлэг: -52 хэмд хүрч хүйтрэхийг сэрэмжлүүллээ

    Идэр ес эхэлсэн ч олон жилийн дунджаар -12-оос -32 хэм хүйтэн байдаг. Харин энэ жил 2-10 хэмээр илүү хүйтэн өвөл болж байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. Мөн шөнийн цагт үнэмлэхүй бага температур 38-52 хэм хүрч хүйтрэх юм байна. Улсын онцгой комисс ээлжит хурлаар 16 аймгийн 50 суманд цагаан зудтай байна гэж мэдэгджээ. Цаашид цас нэмэгдэж орвол 40 суманд нэмж …

  • 11 January

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун  зүгийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур …

  • 9 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 10-нд баруун зүгийн нутгаар, 11-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2016 оны нэгдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос …

  • 8 January

    Цэргийн үүрэгтнийг амралтын өдрүүдэд бүртгэнэ

    Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлсэн бөгөөд 01 сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны …

  • 8 January

    “Хархорин” захад хонины мах хамгийн хямд үнэтэй байна

    Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4160 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5680 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” …

  • 7 January

    Автобусны буудлаас хүн тээвэрлэсэн машинуудад хариуцлага тооцно

    Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн чиглэлээр хяналт шалгалт явуулж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа юм. Мөн Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй …

  • 7 January

    Банк дээрэмдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Капитал” банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр гарсан билээ. Сэжигтэн этгээд баг өмсөн нэвтэрч, улмаар банкны теллерт буу тулган сүрдүүлж 10 сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм. Хэргийн сэжигтнийг  илрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улаанбаатар …

  • 7 January

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    2016 оны нэгдүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун зүгийн нутгаар үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,  Хараа, …