Хов жив

February, 2014

  • 17 February

    Огцорсон ч ордонтойгоо

     Өнгөрсөн онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн чихийг хамгийн их халууцуулсан хүнээр ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн өрсөлдөгчгүй шахам тодорсон түүхтэй. Ерөнхий сайдын “хүргэн” нэрээр алдаршиж Тавантолгойг багагүй бужигнуулсан энэ залуу уг нь чамгүй боловсролтой нэгэн гэдэг. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд АН-ын мэдээлэл технологийн талыг хариуцан ажиллаж АН-ын удирдлагуудаас чамгүй үнэлгээ салгасан. Тэр ч үүднээс ялсан намын бялуунаас гайгүй сайн хүртэж ЗГХЭГ-ын дэд …

January, 2014

  • 27 January

    Монгол эмэгтэй хүү, охидынхоо хамт Монгол охидыг Малайзад зардаг байжээ

    Манай  тагнуулынхан хүний наймаа эрхэлдэг монгол гэр бүлийнхнийг илрүүлсэн байна.  Эх сурвалжийн мэдээлснээр, тэд Малайз улсад охидыг хуурч мэхлэн аваачиж, улмаар биеийг нь үнэлүүлж, хүний наймааны золиос болгодог гэнэ. Нямхүүгийн Жавзандулам гэх эмэгтэй энэхүү хууль бус ажиллагааг удирдан явуулдаг аж. Тэрбээр хоёр охин, нэг хүүтэй бөгөөд хүүхдүүдтэйгээ  энэхүү хууль бус ажлаа хамтарч хийдэг. Н.Жавзандуламын ганц хүү Сайнбаяр нь одоо Куала …

  • 22 January

    “МАК”-ийн Н.Нямтайшир “Үндсэн хууль” зөрчиж Монголд хамгийн өндөр барилга барих гэж байна

    “МАК”-ийн Н.Нямтайшир Монголд хамгийн өндөр 41 давхар барилгыг бариулж эхэлжээ. Уг барилга нь дэлхийд алдартай “Hyatt” зочид буудлын Монгол дахь салбар нь болох бөгөөд төв талбайн ойролцоо сүндэрлэх гэнэ. Зочид буудал 2014 онд багтан ашиглалтан орох бөгөөд нийт 259 өрөөтэй, Sky-bar, хоёр ресторан, 23166 кв/м талбай бүхий хурал уулзалт, бусад арга хэмжээнд зориулагдсан танхимууд байх гэнэ. Мөн Горхи Тэрэлжийн цогцолбор …

  • 14 January

    Монголбанкны газрын захирал С.Дэмбэрлийг заамджээ

     УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд саналаа хэлсний дараа УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг заамдсан хүн нь Монголбанкны захирлуудын зөвлөлийн гишүүн, Хууль эрхзүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр байжээ. Тэрээр хурлын завсарлагаанаар таарсан С.Дэмбэрэлийг “Чамд хоёр жилийн хугацаа байгаа шүү. Битгий дарвалзаад байгаарай” гээд зүй бус …

  • 10 January

    “МТ”-ын өв залгамжлагч Магнайгийн 200 саяаар хийсэн цуутай хурим бүтэлгүйтжээ

    Хөтлөгч Дэнсмааг STV телевизийн хөтлөгч DD нэрээр нь хүмүүс сайн мэднэ. Харин STV-д хөтлөгч болохоосоо өмнө TV5- ийн “Kids time” нэвтрүүлгийг хөтөлдөг байхдаа нэлээн олон хүнд танигдсан. Түүний хувьд  одоо манайхныг бензинээр хангадаг МТ буюу “Магнай Трэйд”-ийн өв залгамжлагч Магнайгийн гэргий болж, түүнд хөөрхөн хүү төрүүлж өгсөн билээ. Тэд 2009 онд Монголын хамгийн цуутай хуримыг хийж байсан бөгөөд тэр үедээ …

  • 6 January

    Г.Алтанхүүгийн талийгаачийг удаа дараа зодсонг гэрчлэх баримт дэлгэгджээ

    Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Г.Алтанхүү гэгч 33 настай эрэгтэй найз охин болох 21 настай Б.Цэдэн-Ишийг олон  өдрийн турш хэрцгийгээр  зодож амь насанд нь хүрсэн хэрэг гарсан. Эл хэргийг өдгөө УМБГ-т шалгаж байгаа. Тэгвэл талийгаачийн найз охин  Г.Алтанхүүгийн удаа дараагийн  харгис  үйлдлийг гэрчлэх баримт дэлгэжээ.Талийгаач өнгөрөгч аравдугаар сараас эхлэн найзтайгаа холбогдож, түүнд  удаа дараа зодуулж буйгаа хэлж байжээ. Гэхдээ хэсэг хугацааны …

December, 2013

  • 5 December

    Ц.Мянганбаярыг хилээр гарахыг хориглосон гэнэ

    Ц.Мянганбаярыг Өвөрхангай аймгийн Уянга сум дахь Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцон шалгаж байгаа билээ. Тэгвэл түүнийг уг хэрэгтэй холбогдуулан хилээр гарахыг хориглоод байгаа гэнэ. Мөн Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан хэмээн сэжиглэгдэж буй хэрэг дээр нь нэмж Онги голыг бохирдуулсан хэмээн буруутгах үдэслэлэ үүсээд байгаа ажээ.

November, 2013

  • 25 November

    Ц.Энхбаяр, Н.Удвал сайдыг шүүхэд өгсөн гэнэ

    Эрүүл мэндийн сайд Н.удвал ГССҮТ-ийн даргаар Ц.Энхбаяр гэгчийг томилсноор эмнэлгийн ажилчид ажил хаяж, зуу зуугаараа халагдах өргөдлөө өгөөд байсан билээ. Ганц даргын томилгооноос болж бүхэл бүтэн эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдох болсон тул Ц.Энхбаярыг албан тушаалаас нь огцруулж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан тухай салбар яамнаас мэдээллээд байгаа. Одоогоор ГССҮТ-ийн даргийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа тул шинэ даргыг томилогдтол Ц.Энхбаяр түр …

  • 14 November

    Хоолноос нь тамхины иш гарсанд бухимдсан ҮХААЯ-ны хуулийн мэргэжилтэн Хятад тогооч нарыг зоджээ

    Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын хуулийн мэргэжилтэн Т.Бат-Эрдэнэ гэгч “Golden dragon” рестораны хоёр тогоочийг зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын ёсний өдөр Т.Бат-Эрдэнэ нь “Golden dragon” ресторанд өөрийн төрсөн өдрөө тэмдэглэж байсан бөгөөд идэж байсан хоолноос нь тамхи гарч ирсэн байна. Ингээд бухимдсан тэрээр тогооч нарыг нь дуудан “Хоолонд албаар тамхины иш хийсэн байна. Би МоАХ-ын …

  • 4 November

    Нураагдсан ТҮЦ-нүүдийн оронд 25,9 сая төгрөгийн ТҮЦ дахин байрлуулах гэнэ

    Хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар нийслэлийн зам дагуу байршсан ТҮЦ-нүүдийг нурааж буулгах шийдвэрийг саяхан гаргаж байсан санагдана. Эдгээр ТҮЦ-ээр амьдралаа залгуулж байсан иргэд ч Э.Бат-Үүлийн уг шийдвэрийн эсрэг ихээхэн зарга үүсгэж, гомдоллож байсан ч дарга нар байр сууриндаа хатуу зогссоор байсан. Гэтэл саяхны өдрөөс эдгээр ТҮЦ-нүүдийн оронд 25,9 сая төгрөгийн үнэтэй, арай өнгө үзэмж сайтай ТҮЦ-нүүд дахин байрлуулах нь гэсэн шум …

  • 1 November

    Асашёорюү аварга өчигдөр “Халловений баяр” тэмдэглэж яваад хутгалуулсан гэнэ

    Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадоржийг өчигдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах “VLVT” шөнийн клубээр  үйлчлүүлэхдээ бусадтай маргалдаж, нэг залуугийн биед мэс барьж дайрсан гэх мэдээлэл байна. Одоогоор  эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд  гомдол ирсэн эсэх нь тодорхой бус байна. Гэхдээ өөр нэг албан бус …

October, 2013

  • 23 October

    Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарыг тойрсон ээлжит сенсаци дэгдлээ

     Үндсэн хуулийн Цэцийн  гишүүн Д.Сугарыг тойрсон ээлжит сенсаци дэгдлээ гэж амтай бүхэн ярьж байна. Бас юун сенсаци вэ,  ямар асуудал гараад ирэв гэж ихэнх  нь гайхаж байх юм. Төрийн өмчийн хороо­ны даргаар 2006 онд томи­логдсон цагаасаа  эхлэн  хэвлэлийнхний овоо хараанд өртөж олны танил болсон эрхэм бол яах аргагүй Д.Сугар хэмээх 60 эргэм насны төрийн хар хүн. Уг нь  түүний ажилласан …

  • 16 October

    БСШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, Ш.Булга-Эрдэнэ нарт зодуулсан гэх залуу ажил дээрээ эв эрүүл явж байна

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар нийлэн бусдыг зодож, гэмтээсэн талаарх мэдээлэл хүчтэй тархсан билээ. Тэдний гарт зодуулж, бэртсэн залуу нь тус яамны газрын дарга бөгөөд маргаан чухам юунаас үүдсэн нь тодорхойгүй ч дээрх албан тушаалтнууд газрын дарга Л-ыг хамтран зодож, үг хэлээр дайрсан байна хэмээн мэдээлэгдсэн. Ингэхдээ маргааныг“Алтангадасыг та нар …

  • 15 October

    Гамбууш 2 өрөө байрны үнээр нүцгэн зургаа авахуулжээ

    Ган-Од буюу олноо Гамбууш нэрээрээ танигдах болсон тэрээр хагалгаанд орж хүйсээ солиулснаасаа хойш анх удаа нүцгэн зургаа авахуулж, олныг гайхшруулаад байгаа билээ. Тэгвэл байнга л өөрийн гэсэн тогтсон гэр оронтой болох юмсан гэж ярьж явдаг эмэгтэй маань эл хүслээ биелүүлж 2 өрөө байртай болох гэж байгаа гэнэ. Учир нь тэрээр нүцгэн зургаа авахуулсныхаа хөлсөнд 2 өрөө байрны мөнгө авсан гэнэ.

  • 14 October

    БСШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, Ш.Булга-Эрдэнэ нар бүлэглэн газрын даргаа зоджээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар нийлэн бусдыг зодож, гэмтээжээ. Тэдэнд зодуулж, бэртсэн залуу нь тус яамны газрын дарга юм байна. Маргаан чухам юунаас үүдсэн нь тодорхойгүй ч дээрх албан тушаалтнууд газрын дарга Л-ыг хамтран зодож, үг хэлээр дайрчээ. Ингэхдээ “Алтангадасыг та нар яаж ч чадахгүй” гэх зэргээр давшилснаас үзвэл тэдний …