Иргэний мэдээлэл

November, 2015

  • 5 November

    Н.Алтанхуягийн ой тохиож байна

    АН-ын дарга асан Н.Алтанхуяг Монгол Улсын Загийн газрын тэргүүнээс буугаад яг жил болж байна. Тодруулбал түүнийг намынх нь нөхөд МАН-тай хамжин 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас огцруулсан юм. Энэ сайдын суудлаас буухдаа “АН-ын гишүүддээ хандахад МАН-ын одоо санаачилсан энэ дөрвөнүндэслэлээр Засгийн газраа огцруулахгүй байхыг би та бүхнээс хүсэж байна. Бидэнд цаашаа хийх ажил их байна. …

  • 5 November

    Шинэ цэвэрлэх байгууламж ажил удахгүй эхэлнэ

    1959 оноос хойш 60 орчим жил ажилласан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэр нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тэнд 20-30 жил хуримтлагдсан хур лаг ойролцоогоор 400 мянган метр куб талбайг хамраад байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаа Төв цэвэрлэх байгууламжид зохион байгууллаа. Төв цэвэрлэх байгууламжийн энэ асуудал гагцхүү хотынх биш,  хот дангаараа энэ асуудлыг …

  • 4 November

    Солонгос улсад нэг хүнийг үнэ төлбөргүй эмчлүүлнэ

      Монгол Улсад эмчлэх боломжгүй зарим өвчтэй хүмүүсийг БНСУ-д үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж бүрджээ. Тодруулбал,  БНСУ-ын “Мёнжи” эмнэлэг, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хүмүүнлэгийн ажил явуулах санал ирүүлсэн бөгөөд Монгол Улсад эмчлэх, ар гэрийн боломжоос шалтгаалан мэс засалд орох боломжгүй байгаа нэг хүнийг сонгон бүх зардлыг даан Солонгост эмчлэхээр болсон байна.Үүнд хамрагдахыг хүссэн хүмүүсийн өргөдөлийг энэ долоо хоногтоо багтаан авч нийслэлийн …

  • 4 November

    Хуурамч мөнгөн тэмдэгтийг ингэж ялгаарай

    Сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөтэй холбоотой гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олон бүртгэгджээ. Одоогоос хэдэн сарын өмнө “Хуурамч мөнгө байж магадгүй” гэж бодсон иргэд холбогдох байгууллагад мөнгөө авчирч үзүүлж байгаа талаар албаны хүн хэлж байсан. Энэ сайн хэрэг ч тэдгээр мөнгөний зарим нь ашиглалтын журам зөрчсөн /банкны хэллэгээр/ болох нь шалгалтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл хэт үрчийсэн, хэт угаасан үед мөнгөний нууцлалууд нь алга …

  • 4 November

    Хятадад уусаж буй Монгол

    Дорнод аймгийн цагдаа нар хятадын цагдаа нарын хувцасыг өмсөж зургаа даруулсан нь цахим ертөнцөд дуулиан тарьсан. Тэгвэл тус аймагтай холбоотой бас нэгэн анхаарал татах үйл явдал болоод байна. Тодруулбал, тус аймаг төв гудамжныхаа нэрийг хятад ханзаар бичсэн байна. Зарим хүмүүсийн хэлж буйгаар Засаг даргын тушаалаар ингэж бичсэн гэх Энэ талаар тус аймгийн удирдлагууд ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байгаа ч энэ …

  • 4 November

    Газар өмчилж авсан иргэдийн гэрчилгээг олгож байна

    1-р шатны цахим систэмээр газар өмчилж авсан иргэдийн гэрчилгээг олгож байна Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна. Уг 1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар …

  • 4 November

    Цэвэрлэх байгууламжийг иж бүрнээр нь шинэчилж, өргөтгөнө

    Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэн сайжруулах шинээр барих ажлын техник эдийн засгийн үндэслэлийн эхний хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 оны 07 дугаар сараас “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажлын гэрээг Францын Артилла Вилла Транспорт ХХК-тай байгуулсан бөгөөд техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулж эхний шатны хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг   хэлэлцүүлэгт …

