Monthly Archives: June 2013

June, 2013

  • 24 June

    Дэлхийн хамгийн жижиг музей нээгдлээ

    Нью-Йорк хотод дэлхийн хамгийн жижигхэн музей нээгджээ. Цахилгаан шатны бага овортой тэнцэх тус музейд нэг хүн орох боломжтой. Гэвч үзмэрүүдэд хүрч, эргэхдээ шүргэж унагаах гэх мэт эрсдэл ихтэй тул долоо хоногт ердөө 16 цаг л ажилладаг гэнэ. Музейд 15 төрлийн 200 гаруй үзмэр багтсан бөгөөд үүнээс хамгийн сонирхолтой нь Барон Юан Фэнкигийн “Шоронгийн эрх чөлөө” зохиолын гол баатрын зурмал хөрөг …

  • 24 June

    “Нийслэлийн цагдаагийн газар”-т 75 шинэ автомашин гардууллаа

     Нийслэлийн хөрөнгөөр “Нийслэлийн цагдаагийн газар”-т парк шинэчлэл хийн 75 авто машин хүлээлгэн өгөх ёслол яг одоо төв талбай дээр болж байна. Энэ талаар НЦГ-ын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Цагдаагийн ахмад Б.Цогтбаяраас тодрууллаа. Тус 75 авто машин нь “KIA RIO” маркын 2013 оны 4-р сард үйлдвэрлэгдсэн, механик короптой, 6 шатлалт хөдөлгүүртэй цоо шинэ авто машинууд бөгөөд дагалдах есөн дугуутай ирж байгаа …

  • 24 June

    ТВ-9 телевизэд дахиад л үймээн самуун дэгджээ

    Үзэгчдийнхээ тоогоор телевизийн ертөнцийг байлдан дагуулж байсан ТВ-9 телевизийг мөхөл рүүгээ мөлхөж явна гэж олны дунд ам дамжин ярих болсон. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбатыг захирлаар нь ажиллаж байхад тус телевиз урлаг, спорт, улс төрийн салбарынхантай нийцтэй ажилладаг, хамт олон нь багаар ажиллах чадвар сайтай, үзэгчдийн хайртай телевизийн нэг байсан цаг нэгэнт ард хоцорчээ. Телевизийн шинэ удирдлага болох Н.Долгорын аашаар бүх …

  • 24 June

    Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар сонгуулийнхаа сурталчилгааг өнөөдөр хаана

     Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч буйтай холбоотойгоор нэр дэвшигчид сурталчилгааныхаа хаалтыг хийхээр зарлаад байна. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нар өнөөдөр сурталчилгааныхаа хаалтыг хийх юм. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сурталчилгааны хаалт Тусгаар тогтнолын ордонд болно. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр сонгуулийнхаа сурталчилгааны хаалтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Санал авах өдөр зах, худалдааны төвүүд амарна

     “Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжаар, сонгуулийн санал өвөх өдөр гарч …

  • 24 June

    УУЯ, Швейцарийн Засгийн газар санамж бичигт гарын үсэг зурна

     Уул уурхайн яам, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн яамны дэргэдэх Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА) болон Азийн сангийнхооронд “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах” төслийн II үе шатыг хэрэгжүүлэх тухай  харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурна. Уул уурхайн яам дээр энэхүү арга хэмжээ 11:00 цагт болно. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга оролцоно. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Нэр дэвшигчид халз мэтгэлцэнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр орой албан ёсоор өндөрлөж санал хураалт хоёр хоногийн дараа болно. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг хийсэн бол өнөөдөр МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нар сонгуулийн сурталчилгаагаа хаана. Сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн өнөөдөр МҮОНРТ-ээр оройн мэдээллийн оргил цагт болно. Халз …

  • 24 June

    Сэтгүүлчийн хууль бусаар баривчилсан нь сонгуультай холбоотой юу

    Өнөөдөр буюу 6 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед сэтгүүлч Б.Мөнхдөлийг цагдаагийнхан баривчилжээ. Үүнээс хоёр өдрийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагийн шөнө Б.Мөнхдөлийг лагерьтаа байхад нь хоёр дүрэмт хувцастай цагдаагийн ажилтан, хар баг өмссөн тусгайгийн хоёр хүний хамт очиж яг л Намбарын Энхбаярыг баривчилсан шиг сүрийг үзүүлэн хүч хэрэглэн баривчилж авч явсан байна.  Үүндээ тэд ямар ч тайлбар хийхгүй …

  • 24 June

    С.ОДОНТУЯА: ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЭЭЖҮҮДИЙН ҮГ ХАМГИЙН ЧАНГА СОНСОГДДОГ

      “Шударга ёсны төлөө ээжүүдийн үг хамгийн чанга сонсогддог” гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 1000 ээжийн чуулга уулзалтанд хэлсэн үгийг би үе үехэн өөртөө хэлдэг. Үнэхээр ч шударга ёсны төлөө хамгийн тууштай зогсож чаддаг хүмүүс бол эмэгтэйчүүд байдаг. Тиймээс Ц.Элбэгдоржийн “Эмэгтэйчүүд улстөрд олуулаа болъё” уриалганд зоригжиж эмэгтэйчүүд олноор  улс төрд ирсний нэг нь Салдангийн Одонтуяа би. 2012 оны сонгуулийн өмнө Төрийн ордны …

  • 24 June

    Улсын ерөнхий прокурорт С.Баярцогтыг шалгах хүсэлт гаргажээ

     УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дахин шалгах бололтой. АТГ өнөөдөр  УИХ-ын гишүүн С.Баярцогтод эрүү үүсгэн шалгах хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорт гаргасан байна. УИХ-ын г ишүүн С.Баярцогт өмнө нь Швейцарийн банкин дахь нууц дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй зөрчил гаргасан тул албан тушаалаасаа өөрөө татгалзах хүсэлт гаргаж, УИХ-ын чуулганаар түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь буулгасан юм.  Тэрбээр энэ талаар ярихдаа “Би …

  • 24 June

    ССАЖЯ-аас Лениний музейн өмчлөлийн талаар танилцуулна

    Өнгөрсөн хугацаанд нэлээдгүй маргаан, дуулиан шуугианыг тариад амжсан Лениний музейн барилгын өмчлөлийн асуудал энэ сарын 12-ний өдөр шийдэгдэж Чингэлтэй дүүргийн шүүхээс ТӨХ-нд шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл өнөөдөр Соёл, спорт аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороотой хамтран Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг албан ёсоор танилцуулах арга хэмжээ болно. Уг арга хэмжээ 10:00 цагт ССАЖЯамны 302 тоотод болно.

  • 24 June

    Барак Обамаг заналхийлсэн хоёр дахь жиргээч хорих ялаар шийтгүүлжээ

     Өнгөрсөн тавдугаар сард Умард Каролина мужийн оршин суугч Донте Жамар Симс гэгч  твиттертээ  таван удаа “Барак Обамаг алах зорилготой байгаагаа жиргэж, өөийгөө Жон Кеннедиг хороосон Ли Харви Освальдтай зүйрлэсэнээс болж” зургаан сар хоригдох ял сонссон билээ. Тэгвэл энэ удаад Алабама мужийн оршин суугч 26 настай Жарвис Бриттон гэгчийг твиттерээр дамжуулж мөн л Барак Обамаг хороохыг уриалсан хэмээн хорих ял оноожээ. …

  • 24 June

    Б.Бадраа: Хамгийн хол сумтайгаа хатуу хучилттай авто замаар холбогдоно гэдэг том ажил

    Өмнөговь айгийн Засаг дарга Б.Бадраатай нутаг орных нь талаар ярилцлаа. -Оюу толгой, Таван толгой зэрэг дэлхийд тэргүүлэх алт, зэс, мөнгө, нүүрсний баялаг ордтой Өмнөговь аймаг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төв бүс нутаг болох бүрэн бололцоотой. Хоёр дахь удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Засаг даргын хувьд гурван жилийн дараах Өмнөговь аймгийн хөгжил, цэцэглэлтийг хэрхэн харж байгаа вэ?  -Өмнөговь аймгийн хувьд …

  • 24 June

    Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгаа хийхийг даалгав

    Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар 30 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.  Сумдыг хөгжүүлэх загвар баталлаа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сумдын хөгжлийн загвар, сумдын хөгжлийн загварт хамаарах нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл, бизнесийн барилга, байгууламжийн нэг маягийн загвар зургийн жагсаалтыг тус тус баталлаа. Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан төсвийн зардал хэмнэх нэг цэгийн үйлчилгээний цэг, нэг дор байрлан …

  • 24 June

    Хотын гудамжны гэрэлтүүлгийг “PHILIPS” компани хариуцаж байна

     Хотын өнгө төрхийг тодорхойлох нэгэн томоохон шалгуур бол гэрэлтүүлдэг. Тиймээс Улаанбаатар хотын гудамж талбайг орчин үеийн шинэ технологи бүхий LED гэрлээр чимэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, олон улсад нэр хүндтэй “PHILIPS” компани, монголын “Сентино лайтинг” ХХК-тай хамтран ажиллаж байна. PHILIPS компани бол шөнийн гэрэлтүүлгийг хамгийн өвөрмөц, шинэ шийдлээр хийдэг шилдэг компани бөгөөд Парисын Эйфлийн цамхаг, Лондонгийн гүүр зэрэг дэлхийн …