Monthly Archives: June 2013

June, 2013

  • 24 June

    Ерөнхийлөгчийн санаачлагаар орчуулсан “Шашдирын чуулган” уншигчдын гарт очив

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор Монголын их түүхийг агуулсан эртний ном, шашдируудыг цувралаар орчуулан олны хүртээл болгох ажил өрнөж байна. Цуврал бүтээлүүдийн дээж болох Рашидаддин Фазлуллахын “Шашдирын чуулган” номыг нэрт орчуулагч Г.Акимын англи хэлнээс орчуулснаар хэвлэн гаргаж өнөөдрөөс уншигч олны гарт хүргэлээ. “Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршивой” номын нээлтийн ёслол өнөөдөр Интерном …

  • 24 June

    Нийтлэл: ГАМПААС СУРАЛЦЪЯ

     Аливаа улс орны хөгжилд тухайн үндэстний шинийг хүлээн авч хөгжүүлэх чадамж, иргэдийнх нь боловсролын түвшин, нийгэм эдийн засгийн чадавхи, газар зүйн байрлал гээд тоо томшгүй олон хүчин зүйл нөлөөлдөг аж. Гэхдээ эдгээрийн дотроос иргэдийнх нь “амьдралын төлөөх тэмцэл” хэр хүчтэй байх нь тухайн улсын  хөгжлийн жинхэнэ хөдөлгөх хүч гэж үзэх судлаачид бий. Хүмүүсийн амьдралын төлөө тэмцэлд их зүйл нуугдаж байдаг …

  • 24 June

    Тендерийн Урилгa

    Огноо: 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр:  Видео клип хийх Mонголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооноос “Бид Бичил Уурхайчид” дуу зохиогдсонтой холбогдуулан уг дуунд видео клип хийх мэргэжлийн дуу бичлэгийн студыг хамтран ажиллахыг урьж байна. Сонирхсон этгээд үнийн санал болон бусад холбогдох мэдээлэлийг 2013 оны07 сарын 05 өдрийн 18:00 цагаас өмнө доорх хаягаар хүргүүлнэ үү. МОНГОЛЫН …

  • 24 June

    Орос улс Монгол дээр суунаглах утааг арилгана

     ОХУ  Монгол улсын  “эрчим хүчний” асуудлыг шийдэхэд  үргэлжлүүлэн туслах болно.  Сибирийн янз бүрийн  бүс нутгийн  эрдэмтэд нь монголын талын захиалгаар шинэ түлш гаргах  технологийг боловсруулаад байна. Тухайлбал, нүүрсний хий болон утаагүй нүүрс гэж нэрлээд байгаа хоёр төрлийн түлш юм.  Эдгээр бодисийг ашиглах нь экологийн болон эдийн засгийн хувьд үр ашигтай юм. Монголын хувьд, ялангуяа  аль ч улиралд  утаанд умбаж байдаг  …

  • 24 June

    Хамгийн анхны цул алмазан бөгж

    Дэлхий дээр анх удаагаа цул алмаз эрдэнээр бөгж урласан байна. Уг бөгжийг 70 сая ам.доллараар үнэлээд байгаа гэнэ. М.Сониуч ugluu.mn

  • 24 June

    5 ханатай монгол гэр 1.5-2.5 сая төгрөгийн үнэтэй байна

    Зуны дэлгэр цаг ирж Монгол гэрийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан манай сайтын зүгээс  та бүхэндээ Нарантуул худалдааны  зах дээр монгол гэрийн үнэ ханш ямар байгааг танилцуулья. Монгол гэр хийц, материал, бүрээс, давхарга,  шалтай, шалгүй гэх зэргээсээ  хамаарч  өөр өөр үнэ ханштай  байна.  Өвөрхангай хийцийн цуулбар  хана, уньтай, дан бүрээс  туургатай,  дээврийн брезенттэй, шалгүй бариажийн гэр  1.5 төгрөгийн үнэтэй байна. …

  • 24 June

    Сахиусан тэнгэрүүдийг гахай болгосон нь

    Doutzen Kroes   Rosie Huntington Whitely   Allessandra Ambrioso   Candice Swanenpoel Adriana Lima Miranda Kerr Lily Aldridge Erin Heatherton Lindsay Ellingson  

  • 24 June

    Дэлхийн хамгийн хурдан алга ташигч

    Брайян Бэднарек хэмээх залуу 1 минутад 802 удаа алга ташиж дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэрээр өмнө нь 721 уда алга ташиж байсан аж. Тэрээр чихэвч зүүн өөрийн цохилтын хурдаа тааруулдаг гэнэ.

  • 24 June

    Сонгуулийг 20 гаруй орны сэтгүүлчид сурвалжилна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хоёр өдрийн дараа болно. Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжлахаар АНУ, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Казакстан, Герман зэрэг гадаадын 20 орчим орны хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй сурвалжлагч бүртгүүлээд байгаа юм байна. Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдрийн байдлаар нийт 35 улсын болон олон улсын байгууллагаас 400 гаруй орчим ажиглагч бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэхээ авчээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Гадаад суугаа иргэдийн битүүмжилсэн саналын хуудсыг СЕХ-д өгчээ

     Өнөөдөр гадаадад байгаа Монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс  гадаад улсад байгаа иргэдийн санал авсан битүүмжилсэн саналын хуудас болон сонгуулийн баримт бичгийг СЕХ-нд  албан ёсоор хүлээлгэн өгчээ. Сонгуулийн Ерөнхий Хороо  санал авах өдрийн 22 цагаас саналын хуудас бүхий дээрх битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж  тоолох юм. Хуульд зааснаар  сонгуулийн  өмнөх ухуулга, сурталчилгаа санал авах …

  • 24 June

    Баяр наадмыг зохион байгуулах салбар хороо хуралдана

     Баяр наадмыг зохион байгуулах салбар хорооныхон Төрийн ордонд хуралдах гэж байна. Хуралдаан Ерөнхий сайдын өрөөнд болох юм. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг  хуралд оролцож, наадмын бэлтгэл ажил болон төсвийн зарцуулалтын талаар  мэдээлэл сонсоно. Мөн наадмын өмнө дуусгах бүтээн байгуулалт болоод жуулчдыг хэрхэн ая тухтай байлгах асуудлаар ч ярилцах юм байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Айргийг ам дамжуулан уух хэрэггүй

     Гэдэсний халдварт өвчнийг хүний нүдэнд үл үзэгдэгч бичил биетэн болох олон төрлийн вирүс, нян, эгэл биетүүд үүсгэдэг аж. Энэ өвчний халдварыг үүсгэгч нь хоол боловсруулах замаар хүний биед орж улмаар өтгөн, шингэнээр гадаад орчинд ялгаран гарч бохир гap, хоол хүнс, ялаа, шавьж, бохирдсон ус, хөрс, эд юмсаар дамжин эрүүл хүнд халдварлаж өвчин үүсгэдэг байна. Гэдэсний халдварт өвчин буюу бохир гарын …

  • 24 June

    Сүүлийн үед хийгдээд буй “наймаанууд”

    Сүүлийн үед хийгдээд буй наймаануудыг та бүхэнд толилуулж байна Шинэхэн дасгалжуулагчтай болоод удаагүй байгаа Roma-чууд Mattia Destro-г жинхэллээ . Destro өнгөрсөн улирал нийслэлийн багт Genoa клубээс зээлээр тоглохдоо 26 тоглолтонд оролцож 11 гоол оруулсан бөгөөд түүний төлөө Roma клуб 4.5 сая еврог төлжээ Английн алдарт Liverpool клуб Испанийн Sevilla клубээс Luis Alberto Romero гэх довтлогчыг 6.8 сая еврогоор худалдаж авсан …

  • 24 June

    Баянзүрхчүүд Ц.Элбэгдоржийг дахин сонгох хангалттай үндэслэл бий гэв

    Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын чуулганы завсарлагаанаар өөрийн сонгогдсон тойргийн иргэдтэй уулзлаа. Энэ удаад тэрээр Баянзүрх дүүргийн удирдлагын хамт энэ дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгч бизнесийнхний болон СӨХ-ны төлөөлөлтэй уулзлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтын үеэр Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулаад иргэдийн сонирхсон асуултад тодорхой хариулт өгсөн юм. Уулзалтад оролцсон иргэд, Бизнес эрхлэгчдийн тухайд Жижиг дунд …