Шар мэдээ

August, 2015

  • 6 August

    Банш Батаагийн ичмээр нууц

    Зураасан нүдээ хүртэл брэнд болгож чадсан Батааг  “банш” Батаа, “бондгор” Батаа гэдгээр нь хүмүүс андахгүй. Жүжигчин Д.Баттөмөрийн бүтээсэн дүр бүхэн үзэгчдийг хөгжөөж, тэдний хайрыг татдаг гэдэгт хилсдэхгүй биз ээ. Эхнэртэйгээ ихэр мэт адилхан тэднийг заяаны хосууд хэмээдэг. Гэвч авьяаслаг жүжигчин маань урьд нь эхнэр хүүхэдтэй байсан төдийгүй одоо ч тэд нартайгаа холбоотой байж эцгийн үүргээ онц биелүүлдэг сайн залуу гэдэг. …

  • 5 August

    Укагийн бяцхан хүү 6 сар хүрлээ

    Рок, поп урлагт өөрсдийн гэсэн өнгө, стилийг бий болгсон хамтлаг бол Киви. Хамтлагийн ахлагч Ука шаргал үс, өвөрмөц царайгаараа онцгойрч ирсэн. Ука өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүү залууг ханиараа сонгож хүүтэй болсон. Төрөөд 6 сар болсон гэхэд хуучин формдоо орсон Ука гайхалтай харагдаж байна. Укагийн урт хумс нүдэнд тусав. Нялх хүүхэдтэй гэхэд хэтэрхий урт санагдав. www.paparatsi.mn

  • 5 August

    Бейонсе жирэмсэн үү?

    Сүүлийн үед 33 настай дуучин бүсгүй Бейонсе ядаргаатай гэрэл зурагчдын дуран авайд өртөхөөс эмээдэг болсон. Тэрбээр рэппер эр нөхөр Жэй Зигийн өргөн цээжний ард нуугдахыг илүүд үздэг юм. Ийм ааш аяг нь сурвалжлагчдын сонирхлыг ихээр татжээ. Саяхны нэг өдөр алдартай бүсгүй хувийн онгоцноосоо буух үеэр нь гэрэл зургийг нь дарж амжжээ. Бүсгүй өөрийн түхийсэн гэдсийг нөүтбүүкээр халхалж байсан аж. Өдгөө …

  • 5 August

    О.Уянга “төмөр хүлгээ сольжээ”

    Загварын тайзнаа аль хэдийнээ өөрийн гэсэн байр суурийг тунхагласан хуруу дарам цөөхөн бүсгүйчүүдийн нэг бол О.Уянга. “Азийн супер модель” тэмцээний дэд байрын эзэн топ модель болсон түүнийг танихгүй хүн үгүй. Саяхан өөрийн цахим хуудаснаа төмөр хүлгээ сольсон талаараа найзууддаа сонирхуулжээ. Түүний өмнөх машины сонголт ийм байсан бол шинэхэн төмөр хүлгийг та бүхэн хараад надаар хэлүүлтгүй ямар машин болохыг мэдэж байгаа …

  • 5 August

    Дуучин Нара “хандив цуглуулах шинэ санааг сонирхуулав”

    Дуучин Нара ганц бие ээжийн үүргийг маш сайн гүйцэтгэж бусад бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болж яваа. Тэрбээр ганц бие ээжүүд гэсэн фэйсбүүк групп нээж сэтгэлийн үг болоод эрч хүчээр цэнэглэгдэх зүйлийг нийтэлж санаа оноогоо солилцдог гэнэ лээ. Энэ зуyны хүүтэйгээ Англид өнгөрүүлж буй. Үргэлж хүнд туслахыг зорьдог бүсгүй маань эх орондоо санаа авч хэрэгжүүлэхээр хандивын шинэ санааны талаар ийн бичжээ. Энэ …

  • 4 August

    Бейонсе алмаазан гутлаар гангарав

    Өөртөө дэндүү хайртай Америкийн дуучин Бейонсе амьдрал дээр ч тэр, тайзан дээр ч өөрийгөө эрхлүүлдэг нэгэн. Өөрийн шинэ клипнүүдэд оролцохдоо тэрбээр хувцас болон гуталны хамгийн сайныг нь худалдаж авахыг эрмэлздэг. Тун удахгүй бид түүний 300 мянган долларын үнэтэй бриллиантан шигтгээтэй туфлийг үзэх болно. Бейонсе бүсгүй тэдгээрийг “Queen Bee” дууны клипэндээ тоглохдоо өмсөх юм. Princess Constellation туфлийг олон мянган шигтгээгээр чимжээ. …

  • 4 August

    “Зөнбилгийн тулаан”-ы ялагчийг “гол гаргажээ”

    Манайхан Оросын “Зөнбилгийн тулаан”-ыг үзэх дуртай, ялагчдыг нь андахгүй. Гэтэл зөнбилэгчдийг хүртэл залилж мэхлэх зүрхтэй хүн байдаг аж. “Зөнбилгийн тулаан 7” тэмцээний ялагч Илона Новоселова гэртээ “дуудлагын залуу” урьснаас болж хамаг хэрэг дэгджээ. Тэр эр Илонаг мэхэлж, секс зургуудтай гар утсыг нь хулгайлаад явсан гэнэ. “Би ганцаараа их уйтгарлаж байсан болохоор түүнийг гэртээ урьсан. Тимур өөрийнхөө утсыг эвдэрсэн гээд миний …

  • 3 August

    Жүжигчин О.Цэнгэлийн амрагийн ээлжит шуугиан

    Жүжигчин О.Цэнгэл кино урлагтаа эргэн ирж найз залуу, хүүхэд, гэр бүлийн асуудал, нүцгэн зураг гээд элдэв дуулианууд ар араасаа цуварч эхэлсэн билээ. Тэрбээр хамгийн сүүлд түүнийг найз залуутай болж, хөл хүнд болсон хэмээн шуугиан дэгдсэн. Харин энэ нь кино зураг авалтынх нь үеийн зураг байсан гэдэг нь тайлагдсан юм. Тэгвэл ээлжит шуугианаа дэгдээв. Мөрөөдлийн театрын жүжигчин Б.Болорчулуунтай өглөөг хамт угтсан мэт …

  • 3 August

    Ч.Ундрал, Б.Баатар хоёр эргэн нийлжээ

    “Hero”-гийн найруулагч Б.Баатар авааль гэргий жүжигчин Ч.Ундралаас салж, сэтгүүлч, нэвтрүүлэгч П.Анужинтай хайрын романс үүсгэн улмаар хамтдаа амьдраад багагүй хугацааг үджээ. Энэ хугацаанд Ч.Ундрал хүүгээ хойд эцгийн нүүр харуулалгүй ганц бие явсан бөгөөд Б.Баатар хүүгээ бодож экс эхнэртэйгээ эргэн нийлсэн гэх мэдээлэл тарж эхлэв. Тэд ч эргэн нийлсэн гэдгээ Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын хүндэтгэлийн найрын үеэр батлан харуулаад авна билээ. Сүүлийн үед …

  • 1 August

    Н.Түвшинбаяр селфидэж байгаад ”папарацидуулжээ”

    Монгол улсын анхны олимпийн аварга (2008), анхны хос медальтан энэ эрхэмийг танихгүй хүн үгүй. Жүдо бөхийн дэлхийн дэвжээнээ өөрийн нэрээ дуурсгасан түүнийг олноо хүндэлдэг. Өдгөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгээд Сэлэнгэ амралтын баазад байрлаж буй. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа сайн базааж байгаа гэнэ. Энэ оны ДАШТ Казахстаны Астанад ирэх сарын сүүлчээр болно. Өнөөдөр бэлтгэлийн дараа Олимпийн …

July, 2015

  • 30 July

    Рианна шинэ дурлалтайгаа учрав

    “Формула-1”-ийн нисэгч Льюис Хэмилтон өөрийн найз бүсгүй Николь Шерзингерээс салсан ч дахиад дурлалын асуудалд холбогдсон талаар хэвлэлүүд бичиж байна. Олны ярианаас үзэхэд, Хэмилтон дуучин Рианнатай жиг ургуулсан аж. Тэдний хувьд аль эртнээс бие биедээ таалагдаж ирсэн бөгөөд өнөөдөр залуу хүмүүс хэн хэн нь эрх чөлөөтэй байгаа тул ойр дотно харьцахад юу ч саад болохгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна. Саяхан алдартнуудыг …

  • 30 July

    Лэди Гага будаггүй зургаа дэлгэж олныг гайхшруулав

    Лэди Гага өөрийн будаггүй зургаа Инстаграм хуудаснаа дэлгэжээ. Японы Шишейдо гоо сайхны брендийн сурталчилгааны зургаа нийтэлснийхээ дараа тэр энэхүү зургаа оруулсан байна. “Хүн бүр өөрийн гэсэн гоо сайхан ертөнцтэй. Гэхдээ таны гоо үзэсгэлэн юунд оршдогийг та өөрөө олж мэдэхэд, асуудлын гол нь оршино. Чамайг юу чимдэг тухай хэн нэгэн чамд хэлэхийг бүү сонс. Өөрийнхөөрөө бай. Энэ бол хамгийн дур булаам …

  • 29 July

    Шалиг лам арцны уутанд дугаараа бичсэн цаас хийгээд “залаг” гэжээ

    Монголд олон түмний итгэл хүндлэлийг алдсан нь улстөрч, бөх, лам гурав гэнэ. Хүмүүс УИХ-ын гишүүдээс бидний саналыг авдагаараа ав, харин мөнгийг нь минь буцааж өг гэдэг болсон. Бөхчүүдээс хүндлэлээ авдагаараа аваад харин авсан шагналаа буцаагаад өгчих гэж байгаа. Лам нар бидний итгэл сүжгийг өргөл барьцтай хамт авсан. Гэхдээ юу ч буцааж өгдөггүй. Өгсөн зүйлийг та харж байна. Нэгэн бүсгүй ном …

  • 28 July

    30 хүрээгүй насандаа 3 хүүхдийн ээж болсон жүжигчин Баярмаа дэндүү сайн нөхөртэй

    Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хайрын эрэлд” зэрэг олон киноны гол дүрд тоглон авьяас чадвараа гайхуулсан жүжигчин Б.Баярмаа өөрийгөө тун ч азтай нэгэн гэдэг юм билээ. Эцэг эхийн хайранд умбаж өссөн танхил бүсгүй Багануур дүүргээрээ овоглох дуртай. Амьдралын баяр жаргал, хайр дурлал, анхны учрал бүхнээ эндээс олсон гэх тэрбээр ажил төрөл нь бүтэмжтэй яваагаа ч аз хэмээн бахархдаг. Дунд сургуулиа төгссөн …

  • 28 July

    Жастин Бибер, Кардашианы дүүгээс гэрлэхийг гуйжээ

    Канад гаралтай дуучин Жастин Бибер Селена Гомез нарын салах болсон шалтгааныг реалити шоуны од Ким Кардашианы дүү, загвар өмсөгч Кендел Женнер хэмээн барууны хэвлэлүүд бичдэг. Тэгвэл энэ үнэн бололтой. Учир нь дуучин Жастин Бибер загвар өмсөгч Кендел Женнертэй гэрлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Энэ талаар дуучин залуу өөрийн инстаграмдаа Кенделтэй авхуулсан зургаа байршуулаад “Миний ирээдүйн гэргий. Гэхдээ миний саналд хариу …