Иргэний мэдээлэл

January, 2016

  • 6 January

    Хүзүүгээр татсан цастай хүндхэн өвөл

    Энэ өвөл нэлээн чанга өвөл болохыг гадна, дотнынхон сэрэмжлүүлсэн. Тиймдээ ч манайхан ихэд бэлдэж, өвлийг угтсан. Ямартай ч, энэ жил баруун аймгийн зарим нутгаар адууны хүзүүгээр татсан цастай өвөл болж байгаа юм байна.  

  • 6 January

    Цэргийн үүрэгтний бүртгэл эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын …

  • 6 January

    Нийтийн эзэмшлийн талбайд өмчлөлийн газар нь орсон иргэнд нөхөх олговор олгоно

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/996 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Азийн Хөгжлийн Банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Сэлбэ дэд төвд баригдаж буй “Үйлчилгээтэй 50 айлын орон сууц”-ны барилгын нийтийн эзэмшлийн талбайд өмчлөлийн газар нь орсон иргэн Ч.Нацагийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын …

  • 6 January

    Хүннүгийн хааны алтан эдлэл олджээ

    Өмнөговь аймгийн Манлай сумын иргэд янгирын эврийн дүрстэй цэвэр алтан эдлэлийг олжээ. Тус сумын Өгөөмөр багийн нутаг дахь Тэмээнтолгой гэдэг газраас олдсон уг олдворыг Хүннүгийн хааны эдлэл болохыг археологчид тогтоосон байна. 3000-3500 жилийн настай уг олдвор Монголд байтугай дэлхийд маш ховорт тооцогдох олдвор аж. Батмөнх даян хааны өлгий нутаг болох Өмнөговиос Хүннү гүрний хааны эдэлж хэрэглэж явсан үнэт эдлэл, түүх …

  • 6 January

    ӨНӨӨДӨР: Жолоочийн зөрчлийн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ

    11.00 цагт: ЦЕГ-ын ХМТ төвийн /УБ хотын цагдаагийн байранд байрлах/ мэдээллийн өрөөнд “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 оноо тооцох журам, ЗЦГ-аас зохион байгуулж буй ажил”-ын талаар мэдээлэл хийнэ. 11.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-тай хамтран тус дүүргийн 7 дугаар хорооны гадна талбайд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана.  Утас 98338187, 96678187 11.00 …

  • 4 January

    Тусгай зөвшөөрөл олгох журам хэрэгжиж эхэллээ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Журам батлагдсанаар тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлсөн төдийгүй, нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан тусгай зөвшөөрлөө авах боломжтой болсон. Мөн  …

December, 2015

  • 30 December

    Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/116 “ Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” тушаалын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн Онцгой …

  • 24 December

    Элэгний хорт хавдарыг эдгээжээ

    Ядамсүрэн гуайг сонин хэвлэлтэй ойр байдгийг нь мэдэхээс биш өвдөж зовсон хүмүүст тус хүргэдэг үйлийг нь дуулаагүй явлаа. Энэ нь залуучууд бидний харлаган хандлагынх ч биз. Өвчний өмнө хэнбугай ч сөхөрдөг. Өнгө, мөнгө ч харгалзахгүй л аваад одох өвчин захаас аваад олширчээ. Ийм эрсдэлтэй өнөө цагт анагаах ухаан ч эдгээж дийлэхгүй, бүр оношилж чадахгүй тохиолдол бишгүй. Ялангуяа хорт хавдар гээч …

  • 24 December

    Та гар утасаа усанд унагачихсан бол

    Амьдралд хэрэгтэй “сэргэлэн” арга чаргуудыг хуваалцаж байна. Таньд амжилт хүсье.

  • 24 December

    Ц.Батсайхан: МИ8 нисдэг тэргийн ослын улмаас ахмад Н.Батбаяр амь насаа алдсан

    Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн орчимд МИ8 нисдэг тэрэг осолдсон талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны газрын дарга, хурандаа Ц.Батсайхан нар мэдээлэл хийлээ. Тэд “өчигдөр орой  Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн  байрлалд МИ8 загварын нисдэг тэрэг осолдож нэг хүний амь нас эрсдэж, цэргийн албан хаагчид бэртсэн …

  • 24 December

    Автобус дахин осол гаргалаа

    Сүүлийн үед нийтийн тээврийн автобусны жолооч нар осол гаргах нь ихэссэн. Өчигдөр автобусны жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байгаад осол гаргасан ноцтой хэрэг гарсан бол өнөөдөр зорчигч мөргөж гэмтээсэн осол дахин гарлаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Их тойруу Баянбүрдийн тойрог дээр “Монкара” ХХК-ийн “Aero Citi-540″ маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 37 настай эрэгтэй Г-г мөргөж гэмтээсэн байна. …

  • 23 December

    Цахим газар өмчлөлийн V ээлжийн бүртгэл дуусахад 6 хоног үлдлээ

    Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 5 дугаар ээлж үргэлжилж байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн …

  • 23 December

    Эмнэлэгийн зориулалтаар газар олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/983 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Чулуут рашаан” ХХК-д 120 метр квадрат газрыг, “Батнам” ХХК-д 280 метр квадрат газрыг, “Сорогзон” ХХК-д 5235 метр квадрат газрыг эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмших эрх олгов. Газар эзэмших эрх нь баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын …

  • 23 December

    Улаанбурхан өвчний халдвар ихсэх хандлагатай байна

    Сүүлийн үед улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг эцэг эхчүүдэд анхааруулж байна. Ялангуяа бага насны хүүхдүүд болон оюутан, сурагчид ихээр өртөж байгаа аж. Өвчилсөн сурагч, оюутнууд хичээл таслахгүйн тулд хичээлдээ явсаар өвчнөө хүндрүүлэх, бусдад халдаах, өвчилсөн нэгнээ эргэх явцдаа халдвар авч өвчлөх тохиолдол гарч байна. Иймд бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, халуурах, нус …

  • 21 December

    Хөрс нурж, 33 барилга газар дор оржээ

    Хятадын өмнөд хэсэгт орших Шенжен хотод хөрс нурсны улмаас 33 барилга, тэр дунд орон сууцны 20 гаруй барилга  газар дор оржээ. Өчигдөр өглөө болсон энэ явдлын улмаас 59 хүн сураггүй болсонд тооцогдож байна. Шенженд ямар нэг байгалийн гамшиг тохиолдоогүй бөгөөд хотын захад орших хогийн цэгийн хөрсийг эргүүлэн, барилгын хаягдал булах үед  ийм явдал болжээ. Газрын хөрсийг эргүүлж байх үед  далайн …