Yearly Archives: 2013

September, 2013

  • 19 September

    Санхүүгийн зохицуулах хорооноос нэр бүхий дараах компаниудад хугацаат үүрэг өгчээ

    Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж хамтран 2008 онд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн үүргийн хэрэгжилтэд шалгалт хийж хуулийн дагуу үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан 165 хувьцаат компанийн арилжааг зогсоосон. 2013 оны 8 дугаар сард эдгээр компаниудаас 57 компанийг үнэт цаасны бүртгэлээс хасч, 36 хувьцаат компанид үйл ажиллагаагаа сайжруулах хугацаат үүрэг өгөөд байна. Эдгээр 36 хувьцаат компани нь тодорхой хэмжээнд хууль …

  • 19 September

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна

     Яг одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар : – “Зэвсгийн худалдааг зохицуулах тухай” олон улсын гэрээнд гарын үсэг зурах тухай асуудал /зөвшилцөх/ – Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орох тухай асуудал /зөвшилцөх/ – Цөмийн энергийн тухай хуульд …

  • 19 September

    Хөрөнгийн зах зээлийн мэдээлэл

    ХӨРӨНГИЙН ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 9 САРЫН 23-НД ЭХЭЛНЭ 2013-09-19 Монголын хөрөнгийн биржийн сургалтын албанаас зохино байгуулдаг хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт амжилттай эхэллээ. Хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг сар бүр зохион байгуулж байгаа ба дараагийн сургалт 9 дүгээр сарын 23-ны өдөр эхэлнэ. Монголын хөрөнгийн биржийн байранд санхүүгийн зах зээлд ажиллаж буй …

  • 19 September

    “T-ARA” хамтлагийнхан өнөөдөр Монголд ирнэ

    Солонгосын  “CORE CONTENTS MEDIA” компанид харьяалагддаг алдарт “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн  урилгаар Улаанбаатар хотноо үзэгч фэнүүдтэйгээ уулзаж, тоглолт хийхээр болсон. Хамтлагууд өнөөдөр манай улсад ирнэ. Тэд энэ сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “ETV” HD телевиз, хамтран зохион байгуулагч IHC ХХК, ивээн тэтгэгчээр Сүнжин Гранд зочид буудал ажиллаж байгаа бөгөөд …

  • 19 September

    Нүүрс тээвэрлэгчид гадаадын ажиллах хүчний квотод уян хатан бодлого баримтлахыг хүсэв

    Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж 9 дүгээр сарын 18-ны өдөр нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан, тэдний ажилд гардаг хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл хилийн боомт дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо дутмаг байдгаас үйлчлүүлэгчдэд ихээхэн хүндрэл учирдаг, …

  • 19 September

    “Музейн аюулгүй байдал ба гамшгаас урьдчилан сэргийлэх нь” сургалт болно

     “Музейн аюулгүй байдал ба гамшгаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт энэ сарын 23-27-нд Монголын үндэсний музейд болох юм байна. “Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд үндэсний сургагч бэлтгэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байгаа юм байна. ССАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс болон Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа гурав дахь …

  • 19 September

    ТОП 10 Скауз Мэргэн буучид

      Өнөөдөр Ливэрпүүлийн домгуудын нэг Жон Алдрижийн 55 насны төрсөн өдөр тохиож байгаа гэнэ. Богинохон хугацаанд Ливэрпүүлийн фэнүүдийн хайрыг татаж, өдгөө домгийн хэмжээнд үнэлэгдэх болсон тэрээр Ливэрпүүл хотод мэндэлсэн боловч харьцангуй хожуу Улаануудад хүчин зүтгэж, өөрийн орон зайгаа дархалж чадсан тоглогч юм. Алдо 1987/88 оны улирлын эхний 8 тоглолт дараалан гоолдсон гэх өвөрмөц амжилтыг тогтоож байсан бөгөөд 26 жилийн дараа …

  • 19 September

    ГХЯ-аас Сирийн эрх баригчдад уриалга гаргажээ

     Гадаад харилцааны яам 2013 оны есдүгээр сарын 4-ний өдрийн мэдэгдэлдээ дурьдсаны дагуу Сирийн хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийн төлөө байгаагаа дахин илэрхийлэхийн зэрэгцээ Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай НҮБ-ын мэргэжилтнүүдийн гаргасан үндэслэл, дүгнэлтийг дэмжихийн хамт Сирид энэхүү зэвсгийг хэрэглэснийг эрс шийдвэртэй буруушааж, химийн зэвсгийг устгах тухай Женев хотноо байгуулсан Америк-Оросын ерөнхий тохиролцоог нэг бүрчлэн хэрэгжүүлэхийг Сирийн эрх баригчдад уриалж байна гэж …

  • 19 September

    “Зуун буудалт” даамны ДЭАШ тэмцээн Улаабаатарт зохион байгуулагдахаар болжээ

    Дэлхий Оюуны спортын үндсэн төрөл болох Зуун буудалт даамны дэлхийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээнд 10-р сарын 1-15ны хооронд тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болжээ. Тус нэр хүндтэй тэмцээнд 10 улсын шилдэг 16 тамирчид өрсөлдөнө. Тухайлбал, ДАШТ-ий 12 удаагийн аварга Латви улсын тамирчин Зоя Голубева тэргүүтэй ОХУ, Монгол, БНХАУ, Украйн, Польш, Голланд, Латви зэрэг улсын тамирчид “Дэлхийн аварга” цолны …

  • 19 September

    Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хориглов

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл төсвийн хөрөнгө хэмнэх тухай захирамж гаргажээ. Захирамжид архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үеэр төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хоригложээ. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэж, үр ашиггүй зардлыг багасгах юм байна.

  • 19 September

    Лэди Гагагийн дуулиант 9 нүцгэлэлт

    Тэрээр анх 2009 онд “OUT” сэтгүүлд зориулан нүцгэлсэн билээ. Үнээс хойш Гага өөрийн дууны клип, зар сурталчилгаа, сэтгүүлд, болон өөрийн сайн дураар нүцгэн зургаа авахуулах болсон.   Өөрийн шивэсийг ил гаргаж олныг гайхашруулав.   ‘Vanity Fair’ сэтгүүлийн нүүрийг 2010 онд нүцгэн биеэрээ чимсэн.   Гуливерийн дүрд тоглож, үнэртнээ рекламдаж байсан.   Нэг хэсэг тэр секс худалдаа зарласан мэт нүцгэлэлтүүд хийж …

  • 19 September

    Өнөөдөр “Аялал жуулчлалын өдөр”

    Өнөөдөр Дэлхийн аялал жуулчлалын өдөр.  Эл өдрийг ДАЖБ-ын Ерөнхий ассамблейн III чуулганаар хэлэлцэж олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлж, нэгтгэн нягтруулах, аялал жуулчлалаар дамжуулан нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, сурталчлах зорилгоор тэмдэглэх болжээ. Дэлхий даяар 1979 оноос тэмдэглэж ирсэн энэхүү өдрийг  манай улс 7 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил …

  • 19 September

    Амралтын өдрүүдээр Номын аялалд гарцгаая

    МУ-ын Ерөнхийлөгчийн 158-р зарлигийн дагуу Үндэсний хэмжээний 14 дэх Номын баяр энэ амралтын өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 21, 22-нд Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн 2 давхарт болох гэж байна. Энэхүү баярт номын зохиогч, орчуулагч нар өөрийн биеэр хүрэлцэн ирж, уншигчтайгаа уулзахаас гадна хэвлэлийн компаниуд ч ном бүтээлүүдийнхээ үзэсгэлэн гаргаж, хямдралтай үнээр худалдаалах юм. Мөн энэ үеэр монголын мянга мянган уншигчдын …

  • 19 September

    Юанийн ханш буурах төлөвтэй байна

    Сүүлийн өдрүүдэд долларын ханш суларч байна. Энэ нь ханш өөрийгөө засах үйл явц юм. Өчигдрийн албан ханшаар долларын нэгжийн ханш нэг ам. доллар  1658 хүртлээ буурчээ.  Харин “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг авах нь 1669 төгрөг зарах нь 1671 төгрөг байсан байна. 8-9 дүгээр саруудад наймаачдын барааны эрэлтээс үүссэн юанийн ханш мөн унаж байна. Өчигдрийн байдлаар “Найман шарга” …

  • 19 September

    Үсээ будах нь эмэгтэйчүүдэд өндгөвчний хорт хавдрын үндэс болдог

    Орчин үед дан ганц эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд, хөгшин залуу гээд хэн бүхэн л үсээ өөрийн хүссэн өнгөнд хувиргаж будулах болсон. Ингэхдээ элдэв хурц тод өнгө оруулах гэж үсээ цайруулж, супра гэх мэт хүчтэй бодисоор түлж гэмтээдэг. Тэгвэл үсээ ингэж байнга будаж, байх нь хүний биед маш хортой ажээ. Хэдий үсчин гоо сайханчид сайн чанартай, өндөр үнэтэй хор нөлөөгүй, үсээ сард …