Monthly Archives: June 2013

June, 2013

  • 7 June

    Финляндын парламентын дарга айлчилна

     Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Айлчлалын хүрээнд ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хүлээн авч уулзана. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар ноён Эеро Хейнэлуомад бараалхана. Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд …

  • 7 June

    Сонгуулийн санал авах хуудсуудыг хэвлэж эхэлжээ

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд тус тус хүргүүлсэн байх хуулийн заалттай билээ. Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооноос байгуулсан Ажлын хэсэг саналын хуудсыг баталсан загварын дагуу, нэрийн жагсаалтад бүртгэгдсэн  сонгогчдын тоог үндэслэн хэвлэж эхэллээ. Хэвлэж …

  • 7 June

    ТББ-ууд Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэв

    Ардчилсан намынхан сар бү­рийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа өнөөдөр хийлээ. Уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, хуулийн зөвлөх Н.Ариунболд, “Цахим өртөө” холбооны ТУЗ-ийн дарга Д.Сайн­баяр нар оролцож мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлс­нээс хойш 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч энэ хугацаанд Ард­чилсан намаас нэр дэвшин өрсөл­дөж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйл …

  • 7 June

    Наадмын зардлыг 1,6 тэрбум байхаар санал оруулав

     Үндэсний Их баяр наадмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах комиссын хуралдаан өнөөдөр болж наадмын бэлтгэлийг хангах хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд, гарах зардлын талаар комиссын гишүүд ярилцсан байна. Тодруулбал, Өнгөрсөн хугацаанд наадмын үйл ажиллагааг 50 тэрбум төгрөгөөр зохион байгуулна хэмээн төлөвлөөд байсан бол тус хуралдааны үеэр салбар комиссоос энэ жилийн наадмын зардлыг 1.6 тэрбум төгрөг байхаар санал ирүүлжээ. Тиймээс төлөвлөсөн төслийг …

  • 7 June

    Том оврын автобусыг гаалиар татваргүй оруулж ирэхээр баталлаа

     УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлаад дахин хуралдаж байна. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийж баталлаа. Гишүүдийн олонхийн саналаар 24-өөс дээшсуудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг дэмжлээ. Ингэснээр ирэх оны 1-нээс эхэлж том оврын автобус …

  • 7 June

    Бага сургуулийн эхний ээлж 12 сард ашиглалтад орно

     Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээжит хуралдаан 2013 оны 6 сарын 6-нд болж, нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийн танилцуулга, бага сургуулийн багш нарын урамшуулал, “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Өнөөдрийн   …

  • 7 June

    Бага ангийн багш нарыг мөнгөн шагналаар урамшуулна

     Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх  журам баталсан юм.  Журмын дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 жилийн сургалттай сургуулиудын 5-р ангийн стандарт хэрэгжилтийн “Чанарын шалгалт”-ыг зохион байгуулжээ.  Шалгалтад 145 бүлэг өөрийн …

  • 7 June

    Хөшөөтийн уурхайн эзэмшигч “МоЭнКо” компани сул зогсолт хийхээр болжээ

    Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Мон Эн Ко” компани сул зогсолт хийх болсон талаараа ажилчиддаа мэдэгдсэн байна. Тус компанийн толгой компани болох Mongolia Energy Corporation-ийн удирлагууд энэ долоо хоногт уг шийдвэрийг гаргасан бөгөөд нийт ажилчдынх нь 50 хувиас илүү нь сул зогсолтод хамрагдахаар болсон аж. Үүнд Хөшөөтийн уурхайн ажилчид орж байгаа юм. Засгийн газраас Хөшөөт зэрэг долоон ордыг стратегийн …

  • 7 June

    Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс байгууллаа

     Нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг  НИТХ-аас баталсан билээ. “Ахмадын түрээсийн орон сууц”-ны хотхоныг 5 байршилд барихаар төлөвлөж байгаа бөгөөд эхний байрыг Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 300 айлын орон сууц байна гэж төлөвлөжээ. Энэ тухай нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Удирдлагын зөвлөл”-ийн гишүүдэд танилцууллаа. Айл өрхийг түр суурьшуулах зорилгоор барьсан энэхүү 15 давхар …

  • 7 June

    Алга болсон иргэнээ олохоор Германы мөрдөгчид манай улсад ирж байна

     Сүүлийн үед дуулиан тариад буй ТЕГ-ын дэд хурандаа Д.Цогтбаатарын хүн амины хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх хэргийн сэжүүр тун удахгүй тайлагдах бололтой. Учир нь ХБНГУ-ын хоёр мөрдөгч, манай улсад 2005 онд  12 сая евротой ирээд сураггүй алга болсон М.Клобор хэмээх иргэнээ олж авахаар өнөөдөр ирэх гэж байгаа гэнэ. М.Клобор нь Германд байхдаа Монгол эмэгтэйтэй гэр бүл болж, сүлжээний бизнесээр 2000 …

  • 7 June

    Авлигын ангууч

    Сүүлийн үед  энд тэндээс их мөнгө олдсон, дансандаа   их хэмжээний мөнгө нуугаад мартсан,   хувийн дансаараа  сая сая доллар  угаах гэсэн  авлигачдыг  барьсан  тухай  мэдээлэл ар араасаа цувран  гарах боллоо. Тэр бүү хэл хагас тэрбум доллар УИХ-ын гишүүний эхнэрийн данснаас олдлоо,  үүнийгээ  данс эзэмшигч өөрөө ч тайлбарлаж чадахгүй байгаа гээд хуулийн байгууллагын  ажилтнуудаас эхлэн хууль зүйн сайд хүртэл “ам уралдан”  сенсаацлав.  …

  • 7 June

    Нийслэлийн захирагч зам засварын ажилтай танилцана

    Нийслэлийн Засаг дарга өнөөдөр 13 цагаас бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа хэд хэдэн газарт очиж ажиллах гэж байна. Яармагийн 13,6 км зам, Биокомбинатын 22,5 км замын ажилтай танилцана. Мөн ХУД-ийн 12-р хороон дахь уурын зуухны шинэчлэлийн ажилтай танилцаж, 12, 14р хороо Өлзийт хороолол болон Туул тосгоны иргэдтэй уулзана.

  • 7 June

    Шинжаан Уйгарын Монголчуудад зориулсан номын сан нээнэ

     “Ойрад Жангар залуучуудын холбоо”-ноос санаачлан  Шинжаан Уйгарын Монголчууддаа зориулан “Монгол номын сан” байгуулж байгаа ажээ. Тус номын санд фэйбүүк хэрэглэгчид сайн дураараа ном хандивлаж эхэлсэн байна. Монгол үндэсний нэг болох Шинжаан Уйгарын Монголчууддаа барьж буй үндэс угсаа нэгтнүүдийнх нь санаачлагаар номын санг нээж буй юм. Номын санд ном хандивлах нь нээлттэй гэдгийг санаачлагчид дуулгаж байна. Номын нээлт ирэх долоо хоногийн …

  • 7 June

    Л.Энх-Амгалан: Монгол Улсад эдийн засгийн хямрал үүсчихээд байна

     Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг УИХ саяхан шинэчлэн баталсан. Уг хуулийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай уулзаж ярилцлаа.  -Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг бат­лан гаргаснаар Монгол Улсад хөрөнгийн зах зээл жинхэнэ ут­гаараа хөгжих бололцоо нээгдсэн гэж ойлгож болох уу? -Ямартай ч олон улсын жишигт нийцсэн Үнэт цаасны …