Нийслэлийн малын тоо толгойг дүүргээр гаргахад Багануур дүүрэг 109439, Багахангай дүүрэг 16349, Баянгол дүүрэг 17, Баянзүрх дүүрэг 39081, Налайх дүүрэг 39986, Сонгинохайрхан дүүрэг 62654, Сүхбаатар дүүрэг 3626, Хан-Уул дүүрэг 35780, Чингэлтэй дүүрэг 1528 толгой малтай байна. Малын төрлөөр нийслэлд 177 тэмээ, 25803 адуу, 60598 үхэр, 124732 хонь, 97150 ямаа байгаа бол малтай өрхийн тоо 4927, малчин өрхийн тоо 1569 байна …
Yearly Archives: 2013
September, 2013
-
25 September
“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэлх замын зорчих хэсгийг маргааш нээнэ
Улаанбаатар хотод зам засварын ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар “Гудамж” төслийн хүрээнд “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг Хан” болон “Монроуд” ХХК гүйцэтгэж байна. Уг ажил ирэх сарын 15-нд дуусах гэрээтэй ч тухайн чиглэлд хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэл учруулж байгаа тул ажлыг 24 цагаар яаралтай гүйцэтгэж, хугацаанаас …
-
25 September
Дэлгүүр дээрэмдсэн Цагдаагийн ахмад ганц биш 4 удаа дээрэм хийжээ
ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийн төлөөлөгч, ахмад Ч.Эрдэнэжаргал гэгч өнгөрсөн 18-ний өдөр хийн буугаар зэвсэглэн Чингэлтэй дүүргийн IV хорооны 14 дүгээр байранд байрлах “Толла” хүнсний дэлгүүр дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан билээ. Эл хэргийг одоо УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа бөгөөд түүний сая илчлэгдсэн дэлгүүр дээрэмдсэн хэрэг нь ганц удаагийх биш байжээ. Тодруулбал, ахмад Ч.Эрдэнэжаргал нь өнгөрсөн наймдугаар сарын 2- нд …
-
25 September
Зүүн сэлбийн замыг өнөөдрөөс эхлэн 6 хоног хаана
Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 600 метр авто замын барилгын ажилтай холбогдуулан 2013 оны 9 сарын 25-наас 10 сарын 02-ны хооронд Натур худалдааны төвөөс урагш Шинэ дөл цогцолборын хажуугаар Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлах болсныг Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
-
25 September
Ихэнх хүмүүс жүжигчин Жорж Клунитай зугаалахыг хүсдэг
Аялал жуулчлалын PIVR.co.uk хэмээх компани өөрийн vйлчлvvлэгчдийнхээ дунд нэр алдартай эрхмvvдээс чухам яг хэнтэй нь амралтанд хамт явж, цагийг зугаатай өнгөрөөмөөр байна гэсэн судалгааг явуулжээ. Тэгтэл жагсаалтыг Жорж Клуни, Пол Маккартни нарын нэр тэргvvлсэн байна. Храин бүсгүйчүүдээс эхний 10-т дуучин Мадонна, Анжелина Жоли нар багтсан байна. Судалгаа явуулсан компанийн эзэн Жэймс Робинсон vр дvнгийнхээ талаар “Эдгээр одод бусдаасаа илүү гайхамшигтай …
-
25 September
Шивээс хорт хавдар үүсгэдэг
Шивээс хийхэд ашигладаг бодис нь хүний биед хортой болохыг Их Британийн эрдэмтэд олж тогтоожээ. Тус улсын Брэдфордын их сургуулийн судлаачдын тогтоосноор шивээсэнд ашигладаг бэхний хор нь хүний бие махбодод хуримтлагдаж, яваандаа хавдрын өвчлөл үүсгэдэг байж болзошгүй гэнэ. Бэхний нано хэсгүүд цусанд нэвтэрч, элэг, дэлүүнд хуримтлагдсаар бие махбодоос хортой бодис, хэрэггүй хог хаягдлаа гаргах чадварыг нь эрс бууруулдаг байна. Түүнчлэн туршилтын …
-
25 September
Ерөнхий сайд Н.Алтанхуяг гурван сэтгүүлчийг яллуулав
Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25 жилийн ой, Монголын сонины холбоо байгуулагдсны 15 жилийн ой удахгүй болно. Энэ ойн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэнд ноцтойгоор халдсан хэрэг гарлаа. Саяхан Чингэлтэй дүүргийн шүүх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гомдлоор гурван сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн, сэтгүүлч нарыг …
-
25 September
Нэр нөлөөтэй нэгэнд зодуулсан загвар өмсөгч Д.Солонго түүнийг илчлэхээс айж байна
“Эра” төвийн багш Д.Солонго хэдхэн хоногийн өмнө Зайсангийн ойролцоо зодуулж, хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүнийг зодсон хүн нь Монголд нөлөө бүхий хүний том хүү гэдгийн бид дурьдаж байсан. Загвар өмсөгч маань тэр залууд хандан “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ төлөө зодуулсан байсан. Одоо загвар өмсөгч Д.Солонго бүсгүйн биеийн байдал тааруухан байгаа бөгөөд 4-5 хоног өнгөрчихөөд …
-
25 September
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Канцлер А.Меркельд дахин сонгогдсонд нь баяр хүргэлээ
АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцожбайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ХБНГУ-ын Канцлераар дахин сонгогдсон А.Меркельтэй утсаар ярьж баяр хүргэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн нүүрснээс шингэрүүлсэн түлш гарган авах талаар харилцан ярилцаж байгаа төсөл хэрэгжиж, Монгол Улс дотоод зах зээлээ шатахуунаар хангах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр …
-
25 September
Хүний муухай дуу хоолой сонсогддог цэцэрлэгт хүрээлэн
Тайландын Бангкок хотоос холгүйхэн оршдог нэгэн буддын сүмд харьяалагддаг цэцэрлэгт хүрээлэнд хамгийн хачирхалтай хөшөө үзмэрүүд байдаг ажээ. Тэнд дүүжлүүлсэн, жадаар нэвт сүлбүүлсэн хүний баримал, үлгэр домогт гардаг аймшгийн амьтны тасчиж хаясан сэг, бусдын гарт амь үрэгдсэн хэн нэгэн амьсгаа хурааж байгааг харуулсан олон хөшөө байдаг ажээ. Үүний зэрэгцээ цэцэрлэгт хүний муухай дуу хоолой сонсогддог гэнэ. Уг цэцэрлэгт хүрээлэнг нүгэл хийсэн …
-
25 September
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлийн нээлтийн ажиллагаа эхэллээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний төр, засгийн тэргүүн нарыг угтах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон Монголын талын албаны хүмүүс оролцов. Дараа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлийн нээлтийн ажиллагаа эхэлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй төр, засгийн тэргүүн нарт зориулсан дайллагад Монгол …
-
25 September
Экспортлосон гэх “Оюутолгой”-н зэсийн баяжмал Хятадын гааль дээр гацжээ
“Оюутолгой” төслийн зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн долдугаар сарын 9-нд эхэлсэн билээ. Одоогийн байдлаар “Оюутолгой” төслийн баяжуулах үйлдвэрт өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байгаа ажээ. Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүрээнд есдүгээр сарын 18-ны байдлаар нийт 160 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Үүний 38 мянган тонн баяжмалыг Монгол-Хятадын хилийн боомт Ганцмод руу тээвэрлэсэн бол “Оюутолгой”-н агуулахад 122 мянган тонн бүтээгдэхүүн хадгалагдаж …
-
25 September
Өнөөдөр болох үйл явдлын мэдээ
07:00-09:00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал Төв аймагт “Нарны алхалт”-д оролцоно. Хүн дасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийснээр зүрх судас, чихрийн шижин, хорт хавдрын өвлөл, таргалалт зэргээс 90 хүртэл хувь урьдчилан сэргийлж чаддаг байна. Тус алхалтад оролцож мэдээллэл бэлтгэх сэтгүүлчид холбоо барина уу 95044433. 09:00-17 :00 цагийн хооронд Герман Улсын ЭЗ-ийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны санхүүжилтээр Ази, Номхон Далайн бүс нутагт хэрэгжих …
-
25 September
Ээлжит бус чуулганы хуралдаан 15:00 цагт эхэлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдах товтой байна. Чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм. Ээлжит бус чуулганы хуралдааны өмнө Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, чуулганаар хэлэлцэх дээрх гурван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
-
25 September
Х.Уламбаяр: ЮУГАА Ч ХУВААЛЦАХ ДАМАСКЧУУД
Сирийн нийслэл Дамаск хотын жирийн нэг орой. Хэдий дайн тулаантай ч эв нэгдэлтэй хэвээр. Зовсон зүдэрсэн нь бишгүй олон. Гэлээ гээд нэгнийгээ тэд орхихгүй юм. Үдэш бүр л бусад дүүргээс бүрээс хүнс цуглана. Тийм их биш л дээ. Гэхдээ л сайхан сэтгэл. Олуулаа идсэн хоол амттай гэж тэр байх. Ертөнцаас “тусгаарладах” шахсан Дамаскт юм юм л дутагдана. Тэр тусмаа шим …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл