Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн бүтээл 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны Сувдаагийн дүрээр үзэгч олны танил болсон хөтлөгч Э.Уянга З.Эрдэм гэх залуутай хамтын амьдралаа эхлүүлж, охинтой болоод багагүй хугацааг үдэж буй. Тэгвэл залуу хосууд Швед улсад амьдардаг “Positive Mongolians”-Позитив Монголианс онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын бэлтгэн хүргэдэг “Хосын жор” нэвтрүүлэгт уригдаж, хосуудын …
Видео мэдээ
April, 2019
-
22 April
Реппер Big GEE “Зогсохгүй” дууныхаа клипэнд охинтойгоо тогложээ
Монголын рок попын ертөнцөд өөрийн үзэл бодол, уран бүтээлээрээ ялгарч чадсан реппер Т.Мөнх-Эрдэнэг буюу Big Gee-г хүмүүс сайн мэднэ. Тэрбээр ирэх сарын 10-нд нээлтээ хийх “Боссын босс” киноны “Зогсохгүй” нэртэй дууг Vandebo-тай хамтран дуулжээ.Түүнчлэн “Зогсохгүй” дууныхаа клипинд 8 настай охин Бургуужинтайгаа хамтран тоглосон байна. “Боссын босс” хэмээх киноны гол дүр хэвээрээ бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөр, жүжигчин С.Батзориг болон …
-
20 April
Шинэ клип: Димаш Кудайбергенийн “Любовь уставших лебедей”
Казахстаны залуу од Димаш Кудайберген шинэ клипээ танилцууллаа. “Любовь уставших лебедей” хэмээх дууны үгийг Оросын яруу найрагч Михаил Гуцериев бичиж, аяыг нь хөгжмийн зохиолч Игорь Крутой зохиожээ. Клипийг Украины найруулагч, “Орел и решка” нэвтрүүлгийн хөтлөгч асан Алан Бадоев бүтээсэн байна. Клипийн гол утга санааг хосоороо л нисдэг, ганц далавчтай сахиусан тэнгэрүүдийн тухай эртний домгоос сэдэвлэжээ. Зураг авалтыг Испани, Украинд хийсэн бөгөөд 70 уран бүтээлч оролцсон байна.
-
19 April
“The Hu” хамтлагийн дуу Биллбордын жагсаалтыг тэргүүллээ
“Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдсэн. Тэгвэл тус хамтлагийн “Wolf Totem” буюу “Чонон сүлд” дуу нь Биллбоардын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долоодугаар байрт бичигджээ. Өнгөрөгч долоо …
-
18 April
Дуучин Г.Анхмаагийн “Тэнгэрийн шигтгээ” дууны клип цацагдаж эхэллээ
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа өөрийн бие даасан анхны цомгийн ажилдаа оржээ. Тэрбээр 2019 оны шинэхэн цомгийнхоо хоёр дахь уран бүтээл болох “Тэнгэрийн шигтгээ” дуугаа клипжүүлж өнөөдөр /2019.04.18/ сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү дууны видео клипний зураг авалтыг On’n Off продакшн хариуцан ажилласан бөгөөд аяыг / МУУГЗ /Б.Батчулуун зохиож, үгийг X.Соёмбо, Т.Нансалмаа нар бичиж дууг Г.Анхмаа, / МУУГЗ /Б.Батчулуун нар хамтран дуулжээ. …
-
18 April
“Бүх одод”-ын тоглолтод Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
Монголын сагсан бөмбөгийн холбооны “Гоё” дээд лигийн тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өчигдөр /2019.04.17 / “Бүх одод”-ын тоглолтын үеэр ур чадварын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.Уг тэмцээний үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн үзүүлбэр үзүүлсэн юм. Ш.Энхийн-Од цагирган дээрээс довтлох өрсөлдөөний финалын шатанд 212 см өндөр аавынхаа дээгүүр давж тохов. Ш.Энхийн-Од шилдэг хөтөлбөр үзүүлэхдээ аавынхаа 52 дугаартай өмсгөлийг өмсжээ. 16 настай Ш.Энхийн-Од “Хан-Уул Хангарьд” …
-
11 April
Видео:“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ
Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит 41 дэх дугаар цацагдаж эхэллээ. Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн блогоо 2018 оны хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан дугаарууд олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм. “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блог ээжүүдэд эрч хүч, урам зориг өгч байгаа билээ.
-
11 April
Дуучин Д. Уламбаяр “Hi Honey” кинонд тогложээ
Өвөрмөц дүр төрх, хөдөлмөрч зан чанараараа бусдаас үргэлж ялгарч чаддаг “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука анх удаа кинонд тогложээ. Авьяаслаг дуучин бүсгүй энэ сарын 5-нд “Corporate Convention Center”-т нээлтээ хийгээд удаагүй байгаа “Нэгүн” студийн анхны бүрэн хэмжээний “Hi Honey” уран сайхны кино тоглосон байна. Тэрбээр кинонд тоглохоос гадна “Hi Honey” уран сайхны киноны “Нүдээ л хий” дууг реппер Mrs.М-тай хамтран дуулсан …
-
11 April
“The wasabies” хамтлагийн эхний блог цацагдаж эхэллээ
“Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас “The wasabies” хамтлаг мэндлээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Хоёр сарын турш үргэлжилсэн шоу нэвтрүүлэгт шилдэг 12 оролцсоноос шоуны ялагчаар Ө.Ангелина, Д.Буяндулам, Э.Анужин, Э.Аминхүслэн, Д.Энхгэрэл тодорч, охидын “The wasabies” нэртэй хамтлаг байгуулагдсан түүхтэй. Тэгвэл тус хамтлаг өчигдрөөс эхлэн /2019.04.10/ анхны блогоо цацаж эхэллээ. Сонирхуулахад, “Asian Entertainment”-аас долдугаар сард Азийн шилдэг 50 дууны жагсаалтыг гаргахад тус хамтлагийн “Үгүй” дуу 20 дугаарт нэрлэгджээ.
-
8 April
Монголын “The Hu” хамтлаг Queen хамтлагийг ардаа орхин тэргүүллээ
Монголын “Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл “The Hu” хамтлагийн “Wolf totem” дуу АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигджээ. Харин Английн “Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” дуу хоёрдугаар бичигдсэнээр Монголын “The Hu” хамтлаг Queen хамтлагийг ардаа орхин тэргүүллээ Дэлхийд Монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилж …
-
4 April
Дуучин Ука реппер Цэцэтэй хамтарч уран бүтээл гаргажээ
“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн соло карьер тун ч амжилттай яваа. Эрс өөрчлөлт хийхээс огт айдаггүй хэмээн өөрийгөө тодотгодог дуучин бүсгүй маань реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгтэй хамтран дуулсан “Гараад ир” уран бүтээлээрээ үүнийгээ дахин батлах шиг боллоо. “Гараад ир ” дууны үгийг Н.Цэцэнбилэг бичжээ. “Гараад ир” хэмээх дуу цацагдсан даруйдаа тун ч өндөр хандалт авчээ. Өмнөд Солонгос улсад зураг …
-
3 April
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Д.Найдандорж, Э.Чинбаяр нарын хамтран дуулсан ” Бид нэгэн үеийнхэн”
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Чулуунчимэг дөрөв дэх “Бүсгүйн ертөнц” цомогтоо багтсан ” Бид нэгэн үеийнхэн” дуугаа клипжүүлж өчигдөр /2019.04.02/ сонсогчдын хүртээл болголоо. Дуучин Э.Чулуунчимэг “Бид нэгэн үеийнхэн” дуугаа МУСТА Э.Чинбаяр, Д. Найдандорж нартай хамтран дуулжээ. ” Бид нэгэн үеийнхэн” дууны үгийг В.Одхүү, аяыг МУСТА Б. Пүрэвсүрэн зохиож, клипыг МОNGAL FILM продакшн бүтээсэн байна. ” Бид нэгэн үеийнхэн” дууны …
-
1 April
“Саппорогийн Цасны Баяр”-т оролцcон Ц.Энгүүний нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болно
“Монгол Контент” ХХК-ийн уран бүтээлч, “Voice of Mongolia” шоуны ялагч дуучин Ц.Энгүүн Япон улсын Саппорогийн Цасны Баярт оролцоод ирсэн билээ. Уг үйл ажиллагааг Японы “Призм” групп, Монгол талаас “Монгол Контент” ХХК, “Хүрээ энтертайнмэнт” ХХК хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ нь хоёр улсын энтертайнмент салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон юм. Дуучин маань цасны баярт оролцох үеэрээ Японы хэвлэл мэдээллийн зарим байгууллага болох “Майничи”, …
March, 2019
-
30 March
“Би нар” УСК-ны дуу мэндэлжээ
Найруулагч Ж.Сэнгэдорж бүтээл “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны дуу мэндэлжээ. Дууны аяыг хөгжмийн зохиолч Г.Онон, үгийг Б.Батцэнгэл буюу реппер Quiza бичиж, дуучин Б.Баярцэцэг, Б.Батцэнгэл /Quiza/, “GUYS 666” хамтлагийн дуучин М.Мягмар, Г.Тэнүүн, загвар өмсөгч С.Сарнай, “Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун, Э. Мөнхтөр, Б.Оюу болон Монголын хүүхдийн ордны найрал дуучид амилуулжээ. Мөн “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт Чимээ” хамтлаг ч хөг …
-
27 March
“Халуун зүрх” киноны трейлер цацагдаж эхэллээ
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ. “Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээх “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны наймдугаар …