Иргэний мэдээлэл

December, 2015

  • 11 December

    Нийслэлийн сурагчид ирэх сарын 26 хүртэл амарна

    ЕБС-ийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ. Нийслэл хотын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид таван долоо хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-наас, 10-12 дугаар ангийнхан ирэх сарын 12-ноос амарч, ирэх сарын 26-нд гуравдугаар улирлын хичээл эхлэх юм. Орон нутгийн сургуулийн бага ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 1, дунд ангийнхан 25, ахлах ангийнхан …

  • 11 December

    Хүүхдүүдээ цонхоор шидэх гэж байсныг аврах ангийхан амжиж аварчээ

    Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны .. дугаар байрны .. дүгээр орцны .. дугаар давхарт 280 тоотод иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 хүүхдээ цонхоор шидэх гээд байна гэсэн дуудлага ОБЕГ-т 2015.12.10-ны өдрийн 21:50 цагт иржээ. Мөн дээрх хаягт оршин суудаг иргэн хүүхдүүдээ зодоод хаалгаа онгойлгохгүй байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагаар Аврах ангийн 9 аврагчтай бүлэг хүрэлцэн очиход …

  • 11 December

    Нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг  анхааруулж байна. 2015 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн  баруун өмнөөс секундэд 6-11 метр. …

  • 11 December

    Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар Билгийн тооллын битүүн. Сугар гараг. Эрхтний тэнгэрт одтой, 1 цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 10 December

    Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж байна

    Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулж буй Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн 100 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож байгаа юм. Чуулганд Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Д.Батцогт, С.Арвин, Ардчилсан хүчний холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батхуяг болон албаны …

  • 10 December

    16 настай охин гэртээгээ шатаж нас баржээ

    Хүйтний улирал эхлэхээр гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг өгдөг. Өчигдөр гэхэд гал түймрийн улмаас 16 настай хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 30 хорооны…тоотод гал гарсаны улмаас 16 настай эмэгтэй А нь шатаж нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 хороо “Рашааны…тоотод айлын байшин шатаж байна” гэсэн …

  • 10 December

    Бичил бизнесийн сангийн журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ны Баасан гарагт болно. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэх юм. Мөн нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа/байр/ ажиллуулах, …

  • 10 December

    Согтуугаар том оворын автобус жолооджээ

    Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын нийтийн тээврийн газартай хамтран зорчигч тээврийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 22 аж ахуйн нэгж байгууллагад энэ сарын 4-ний өдөр шалгалт хийжээ. Шалгалтад нийтийн зорчигч тээврийн 709 том оврын автобус хамрагдснаас доорх зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, “Эрдэм транс” ХХК-ийн Х.Аеро Сити маркын автобусны гурван жолооч согтуугаар автобусаа жолоодон, улмаар бие биедээ жолоогоо шилжүүлсэн зөрчил гаргажээ. Мөн хэсэгчилсэн шалгалтын үед …

  • 10 December

    Эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах аймгуудын жагсаалт

    Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрх хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх …

  • 8 December

    Архинаас татгалзсан Хэнтийчүүд өөдрөг, өнгөлөг байна

    Хэнтий аймагт очиж “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” арга хэмжээнд оролцоод ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалга Хэнтийд үр дүнгээ өгсөн бодит ажил болжээ. Хэнтийнхэн 2013 оны гуравдугаар сарын 7-нд “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр эхэлснээ албан ёсоор зарлаж, дөрвөн жилийн дотор 1000 хүнийг архины хамаарлаас ангижруулах зорилт тавьсан. Хэнтий аймаг архидалт, гэмт хэргийн түвшингээр улсдаа толгой цохидог, …

  • 8 December

    Абдул Каримыг дарамталсан гэх нэр бүхий бөхчүүд хэн байв

    “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан Абдул Карим гэрээгээ албан ёсоор цуцаллаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт дуудлага худалдааны гэрээг цуцлах болсноо бичгээр илэрхийлээд байсан юм. Тэгвэл Абдул Карим өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт гэрээг цуцлах өргөдлөө өгчээ. Өргөдөлдөө  “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, …

  • 8 December

    Ш.Төмөрбаатар: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгад хүүхдүүд хичээллэж байна

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга орсон. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодрууллаа. – Хүүхдийн урлан бүтээх төвийг ямар шалтгааны улмаас хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан юм бол ? Хүүхдийн урлан …

  • 7 December

    ӨНӨӨДӨР:Улсын Дээд шүүхээс мэдээлэл хийнэ

    09.00 цагт: ОХУ-ын барилгын салбарын төлөөллүүд манай улсын барилгын салбарын ажилтан, албан хаагчдад “ОХУ-ын барилга байгууламжийн ажлын явцад хяналт тавих тогтолцоо”, “ОХУ-ын барилгын салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоо ба шинэчлэл”, “ОХУ-ын нийтийн аж ахуйн салбарын тогтолцоо” сэдвээр илтгэл тавих гэж байна. Нийтдээ 100 хүнийг хамарсан энэхүү арга хэмжээнд БХБЯ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ, НМХГ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн …

  • 5 December

    Халдварт өвчний улмаас зарим сургуулийн үйл ажиллагааг түр зогсоолоо

    Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Учир нь тус сургуулийн дотуур байрны 43 хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаатай холбоотой ажээ. Иймээс Аймгийн Онцгой комисс хуралдаж, өвчнийг газар авахуулахгүй яаралтай таслан зогсоох үүднээс тус сургуулийг өнөөдрөөс эхлэн ажлын гурав, амралтын хоёр, нийтдээ таван өдөр амраахаар болсон байна. …

  • 5 December

    Хэзээ ч галруу ус хийж унтраадаггүй шүү

    15 настай хүү болох Николас Гровелл (Nicholas Grovell) шарах шүүгээнд тахиа шарж идэхээр шийджээ. Ингээд тэрээр бүх зүйлээ бэлдээд шарагч зуухандаа тахиагаа хийгээд, телевиз үзэхээр явсан байна. Ийнхүү зурагтаа үзсээр Николас хоолоо мартсан бөгөөд очиж хартал гал гарч байсан аж. Тэрээр удаан хүлээлгүй, шууд л ус авч галруу цацжээ. эх сурвалж:саак.мн