Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн дарга Х.Даваахүүтэй энэ жилийн ургац хураалт, хадлан тэжээлийн талаар ярилцлаа. -Өнөөдөр ургац хураалтын явц ямар шатандаа явж байна вэ? -Ургац хураалтын урьдчилсан балансаар манай тариаланчид үр тариа 17.7 тонн түүний дотор улаан буудай 15.5 тонн хураан авахаар тогтсон байгаа. Ургац урьд жилүүдийн адил сайн байна. Биднээс шалтгаалахгүйгээр цаг агаарын хүчин зүйлээс …
Monthly Archives: September 2013
September, 2013
-
20 September
ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар Т.Дашзэвэгийг томилжээ
Тагнуулийн ерөнхий газрын даргын зөвлөл хуралдаж, Сөрөх тагнуулын газрын даргаар нийслэлийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, мэргэжлийн тагнуулч, хурандаа цолтой Т.Дашзэвэгийг томилжээ. Учир нь Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Цогтбаатар нь Монголд ирээд сураггүй болсон ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлян Лёонхардын хэрэгтэй холбогдож, эрүү үүсгүүлэн шалгагдаж байгаа юм. Д.Цогтбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт одоог хүртэл үргэлжилж байна. Л.Бадрах ugluu.mn
-
20 September
Хот хөгжүүлэх “Санхүүгийн төв” байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Английн ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Кристофер Стюарт, Лондон хотын Захирагч /Санхүү, Эдийн Засгийн асуудал хариуцсан/ Алдерман Рожер Гифорд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хот байгуулалт болон ногоон хөгжлийн талаархи төсөл хөтөлбөр, Хот хөгжүүлэх санхүүгийн үйл ажиллагааг мэргэшүүлэх, өргөжүүлэх боломжийн талаар харилцан ярилцаж, Улаанбаатар хотод “Санхүүгийн төв” байгуулах …
-
20 September
Х.Тэмүүжин: Иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой татварын мөнгө уул уурхайн компаниудад очдог байж болохгүй
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар ярьж байна бэ? -Хуулинд өөрчлөлт орж байгаа нь шилжилтийн үеийн зохицуулалтууд хийгдэж байна. Гэнэтийн өөрчлөлтүүдээс болоод татвар төлөгчид хохирч болохгүй. Тухайлбал татвар төлөгчид уул уурхайн компаниудад нөхөн төлбөр төлөх …
-
20 September
Дүүгээ 3 жил амбаарт хорьсон багш Дэлгэрмаад 1.6 жилийн ял оноов
Энэ оны наймдугаар сард Хөвсгөл аймагт дунд сургуулийн багш Дэлгэрмаа гэгч эмэгтэй талийгаач ахынхаа 16 настай хүүг гурван жилийн турш амбаартаа хорьж, хоолны үлдэгдлээр тэжээж байсан аймшигт хэрэг илчлэгдсэн билээ. Тэгвэл эл хэргийн шүүх хурал хэд хоногийн өмнө Хөвсгөл аймгийн шүүхэд болж, шүүхээс хүүг “гардан” хорьж байсан Дэлгэрмаад 1.6 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Харин түүний эгч Дэлгэрмөрөнг хүүхэд асран …
-
20 September
Хятадын баячууд бүсгүй хүний цогцос худалдан авч эхэлжээ
Хятадад сүүлийн үед нэгэн хачирхалтай шинэ хэрэг газар авчээ. Энэ нь бүсгүй хүний цогцос хулгайлах, худалдах гэмт хэрэг гэнэ. Энэ нь Хятадын эртний уламжлалт “Үхэгсдийн хурим”-ын ёслол дахин сэргэсэнтэй холбоотой юм байна. Энэхүү зан үйл нь хүнтэй суугаагүй нас барсан гоонь эр нөгөө ертөнцөд эхнэр дагуулан очвол ирэх төрөлдөө сайн заяанд төрдөг, түүнд эхнэр “бэлэглэсэн” гэр бүлийнхэн нь хэдэн үеэрээ баян …
-
20 September
Дэлгүүр дээрэмдэхийг завдсан цагдаагийн офицер 5-10 жил хоригдож магадгүй
Энэ сарын 18-ны орой 20:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах “Толла” дэлгүүрийг дээрэмдэж, орлогыг нь авахыг завдсан цагдаагийн офицерт Эрүүгийн хуулийн 147.2 дахь заалт буюу “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхийг заналхийлсэн. Ингэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх зүйл ангиар буруутгаж, эрүү үүсгэжээ. Тодруулбал, дээрэм хийхийг завдсан цагдаагийн офицер нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн …
-
20 September
МУГТ С.Батцэцэг нэг л өдөр Каори Ичог буулгаж авна
Дэлхийн чөлөөт бөхийн ДАШ тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо энэ сарын 16-наас эхэлсэн. Манай улсаас энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараах шилэгдмэл бөхчүүд зодоглож байгаа билээ. Эрэгтэй 55 кг: Э.Бэхбаяр ОУХМ, “Хүч” спорт хороо 60 кг: Э. Ням-Очир ОХУМ, ”Хилчин” спорт хороо 66 кг: Г.Мандахнаран ОУХМ, “Алдар” спорт хороо 74 кг: Б.Анхбаяр ОХУМ, ”Харгант-Цамхаг” клуб 84 кг: О.Үйтүмэн …
-
20 September
Хонконгийн 1 метр.кв дахь амьдрал
Хон Конг дахь хар дарсан зүүд мэт амьдралыг та бүгдэд харуулах гэж байна. Ердаа нэгхэн метр.кв талбайтай орон сууцанд хүмүүс ямар орчин нөхцөлд, хэрхэн амьдарч байгааг та үзээд гайхаж магадгүй юм. Ихэвчлэн тус орон сууцанд ганц бие хүмүүс эсвэл эхнэр хөрөөсөө салсан хүүхэдтэй хүмүүс амьдардаг ажээ. Учир нь энэ байрны хөлс маш хямд байдаг гэнэ.
-
20 September
Филиппин, Сингапур, Малайз зэрэг орны үл таних фэйсбүүк хэрэглэгчидтэй харьцаа тогтоохгүй байхыг анхааруулж байна
Мэдээлэл харилцаа холбоо өндөр хөгжиж буй өнөө үед гадаад улс орноос манай улс руу чиглэх цахим гэмт хэргийн гаралт ихсэх хандлага бий болж байна. Тухайлбал: Сүүлийн өдрүүдэд хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан манай улсын иргэдтэй харилцаа холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Иргэд …
-
20 September
Маргааш “Олон улсын Энх тайвны өдөр”-ийг тэмдэглэнэ
Маргааш 9-р сарын 21-ний хагас сайн өдрийн 11:00-12.00 цагт Чингисийн талбайн урд цэцэрлэгийн Энх тайвны хонхны дэргэд Энх тайвны өдрийг тэмдэглэх арга хэмжээнд эв нэгдэл, энх тайвны төлөө мөргөл залбирал, үзэл санаагаараа нэгдэхээр Монгол дах шашны төлөөллүүд, НҮБ, төр, төрийн бус байгууллага болон олон нийтийн төлөөлөгчид цугларан зул мандааж, Энхтайвны хонхыг цохих уламжлалт ёслолыг үйлдэнэ. Жил бүрийн энэ өдрийг Монгол …
-
20 September
Оюутны 70-ыг хэзээ өгөх нь төсөвт тусгагджээ
Манай улсад энэ жил 90 гаруй их дээд сургуульд 170 орчим мянган оюутан суралцаж байна. Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан бүрд улсаас үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг дүнгийн голчоос хамааран, нэмэлттэй бодож олгодог болсон билээ. Харин энэхүү тэтгэлэгийг өнгөрсөн хавраас эхлэн улирлаар нь олгож байхаар тогтсон юм. Тэгвэл улсын төсөвт энэ улирлын оюутнуудад олгох үндэсний тэтгэлэгийн 210600 төгрөгийг ирэх …
-
20 September
Монголын зохиолчдын эвлэлийнхэн тэргүүнээ сонгоно
Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал өнөөдөр эхэлж хоёр өдрийн турш үргэлжлэн явагдах бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэх аж. Дөрвөн жил тутамд зохиолчид ийнхүү хуралдаж, дараачийн дөрвөн жилийн удирдлагуудаа сонгодог уламжлалтай. МЗЭ-ийн дотоод журмын дагуу энэ жил Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав ажлаа хүлээлгэн өгнө. Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захиралд нэр дэвших хэд хэдэн …
-
20 September
“Т-ARA” хамтлагийнхан өнөөдөр 11.00 цагаас хэвлэлийнхэнтэй уулзана
Солонгосын “CORE CONTENTS MEDIA” компанид харьяалагддаг алдарт “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатар хотноо үзэгч фэнүүдтэйгээ уулзаж, тоглолт хийхээр болсон. Хамтлагууд манай улсад ирлээ. Тэд энэ сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх юм.Харин өчигдөр орой “T-ARA” хамтлагийнхан Монголд ирэхэд хэрхэн угтаж авсныг энэхүү бичлэгээс үзээрэй. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “ETV” HD телевиз, хамтран зохион байгуулагч IHC ХХК, …
-
20 September
Өнөөдөр болох үйл явдлын мэдээ
09:00 Шилмэл малын үзэсгэлэн яармаг Хүй долоон худагт болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж танилцана. 09.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. 09.00 цагаас МХЕГ-ын 2 давхарт, хурлын танхимд, МХЕГ-ын даргын зөвлөл Ургамал хамгаалах химийн бодис импортлох, хадгалах, худалдах үйл ажиллагаа болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН, иргэдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. 09.00 цагаас Гаалийн ерөнхий газрын хүсэлтийн дагуу АНУ-ын ОУХА-ийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл