Шар мэдээ

June, 2015

  • 19 June

    Мисс Т.Туяамаа: Миний л хайр

    “Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель  Т.Туяамаа удаан хугацаанд нууцалсан найз залуугаа олонд танилцуулаад удаагүй байгаа. Мөн хосууд маань хамтдаа авахуулсан уран сайхны зургаа дэлгэлээ. “Миний л хайр чамдаа хайртай” хэмээн цахим хуудаснаа бичиж доорх зургийг нийтэлжээ. эх сурвалж: undesten.mn

  • 18 June

    Рианна шивээсээ ”зарав”

    Попын нэрт дуучин Рианнагийн бие дээр янз бүрийн 20 орчим шивээс байдаг билээ. Тиймээс тэр бие дээрх уран зургуудаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцахаар шийджээ. Америкийн үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Жеки Эйштэй хамтраад тэрбээр флэш-тату буюу түр зуурын шивээсний бүхэл бүтэн цуглуулгыг гаргасан нь өдгөө наранд биеэ шарах дуртай хүмүүсийн дунд жинхэнэ дэлгэрч байгаа аж. Ийм шивээс эрэлттэй байх нь аргагүй …

  • 18 June

    Дуучин Б.Амархүүгийн найз бүсгүй модель О.Ариунзул хөл хүнд болжээ

    ОХУ-ын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин дуучин Б.Амархүү Монгол дахь анхны бие даасан “Гэртээ хүрэх зам”  тоглолтоо хийхдээ монгол фэнүүддээ хайртай бүсгүй О.Ариунзулыг албан ёсоор танилцуулж байсан билээ.  Хосууд хамтран амьдарч байгаа бөгөөд хэвлэл мэдээллээр тун удахгүй гэрлэх гэж байгаа талаараа мэдэгдээд авсан. Тэгвэл хосууд дахин шинэ мэдээ дуулгалаа. Тэрээр топ модель маань хөл хүнд болж хосууд удахгүй …

  • 18 June

    Хар тамхины хэрэгт холбогдсон бол Х.Тэмүүжинд хандана уу…

    Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин шиг хувийн харилцаа нь албан тушаалын карьераа ганхуулахад нь нөлөөлж ажлаа өгөхөд хүргэж байсан тохиолдол Монголын улс төрд цөөн болов уу. Хожим тайлбарласнаар нь бол түүний “дайснууд” өөр рүү нь хар тамхины гэмт хэрэгт холбогдолтой гоо дагина явуулж, “Сайхны өмнө харц буруугүй” болохоор залуу сайд урхинд орсон мэт үлгэр ярьж өгдөг юм. Гэвч энэ үеэрээ …

  • 16 June

    Хөтлөгч Д.Одзаяа 700 саяын үнэтэй байранд амьдардаг

    Босго өндөртэй телевизийн залуу халаа, нүүр царай болсон хөтлөгч бүсгүй Д.Одзаяаг уншигч та бүхэн андахгүй байх. Учир нь сүүлийн үед  түүний ажлын дадлага, сургуулилт хийсэн бичлэг цахим ертөнцөд олны сайшаал магтаалыг төрүүлээд байгаа юм. Тэгвэл залуухан, царайлаг хөтлөгч бүсгүй маань 700 саяын үнэтэй байранд амьдардаг гэнэ шүү. Тодруулбал, тэрбээр Зайсанд байрлах “Seoul royal county” хотхонд гэр бүлийн хамт амьдардаг аж. Мөн тэрбээр “өндөр …

  • 16 June

    Дуучин Нара хөөрхөн хүүгийнхээ царайг ил гаргалаа

    Дуучин Нара хөөрхөн хүүтэй болоод удаж байгаа. Тэрээр өөрийн цахим хуудаснаа хүүгийнхээ царайг нуусан зургийг нийтэлдэг гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл дуучин саяхан өөртэйгээ адилхан хөөрхөн царайтай хүүгийнхээ “царай”-г ил гаргасан зургийг нийтэлсэн байна. Ээж хүү хоёр үнэхээр адилхан юм аа. Яг ээж байна шүү хэмээн хүмүүс сэтгэгдэлээ хуваалцжээ. undesten.mn

  • 15 June

    Ц.Алдармаагийн “бүрэн нүцгэн зургийг дэлгэв”

    Монголын хошин урлагийн шилдэг хамтлагийн нэг “Шинэ үе” продакшны залуу жүжигчид болох  Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо үл ойлголцон маргалдаан дэгдээсэн. Жүжигчин Ц.Алдармаагийн хувьд  “Давхар цохилт” уран сайхны кинонд тоглосоноос хойш сураг алдраад байгаа билээ. Ямартай ч царай зүс сайтай, өв тэгш бие хаатай сайхан бүсгүйгийн бүрэн нүцгэн зураг цахим хуудаснаа дэлгэгдэв. Уг зургийг нууцаар авсан уу эсвэл сэтгүүл зураг авалтанд …

  • 13 June

    Т.Батцэцэг хэзээ ч нүцгэлэхгүй

    Мисс, загвар өмсөгчдийг хоосон толгойтой, мэдлэг мэдээлэл хомс, гоёж гангалахаас өөрийг мэддэггүй гэсэн шүүмжлэл бий. Тэгвэл сүүлийн үед мисс бүсгүйчүүд гадаад үзэмж биш дотоод сэтгэлийн гоо сайхан болоод мэдлэг оюундаа ихэд анхаардаг болсон гэхэд болно. Өнгөрсөн жил улсаа төлөөлж дэлхийн миссийн тэмцээнд оролцсон Т.Батцэцэгийг тал бүрийн авьяастай, мэдлэг сайтай охин гэж үнэлэх нь олон. Элдэв хэл аманд өртөж байдаг “од”-уудын …

  • 12 June

    Реппер Gee: Бэлэг эрхтнээ ил гаргах шахам хувцасладаг болж

    Реппэр GEE өөрийн гэсэн өнгө төрхтэй уран бүтээлээ туурвин тодорхой хэмжээний хүрээлэлдээ зориулдаг. Тэрбээр нэгэн удаа телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Сүүлийн үед энэ шинэ залуу хамтлаг, дуучид бэлэг эрхтэнээсээ бусдыг ил гаргах шахам ил задгай хувцасладаг болж. Охид хүүхнүүд нь тайзан гараад шууд л бараг хөхөөрөө даллах юм аа. Тэгээд ядаж байхад шалдалсаар байгаад “Соёлын тэргүүний ажилтан” цол авчихна” гэж ширүүхэн …

  • 12 June

    Гантулгын фэнүүд Хишигдалайг бухимдуулжээ

    “UBS” телевизийн Universe Best Songs наадмаас төрөн гарч олны танил болсон залуу дуучдын нэг бол А.Хишигдалай. Тэрбээр анх эгдүүтэй бяцхан охины төрхөөр гарч ирсэн ч одоо өөрийгөө чамлахааргүй уран бүтээлч болохоо харуулж байгаа.Түүнийг нэг хэсэг “Royal” мюзик продакшнтай 200 саяын гэрээ хийсэн тухай мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийг тэрбээр үгүйсгээгүй. Мөн энэ хугацаанд тэрээр нэлээд олон залуустай холбогдоод авсан. “UBS” телевизийн …

  • 11 June

    Жүжигчин Г.Ундармаагийн дэгжин хөрөг & мото төрх

    Жүжигчин Г.Ундармааг танихгүй хүн ховор. Хошин урлагаасаа түр чөлөө авч, сайн үйлсэд цагаа зарцуулах болсон. Үүнийхээ хажуугаар өөрийн найруулсан дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор хөдөлмөрлөж яваа. Хийж, бүтээсэн ажлаа цаг ямагт олон түмэнд тайлагнадаг. “Ганц бие бүсгүйчүүд” киногоороо үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан жүжигчин бүсгүй маань өнгөрөгч өвөл ТЮТЮ уран сайхны киногоо үзэгч түмэндээ хүргэсэн. Харин Single ladies киноныхоо хоёрдугаар ангийг хийхээр …

  • 9 June

    Хөөрхөн О.Дөлгөөн хөөрхөн харагдаж чадсангүй юу

    Олны танил хүн шүүмжлэлээс холуур өнгөрсөн удаа үгүй. Тэгвэл сүүлийн үед олны танил хөөрхөнүүд хатуухан шүүмжлэлд өртөх нь ихэсчээ. Энэ удаа, оюутны ширээнээс л уран бүтээлийн гараагаа эхэлж, шаггүй жүжигчин гэдгээ ч харуулж, “хөөрхөн” гэх тодотголын эзэн болсон О.Дөлгөөн саяхан шүүмжлэлд өртөв. Тодруулбал, тэрбээр кино авардсын улаан хивсний ёслолын ажиллагаанд өмсөж ирсэн хувцаснаасаа болж ийн шүүмжлүүлэхэд хүрсэн юм. Хар өмд, …

  • 9 June

    “Mongolian Academy Awards”-ийн хамгийн дэгжин бүсгүй

    Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас тав дахь жилдээ “Академийн дээд шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 7-нд  амжилттай зохион байгууллаа. Тус наадамд эмэгтэй гол дүрийн жүжигчний номинацад нэр дэвшсэн Н.Мөнхсоёл энэхүү ёслолын арга хэмжээнд бариу цагаан даашинзаар гоён хүрэлцэн ирсэн байна.  Тэрээр энэхүү наадамд шагнал авах нь хамаагүй нэр дэвшиж байгаа минь нэр хүндийн хэрэг хэмээн ярьжээ. Ингээд …

  • 9 June

    Rokitbay хараал хэлдэг бүдүүлэг охидод дургүй гэнэ

    Rokitbay нэрээр олонд танигдсан О.Баярсайхан хип хоп урсгалд өөрийн өнгө төрхийг тодорхойлсоор байгаа. Хөрслөг бор царай, давхраатай алаг нүдтэй чадварлаг реппер олонд танигдсанаасаа эхлээд л  бүсгүйчүүдийн зүрхийг булаасан. Гаргасан дуу бүр нь өвөрмөц хэв маягыг харуулдаг авьяаслаг залуу маань хараал хэлдэг охидод дургүй гэдгээ хуучилсан байна. Тэрээр ярихдаа “Ухаалаг эмэгтэй надад таалагддаг. Эрэгтэй хүмүүс чинь ерөнхийдөө мангардуу талдаа шүү дээ. …

  • 8 June

    50 настай Ганбууш буюу Н.Ган-Од 20 настай залуухан бүсгүй болж хувирчээ

    Монгол хүн анх удаа хүйс солиулах мэс засалд амжилттай орж жинхэнэ эмэгтэй хүн болоод буй Гамбууш буюу Н.Ган-Од төгс бүсгүй болохоор гоо сайхны нэлээд олон хагалгаа хийлгэсэн билээ. Өнгөрсөн онд өөрийгөө төгс эмэгтэй болж чадлаа хэмээн тунхагласан тэрээр Солонгос улсын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгарсан. Тиймээс түүний нүүрэнд илэрсэн хөгшрөлтийн эсрэг болох унжсан арьсыг нь …