Monthly Archives: August 2013

August, 2013

  • 27 August

    Юнь Ань мужтай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана

    БНХАУ-ын Юнь Ань мужийн Куминь хотын Ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн дэд дарга Чэн Юуньчуан тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзлаа. Юнь Ань мужийн төлөөлөгчдийн хувьд Улаанбаатар хотод анх удаагаа айлчилж байгаа юм. Юнь Ань муж нь Хятад улсын баруун өмнөд хэсэгт оршдог бөгөөд 47 сая …

  • 27 August

    BLUE хамтлаг Монголын охидын хамтлагтай хамтарч дуулна

    Өнөөдөр Британийн хөгжмийн дээд шагналын эзэд, залуусын зүрх сэтгэлийг олон сайхан хит дуугаараа эзэмдсэн алдарт BLUE хамтлаг EVENTO компанийн урилгаар Монгол улсад айлчлан тоглохтой холбоотой хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэхүү хэвлэлийн бага хурлын нээлтийн эхэнд BLUE хамтлагийн Монголчуудад зориулсан мэндчилгээг сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Энэ нь BLUE хамтлаг Монголд ирнэ ирэхгүй гэж яригдаад байсан эргэлзээг бүрэн тайллаа.  2013 оны 2-р …

  • 27 August

    Хөрөнгийн биржийн арилжаа буурчээ

     Монголын хөрөнгийн биржээс хариуцан гүй­цэт­­­­гэж байгаа МIТ арил­­­­жаа, клиринг төлбөр тооцооны ажил удаашрал­тай, бро­керын болон банкны ситем цогц шийдвэр­лэг­дээ­гүй, үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэж байгаа нь тодорхой бус, төлбөр хураам­жийн хэмжээ өндөр байна. Үүний улмаас үнэт цаасны эргэлт хэд дахин буурч, гадаад дотоодын хөрөн­гө оруулагчид хөрөн­гийн зах зээлд оруулсан болон оруулах гэж байсан их хэмжээний хөрөнгөө татаж авсан аж. Мөн …

  • 27 August

    Оддын азгүйтэл /фото/

    Бритни Линдсей Лохан Жанет Жексон Жордан TI Женнифер Хавкинс   Парис Хилтон

  • 27 August

    Дэлхийн нүүрээ чихэгчдийн аварга Танг

    43 настай, Танг Шүкүан хэмээх Хятад эр нүүрээ чихэгчдийн рекордыг эвджээ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард Гиннест бичигдэж, шагналын 10 мянган ам.доллараа авчээ.

  • 27 August

    Боомтой малын мах жижиглэнгээр худалдаалагджээ

      Увс аймгийн Тэс сумын 11-р багийн иргэн 3 хоног халуурсны эцэст эмнэлэгт үзүүлэхэд боом өвчнөөр халдварласан нь тодорхой болсон байна. Өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Албаныхан тус иргэнийг 8 хоногийн өмнө адуу өвчихдөө боом өвчнөөр өвчилсөн байх магадлалтай гэж үзжээ. Харин өвчилсөн адууны мах Улаангом хотод орж зах дээр жижиглэнгээр худалдаалагдсан байна. Бас хиамны цехүүдэд ч тараагдсан гэдгийг …

  • 27 August

    Б.Ургамалцэцэг: Сургуулиудын засварын ажил хугацаандаа амжина

     Ерөнхий сайд даваа гараг бүр“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг зохион байгуулсаар багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Өчирдөр болсон уулзалтын үеэр БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэгтэй удахгүй болох хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. -Сурагчид шинэ дүрэмт хувцсаа авахад бэлэн болчихлоо. Өнөөдрийг хүртэлх энэ ажлын талаар товчхон ярихгүй юу? -Сурагчийн дүрэмт хувцасыг нэгдсэн стандартын дагуу эх орондоо үйлдвэрлэе гэдэг санаа олон жилийн …

  • 27 August

    Хүний наймаанд өртсөн 10 Монгол охиныг эх оронд нь авчиржээ

     Хуурамч зар тараан Монгол охидыг БНХАУ-ын Хайнан арлын Саня хот болон Макао руу хил давуулан худалдаалдаг байсан бүлэг гэмт этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилчид илрүүлж баривчилсан байна. Гэмт этгээдүүд зар тараахдаа “БНХАУ-д өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн худал хэлж Монгол охидыг Бээжин хотод аваачин Хятад иргэдэд шилжүүлэн өгдөг байсан ажээ. Хохирогчдын тоо одоогоор нарийн тогтоогдоогүй байгаа бөгөөд ямартай ч хохирогч …

  • 27 August

    Иргэд үнэ төлбөргүйгээр мэргэжил эзэмших боломжтой

     Нийслэлийн Хөдөлмө­рийн газраас гурав дахь удаагаа “Хөдөлмөр эрхлэлтийн сур­галтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Хөтөлбөрт ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй, ажил олоход хүндрэлтэй иргэд, сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүмүүс хам­рагдах боломжтой ажээ. 45-60 хоногийн мэргэжил олгох тус сургалтанд бүртгүүлэхийг хүссэн иргэд ажилд орох өргөдөл гаргаж, өө­рийн оршин сууж буй хорооноосоо тодорхойлолт аван, дүүргийн хөдөлмөрийн хэлтэст хандах хэрэгтэй юм байна. Энэ …

  • 27 August

    Сайдынхаа аялалаас хэтэрдэггүй Гадаад харилцааны яам

     -Сайдынхаа аялалаас хэтэрдэггүй Гадаад харилцааны яам-  Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн бүтцийн сайд нартаа “Ээлжийн амралт, хагас сайн өдөр гэж байхгүй. Чи гадаад гэдэг улсад явах шаардлага гарвал жилд хоёроос илүү явахгүй. Тиймээс ажил хийхийн тулд иймэрхүү асуудал ярьж байгаа гэдгийг ойлго. Түүнээс биш хоосон тоотой хөөцөлдөж, албан тушаал хувааж авах гэж байгаа юм биш. Тэр ч бүү хэл Засгийн газрын …

  • 27 August

    Монголын эдийн засгийн уналт ба “ноён” долларын өсөлт

    Сүүлийн арван сарын дотор гадаад худалдааны алдагдал 1.33 тэрбум ам.долларт хүрч, улмаар төл­­­бөрийн тэнцлийн хө­рөнгө санхүүгийн дансны ашиг 3.3 дахин буурсан гэсэн мэдээ байна. Засгийн газ­рын тэргүүн иргэдийг тайвш­руулсан мэдэгдэл хийж байгаа ч  Монголбанк инф­ляцийг бууруулахаар хэрдээ л чардайж байна. Эдийн засаг хүндэрч бай­гаа гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа ч харин Засгийн тэр­гүүн Н.Алтанхуягт үү­­­­­нийг хүлээн зөвшөөрөх эр зориг, …

  • 27 August

    Орон орны хүүхдийн өрөө /сонирхотой фото/

    Дэлхийн өнцөг булан бүрт амьдар ч буй сая сая хүүхдүүдийн төлөөлөл болгож доорхи улс орнуудын хүүхдүүдийн өрөөг танилцуулж байна. Мэдээж тэд соёл уламжлал, баян хоосны ялгаанаасаа болоод харилцан адилгүй өрөөтэй. 1. Энэ бол 6 настай Балилын өрөө. Тэр Энэтхэгийн Ваду Аби тосгонд амьдардаг юм. 2. 4 настай Лэйе Лэйе охины өрөө. Тэр тайландын Маэ Сот тосгонд амьдардаг. 3. 4 настай …

  • 27 August

    Бо Силайн шүүх хурал дууссан ч, тогтоолыг нь уншсангүй

     Авилга авч, хөрөнгө шамшигдуулж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх БНХАУ-ын Чунцынь хотын намын хорооны дарга асан Бо Силайны хэргийг шүүх хурал Зинань хотын шүүхэд таван өдөр үргэлжилсний эцэст өчигдөр дууссан ч тогтоолыг уншаагүй байна. Тиймээс Бо Силайд ямар ял өгөх нь олон улсад болоод орон нутагт таавар үүсгээд байгаа бөгөөд орон нутгийн шинжээчид “Бо Силайд цаазын ял өгч магадгүй эсвэл олон …

  • 27 August

    Өнөөдөр болох үйл явдлууд

    – 10:00 цагт Сорфрет 3-т BLUE хамтлагийн хэвлэлийн бага хурал болно. – 11:00 цагт ССАЖЯамны 302 тоотод соёл урлагийн салбар ялгаварлан гадуурхалтгүй салбар болж байгаа талаар мэдээлэл хийнэ. – 13.00 цагт Хүүхдийн ордонд: Нийслэлийн багш нарын бага хурал эхэлнэ. Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн багш нар 2013-2014 оны хичээлийн жилд ямар зорилготой ажиллаж, нийслэлийн багачуудад ямар мэдлэг өгөх талаар хуралдана. Ugluu.mn