Бо Силайн шүүх хурал дууссан ч, тогтоолыг нь уншсангүй

bo Авилга авч, хөрөнгө шамшигдуулж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх БНХАУ-ын Чунцынь хотын намын хорооны дарга асан Бо Силайны хэргийг шүүх хурал Зинань хотын шүүхэд таван өдөр үргэлжилсний эцэст өчигдөр дууссан ч тогтоолыг уншаагүй байна.

Тиймээс Бо Силайд ямар ял өгөх нь олон улсад болоод орон нутагт таавар үүсгээд байгаа бөгөөд орон нутгийн шинжээчид “Бо Силайд цаазын ял өгч магадгүй эсвэл олон жилийн урт хугцаагаар хоригдох ял өгнө” хэмээн таамаглаж байна.

Шүүх хурлын үеэр Бо Шилай өөрийгөө байнга хамгаалж байсан бөгөөд түүнд оноож буй гэмт хэргийг огтхон ч хүлээн зөвшөөрөлгүй, ихэнхи гэрчүүдийн мэдүүлгүүдийг хүчтэй няцааж байжээ. Түүнйи эл үйлдэл нь олон улсын ажиглагчдад Бо Силайг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж байгааг тодоор харуулж байгаагийн илрэл болсон бол Хятадын яллагч тал “БоСилайг гэм буруугаа хүлээхээс татгалзаж буй нь ялыг зөөлрүүлэх бус, харин ч улам хатуу шийтгэхийг шаардаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Дашрамд дуулгахад, тус шүүх хурлын үеэр болж өнгөрсөн нэгэн сонирхолтой зүйл нь  2012 оны зун Британий бизнесмен Нил Хейвудыг алсан болох нь тогтоогдож цаазын ял сонсоод буй Бо Силайн эхнэр Гу Кайлай болон цагдаагийн дарга асан Ван Лицзяны амрагийн холбоо илэрсэн явдал байв. Энэ тухай Бо Силай өөрөө “Яг үнэндээ бол тэд онцгой харилцаатай байсан, би үүнд их сэтгэлээр унасан” гэсэн билээ.
М.Сониуч

ugluu-logo5

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …