Цэцэрлэгийн хүүхдүүд “нэрсийн хязгаарлалт”-д өртөв

download (1) Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хот дотроо баг­­тахаа байчихсан хэдэн мян­ган авто машинаа зо­хицуулж, замын хөдөл­гөөний ачааллыг буу­руу­лах зорилгоор ду­гаа­рын хяз­гаарлалт гэгчийг хэрэг­жүүлээд бүтэн жил гаруй хугацаа өнгөрсөн.

Энэ хугацаанд замын хө­дөлгөөний ачаалал нэлээд саарч, иргэдийнхээ машин унах эрхэнд халдлаа гэж бухимдацгааж байсан нийс­лэлчүүд аль хэдийнэ зо­хицож дассан. Тиймээс ч хү­мүүс дугаарын хязгаар­лалтад ам сайтай байдаг юм билээ.

Гэтэл дугаарын хяз­гаарлалт боловсролын сал­барт, бүр тодруулбал цэцэр­лэгт хэрэгжиж эхэлсэн тухай хөөтэй, хөгтэй мэ­дээ­лэл бидэнд ирлээ.

Цэцэрлэгүүд энэ хичээ­лийн жилд ачааллаа даах­гүйд хүрч, олон айлын хүү­хэд гэртээ цоожлуулахаас өөр аргагүй байдалд ороод байгаа. Энэ асуудлыг зохи­цуулахын тулд байгаа хэдэн цэцэрлэгийнхээ бай­шинг нуртал хүүхэд чихэж, багш, ажилчдынх нь ачаалал ч эрс нэмэгдсэн тухай хэвлэл мэдээллээр сарын турш шуугисан.

Цэцэрлэгийн ачаалал нэмэгдсэн нь хүүхэд тө­рүүлсэн эцэг эхчүүд, тэд­нийг хүлээн авч буй багш ажилчдын ч буруу биш. Харин хүн амаа өсгөх бод­лого баримтална гэчихээд нэмж цэцэрлэг бариагүй төр засаг л буруутай.

Гэтэл энэ асуудлыг цэ­цэр­лэгүүд аль аль талд нь эвтэйхнээр зохицуулж, багш ажилчдынхаа ачааллыг ба­гасгахаар шийдсэн бо­лол­той юм. Хотын төвд орших Чингэлтэй дүүргийн 39 дүгээр цэцэрлэгийн зарим анги хүүхдүүддээ нэрсийн хязгаарлалт тогтоож, долоо хоногийн ажлын таван өдрийн нэг өдрийг гэрт нь өнжөөдөг болжээ.

Тус цэцэрлэгийн дунд ангийн нэг бүлэг 58 хүү­хэдтэй байна. Уг нь цэцэр­лэгийн дунд ангид 25 хүү­хэд суралцах нормтой байдаг аж. Гэтэл байх ёстой ачаал­лаасаа хоёр дахин хэ­тэрсэн энэ цэцэрлэгт ан­гийн багш, туслах багш хоёр нь яаж ч хичээгээд хүүхэд бүртэй тулж ажиллаж ча­дахгүй нь ойлгомжтой. Ямар 10 мутартай бурхад биш. Тэд­нийг ингэж албадах ч ёсгүй.

Тиймээс ч цэцэрлэгийн удирдлага, багш нар зо­хи­­цуулалт хийж, Үүл дар­гын гаргасан дугаарын хяз­гаар­лалтын санааг хэрэг­жүүлж эхэл­жээ. Ингээд эцэг эхчүүдийн са­налыг авч, долоо хоногийн аль өдөр хүүхдээ цэцэрлэгт нь өгөх­гүй байх боломжтой талаар судалгаа явуулсан бай­на. Улмаар бүх хүүхдээ хуваарилалтад оруулж, нэр­сийн хязгаарлалт гэгчийг тогтоожээ. Жишээлбэл Ану­жин даваа, Билгүүн мяг­мар, Хүслэн баасан гарагт цэцэрлэгтээ ирэх “эрхгүй”. Яг л дугаарын хяз­гаар­лалтаар долоо хоногийн аль нэг гарагт замын хөдөл­гөөнд оролцдоггүй машин шиг. Энэ маягаар өдөрт нэг ангиас 10 гаруй хүүхэд хичээлдээ ирэхгүй байхад багш нарын ачаалал бага ч атугай буурдаг бололтой юм.

Инээдтэй боловч энд эмгэнэлтэй хэд хэдэн асуу­дал босч ирж байгаа юм. Долоо хоногийн нэг өдөр цэцэрлэгт явж чадахгүй болсон хүүхдүүд гэртээ цоожлуулах, эсвэл хэн нэг­нээр харуулахаас өөр сонголтгүй.

Хүүхдийн цэцэрлэг нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүх­дийг асрах, хамгаалах, хү­мүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, ний­­­гэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын бай­гуул­лага.

Тийм ч учраас цэцэр­лэгүүдийн анги, бүлэг бүрт тухайн хичээлийн жилд суралцах ёстой хөтөлбөр, стандарт гэж бий. Тухайлбал энэ хичээлийн жилд бага бүлгийн хүүхдүүд дүрс ялгаж, гараа зөв угааж, хувцсаа зөв өмсөж, зураг зурж, урлан бүтээж, дуулж хөгжимдөж, бүжиглэж сур­на гэсэн норм, норматив байдаг. Гэтэл долоо хоногийн нэг өдөр цэцэрлэгтээ очоогүй хүүхэд эдгээр хөтөлбөр, стандартыг бүрэн сурч, зөв хүн болон төлөвшинө гэдэг эргэлзээтэй болоод яв­чихна. Хичээлдээ 100 хувь хамрагдаж чадаагүй хүүхэд сурах ёстой зүйлээ бүрэн эзэмшиж чадахгүй.

Үүнээс гадна нэг өдөр цэцэрлэгээсээ гадуур хоол­лож ундалж, ямар орчинд өнжсөн нь тодорхойгүй хүүхэд бус­дадаа халдварт өвчин тараах гээд асуудал захаасаа ундарна.

Энэ бүхэнд цэцэрлэгийн удирдлагууд, багш нарыг буруутгахыг хүссэнгүй. Ха­­­рин машин биш, хүүх­дүүддээ хязгаарлалт хийхэд хүргэж байгаад төр засагт сонордуулах гэсэн юм. Шинэчлэлийн Засгийн газ­рын мөрийн хөтөлбөрт тус­гагдсан нөгөө олон цэ­цэр­лэг хэзээ хаалгаа нээж, нэрсийн хязгаарлалтад хэл­­мэгдэж суу­гаа бяцхан үр­сийг баяр­луулах юм бол оо.

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …