Иргэний мэдээлэл

December, 2015

  • 11 December

    Сууц өмчлөгч дахин төлөвлөн барилгажуулах төсөл үргэлжилж байна

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дүгээр байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дугаар байруудыг …

  • 11 December

    Япон улстай байгаль орчны салбарт хамтарч ажиллахаар болжээ

      Япон улсаас “Уур амьсгалын өөрчлөлтийндасан зохицох төлөвлөгөө” сэдвээр зохион  байгуулсан  салбар хуралдаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тус хуралдааны үеэр Япон улс Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох чиглэлд дэмжлэг үзүүлж буйгаа Японы Байгаль орчны сайд хатагтай Тамаёо Муракава онцлон дурьдсан юм. Н.Батцэрэг сайд Япон Улсын Байгаль орчин, Цөмийн аюулгүй байдлыг хангах яамны сайд хатагтай Тамаёо Муракаватай …

  • 11 December

    Автомашины хямдхан нээлттэй дуудлага худалдаа болно

      Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа болох юм байна. Гаалийн ерөнхий газрын 8 давхарын хурлын танхимд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8.30 цагаас дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэн, 9:30 цагт дуудлага худалдаа эхлэх ажээ. Автомашинуудыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13:30-16:00 цагт Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингис хааны өргөн …

  • 11 December

    НӨАТ-ын 20 хувиа буцаан авах хууль хэрэгжиж эхэлнэ

    Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгасан гол өөрчлөлт нь иргэдрүү чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгсөнөөрөө онцлог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Мөн татварын системийг боловсронгуй болгох, …

  • 11 December

    Нийслэлийн сурагчид ирэх сарын 26 хүртэл амарна

    ЕБС-ийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ. Нийслэл хотын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид таван долоо хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-наас, 10-12 дугаар ангийнхан ирэх сарын 12-ноос амарч, ирэх сарын 26-нд гуравдугаар улирлын хичээл эхлэх юм. Орон нутгийн сургуулийн бага ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 1, дунд ангийнхан 25, ахлах ангийнхан …

  • 11 December

    Хүүхдүүдээ цонхоор шидэх гэж байсныг аврах ангийхан амжиж аварчээ

    Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны .. дугаар байрны .. дүгээр орцны .. дугаар давхарт 280 тоотод иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 хүүхдээ цонхоор шидэх гээд байна гэсэн дуудлага ОБЕГ-т 2015.12.10-ны өдрийн 21:50 цагт иржээ. Мөн дээрх хаягт оршин суудаг иргэн хүүхдүүдээ зодоод хаалгаа онгойлгохгүй байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагаар Аврах ангийн 9 аврагчтай бүлэг хүрэлцэн очиход …

  • 11 December

    Нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг  анхааруулж байна. 2015 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн  баруун өмнөөс секундэд 6-11 метр. …

  • 11 December

    Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар Билгийн тооллын битүүн. Сугар гараг. Эрхтний тэнгэрт одтой, 1 цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 10 December

    Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж байна

    Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулж буй Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн 100 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож байгаа юм. Чуулганд Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Д.Батцогт, С.Арвин, Ардчилсан хүчний холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батхуяг болон албаны …

  • 10 December

    16 настай охин гэртээгээ шатаж нас баржээ

    Хүйтний улирал эхлэхээр гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг өгдөг. Өчигдөр гэхэд гал түймрийн улмаас 16 настай хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 30 хорооны…тоотод гал гарсаны улмаас 16 настай эмэгтэй А нь шатаж нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 хороо “Рашааны…тоотод айлын байшин шатаж байна” гэсэн …

  • 10 December

    Бичил бизнесийн сангийн журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ны Баасан гарагт болно. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэх юм. Мөн нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа/байр/ ажиллуулах, …

  • 10 December

    Согтуугаар том оворын автобус жолооджээ

    Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын нийтийн тээврийн газартай хамтран зорчигч тээврийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 22 аж ахуйн нэгж байгууллагад энэ сарын 4-ний өдөр шалгалт хийжээ. Шалгалтад нийтийн зорчигч тээврийн 709 том оврын автобус хамрагдснаас доорх зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, “Эрдэм транс” ХХК-ийн Х.Аеро Сити маркын автобусны гурван жолооч согтуугаар автобусаа жолоодон, улмаар бие биедээ жолоогоо шилжүүлсэн зөрчил гаргажээ. Мөн хэсэгчилсэн шалгалтын үед …

  • 10 December

    Эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах аймгуудын жагсаалт

    Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрх хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх …

  • 8 December

    Архинаас татгалзсан Хэнтийчүүд өөдрөг, өнгөлөг байна

    Хэнтий аймагт очиж “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” арга хэмжээнд оролцоод ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалга Хэнтийд үр дүнгээ өгсөн бодит ажил болжээ. Хэнтийнхэн 2013 оны гуравдугаар сарын 7-нд “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр эхэлснээ албан ёсоор зарлаж, дөрвөн жилийн дотор 1000 хүнийг архины хамаарлаас ангижруулах зорилт тавьсан. Хэнтий аймаг архидалт, гэмт хэргийн түвшингээр улсдаа толгой цохидог, …

  • 8 December

    Абдул Каримыг дарамталсан гэх нэр бүхий бөхчүүд хэн байв

    “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан Абдул Карим гэрээгээ албан ёсоор цуцаллаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт дуудлага худалдааны гэрээг цуцлах болсноо бичгээр илэрхийлээд байсан юм. Тэгвэл Абдул Карим өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт гэрээг цуцлах өргөдлөө өгчээ. Өргөдөлдөө  “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, …