Цөмийн энергийн газар болон АНУ-ын Эрчим хүчний яам АНУ-ын Сандиагийн Үндэсний лабораторитай хамтран хэрэгжүүлж буй “Цацрагийн биет хамгаалалтыг сайжруулах” төслийн хүрээнд дээрх лабораторийн мэргэжилтнүүдтэй хамтран “Цацрагийн аюулгүй байдал, ослын үед авах арга хэмжээ” сургалтыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулжээ. Уг сургалтад Цөмийн энергийн газрын ажилтнууд ЗХЖШ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ зэрэг 10 байгууллагын нийт 31 мэргэжилтэн, албан хаагчид хамрагдсан байна. Уг …
Monthly Archives: June 2013
June, 2013
-
25 June
Нийслэлийн Сонгуулийн хороо мэдээлэл хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохтой холбогдуулан Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар оролцоно. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг даргын тамгын газар /НЗДТГ/-ын Уулзалтын танхимд болно. Т.Түвшин Ugluu.mn
-
25 June
Том, их, бүр аварга том хоолнууд
Аварга том гамбургер, пицца, бяслаг, бялуу болон холимог хуургыг танилцуулж байна. 1. Стив Мэллие хэмээх эр 84 кг жинтэй аварга том гамбургер хийжээ. Тэрээр уг бургерээ хийхийн тулд 15 цаг зарцуулсан байна. 2. Голландын фермер хийсэн дэлхийн хамгийн том шар бяслаг. 557 кг бөгөөд бяслагийг хийхэд 16800 л сүү ашиглажээ. 3. 1200 кв/м талбайг эзлэх дэлхийн хамгийн том …
-
25 June
Хүмүүжигчид зөөврийн хайрцагаар санал өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Зайсан дахь 461-р хорих ангийн хүмүүжигчид зөөврийн хайрцагаар санал өгөх юм байна. Сонгуулийн хорооны ажилчид тус хорих ангид зөөврийн хайрцагаар санал авах ажлыг зохион байгуулах ажээ. Хорих ангиудад сонгуулийн санлыг зөөврийн хайрцагаар авах юм байна. Т.Түвшин Ugluu.mn
-
25 June
Н.Номтойбаяр: Би Б.Отгонбаяр гэдэг сэтгүүлчийг танихгүй
Өнгөрсөн пүрэв гарагт “Авилгатай тэмцэх сэтгүүлчдийн клуб” ТББ-ын тэргүүн Б.Отгонбаяр хэвлэлийн хурал зарлаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийг нь шүүхэд өгсөн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд дээрх хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тухайлбал өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үеэр Н.Номтойбаяр гишүүний туслах Б.Батзориг гэх залуу түүний талаарх сөрөг мэдээлэлтэй бичлэгийг цахим сүлжээнд тавьж шуугиан …
-
25 June
Мөнгөний бодлогын хүүг 1,0 нэгж хувиар бууруулав
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл зургаадугаар сарын 20, 21, 24-нд гурвантаа хуралдсаны эцэст мөнгөний бодлогын хүүг 1,0 нэгж хувиар бууруулж 10,5 хувь болгох шийдвэр гаргажээ. Улсын төсөв зарлага орлоготойгоо уялдаж бага байгаа, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гарч, инфляци бууран зорилтот түвшинд байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлсэн талаар албаныхан хэлж байна. Засгийн газрын бондын …
-
25 June
Гааль дээр хураагдсан үнэт зүйлсийн үзэсгэлэн нээгдэнэ
Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдан, баригдсан соёлын үнэт зүйлс болон олдворуудыг өнөөдөр олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна. Тодруулбал, “Соёлын өв- Хамтын ажиллагааны шинэчлэл” нэртэй үзэсгэлэн одоо 10:00 цагт Улаанбаатар хотын гаалийн газрын долоон давхарт нээгдэх аж. Мөн энэ үеэр ГЕГ, ТӨХ, ССАЖЯ-ны удирдлагууд санамж бичиг үзэглэх юм байна. Л.Бадрах
-
25 June
НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана
Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Нийслэлийн өмчийг бүртгэлээс хасах тухай, Нийслэлийн санг татан буулгаж, хөрөнгийг Нийслэлийн Соёл урлагийн газарт шилжүүлэх тухай, Орон нутгийн өмчийн концессын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нийтлэг журмын тухай Нийслэлийн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлан /аудитын …
-
25 June
Сар гаруй сонгуулиар амьсгалсан өдрүүд ард үлдэж, саналаа өгөх цаг хаяанд ирлээ
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль З нэр дэвшигчтэй, өвөрмөц өнгө төрхтэйгээр болж өнгөрлөө. Иргэд сонгогчид сар гаруй хугацаанд нэр дэвшигчдийн сурталчилгаатай танилцаж, тэднийг хэн нэгнийг сонгох сонголтоо хийхэд бэлэн боллоо. Маргааш улс орон даяар амралтын өдөр байх ба энэ өдөр Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн бүр Монгол улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгчөө сонгох болно. Маргааш орон даяар өглөөний 07:00 цагаас оройны …
-
25 June
Улаанбаатарт үүлшинэ, бороо орно, 19 хэм дулаан
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор …
-
25 June
Хар нохой өдөр
Аргын тоололын 6 сарын 25-ны мягмар гараг, билгийн тоололын зуны дунд сарын шинийн 17-ны ангараг гараг, 9 улаан мэнгэтэй, мод хөлөлтэй, түлэх барилдлагатай, хар нохой өдөр. Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, …
-
24 June
Жүжигчин Тэмка /48 фото/
Монгол анх удаа 6 зохиол хамтран кино зохиолыг нь бичсэн “Хувь тавилангийн ээдрээ” 60 ангит уран сайхны кино “Боловсол суваг” TV-ээр гарч, үзэгчдийн нэлээдгүй хэсгийг өөртөө татаад байгаа билээ. Тэгвэл энэ киноны гол дүр болох Тэмка хэмээх студийн захирал залуугийн дүрийг бүтээсэн С. Тэмүүжингийн facebook дэх фото зургаас таньд хүргэж байна. Дашрамд нь уран бүтээлч, залуу жүжигчин Тэмка болон түүний …
-
24 June
Өнөө орой сонгуулийн сурталчилгаа зогсоно
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу өнөө шөнийн 00:00 цагаас өмнө сонгуулийн аливаа сурталчилгааны ажил зогсох ёстой. Эл хуулийн хүрээнд өнөө шөнийн 00 цагаас хойш телевиз, цахим сайт, гудамжны самбарууд дахь нэр дэвшигчийн сурталчилгаатай холбоотой материалууд буух ёстой юм. Хэрэв дээрх хугацаанд багтан нэр дэвшигчдын штабаас тус тусын нэр дэвшигчдын сурталчилгааны самбар, бусад материалыг буулгахгүй бол тухайн нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл