Yearly Archives: 2013

October, 2013

  • 10 October

    Хөлбөмбөгийн шинэ цэнгэлдэх хүрээлэн энэ сарын 13нд нээлтээ хийнэ

    Монголын хөлбөмбөгийн холбоо шинэ цэнгэлдэх хүрээлэнгийнхээ нээлтийг энэ сарын 13-ны өдөр хийхээр болжээ. Олон улсын хөлбөмбөгийн холбооны “Goal-V” төслөөр хийгдсэн 5000 орчим үзэгчийн суудал бүхий цэнгэлдэх хүрээлэнгийн  зүлэг солих ажил одоогоор дуусах шатандаа орж байгаа аж. Монголын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх ажлыг  Олон улсын хөлбөмбөгийн холбооны тендерт ялсан Нидерландын “Green Field” компани, Монгол дахь туслан гүйцэтгэгч “Дэрэн наран” ХХК-ийн хамт …

  • 10 October

    АТГ Ж.Батзанданг гэрчээр дуудсан цагт УИХ-д шударга ёс тогтоно

    “УИХ-д оффшор данстй арав орчим гишүүн байна”. Энэ мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан олон нийтэд мэдээлээд чамгүй хугацаа өнгөрч байна. Гэсэн ч тэрбээр нууц данстай гишүүдийн нэрийг өнөөдрийг хүртэл ил тод зарласангүй. Үүгээрээ орлогоо нуун дарагдуулсан гишүүдийг хамгаалаад байх шиг. Хэдийгээр одоогийн мөрдөгдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд дээрх данстай …

  • 10 October

    “Кимжөнирхва” нийгэмлэг олсон орлогоо өнчин хүүхдүүдэд хандивлана

    Монгол Улс, БНАСАУ хооронд дипломат харилцаа үүсч, хөгжсөний 65 жилийн ойд зориулсан “Мөнхийн цэцэг” амьд цэцгийн үзэсгэлэн өнөөдөр “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Тус арга хэмжээг “Кимжөнирхва” нийгэмлэгээс зохион байгуулж байгаа бөгөөд  үзэсгэлэнд солонгосоос авчирсан үрээр монголын хөрсөнд ургуулсан 200 гаруй амьд цэцэг тавигдах юм. Цаашид энэхүү үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж олсон орлогоо өнчин хүүхдүүдэд …

  • 10 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    09:00 цагт Blue Sky 3 давхрын хурлын танхимд Улс эх орны хөгжлийн ирээдүй , үнэт баялаг болсон хүн амаа хөгжүүлэх эрхэм үүргийг хүлээн ажиллаж буй нийгмийн хамгааллын салбарынхны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн  эхэлнэ.  Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргээс хүрэлцэн ирсэн нийгмийн хамгааллын салбарын удирдлагууд оролцоно. 10:00 цагт /Офицеруудын ордны ард Хотын Захирагч Хүндэт харуулын 032-р анги дээр очиж цэргийн албан хаагчидтай уулзана. / …

  • 10 October

    Улаанбаатарт 7 хэм

    Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 7 хэм шөнөдөө хасах 4 хэм байна. Өдөртөө бага зэрэг үүлтэй. Шөнөдөө үүл багасна.

  • 10 October

    Шарагчин тахиа өдөр

    Билгийн тооллын 6. Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарахад сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, …

  • 9 October

    Х.Уламбаяр: Бид байгууллагынхаа логог энгэртээ зүүж Сирд очсон, учир нь бид тэдэнд “итгэсэн”

    Юуны өмнө Фэйсбүк сүлжээнд дэх найзууддаа энэ өдрийн мэнд хүргэхийн ялдамд та хэдийгээ сайн сууж байсан гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд ийн бичиж буй нь сүүлийн үед болж өнгөрсөн зарим зүйлүүдэд албан ёсоор тайлбар хийх нь зүйтэй гэж үзсэнтэй холбоотой юм. Зураглаач А. Билгүүн, сэтгүүлч Х. Уламбаяр нар нь 2013 оны 9 дүгээр сарын 12-29-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улс …

  • 9 October

    Д. Ганчимэг: “баярлалаа Космо”

    Театрынхаа ажлаас чөлөөлөгдөж, “Хувьсал” продакшны уран бүтээлч болсон жүжигчин А.Ганчимэг, МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг эгч нартайгаа уран бүтээл туурвиж эхлээд байгаа. Тэдний анхны  дэлгэцийн уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” УСК нээлтээ хийсэн цагаасаа л 7 хоног бүр ашиг орлогоороо тэргүүлэх болсон. ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл тус киноны нээлтэнд өөрийн биеэр хүрэлцэн ирж “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг залуу, авъяаслаг жүжигчин …

  • 9 October

    Цэвэрхэн хотыг бий болгоно

    Нийслэлээс хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог 2016 он хүртэл үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийг гаргасан хогоо зориулалтын уутанд хийж хэвшүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулан ажиллаж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 182 дугаар тогтоолоор Хогны хураамжинд гэр хорооллын айл өрх  2500, орон сууцны хорооллынхон 2000 төгрөгийг сард төлж …

  • 9 October

    Б.Цогтгэрэл: Одоогийн төлөвлөснөөрөө явбал гурав, дөрвөн жилийн дараа л Монгол ган нийлүүлж эхэлнэ

    Монгол улсын Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хүрээнд Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хамтран ажиллаж байгаа бөгөөд “Монгол төмөр”, “Монгол зэс” хөтөлбөрийг боловсруулан ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан тэдгээр яамны удирдлагууд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамын хурлын танхимд хаалттай хуралдаж, ярилцсан байна. Энэ …

  • 9 October

    Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн шал согтуу ярилцлага

    Монгол улсын Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нэвтрүүлэгт шал согтуу оролцож сонин хачин юм ярьж байна. Энэ чинь одоо юу болж байна. Сайд гэдэг чинь ийм л байдаг юм байна даа хөөрхий. Эрүүл мэндийн салбар-н сайд ийм байхаар энэ салбар маань ийм байхаас яахав дээ. “Буруу ишилсэн сүх шиг” тов тодорхой эмч нартай холбоотой бэлдсэн материалаа үзүүлээд асуултаа асууж байхад …

  • 9 October

    Улсын дээд шүүх: “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг түдгэлзүүлэх шийдвэрийг хэвээр үлдээв

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.  Нэхэмжлэгч “НИК” ХХК нь ШӨХТГ-ын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/124 дүгээр албан шаардлага, мөн өдрийн 0000090 тоот …

  • 9 October

    Ц.Амарбаяр: “Зохиогчийн эрх гээд яриад байдаг холбоодууд бүгд луйвар болсон байна лээ”

    Оюуны өмчөө хамгаалдаг уран бүтээлчдийн нэг бол та. Өнгөрсөн хавар бүтээлээ хамгаалж суулт зарлаж байсан. Тэр асуудал хэрхэн шийдэгдсэн бэ? Оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж, ашиг орлого олж буй томоохон компаниуд Монголд бий. Үүнийг   эсэргүүцэж өнгөрсөн гуравдугаар сард суулт зарлаж байсан  дуучин Ноён бондгор буюу Ц.Амарбаяртай ярилцлаа. Тэрээр “Мобиком” корпорациас уран бүтээлчдийн оюуны бүтээлийг   зөвшөөрөлтэй ашиглахыг шаардаж байсан юм. -Гадаадын компани Монголд орж ирээд 10 гаруй жил луйвраар монополдож бидний бүтээлийг зөвшөөрөлгүй  ашиглаж байгааг эсэр­гүү­цэж “Мобиком” кор­по­рацийн өмнө суулт зар­ласан. Монгол ахан дүүсийн маань дуулсан дууг монголчуудад зарж дундаас нь ашиг олж гадаад руу мөнгө зөөж байгаа үйлдлийг эсэргүүцсэн юм. “Мобиком” дугаар гаргаж, нэгж зарж ашиг олж байгаа. Тэгвэл миний дуу надаас гарч …

  • 9 October

    Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ сарын 12-нд болно

    “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”  энэ сарын 12-нд буюу ирэх бямба гаригт болно. Энэ өдөр хотын хэмжээнд зохион байгуулагдах ажлын нэгдсэн төлөвлөгөөг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, дүүргүүдийн засаг даргын тамгын газартай хамтран боловсруулаад байна. Энэ өдрийг тохиолдуулан төв талбай болон дүүргүүдэд “Мод сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа” 10-р сарын 05-наас 12-ныг дуусталх хугацаанд …

  • 9 October

    Дарханчууд Т.Баатартай танилцаж эхэлжээ

    Дархан-Уул аймгийн музейд “Т.Батаар Дарханд” үзэсгэлэнг том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөгөөр үзэж байна. Түүнчлэн уг музейд тус нутгаас олдсон үлэг гүрвэлийн өндөг, хирсний чулуужсан яс зэрэг палеонтологийн үнэт олдворууд хадгалагдаж байна. Эл олдворыг цаашид Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн үзэгчдэд сонирхуулах юм.