Өнөөдөр уншигчиддаа “Утгын чимэг-2008” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байранд шалгарсан Төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовын “Сүнсэнд шингэсэн гэмшил” өгүүллэгийг хүргэж байна. Энэхүү сургамжит өгүүллэгт хүний бодлогогүй хэлсэн үг хичнээн аюултай, хортой болохыг эмгэн өвгөн хоёрын нэгэн явдлаар харуулдаг юм. Сүнсэнд шингэсэн гэмшил Сэдваанчиг Сэрээдэнэ хоёр дөрвөн ханатдаа утаа уугиулж дөнгөхөө больжээ. Нас гэж талийсан хоёр. Аргагүй л ийм болдог хорвоо байж. …
Yearly Archives: 2013
September, 2013
-
25 September
Хүнд бэртэл авсаны улмаас мэргэжлээ сольсон тамирчин
Өөрийн нөр их хичээл зүтгэлийн үр дүнд ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан дэлхийн аварга болсон уран гимнастикч Мария Столбова мэргэжлээ сольжээ. Учир нь тэрээр “Уран гимнастикийн дэлхий аварга” шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаад айхтар бэртэл авчээ. Түүний энэхүү бэртэл нь тэмцээний дараа хүндэрч нуруун дахь өвдөлт нь тэсвэрлэшгүй болсон тул цаашид уралдаан, тэмцээнд оролцож өөрийгөө зовоохоо болихоор шийджээ. Одоо …
-
25 September
Би тамхиа татаад алхаж байна
Манай улсад тамхидалт гэдэг зүйл замбараагаа алдаж, долоон настай хүүхдээс далан настай хөгшин хүртэл тамхи татаж ойр орчмынхоо хүмүүсийг хордуулсаар байгаа. Харин өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж нэг хэсэгтээ л хүмүүс эмх замбараагүй, хаа таарсан газраа тамхи татах нь багассан. Тамхины хуулийн гол зорилго тамхины хор хөнөөлөөс Монгол Улсын хүн амыг хамгаалах, тамхитай холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд …
-
25 September
Эхнэрээ хөнөөсөн Ж.Ганхуяг шоронд амиа хорложээ
Говьсүмбэр аймагт эхнэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Ж.Ганхуяг гэгч этгээд чанга дэглэмтэй 425 дугаар ангид хоригдож байгаад амиа хорложээ. Тэрээр өнгөрсөн есдүгээр сарын 14-ний өдөр хорих ангид нь тог тасрах үеэр хяналтын камер ажиллахгүйг далимдуулан өөрийгөө дүүжилж амиа хорлосон байна. Тодруулбал жижиг салхивчны шилийг хагалж, төмөр сараалжнаас өмдний нэг шуумгаа уяж, нөгөөг нь урж толгойдоо углаад дүүжлээстэй байсныг гэрэл …
-
25 September
А.Тлейхан: Жижиг, дундаар ялгаварлахгүйн тулд газар зүйн байршлаар хөрөнгө оруулалтын хэмжээг тогтооно
УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Тиймээс энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн А.Тлейхантай ярилцлаа. Тэрбээр уг хуулийн ажлын хэсэгт МАН-ын бүлгийг ахлан ажиллаж байгаа юм. -УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл олны анхаарлыг багагүй татаж байна. МАН-ын бүлгийн хувьд нэлээд хэдэн санал оруулж байгаа. Та нөхдийн санал хэрэгжих …
-
25 September
“Монгол ур чадвар 2013” Өдөрлөгөөр МҮСТ-ийн хүүхдүүд 4 төрөлд өрсөлдлөө
Өнөөдөр Сүхбаатарын талбайд 11 цагаас эхэлсэн “Монгол ур чадвар 2013” өдөрлөгөөр үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдхүүнээр үзэсгэлэн гаргасан байлаа. Мөн МҮСТ хүүхдүүд чадвараараа дөрвөн төрөлд өрсөлдсөн юм. Тэд үсчин, нүүр будалт, барилгын өрлөг, цахилгаан гагнуур гээд эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадвараар өрсөлдлөө. Мөн монголдоо анхдагч жинсэн өмд үйлдвэрлэгч “Урбан жинс” ХХК-ны загварын шоу болсон юм. Энэхүү шоунд загварын акулууд болох Топ модель …
-
25 September
Цэцэрлэгийн хүүхдүүд “нэрсийн хязгаарлалт”-д өртөв
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хот дотроо багтахаа байчихсан хэдэн мянган авто машинаа зохицуулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт гэгчийг хэрэгжүүлээд бүтэн жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд замын хөдөлгөөний ачаалал нэлээд саарч, иргэдийнхээ машин унах эрхэнд халдлаа гэж бухимдацгааж байсан нийслэлчүүд аль хэдийнэ зохицож дассан. Тиймээс ч хүмүүс дугаарын хязгаарлалтад ам сайтай байдаг юм билээ. Гэтэл дугаарын хязгаарлалт …
-
25 September
“No-Gi British Open-2013”-т А.Мөнхбаяр аваргалжээ
Англи улсад энэ сарын 22,23-ны өдрүүдэд болсон жюү-жицу бөхийн аварга шалгаруулах “No-Gi British Open-2013” тэмцээнд Монгол Улсын тамирчин А.Мөнхбаяр 64 кг жинд аваргалжээ. Дашрамд дуулгахад, Монголын жюү-жицү бөхийн холбооны тамирчид 10 сарын 4,5-нд АНУ-ын Лос-Анжелс хотноо зохиогдох мастеруудын болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 10-р сарын 27-28-нд Япон улсын Токио хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тус тус бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ажээ.
-
25 September
Цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалтын 9-р сарын сүүлийн өдрүүдийн хуваарь
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ажил үргэлжилж байна. Энэ үеэр цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлаж байгаа юм. 9-р сарын сүүлийн өдрүүдийн засварын хуваарийг танилцуулъя гэж Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-иас мэдээллээ. 25/IX 10.00-17.00 СБД 19-р хороо Шарга морьтын зуслангийн хэрэглэгчид 10.30-17.00 СБД 2, 3-р хороо Наран их дэлгүүр, Наран трейд ХХК, Аэрофлот, Айст Монголия, Сондор төв, 5-р хорооллын 8, 9, 10, …
-
25 September
“Макс”-ын Д.Ганбаатарын хурдан хүлэг АНУ-д 76.800 ам.доллараар байлуулжээ
Хурдан хүлгээрээ цоллуулдаг “Макс”-ын Д.Ганбаатар олон түрүү мялаасан хурдан морьдооро алдартай. Тэгвэл “Макс” Д.Ганбаатар “Mongolian Saturday” хэмээх хурдан хүлэгээ АНУ-ын Баруун Виржина-гийн морин тойруулгад уралдуулжээ. Уг тойруулга 400 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд уралдаан өнгөрсөн бямба гаригт болсон байна. Хурдан хүлгийн уяа сойлгийг түүний уяач Э.Ганбат тааруулсан аж. Хурдан хүлэг нь гарсан цагаасаа өнгөлж давхисаар барианд орохдоо аман хүзүүджээ. Түрүүлсэн …
-
25 September
Нийслэлд буй малчин өрхийн тоо 1569 байна
Нийслэлд байгаа малын тоо толгойг дүүргээр нь гаргахад Багануур дүүрэг 109439, Багахангай дүүрэг 16349, Баянгол дүүрэг 17, Баянзүрх дүүрэг 39081, Налайх дүүрэг 39986, Сонгинохайрхан дүүрэг 62654, Сүхбаатар дүүрэг 3626, Хан-Уул дүүрэг 35780, Чингэлтэй дүүрэг 1528 толгой малтай гэсэн судалгаа гарчээ. Малын төрлөөр нийслэлд 177 тэмээ, 25803 адуу, 60598 үхэр, 124732 хонь, 97150 ямаа байгаа бол малтай өрхийн тоо 4927, малчин …
-
25 September
250 гаруй Монгол үндэстэн Чингисийн талбайд тоглолт хийнэ
Ирэх ням гаригт буюу 9-р сарын 28-ны өдөр 250 гаруй Монгол үндэстэн оролцсон “Хамаг Монгол” тоглолт Чингисийн талбайд болно. Тус тоглолт МУГЖ С.Жавхлангийн санаачилсан “Хамаг монгол” төслийн хүрээнд хийгдэж буй 10 дахь тоглолт бөгөөд тоглолтоор үндэсний дуу, бүжиг язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэх зорилготой ажээ. Сохирхуулахад, “Хамаг Монгол” төсөл хэрэгжээд зургаан сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол, Халимаг, Тува, Өвөрмонгол, …
-
25 September
Урд хөрш рүү 30 мянган ширхэг Монгол мөнгөн дэвсгэрт гаргахыг завджээ
Замын-Үүдийн хилээр 30 мянган ширхэг Монгол мөнгөн дэвсгэртийг урд хөрш рүү гаргахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулал, Улаанбаатар-Эрээн чиглэлийн 686 дугаар галт тэргээр БНХАУ руу зорчиж явсан манай улсын иргэн Ш болно Б нар тус бүр 15 мянган ширхэг 50-т, 100-тын мөнгөн дэвсгэрт тээж явсан байна. Улмаар Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэхээр гарах гэж байгаад 0108 дугаар ангийн хилчдэд баригдсан ажээ. Одоогоор …
-
25 September
МУГТ Б.Наранбаатарыг СБХ-оос АТГ-т шалгуулахаар болжээ
Спорт бэлтгэлийн газрын дарга, МУГТ Б.Наранбаатарыг АТГ болон ШӨХТГ-аас шалгах гэж байгаа гэнэ. Тодруулбал, СБХ-оос Б.Наранбаатарыг спорт холбоод болон тамирчдыг бэлтгэлийн заалаар хангах үүргээ биелүүлэхгүй, ялгавартай хандаж байна гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах хүсэлтээ гаргаад байгаа аж. Учир нь манай баг тамирчид тун удахгүй олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнд явах гэж байгаа тул бэлтгэл сургуулилтаа сайтар базаах шаардлагатай байгаа …
-
25 September
Хамгийн том “Усны Сараана” цэцэг
Дэлхийд ээрхи хамгийн том “Усны Сараана” цэцэг олджээ. Тодруулбал, Парагвайн ойролцоох Парана голоос энэхүү аварга сараана цэцгүүдийг олсон байна. Тус цэцгийн нэг бүр нь 70 кг жинтэй ажээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл