Шар мэдээ

June, 2015

  • 5 June

    Наадмаар үнэгүй дуулах санаачилга Нарагаас гарсан нь буруу гэж үү

    Дэлхийн од Женнифер Лопез-ыг Монголд урьж авчран наадмын үеэр дуулуулах тухай мэдээ чих дэлссэн. Мэдээж дэлхийн хэмжээний одыг урьж дуулуулах нь эргээд маш өндөр зардал гарах нь ойлгомжтой. Гэвч эдийн засаг хямарсан энэ үед Же Ло-г өндөр үнээр урихыг олон нийт таашаагаагүй. Тэгвэл дуучин Нара урлагийнхнаас анх удаа тэсрэлт хийж, “би үнэгүй дуулья” хэмээн ам нээсэн нь талархал, шүүмжлэлийг зэрэг дагуулсан. Нэг …

  • 5 June

    Дуучин А.Хишигдалай: Би хар тамхи татаж дуулаагүй

    Залуу дуучин А.Хишигдалай хэдэн өдрийн өмнө “Чиний нүдээр” хэмээх шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэсэн.  Түүний шинэ дууны клипийг сонсогч фэнүүд нь нэлээн шүүмжилж байгаа гэнэ. Энэ талаар дуучин өөрийн цахим хуудсандаа “Амаа уралдуулаад л муулаад байна. Ойрд ингэж олон хүнд муулуулаагүй гоё ч юм шиг. Амьд яваагаа мэдрээд ч байгаа юм шиг. Миний ихэнх уран бүтээл нам жим хэл …

May, 2015

  • 29 May

    Кардашианы гэр бүл осолд оржээ

    Реалити шоуны од Ким Кардашиан, Кхоли Кардашиан, Кули Женнер болон Норт Уэст нар зураг авалтад орохоор Монтана муж руу явах үедээ осолд орсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Жолоог Кхоли барьж явсан аж. Монтана мужид цаг агаар огцом хүйтэрч, цас бороо холилдон орж, үзэгдэх орчин тун муу байжээ. Машин хурдны замаар явж байхдаа гэнэт гулгаж замын хашлага мөргөсөн байна. Азаар хэн ч …

  • 29 May

    “Эрх” гишүүн М.Зоригт эмнэлэгт ч ээжтэйгээ

    Цахим ертөнцөд хамгийн нээлттэй эрхэм бол УИХ-ын гишүүн М.Зоригт. Байсхийгээд л сэльфидэж, чуулганы ангийнхаа хамт олны чухал зургийг үе үехэн дэлгэдэг тэрбээр бие нь чилээрхэж эмнэлэгт хэвтжээ. Гэхдээ ээжтэйгээ хамтдаа хэвтэж эмчлүүлж байгаа гэнэ. Учир нь түүнийг эмчилгээгээ хийлгээд өрөөндөө орж ирэхэд ээж нь өрөөнд нь ороод ирчихсэн сууж байсан талаар өөрийн нүүр номдоо бичсэн байна. Эрх гишүүн М.Зоригтын зурагнаас …

  • 29 May

    Дуучин Ану олон хүний эргэлзээг тайлж тайлбар хийлээ

    Хөөрхөн дуучин Ануг энэ сарын 05-ны өдөр амаржиж хоёрдах охиноо өлгийдөн авсан тухай уншигч та бүхэндээ дуулгаж байсан билээ. Тэгвэл төрөөд удаагүй байгаа дууч бүсгүй ажилдаа аль хэдийнээ орсон бөгөөд хэвлэлд сүүлийн үед цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн асуудалд хариулт өгч олон хүний эргэлзээг тайлсныг Mobile news буландаа онцолж байна. Харин энэ удаад жирэмсэн үеийнхээ зургийг дэлгэж “Урам зориг өгсөн бүх …

  • 28 May

    450 саяд хүргэсэн Ганбуушийн “охин бие” үнэгүйдэж, хоосон хоцрох нь

    Хүсэл байвал хувь тавилангаа ч өөрчилж болдог гэдгийг харуулаад өгсөн хэвлэлийн баатар Н.Ган-Од жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болж, 14 настай охины сав суулгуулан өндөр өртөгтэй хүнд хагалгаануудыг амжилттай давсан нэгэн. Солонгос улсын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгаран жинхэнэ утгаараа төгс эмэгтэй болоод эх орондоо ирээд байгаа тэрбээр “охин бие”-ээ 450 саяын үнэд хүргэн баруун солгойгүй ярилцлага …

  • 28 May

    Обамад итгэхийн аргагүй санал тавьжээ

    Кенийн өмгөөлөгч Феликс Кипроно АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад итгэхийн аргагүй санал тавьсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Өмгөөлөгч эр Обамагийн том охин 16 настай Малиа Обаматай гэрлэхийг хүсчээ. Обама дээрх саналыг нь хүлээн авбал өмгөөлөгч 50 үхэр, 70 хонь, 30 ямаа бэлэглэхээс гадна Кенийн нийслэл Найроби хотноо байрлах тансаг харшид Малиаг амьдруулах болно гэжээ. Кенийн “The Nairobian” сонинд өмгөөлөгч эр өчигдөр …

  • 28 May

    А.Хишигдалай: Шударга явааг ивээхгүй хэрнээ, шуламсын дүртэй явсныг ивээх юм

    Дуучин А.Хишигдалайг танихгүй залуус гэж үгүй. Тэрбээр өөрийнхөө стиль имижийг анх олонд танигдаж байснаасаа тэс өөр болж илүүтэй эмэгтэйлэг төрхийг бүтээсэн. Энэ нь ч фэнүүдэд нь ихэд таалагддаг. “Бүсгүй хүний хувь тавилан, бөгжгүй хуримын сүйт бүсгүй шиг тийм л адармаатай. Амьдралын төлөө зовж яваа бүсгүйчүүд олон. Зовоож арчаагүйтдэг бүсгүйчүүд бүр ч олон. Бааранд тасарч ойчоод, дөрвөн мөчнөөсөө дүүжлүүлээд гарах бүсгүйчүүд …

  • 27 May

    Криштиан Роналду шинэ найз бүсгүйгээ танилцууллаа

    Хамгийн сайхан хос гэгдэж байсан Криштиан Роналду, Ирина Шейк нар салсан гэдгээ зарлаад удаагүй байгаа. Харин Ирина Холлывудын жүжигчин Бридлей Күпертэй үерхэж байгаа бол саяхнаас алдарт хөл бөмбөгчин залуу маань өөрийн шинэхэн найз бүсгүйг олонд танилцуулжээ.    Түүний найз бүсгүйг Алисса гэдэг бөгөөд тэрээр Италийн загвар өмсөгч, жүжигчин бүсгүй гэнэ. Папарациуд Алиссаг далайн эрэг дээр байх үед нь алдалгүй хэд …

  • 26 May

    Дуучин С.Сэрчмаа: Би хүний зовлонгоор жаргал хийдэггүй

    Олны танил хүмүүсийг хэл ам тойрно гэж үгүй. Тэр дундаа бүсгүйчүүдийг байнгын найз нөхөдтэй нь хардаж сэрдэх нь энүүхэнд. Сүүлийн үед дуучин С.Сэрчмааг айл гэр үймүүлсэн гэх мэдээлэл шар хэвлэлд нисэх болсон билээ. Тэгвэл энэхүү мэдээлэлд тэрээр мэдэгдэл хийснийг “Mobile news” буландаа онцолж байна. “Зарим нэгэн сонингууд дээр намайг айл гэр үймүүлж, эхнэр хоёр хүүхэдтэй хүнийг эргүүлж явна гэж бичсэн байх …

  • 25 May

    Жүжигчин Золоо танхай реппер залуутай хамт олны харцыг булаажээ

    Өөрийн гоо сайхны салонтой болсных жүжигчин Золоо стил имижээ эрс өөрчлөлт хийх болсон хэмээн бүсгүйчүүд ам уралдан ярилцах болсон. Угтаа бол тэрбээр уран бүтээлч хүн өөрийнхөө бүтээсэн дүрээс шалтгаалан рок хэв маягийг сонгож үсэндээ огцом өөрчлөлтийг хийсэн гэдэг. Түүний Оросын танхай реппер Тиматитай хамтдаа авахуулсан гэрэл зураг олонд дэлгэгдэв. Д.Ана www.urlag.mn

  • 22 May

    Жоли, Питт хоёр ”шатав”

    Эрэг орчимд нь үлэмж хэмжээний газрын тос асгарсан тул Калифорни мужийн амбан захирагч Жерри Браун Санта-Барбарад онц дэглэм тогтоожээ. Газрын тосны хоолой өнгөрөгч мягмар гаригт Санта-Барбарагаас 30 орчим километрийн зайд задарсан гэнэ. Сүүлийн 18 жилийн хугацаанд гарсан хамгийн том бохирдолт уржигдар зургаан километр урт үргэлжлэх наранд шарлагын газрыг тэр чигээр нь бохирдуулжээ. АНУ-ын эрэг орчимд үүссэн экологийн ноцтой сүйрэл эргийн …

  • 18 May

    Жүжигчин А.Ганчимэгийн “Оюухай” 1 нас хүрлээ

    Хувьсал продакшны жүжигчин А.Ганчимэгийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр хамгийн анх “Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр үзэгчдийн танил болсон. СУИС-иа төгсч драмын театр гэх их айлд ажилд орж байсан гэдэг. Гэвч нэг их удалгүй жүжигчин Урнаа, Ганаа нарыг даган театраа орхин одсон. Өдгөө хувьсалаар овоглогдож хайртай залуугаасаа тусдаа амьдарч буй түүний бяцхан гүнж нь өнөөдөр 1 ой хүрч байгаа …

  • 16 May

    П.Шүүдэрцэцэг: Хүчиндүүлдэг хэсгийн дараа Адъяа ах зөндөө уучлалт гуйсан

    “Помогите нам” киноны гурван ч ангид дараалан тоглож, олны танил болоод амжсан залуу жүжигчин Р.Адъяа анхлан “Захиалгат инээд” хамтлагаар овоглож явсан билээ. Кино дэлгэцнээ хөгжилтэй дүрүүдээрээ илүүтэй харагдах болсон тэрбээр өөрийн  продюссерлэсэн “Анирлагч” киноныхоо нээлтийг өнгөрсөн жил хийсэн. Уг киног бодит явдлаас сэдэвлэн бүтээснээрээ онцлогтой бөгөөд загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийн эротик хэсгийн үзэгдэл үзэгчдийн хэсэгтээ л ярих юмтай болгосон гэдэг. Мэргэжлийн …

  • 16 May

    Румынд селфи хийх гэсэн бүсгүй амьдаараа шатлаа

    Румыны хоёр бүсгүй галт тэрэгний дээр янзтай гоё селфи хийхээр төмөр замын өртөөнд очсон байна. Тэд галт тэрэгний дээвэр дээр гаран хэвтэж зургаа авч байтал нэг нь санамсаргүйгээр цахилгаан дамжуулах шугаманд хөлөө хүргэж орхиж. Бүсгүй ингээд 27 мянган вольтын хүчдэлд цохиулан шатаж эхэлжээ.   Түүний хамтрагч 17 настай бүсгүй азаар газар унаж амьд үлдсэн байна. Дэргэдүүр нь явж байсан хүн …