  • 4 November

    Монголдоо автын кузов засварыг хөгжүүлнэ

    УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачилгаар  өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллежид Монголд анхны авто машины кузов засварчны мэргэжлийн анги нээгдлээ.  Нээлтийн ёслолд  Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ирсэн юм.  Авто кузов засварчны анхны ангид суралцахаар бүртгүүлсэн 25 суралцагч байгаа ажээ. Монголд автын кузов засварын зах зээл вьетнамчуудад эзлэгдсэн. Вьетнамаас манайд ажиллахаар ирж буй хүмүүсийн дийлэнх чухамдаа энэ зах зээлээс мөнгө олох зорилготой Монголыг сонгож ирдэг …

  • 4 November

    Т.Цогт, Г.Маралмаа нар дөрвөн настай талийгаач охинд арц идүүлж, нүд рүү нь ацтон цацдаг байжээ

    Дөрвөн нас хүрээгүй охиноо хэрцгийгээр тамлаж, зодож хөнөөсөн охины төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нар анхан шатны шүүхээс тус бүр 24 жилийн хорих ял чанга дэглэмтэй хорих ангид эдлэх сонссон юм. Үүнээс талийгаач охины төрсөн эцэг, цагдаагийн ажилтан Т.Цогтын 24 жилийн ялын 5 жилийг гянданд эдлүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл Т.Цогт, Г.Маралмаа нар анхан шатны шүүхийндээрх шийдвэрийг эсэргүүцэн давж …

October, 2015

  • 27 October

    Хачин чулууны өлгий Алшаагаас хийсэн сурвалжлага

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймаг. Шарласан түүхийн урт сэжмээр Монголчуудтай салшгүй  холбоотой энэ л нутагт яг өдийд намар цаг хормой дэлгэн амсхийж, модод зулайгаасаа эхлэн шаргалтаж байна. Алшаа нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ Өвөр Монголд хамгийн том засаг захиргааны нэгжээр тооцогддог ч, хамгийн цөөн хүн амтай аймаг. Хойд талаараа манай Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймагтай хиллэдэг, нийт 267,574 км² нутаг дэвсгэртэй, 300 гаруй мянган …

  • 10 October

    Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатай байна

    Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт нь 64.9 буюу эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 9.4 жилээр богино байгаа нь тэдний эрүүл мэндэд анхаарах шаардлагатайг харуулж байна. Хүн амын тэргүүлэх өвчлөлийн таван шалтгаан нь зүрхний цочмог шигдээс, тархины судасны өвчин болон зам тээврийн осол болох тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн байна. Нийт нас баралтад эрэгтэйчүүдийн нас баралтын эзлэх хувь эмэгтэйчүүдээс 1.6 дахин өндөр …

  • 10 October

    Хүүхдэд зориулсан сургалтын төвүүдийн үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

    “Хөгжлийн харандаа” хэмээх энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжлийн чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудыг олон нийтэд сурталчилахаас гадна энэ чиглэлийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой ажээ. Энэхүү экспо нь өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд  10.00-18.00 цагийн хооронд болох юм байна. Экспод нийслэлийн хэмжээнд хүүхдийн оролцооны бүхий л байгууллага, дугуйлан секц, сургалтын төвүүд хамрагдах бөгөөд Нийслэлийн Хүүхэд, …

  • 10 October

    Улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг онлайнаар захиалах боломжтой боллоо

    Автотээврийн Үндэсний Төвөөс улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг онлайнаар захиалах боломжтой болсныг мэдээллээ. Захиалга хийх ХОЛБООС http://www.transdep.mn/?link=eticket эх сурвалж ikon.mn

  • 9 October

    Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор авто зам хаах хуваарь

    Нийслэлд шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй юм. Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр …

  • 9 October

    “11 11” төв маргааш 11-16 цагийн хооронд ажиллахгүйг мэдэгдэж байна

    Засгийн газрын “11 11” төв маргааш буюу 10 дугаар сарын 9-ний 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар ажиллахгүй болсныг мэдэгдэж байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны бага тойруугийн 2 дугаар байрны ерөнхий щитийг шинэчлэх болсонтой холбогдуулж тус байранд байрладаг “11 11” төвийн үйл ажиллагаа түр зогсч байгаа юм. Иймд иргэд та бүхэн санал, хүсэлтээ дээр дурдсан хугацаанаас хойш өгнө үү гэж …