Monthly Archives: November 2013

November, 2013

  • 6 November

    Жил бүрийн 10 дугаар сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болголоо

    Нийслэлийн Засаг дарга 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Иргэний оролцоотой төсөв -2014”  хэлэлцүүлэг  зохион байгуулах тухай  А/984 дугаар захирамж гаргалаа.  Захирамжид нийслэлийн 2014 оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлаар иргэдээс санал авах зорилгоор “Иргэний оролцоотой төсөв-2014”  асуулга, хэлэлцүүлгийг  2013 оны 11 дүгээр сарын 5-наас 14-ний өдрүүдэд нийслэлийн хороодод зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Мөн  жил бүрийн …

  • 6 November

    Нийслэлийн төсвийн төсөлд санал авах хуудсыг өрх бүрт тарааж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Иргэний оролцоотой төсөв-2014”  хэлэлцүүлэг албан ёсоор эхэллээ. Хэлэлцүүлгийг анкетын асуулга, цахим асуулга, хороодын шууд хэлэлцүүлэг гэсэн 3 төрлөөр зохион байгуулах бөгөөд 11 сарын 5-ны өдрөөс эхлэн санал авах хуудсыг нийслэлийн өрх бүрт тарааж байна. Дүүргийн хороодод явагдах хэлэлцүүлгийн санал авах хуудсыг хэсгийн ахлагч нар өрх бүрээр тарааж энэ сарын 8, 9–нд буцаан цуглуулна. Өрх бүрийн өгсөн саналыг …

  • 6 November

    МЗХ-оос унадаг дугуйн зам барих төслийг УИХ-д өргөн барив

    Монголын залуучуудын холбооноос санаачилсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл”-ийг УИХ дахь залуучуудыг дэмжих “Лобби бүлэг”-ийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор дамжуулан УИХ-д өргөн барижээ. Хэрэв уг төсөл хэрэгжих юм бол 2016 он гэхэд нийслэл хотын аль ч цэгт хүрэх боломжтой 186.7 км унадаг дугуйн замтай болох юм. Тиймээс МЗХ-оос 2014 оны төсөвт унадаг дугуйн замын эхний ажил болох 58 километрийн замыг барих …

  • 6 November

    Хүмүүн бус амьдрал хөшиг “хөлтрөг”-өөр зааглагдаж байг

    Өнөөдөр 2013 он Хорин нэгдүгээр зуун. Техникийн хөгжил дэвшил нь хүмүүн бидний өдөр тутмын амьдралд үр өгөөжөө өгч, амьдрал маань улам дээшлэн амар тайван амьдрал сайн сайхан аз жаргал гэж би боддог. Гэтэл өнөөдөр хүн зон яагаад амар тайван аз жаргалыг олж чадахгүй байна вэ? Бидний зовлон зүдгүүр хаанаас гараад байна вэ? Энэ бүх асуулт биднийг зовоосоор шаналгасаар байдаг ч …

  • 6 November

    Сая долларын үнэтэй ОО цаас худалдаанд гарчээ

    Мөнгөтэй хүмүүс нийгэмд “элит” гэдэг ойлголтуудыг илүүтэйгээр мэдэгдүүлэхийн тулд тансаг хэрэглээ гэдэг зүйлийг бий болгосон. Тэгвэл эдгээр дээдсүүдэд зориулан  “Toilet paper man” гэдэг ариун цэврийн цаас үйлдвэрлэдэг компани 22 крат алт орсон 00-ын цаас үйлдвэрлэж нэг сая доллароор үнэлэн худалдаанд гаргажээ. Энэхүү цаасыг бүтээсэн хүнийг  Kelly Wearstler гэдэг бөгөөд  олон хүн түүнийг “дэмий зүйл бүтээсэн байна” хэмээн цахим хуудсуудаар ихээхэн шүүмжилжээ. …

  • 6 November

    Х.Тэмүүжин: Заавал хорих шаардлагагүй хүмүүст ял өгсөнөөс болж байсхийгээд шорон дүүрчихээд байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр Хуулийн салбарын төлөөлөлтэй Иргэний танхимд уулзаж, Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажил, хуулийн төслүүдийн талаар илтгэл тавьлаа.  УИХ-ын  өнгөрсөн хаврын чуулганаар  Цагдаагийн албаны тухай,  Төлбөрийн чадваргүй  яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Гэрч хохирогчийн эрхийг хамгаалах тухай, Тахарын албаны  тухай хуулиуд батлагдсан. Харин Зөрчлийн тухай хууль, Мөрдөх албаны тухай хуулиудын төслийг УИХ-д өргөн …

  • 6 November

    Өндөр уулын авиралтын шинэ амжилт тогтоогджээ

    Монгол Хайкин клубын Ерөнхийлөгч, уулын спортын олон улсын хэмжээний мастер Л.Баярсайхан  уулын спортын нэгэн шинэ амжилтыг тогтоогоод иржээ. Тэрээр 9 сарын 25-аас 10 сарын 2-ны дотор буюу 8 хоногийн  хугацаанд Гималайн нурууны 8012 -ийн өндөр Шишапангма оргил, 8201 метрийн өндөр Чо Оюу оргилд тус тус гарчээ. Ийн 8 хоногийн хугацаанд 8000 дээш хоёр оргилд гарсан нь Монголын төдийгүй дэлхийн уулын …

  • 6 November

    АНУ-ын арми “ТӨМӨР ХҮН” супер хуягт өмсгөл бүтээж байна

    АНУ-ын цэргийн мэргэжилтнүүд сум үл нэвтрэх супер хүч бүхий “төмөр хүн (iron man)” загварын өмсгөл бүтээж буй бөгөөд 2016 он гэхэд бэлэн болох аж. Эрдэмтэд энэхүү өмсгөлийг ойр орчмыг хянах болон бусад мэдээллийг дамжуулах дэлгэцтэй зохион бүтээж байна. Мөн шархадсан үед цус алдалтыг зогсоодог байх ажээ. АНУ-ын армийн судалгаа шинжилгээ, техникийн газрын мэргэжилтэн дэд хурандаа ноён Карл Бортес энэхүү өмсгөлийг …

  • 6 November

    Мэргэжлийн боксын Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно

    Мэргэжлийн боксын IBF холбооны Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд манай улсаас 70 кг-ын жинд Х.Хатанбаатар,  63 кг Д.Түвшинбаяр, 56 кг Б.Ганзориг, 53 кг С.Жавхлан, Цогтбилэг нар тулалдах бөгөөд 50кг-д өрсөлдөх боксчны нэр тодорхойгүй байгаа аж. Манай тамирчид Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Хятад улсын тамирчидтай тулалдахаар оноолт таараад байгаа юм …

  • 6 November

    Хачирхалтай зүйлсээс айдаг холливуудын одод

    Никол Кидман: Эрвээхий Мэтюү МакКонаугю: Эргэдэг хаалга Билли Боб Торнтон: Эртний эдлэл Памела Андерсон: Толь Орландо Блүүм: Гахай Дэвид Бекхэм: Гахай Уолт Дисней: Хулганууд Камерон Диаз: Гарны хэлбэртэй хаалганы бариул

  • 6 November

    Хятадын “Шэньхуа групп”д Монгол улс ирэх 20 жилд 1 тэрбум тонн нүүрс нийлүүлэхээр болжээ

    Хятадын “Шэньхуа групп”  ирэх 20 жилд “Тавантолгой”-н ай савд нүүрс олборлодог гурван компаниас нэг тэрбум тонн нүүрс экспортлохоор хэлэлцээ хийжээ. “Эрдэнэс Тавантолгой” хувь нийлүүлсэн компани, “Монголиан Майнинг” корпораци болон “Тавантолгой”  хувь нийлүүлсэн компани  “Шэньхуа”-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан талаар төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь мэдэгдлээ. Компаниудыг нийлүүлэх нүүрс одоогийн ханшаар 50 тэрбум доллар хүрэх боломжтой гэнэ. …

  • 6 November

    Маргааш “Монголын сав, баглаа, боодол” үзэсгэлэн худалдаа МҮХАҮ тамхимд нээлтээ хийнэ

    МҮХАҮ тамхимаас Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор МҮХАҮ тамхимд  “Монголын сав, баглаа, боодол” үзэсгэлэн худалдааг зохион байгуулхаар болжээ.  Энэхүү үзэсгэлэнд даавуун тор, баглаа боодол, ундаа усны сав, шошго, бүх төрлийн гялгар уут, цаасан хэвлэлийн материал үйлдвэрлэдэг дотоодын  компаниуд оролцох юм байна.  Мөн уг үзэсгэлэнгийн үеэр энэхүү сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 11 сарын 7, 8-ны өдрүүдэд …

  • 6 November

    Үлэмж эмэгтэйчүүдийн зураг

    Итали гэрэл зурагчин Ёси Лолой 2006 оноос эхлэн “Дүүрэн гоо үзэсгэлэн” хэмээх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэрээр уг төсөлдөө 150-300 кг жинтэй эмэгтэйчүүдийн зургийг авч, биеийн галбирыг харуулж эхэлсэн байна. Ёси “яагаад заавал барби шиг эмэгтэй хүмүүсийн зураг л сэтгүүл, сонин, рекламны нүүрэнд гарах ёстой гэж. Ихэнхи тохиолдолд тийм төгс галбиртай эмэгтэйчүүд байдаггүй шүү дээ. Хэдий тарган бүдүүн байлаа ч эмэгтэй …

  • 6 November

    Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хаалттай ажиллаж байна

    Хууль, шүүх, цагдаа, прокурорын байгууллага шалгагдаж буй хэрэг зөрчил, үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлдэг уламжлал тогтоод удаж буй. Гэвч зарим хуулийн байгууллагынхан олон нийтэд нээлттэй байх үүрэг нь алдагдаж, үйл ажиллагааныхаа тайлан мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээллэхгүй байгаа нь шүүмжүүлэхэд хүргээд байна. Тухайлбал Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг шинэ хүмүүс удирдах болсоноос хойш тус байгууллагын талаарх мэдээлэл …

  • 6 November

    Өнөөдрөөс Нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа нийт прокуроруудаас шалгалт авч эхэллээ

    Монгол улсын прокурорын байгууллагын тухай хуульд заасны дагуу прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг шалган тогтоох шалгалт үргэлжлэн явагдаж байна. Өнгөрсөн хугацаанд аймгуудад ажиллаж байгаа нийт прокуроруудаас шалгалтыг авсан бол 11 дүгээр сарын 6-аас 8-ны өдрүүдэд нийслэлийн бүх дүүргүүдэд ажиллаж байгаа нийт прокуроруудаас шалгалтыг авхаар болсон. Энэхүү шалгалтыг шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдэж байгаа шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор шинээр батлагдсан багц хуулиуд …