Сар шинийн баяр болж хөдөө хотгүй их шинэлгээнд дарагдаж байгаа билээ. Олны танил эрхэмүүд ч гоёл эд бядаа харуулж золголт үргэлжилсээр л… УИХ-ын гишүүн Д.Батбаярын цэвэр шүрэн хөөрөг од болж байна цаана чинь. УИХ-ын дарга хачин шохоорхон үзэж байгаа харагдана. Юмтай хүн юмаараа гайхуулж байна гэдэг шиг аврага ч аатай харагдаж байна даа.
Шар мэдээ
February, 2016
-
16 February
Энэ чинь мисс О.Ариунзул мөн үү
Дуучин Амархүү мисс Ариунзул нар COOL LOVE CONCERT -оо амжилттай хийж фенүүдээсээ чамгүй сайшаал хүртсэн. Гэгээн хайрандаа умбаж яваа мисс О.Ариунзул тоглолтон дээрээ нөхөртэйгөө олны өмнө үнсэлцэж бие биедээ харамгүй их хайртай гэдгээ харуулсан. Энэ удаа мисс бүсгүй маань танигдахын аргагүй өөрчлөгдсөн зургаа өөрийн сошиал хуудсандаа дэлгэжээ. Орос бүсгүй шиг харагдаж байна шүү..
-
15 February
“Сайн ахтай” Г.Сарангэрэл хөл хүнд болжээ
Хүмүүс янз бүрийн аргаар “од” болдог болсон цаг. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний “сайн дүү” гэгдэж олны танил болсон Г.Сарангэрэл гэдэг бүсгүйг хүмүүс “хамгийн амархан од болсон хүмүүс”-ийн жагсаалтанд багтаадаг. Гэвч үнэндээ тэрбээр хамгийн хэцүү замыг туулж, олны танил болсон байхыг ч үгүйсгэхгүй. Юутай ч алдаж, эндэж явсан бүсгүй өдгөө зөв үйлдэл хийж, зөв амьдрахыг хичээж яваа. Аавдаа аминаасаа ч …
-
15 February
Жүжигчин А.Ганчимэг гүнжтэйгээ адилхан дээлээр хосолжээ
Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг сүүлийн үед хамгийн эрэлттэй яваа эмэгтэй жүжигчин. Алаг нүдтэй, урт намирсан гэзгээр нь үзэгчид андахгүй билээ. Сүүлийнхээ уран бүтээлдээ зориулж үсээ хусуулж, эрэгтэй хүний дүр бүтээсэн нь олон хүнийг гайхшируулаад авсан. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон жүжигчин Б.Энхтүвшинтэй үерхэж өнгөрсөн хавар нярайлж бяцхан гүнжтэй болсон. Хувийн асуудлаа тэр бүр дэлгээд байдаггүй ч гүнжийнхээ зургийг фенүүдтэйгээ хуваалцдаг …
-
15 February
Дуучин Сокогийн ихэр хүүхдүүд
“Харийн залуу” дуугаараа олны танил болсон дуучин Ж.Солонго буюу Соко нөхөрт гарснаар нам гүм амьдрах болсон. Гэрийн эзэгтэй болсон Соко урлагаасаа хөндийрч хувийн бизнесс хөөж яваа. Нэг хэсэг уран бүтээлээ гаргаж чамгүй ч фенүүдтэй болсон. Бүжиглэн, дуулна авъяастай сэргэлэн бүсгүй. Тэр бүр олны өмнө ил гаргаад байдаггүй ихэр хүү, нөхөрийхөө зургийг олонд дэлгэв.
-
15 February
Б.Сарандаваа цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ
Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд “Монгол Аура” төвийн захирал Б.Сарандаваа “Таван хишгийн даллага” лекцээ UB palace-д зохион байгуулдаг. Түүний энэхүү лекцтэй холбоотой шуугиан тарьсан мэдээллүүд цахим сүлжээгээр нилээд газар аваад байгаа юм. Харин эдгээр сөрөг мэдээлийн хариуг Сарандаваа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр “Миний тухай зарим нэг ташаа мэдээлэл цацагдаж байна. Үүнийг надад атаархсан цөөн хэдэн …
-
15 February
Мисс бүсгүйн ээлжит нүцгэлэлт шүүмжлэл дагуулав
Топ модель О.Уянгатай хамтран “Gloria” агентлагаа үүсгэн байгуулж, тун ч амжилттай яваа загвар өмсөгч М.Наранмандахыг мэргэжлийн хүрээнийхэн нь өндрөөр үнэлдэг. Өөрийн гэсэн загварын агентлагтай болоод байгаа М.Наранмандах сүүлийн үед нүцгэн зургуудаараа олныг гайхуулж, магтаал шүүмжлэлийг хослууланхан явна. Тэрбээр сар шинийн баярын өдрүүдээр үндэсний хувцастай зургаа цахим ертөнцөд байршуулсан хүмүүсийн цувааг дагалгүй, шинэхэн нүцгэлэлтээр эрчүүдийг алмайруулав. Сар шинийн бэлэг …
-
15 February
Алтаар хосолсон ах дүүс
“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, түүний ах Д.Цэрэнжигмэд нар цагаан сарын битүүний барилдаан дээр хүрэлсэн ирсэн ажээ. Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатар, Монгол Улсын манлай уяач Д.Цэрэнжигмэд нар алтан оройтой малгайгаар ижилсэн гоёжээ. Монголдоо толгой цохих баян эрхмүүдийн гоёл нэлээдгүй өндөр үнээр бүтсэн гэдэг. Тэд цагтаа бизнесийн ололт амжилтыг дэлхийн сая сая хүмүүс уншдаг “Forbes” сэтгүүлийн “Азийн баячууд” буланд гарч байсан юм. Монголын зах зээлийг “Макс” …
-
12 February
Бооёо хулгайчийг барьж өгсөн хүнд 10 сая төгрөг өгнө
Гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёогоор овоглодог хошин урлагийн Шинэ үе продакшнаас доорхи мэдэгдлийг гаргажээ.
-
5 February
Жүжигчин Ундармаа дахин нэг эмнэлэг тохижуулахаар болжээ
УИХ-ын эмэгтэй гишүүдээс илүү нийгмийн идэвхтэй хүмүүс гэвэл жүжигчин Ундармаа, Одончимэг нарыг хэлнэ. Хууль баталж, хэл ам хийхээс илүүг хийж чадахгүй байгаа төрийн эрхэм эмэгтэй гишүүдийг бут цохин жүжигчин Ундармаа улсын гурван ч эмнэлэгийн хүлээлгийн танхимыг хандив тусламж босгон тохижуулсан. Харин жүжигчин Одончимэг Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийг сургуультай болгосон юм. Олон нийтийн цахим сүлжээгээр нилээдгүй шүүмжлэл сонссон эмэгтэй гишүүдийг …
-
4 February
Баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаярын шинэ дүр төрх
“Авьяаслаг монголчууд” хэмээх шоу олны анхаарлыг татаж, тэр дундаас баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаяр од болон гялалзсан. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсноор түүний хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж олдож СУИС-т төлбөргүй суралцах урилга гардан авсан. Охид бүсгүйчүүдийн хайр сэтгэлийг булааж амжсан барилгачин залуугийн шинэ дүр төрхийг сонирхуулж байна. эх сурвалж: sorgog.mn
-
3 February
Хөтлөгч Нба хүүгээ танилцуулав
Нэг хэсэг “NTV” телевизээр хэсэг бүлэг хүмүүст зориулсан “Үнэн үү” ток шоуг хөтлөн үзэгчдэд хүргэж олны танил болсон эрхэм бол Р.Нямбаяр. Мөн “Монголын саятан” нэвтрүүлгийг нь уншигч та бүхэн үзэж байсан биз ээ. Тэрбээр анхны FM 102,5-д хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Өдгөө жүжигчин Золоотой хамтран “Хайртай” ток шоуг хийнэ сошалд цацаж буй гэдгийг та бүхэн андахгүй мэднэ. Тэгвэл …
-
3 February
Дуучин А.Түмэн-Өлзийгийн бяцхан гүнж
Өнөө цагийн нийтийн эмэгтэй дуучдыг өнгөлж яваа авьяаслаг дуучин бол яахын аргагүй залуу дуучин А.Түмэн-Өлзий гэдэгтэй маргах хүн гарахгүй. Дуучин бүсгүй маань өнгөрсөн оны 6-р сарын 19-нд нярайлж хөөрхөн охинтой болсон билээ.Тэрээр өөрийн гэр бүлийн зургийг цахим хуудаснаа нийтэлж фэнүүддээ шинэхэн гишүүнээ танилцуулжээ. эх сурвалж: sorgog.mn
-
3 February
Жүжигчин Золоогийн нууц задрав
Сүүлийн үед нам гүмхэн байсан жүжигчин Золоо дуучин Мээдээтэй хамтдаа эрхлэн авахуулсан гэрэл зургаа олны хүртээл болгов. Уг зургийг харсан нэг хэсэг нь та хоёр хосууд юм уу хэмээн олонтаа асуусан гэнэ шүү. Тэгвэл тэдний нууц задрав. Учир нь энэхүү зургийг Мээдээгийн шинэ цомогт багтсан “Чамд хэлье” дууны клипэнд тоглохдоо авахуулсан аж. эх сурвалж: urlag.mn
-
2 February
Ёкозүна Хакүхо аав, ээжийнхээ алтан хуримыг Хавайд хийнэ
Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат гэргий Ө.Тамир нар алтан хуримаа хийхээр товлосон гэнэ. Тавин жил хамтдаа амьдарсан аав, ээжийнхээ алтан хуримыг хүүхдүүд нь Хавайд хийхээр болсон байна. Хуримын гол зохион байгуулагчаар Их аварга Хакүхо М.Даваажаргал ажиллаж байгаа сурагтай. Ийнхүү тавин жил жаргал зовлонгоо хуваалцаж, нэг нэгэндээ уусч жаргасан, алтан хуримаа хийх гэж байгаа буурлуудаа уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсч, урт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл