Yearly Archives: 2013

September, 2013

  • 20 September

    Дүүгээ 3 жил амбаарт хорьсон багш Дэлгэрмаад 1.6 жилийн ял оноов

     Энэ оны наймдугаар сард Хөвсгөл аймагт дунд сургуулийн багш Дэлгэрмаа гэгч эмэгтэй талийгаач ахынхаа 16 настай хүүг гур­ван  жилийн  турш  амбаартаа хорьж, хоолны үлдэгд­лээр тэжээж байсан аймшигт хэрэг илчлэгдсэн билээ. Тэгвэл эл хэргийн шүүх хурал хэд хоногийн өмнө Хөвсгөл аймгийн шүү­хэд болж, шүүхээс хүүг “гардан” хорьж байсан Дэлгэрмаад 1.6 жи­лийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Харин түүний эгч Дэлгэрмөрөнг хүүхэд асран …

  • 20 September

    Хятадын баячууд бүсгүй хүний цогцос худалдан авч эхэлжээ

    Хятадад сүүлийн үед нэгэн хачирхалтай шинэ хэрэг газар авчээ. Энэ нь бүсгүй хүний цогцос хулгайлах, худалдах гэмт хэрэг гэнэ. Энэ нь Хятадын эртний уламжлалт “Үхэгсдийн хурим”-ын ёслол дахин сэргэсэнтэй холбоотой юм байна. Энэхүү зан үйл нь хүнтэй суугаагүй  нас барсан гоонь эр нөгөө ертөнцөд эхнэр дагуулан очвол ирэх төрөлдөө сайн заяанд төрдөг, түүнд эхнэр “бэлэглэсэн” гэр бүлийнхэн нь хэдэн үеэрээ баян …

  • 20 September

    Дэлгүүр дээрэмдэхийг завдсан цагдаагийн офицер 5-10 жил хоригдож магадгүй

     Энэ сарын 18-ны орой 20:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах “Толла” дэлгүүрийг дээрэмдэж, орлогыг нь авахыг завдсан цагдаагийн офицерт Эрүүгийн хуулийн 147.2 дахь заалт буюу “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхийг заналхийлсэн. Ингэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх зүйл ангиар буруутгаж, эрүү үүсгэжээ. Тодруулбал, дээрэм хийхийг завдсан цагдаагийн офицер нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн …

  • 20 September

    МУГТ С.Батцэцэг нэг л өдөр Каори Ичог буулгаж авна

     Дэлхийн чөлөөт бөхийн ДАШ тэмцээн  Унгар улсын нийслэл Будапешт хотноо энэ сарын 16-наас эхэлсэн. Манай улсаас энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  дараах шилэгдмэл бөхчүүд зодоглож байгаа билээ. Эрэгтэй 55 кг: Э.Бэхбаяр  ОУХМ, “Хүч” спорт хороо 60 кг: Э. Ням-Очир ОХУМ,  ”Хилчин”  спорт хороо 66 кг:  Г.Мандахнаран  ОУХМ,  “Алдар”   спорт хороо 74 кг:  Б.Анхбаяр  ОХУМ,  ”Харгант-Цамхаг” клуб 84 кг:   О.Үйтүмэн  …

  • 20 September

    Хонконгийн 1 метр.кв дахь амьдрал

    Хон Конг дахь хар дарсан зүүд мэт амьдралыг та бүгдэд харуулах гэж байна. Ердаа нэгхэн метр.кв талбайтай орон сууцанд хүмүүс ямар орчин нөхцөлд, хэрхэн амьдарч байгааг та үзээд гайхаж магадгүй юм. Ихэвчлэн тус орон сууцанд ганц бие хүмүүс эсвэл эхнэр хөрөөсөө салсан хүүхэдтэй хүмүүс амьдардаг ажээ. Учир нь энэ байрны хөлс маш хямд байдаг гэнэ.  

  • 20 September

    Филиппин, Сингапур, Малайз зэрэг орны үл таних фэйсбүүк хэрэглэгчидтэй харьцаа тогтоохгүй байхыг анхааруулж байна

    Мэдээлэл харилцаа холбоо өндөр хөгжиж буй өнөө үед гадаад улс орноос манай улс руу чиглэх цахим гэмт хэргийн гаралт ихсэх хандлага бий болж байна. Тухайлбал: Сүүлийн өдрүүдэд хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан манай улсын иргэдтэй харилцаа холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Иргэд …

  • 20 September

    Маргааш “Олон улсын Энх тайвны өдөр”-ийг тэмдэглэнэ

    Маргааш 9-р сарын 21-ний хагас сайн өдрийн 11:00-12.00 цагт Чингисийн талбайн урд цэцэрлэгийн Энх тайвны хонхны дэргэд Энх тайвны өдрийг тэмдэглэх арга хэмжээнд эв нэгдэл, энх тайвны төлөө мөргөл залбирал, үзэл санаагаараа нэгдэхээр Монгол дах шашны төлөөллүүд, НҮБ, төр, төрийн бус байгууллага болон олон нийтийн төлөөлөгчид цугларан зул мандааж, Энхтайвны хонхыг цохих уламжлалт ёслолыг үйлдэнэ. Жил бүрийн энэ өдрийг Монгол …

  • 20 September

    Оюутны 70-ыг хэзээ өгөх нь төсөвт тусгагджээ

    Манай улсад энэ жил 90 гаруй их дээд сургуульд 170 орчим мянган оюутан суралцаж байна. Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан бүрд улсаас үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг дүнгийн голчоос хамааран, нэмэлттэй бодож олгодог болсон билээ. Харин энэхүү тэтгэлэгийг өнгөрсөн хавраас эхлэн улирлаар нь олгож байхаар тогтсон юм. Тэгвэл улсын төсөвт энэ улирлын  оюутнуудад олгох үндэсний тэтгэлэгийн 210600 төгрөгийг  ирэх …

  • 20 September

    Монголын зохиолчдын эвлэлийнхэн тэргүүнээ сонгоно

    Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал өнөөдөр эхэлж хоёр өдрийн турш үргэлжлэн явагдах бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэх аж. Дөрвөн жил тутамд зохиолчид ийнхүү  хуралдаж, дараачийн дөрвөн жилийн удирдлагуудаа сонгодог уламжлалтай. МЗЭ-ийн дотоод журмын дагуу энэ жил Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав ажлаа хүлээлгэн өгнө. Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захиралд нэр дэвших  хэд хэдэн …

  • 20 September

    “Т-ARA” хамтлагийнхан өнөөдөр 11.00 цагаас хэвлэлийнхэнтэй уулзана

    Солонгосын  “CORE CONTENTS MEDIA” компанид харьяалагддаг алдарт “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн  урилгаар Улаанбаатар хотноо үзэгч фэнүүдтэйгээ уулзаж, тоглолт хийхээр болсон. Хамтлагууд манай улсад ирлээ. Тэд энэ сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх юм.Харин өчигдөр орой  “T-ARA” хамтлагийнхан Монголд ирэхэд хэрхэн угтаж авсныг энэхүү бичлэгээс үзээрэй. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “ETV” HD телевиз, хамтран зохион байгуулагч IHC ХХК, …

  • 20 September

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    09:00 Шилмэл малын үзэсгэлэн яармаг Хүй долоон худагт болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж танилцана. 09.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. 09.00 цагаас  МХЕГ-ын 2 давхарт, хурлын танхимд,  МХЕГ-ын даргын зөвлөл Ургамал хамгаалах химийн бодис импортлох, хадгалах, худалдах үйл ажиллагаа болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН, иргэдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. 09.00 цагаас Гаалийн ерөнхий газрын хүсэлтийн дагуу АНУ-ын ОУХА-ийн …

  • 20 September

    “Монгол-2013” рубик шооны аварга шалгаруулах тэмцээн болно

    Монголд анх удаа “Монгол-2013” рубик шооны нээллттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Монгол оюун ухааны академиас зохион байгуулж буй энэхүү тэмцээнд маргааш (09.21) “Чингис хаан” зочид буудлын зааланд 09:00-19:00 цагийн хооронд болно. “Монгол -2013” рубик шооны тэмцээний шооны долоон төрлөөр явагдаж аваргуудаа тодруулах юм. Төрлүүдийг танилцуулбал: Рубик шоо (3×3) Рубик шоо: Нэг гар Рубик шоо: Харахгүй эвлүүлэх 2х2 шоо 4х4 …

  • 20 September

    С.Батцэцэг мөнгө, Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртжээ

    Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Соронболдын Батцэцэг мөнгө, 59 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогтоо Венесуэлийн бөх Наталь Жозефина Греман Херрерыг ялж, улмаар өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын бөх Елена Пирожкова, Италийн Диана Мариа нарыг …

  • 20 September

    “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ын шинэ гишүүд Рио Тинтотой яриа хийхээр Лондон явна

     Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн анхны гадаад айлчлалаа Япон улсад хийлээ. Айлчлал амжилттай боллоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн, Засгийн газар таван хуулийн төсөл өргөн барьсан талаар мэдээллээ. Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт удааширлаа, зогсох нь гэсэн айдас иргэдийн дунд байна. Валютын …

  • 20 September

    Лондон хотын Амбан захирагчийг хүлээн авч уулзав

     Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Их Британийн нийслэл Лондон хотын 685 дахь  Амбан захирагч Рожэр Жиффордыг хүлээн авч уулзлаа. Амбан захирагч Рожэр Жиффорд нь Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилж байгаа Британий Засгийн газрын гишүүний түвшний төлөөлөгч юм. Уулзалтын үеэр талууд санхүү, эдийн засгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг …