Иргэний мэдээлэл

November, 2015

  • 30 November

    Жолооч нарын анхааралд

    Жолооч нар камер өнгөрөөд хурдаа нэмдэг үе өнгөрөв Манай улсад замын түгжрэл гээч зүйлийг яриад ч хэрэггүй. Сөүл явах хүнийг нисэх онгоцны буудлаас гаргаж өгчихөөд гэртээ харьж амжаагүй байтал нөгөө гаргаж өгсөн хүн нь ирчихлээ гэж утсаар ярьж байна гэх хүндхэн онигоо хүртэл гарсан. Түгжрэлийг бууруулах зорилгоор камер суурилуулж, автомашиныг дугаарын хязгаарлалттай болгосон. Гэтэл жолооч нар камерын доогуур хурдаа хасч, …

  • 30 November

    Хүүхдийн мөнгийг ингэж олгохоор болжээ

    Ирэх оны төсөвт  хүүхдийн мөнгийг 144 тэрбум төгрөгөөр суулгасан. Өмнө нь  200 гаруй тэрбумаар батлагддаг байсан уг мөнгийг  эдийн засгийн хямралтай холбогдуулан танаж, амжиргааны төвшнөөр ялгаж олгохоор болсон юм. Ингэснээр хүүхдийн мөнгийг ирэх жилээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн олгоно. Тодруулж хэлбэр,  Монгол улсын нийт айл өрхийн амжиргааны түвшинг 20 бүлэгт хуваан үздэг. Үүнээс 1-17 дугаар …

  • 30 November

    Сэрэмжлүүлэг: Зүүнсалаа чиглэлийн автобусанд бүлэг хулгайчид явдаг

    Сүүлийн үед цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дийлэнх нь хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж байгаа. Жишээлбэл, “гар утас, түрүүвчээ хулгайд алдлаа, машины бүтээлэг болон толийг нь хулгайд алдлаа. Томоохон худалдааны төвүүдийн лангуунаас бараа бүтээгдэхүүн алдав” зэрэг дуудлага байнга ирж байгаа юм. Түүнээс гадна автобусанд бүлэг хулгайчид явж, бүр автобусны жолоочтой нь хуйвалдаж зорчигчдын эд зүйлсийг хулгайлах явдал газар авсаар байна. Хамгийн их …

  • 30 November

    Кондукторууд ажилдаа орлоо

    Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор 700 гаруй мөнгө хураагч ажилгүй болж болзошгүй байсан ч Нийслэлийн нийтийн тээврийн газраас эргүүлээд ажилд нь авахаар шийджээ. Тус газрын дарга Ч.Энхбат “Өнгөрсөн долдугаар сарын 29-нөөс ажилгүй байсан 700 гаруй кондуктор ажилдаа эргэн гарч эхэллээ. Манай байгууллагаас журмыг нь баталж өгсөн. Иргэдийн хурлаас энэ хүмүүсийн ажиллах цаг, цалингийн хэмжээг нь тогтоосон байгаа. Үүний дагуу ажиллана” гэжээ. Дашрамд …

  • 27 November

    Визийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтанд өөрчлөлт оржээ

    Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас олон удаагийн виз, визийн зөвшөөрөл, хөрөнгө оруулагч гадаадын иргэн болон түүний гэр бүлийн гишүүд визийн зөвшөөрөл авахдаа бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтад татварын цахим тайлангийн системээс авсан тодорхойлолт ашиглах болсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэн та Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын “Зөвлөлгөө мэдээллийн төв”-ийн 1900-1882 утсаар лавлах боломжтой аж. эх сурвалж: mnb.mn

  • 27 November

    Зүүдний тайлал

    Гурван мянга гаруй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар зүүдийг удирдаж болдог бөгөөд зүүдэлж байгаагаа хүн мэдэрдэг нь үүнийг баталдаг. Уг судалгаанд оролцогчдын 64.9 хувь нь зүүдэлж байгаагаа  ойлгож, мэдэрч байдаг гэсэн бол 34 хувь нь  заримдаа зүүдээ удирдаж  чаддаг гэж хариулжээ.  Зүүдээ ойлгож, мэдрэх нь  хүн  болгоны чаддаг зүйл биш  боловч  ийм боломж байдаг гэж Берклийн шашны сургуулийн доктор Келли Балкелей …

  • 27 November

    ОХУ-ын Буриад улстай хамтран Улаанбаатар хотод дунд сургууль байгуулна

    НИТХ-ын дарга Д.Баттулга ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай айлчлахыг хүсээд, хоёр хотын хурлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой Улаанбаатар хот ах дүүгийн найрамдалт харилцаатай бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг зохион …

  • 27 November

    Монголчууд энэ өвөл барьц алдах шинжтэй

    Ойрын хэдэн жил ийм хүйтнийг үзээгүй монголчууд энэ өвөл барьц алдах шинжтэй. Арваннэгдүгээр сарын дунд арав хоногт Монгол орон даяар хүйтэрч, ихэнх нутгаар цас орсноор манай орны газрын зураг бүхэлдээ цалин цагаан цасаар хужигдсан. Уг нь энэ цас, жавар хоёр хэлж ирсэн ч Хөвсгөлийн Хатгал тосгон, Баянхонгорын Шаргалжуут, Өмнөговийн Ноён сумынхан 60 гаруй малаа алдсан байна. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын …

  • 27 November

    Хан-Уул дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо

    Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг шинээр ашиглалтад орж, хүүүхдүүдээ хүлээн авлаа. Статистикийн мэдээллээр дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12 мянган хүүхэд байгаа бөгөөд  2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 26, хувийн хэвшлийн 69 нийт 95 цэцэрлэгт 9 800 хүүхэд хамрагдаж, хамтрах сургалтын хувь 81,6 хувь болж, өмнөх оноос 5,2 хувиар нэмэгдэв. Тус цэцэрлэгийн хуучин барилга нь  60 жил ашиглагдсан …

  • 25 November

    “Тоглож болохгүй нас” МУСКино маргааш нээлтээ хийнэ

    “Тоглож болохгүй нас” МУСКино нээлтээ хийхэд ердөө ганц хоног үлдээд байна. Саруул, Тамир, Дөлгөөн, Анударь, Мөөжиг, Хонгорзул гээд олон сонирхолтой дүр гардаг уг киноны нээлт 11 сарын 27 –нд Тэнгис кино театрт 15 цагаас болно. Энэ үеэр кинонд тоглосон хүүхдүүдтэй уулзаж, хамтдаа зураг татуулах болон киноны дууг дуулсан ” Good boys” хамтлаг, Мишээлийн дуулсан уянгалаг дууг ч сонсох боломжтой. Мөн …

  • 25 November

    “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийнг 33 дахь жилдээ зохион байгууллаа

    Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний эхний шатны шалгаруулалтыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, нийслэл, орон нутгаас шалгарсан багуудын тэмцээн энэ 23-ны өдөр боллоо. Тус тэмцээн нь 33 дахь жилдээ …

  • 24 November

    “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн ажиллагааг 20-25 жил хангах боломж бүрдлээ

    Дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтворгүй байгаа энэ үед “Эрдэнэт” үйлдвэр үр ашгаа нэмэгдүүлэх, технологийн хоёр дахь шинэчлэлээ өнөөдөр ашиглалтанд хүлээн авлаа. Ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухтай хамт Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн эргэлтийн ус хүлээн авах, дамжуулах худгийг ашиглалтанд оруулсан юм. Тус үйл ажиллагааг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу үг хэллээ. Хаягдлын …

  • 24 November

    Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны шинэ буудал /видео/

    Улаанбаатар хотын ойролцоо Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд 2006 оны 3 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийх үедээ анх тус улсын Засгийн газарт санал болгосон билээ. Харин уг төслийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол Улсын Засгийн …

  • 24 November

    Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг дүгнэв

    “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймагтай хамтран 2013-2015 онд байгаль орчин-экологи, үйлдвэрлэл-технологи, зам, тээвэр-харилцаа холбооны чиглэлээр 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2013-2015 онд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын нээлттэй тайлангийн хурал өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Тайлангийн хуралд төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 гаруй төлөөлөл, Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд оролцов. Үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймгийн …

  • 24 November

    Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлаар иргэдийн саналыг нээлттэй сонсоно

    “Ажлын хэсэг байгуулах тухай” А/893 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлаар нийслэлийн иргэдийн дунд явуулах Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад шаардагдах баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг, хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулах ажлын хэсгийг тус тус батлав. Нийслэлийн иргэдийн дунд явуулах Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах  төлөвлөгөө, шаардлагатай төсвийг баталж,  ажлын хэсгүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын …