Иргэний мэдээлэл

November, 2015

  • 19 November

    Нэгдүгээр эгнээнд машинаа тавибал…

    Нэгдүгээр эгнээд машинаа тавибал 9200 төгрөгөөр торгохоор автомашин ачих, түр саатуулах журамд тусгасан байна. Энэ журам тун удахгүй дахин хэрэгжих ажээ.  Шинэ журмыг Хууль зүйн яамнаас өнгөрсөн сард баталжээ. Харин торгуулийн үнийг тогтоох, ачилтын 14 компанитай шинээр гэрээ хийж байгаа юм байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвд зөвхөн 11 дүгээр сарын 16-ны байдлаар нэгдүгээр эгнээний 1505 зөрчил бүртгэгджээ. Үүний дийлэнх нь …

  • 19 November

    Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид маргааш хуралдана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / Сүхбаатар дүүргийн 150 дугаар цэцэрлэгийн барилга /  Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай   “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай Ой тэмдэглэх тухай / Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг / НИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаанаар …

  • 16 November

    Чоно, тэмээ галзуу өвчнөөр өвчилжээ

    Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн нутаг, мөн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн нутагт тэмээ, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутагт чоно халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилжээ. Лабораторийн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдаад байна. Эдгээр газарт хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Эх сурвалж: Шуурхай.м

  • 16 November

    Оюутны 70 мянгын шалгуур нарийсжээ

    Их, дээд сургуулийн оюутнуудад сар бүр олгодог үндэсний тэтгэлэг буюу 70 мянга 200 төгрөгийг улиралаар нь олгохоор болсон байна. Ингэхдээ тус тэтгэлэгт өөрчлөлт орсон гэнэ. Тодруулбал, хөтөлбөрт суралцагч 3.0-оос доошгүй голчтой оюутанд олгоно. Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 3.2 оос доошгүй байх ба докторын 3.5 аас доошгүй гэж заажээ. Мөн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон …

  • 16 November

    Францын онгоцууд Сирийг хайр найргүй бөмбөгдөж байна

    Парис хотод цуврал халдлага болж олон хүний амь эрсэдсэн билээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд улс орон даяар онц байдал зарлаж, газар болон агаарын хилээ хаагаад байгаа. Исламын улс бүлэглэл халдлагыг зохион байгуулсан нь тодорхой болмогц Франсуа Олланд мэдэгдэл хийж алан хядагчдын эсрэг өршөөлгүй тэмцэж, амиа алдагсдынхаа өшөөг авах болно гэдгийг зарласан. Ингээд Францын засгийн газар шуурхай хуралдаж улмаар Сири дэх Исламын …

  • 16 November

    СУИС-ийг Алтангадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн их сургууль /СУИС/- ийг 25 жилийн ойг нь тохиолдуулан Алтангадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өглөө. Тус байгууллагыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэх, соёл, урлаг судлалыг хөгжүүлэх, дээд боловсролын сургалтын шилдэг технологи нэвтрүүлэх, үндэсний соёлыг өвлөн уламжлах, төрөөс баримтлах соёлын бодлогыг тодорхойлох үйлсэд манлайлал үзүүлэн ажилласан тус …

  • 16 November

    “Эрдэнэс таван толгой”ХК-ийн ажилчид ажил хаялтаа зогсоолоо

    “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд 2015 оны 11  дүгээр сарын 14-ний өдрийн 12.00 цагт тус компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилчдын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг нааштайгаар шийдвэрлэлээ.Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн төлөөлөл нь “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж, холбогдох бүхий л тусламж дэмжлэгийг компанийн зүгээс …

  • 16 November

    “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2015” үзэсгэлэн худалдаа болно

    Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд …

  • 16 November

    “Амгалан” дулааны станцын барилгын бүсэд газар нь орсон иргэдийн нөхөх олговрын хэмжээг батлав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/878 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан “Амгалан” дулааны станцын барилгын трасс болон нөлөөллийн бүсэд газар нь орсон иргэдийн нөхөх олговрын хэмжээг батлав. Мөн Эрчим хүчний яамны “Эрчим хүч” төслөөс …

  • 16 November

    Нийтийн эзэмшилд санаатайгаар халдвал хариуцлага тооцоно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудын ажилтай танилцаж шалгалт хийлээ. Шалгалтын үеэр гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын щит, самбарт хийх засвар үйлчилгээ, гэрэлтүүлгийн урсгал засварын ажлыг  графикт хугацаанд хийж дуусгасан эсэхийг үзэж, засварын цех, техникийн хүчин чадал, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн дэглэмийг хэрхэн мөрдөж байгаатай газар дээр нь танилцав. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам …

  • 16 November

    Ой гарантай хүүхэд түлэгдэж нас баржээ

    Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “ГССҮТөвд түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгсөн байна. Дуудлагын дагуу очиж шалгахад Тахилтын …. тоотод суух 1 нас 2 сартай, эрэгтэй А данхтай халуун цай татаж толгой, нуруу, 2 гар түлэгдэж, 37 хувийн түлэгдэлттэй тус төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан байжээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн …

  • 16 November

    С.Эрдэнэ гал залгисан улмаас юм идэх боломжгүй болжээ

    Өнгөрөх баасан гарагт Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийх үеэр өөрийгөө шатаасан “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ олон нийтийн анхаарлын төвд байлаа. Тэрбээр компанийнх нь удирдлагууд ажилчдаа шилжүүлэх гэрээг дур мэдэн хийж, олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн.  Мөн 200 гаруй ажилтанаа шилжүүлэх нэрийдлээр цомхотгох байгааг эсэргүүцэн ийнхүү өөрийгөө шатаасан юм. Одоогоор С.Эрдэнэ 1, 2, 3-р зэргийн түлэгдэлттэй, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Мөн Гэмтэл согог …

  • 16 November

    Чимээгүй байсан “БӨӨС” дахин гарч ирлээ

    Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас нэгэн иргэн 70321111 утсанд холбогдож, тус сумын цэцэрлэгт явдаг хүүхдээ бөөстсөн тухай мэдээлэл өгчээ. Тэрээр “Манай хүүхэд сумын цэцэрлэгийн бага бүлэгт явдаг. Шөнө унтахдаа толгой, биеэ маажаад уйлаад хэд хоног болсон. Толгойг нь үзсэн чинь бөөстсөн байна. Сураг ажиг тавьсан чинь ангийнх нь арваад хүүхэд бөөстсөн гэж эцэг эх нь хэлж байна. Хүүхдүүдийг нэг унтсан газарт …

  • 16 November

    Эрүүл мэндийн чиглэлийн 123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/864 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа шинээр эрхлэх 123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгов. Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг Монгол Улсын хууль, стандартад нийцүүлэн чанар хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлээр …

  • 16 November

    Дугаартайгаар өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

    Монгол Улс 2014 оны долоо дугаар сарын нэгэнд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр Монгол Улсын иргэд дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээг авч болох болсон. Гэхдээ одоогоор хэрэгжилт нь эхлээгүй, бэлтгэл ажил хийж байгаа юм. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны зохицуулах газрын дарга Ц.Жадамба “Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээний бодлогын баримт бичгийг боловсруулж дууссан. Одоо Харилцааны холбооны …