Өмнөд Солонгосын “Core contents media” компанид харьяалагддаг “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатар хотноо зочилж, тоглолт хийх гэж буй. Тэдний нэг болох “Speed” хамтлагийнхан өчигдөр Монголд хүрэлцэн ирлээ. Тэднийг фэнүүд нь “Буянт-Ухаа” онгоцны буудалд халуун дотноор угтжээ. Сонирхуулахад, “T-ARA” хамтлагийн тоглолтод оролцохоор уригдсан “Speed” хамтлагийн залуус өөрсдийн нэгэн шинэ клипний зураг авалтаа Монголд хийхээр төлөвлөсөн гэнэ. …
Yearly Archives: 2013
September, 2013
-
18 September
“Sweetymotion”- “Чи миний хавар” шинэ уран бүтээл
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат энэ сарын 27, 28-нд “Сhuka and friends Содон аялгуу” тоглолтоо “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд зохион байгуулахаар болсон билээ. 200 гаруй хүн оролцох гурван цаг гаруй үргэлжлэх түүний тоглолтод “Харанга”, “Чингис хаан”, “Никитон”, “Sweetymotion”, “Гурван охин” хамтлаг, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг тэргүүтэй уран бүтээлчид оролцож, содон аялгууг хүргэх юм. Харин энэхүү тоглолтонд зориулж “Sweetymotion” хамтлаг …
-
18 September
Нийслэлийн 240 мянган иргэнд шинээр газар олгоно
Иргэдийн зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Ажлын явц ямар байгаа талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Шижиртэй ярилцлаа. -Иргэдэд зуслангийн газрыг өмчлүүлэх ажил эхлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Ажлын явц хэр байна вэ? -Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх томоохон ажлууд эхлээд явж байгааг та бүхэн мэдэж байгаа. Зуслангийн газар өмчлөлийн хувьд Чингэлтэй, Сүхбаатар …
-
18 September
Х.Уламбаяр: ДАМАСКИЙН ДҮҮРЭГТ ХАЛДЛАГА ГАРАВ
Өнөөдөр өглөө Сирийн нийслэл Дамаск хотын Эль-Майдан дүүргийн жимсний захад халдлага гарчээ. Машинд байрлуулсан бөмбөг өглөө иргэдийн хөдөлгөөнд орох үеэр таарсан нь олон хүнийг хохирооход хүргэжээ. Одоогийн байдлаар 17 хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтэж шархдсан ба халдлага үйлдсэн байж болох машины эзнийг хайж байна. “Сирийн Шуурхай Мэдээ” агентлаг Эль-Майдан дүүрэг, Дамаск хот, Сири улс 09 цаг 25 минут …
-
18 September
Риана царай алдаж эхэлжээ
Дуучин Риана өнгөрсөн 15-ны өдөр Хонконг дахь M.A.C-ын салбар дэлгүүрээр нээгдэж буй “Element shop”-ын нээлтийн ажиллагаанд оролцож байна. Энэ үеэр тэрээр цагаан өнгийн урт банзал, хүйсээ гаргасан цагаан хоолойтой цамц өсөж, никль чимэглэлээр гоёсон байжээ. Гэвч түүний шүтэн бишрэгчид РиРи-г сайшаан магтах биш гоо үзэсгэлэн нь бага багаар алдагдаж буйд санаа зовинон шинэвнэлдэж байсан гэнэ. Учир нь дуучин бүсгүй хэдий …
-
18 September
2013 оны амьдрахад хамгийн тохиромжтой 10 улс
2013 онд хүмүүсийн амьдрах хамгийн тааламжтай улс орны жагсаалтыг “бараа бүтээгдэхүүний үнэ хямд-өндөр, эдийн засгийн тогтвортой байдал, аюулгүй байдал, гэмт хэргийн гаралт, байгаль орчны бохирдолтой эсэх, орчин үеийн эрүүл мэндийн үйлчилгээг хангасан байдал, ДНБ,” зэргийг харгалзан үзэж Рэндом сторигоос гаргажээ. 1. Исланд: Маш үзэсгэлэнтэй байгаль, гэмт хэрэггүй орчин, цэвэр агаар болон эдийн засгийн чөлөөт байдал зэргээс хамаарч амьдрахад хамгийн тохиромжтой улсаар шалгарсан …
-
18 September
Өглөө.Мн сайт Хөрөнгийн биржийн талаарх мэдээллийг тогтмол хүргэхээр боллоо
Өглөө.мн сайт Монгол улсын эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болсон хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ мэдээлэлийг нүүр хуудсанд тусгай цэсэнд өдөр бүр байршуулан олон нийтэд хүргэхээр боллоо. Иймээс хувьцаа, үнэт цаас, хөрөнгө арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, холбоод, ХК-иуд та бүхнийг бидэнд хандан холбогдох мэдээллээ илгээж байхыг хүсье ӨГЛӨӨ.МН – Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
-
18 September
Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд Азийг хариуцсан дэд ерөнхийлөгчийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хүлээн авав
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Стивэн Гроффийг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Ноён Грофф Монгол Улс, Азийн хөгжлийн банктай олон жилийн турш амжилттай хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэхийн ялдамд уг хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Хоёр тал Монгол Улсад тулгамдаж буй …
-
18 September
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюаний урилгаар 2013 оны 9 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао Бүх Хятадын Ардын Их Хурлын Ордонд хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао …
-
18 September
“МАСК”-ын Жавхлан, “Хэцүү анги”-ийн Дөлгөөн нар хосууд болжээ
“Охин чамтай”, “Дурлал хаа ч” зэрэг дуугаараа танил болж, хамтдаа уран бүтээлийн гараагаа эхэлж байсан “Boomtown” хамтлагт УДЭТ-ийн жүжигчин Б.Тамир, “Хэцүү анги” киногоор олонд танигдсан жүжигчин М.Баярбат, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин, “Шилдэг өнгө” хамтлагийн жүжигчин Г.Ган-Очир нар багтдаг. Дуулах, бүжиглэх, жүжиглэх авьяастай нэгэн үеийн эдгээр залуус уран бүтээлийн гараагаа хамтдаа эхлүүлж байсан түүхтэй. Тэгвэл оюутан ахуй …
-
18 September
138 тонн тэсэлгээний бодисыг тээвэрлэх гэж байгаад баригджээ
Баянзүрх дүүргийн XI хороо, Улаанбаатар төмөр замын Толгойт дахь өртөөний ачих, буулгах хэсэгт вагоноос химийн бодис буулгаж, ачааны хоёр автомашинд тээвэрлэх гэж байгаа тухай НОБГ-т иргэдээс мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу онцгой байдлын газрын алба хаагчид шалгахад 138 тонн хэмжээтэй уул уурхайн тэсэлгээний материал үйлдвэрлэхэд хэрэглэдэг түүхий эдийг ОХУ-аас төмөр замаар тээвэрлэн оруулж ирсэн нь тогтоогджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн …
-
18 September
Гудамжны дуурийн дуучин
23 настай Максвэлл Торпэ гэх залуу сүүлийн үед youtube сайтын бас нэгэн од болоод байна. Түүнийг гудамжны дуурийн дуучин гэдгээр нь хүмүүс сайн таних болжээ.
-
18 September
Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холболоо
Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холбосон 0.5 км авто замын зорчих хэсгийг өчигдөр бүрэн нээлээ. Энэ зам нь 3, 4 дүгээр хорооллоос урагш явсан шинэ зам юм. Уг замын барилгын ажлыг “Хангайн зам” ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудал 8 сарын 21-нд эцэслэн шийдэгдсэнээр замын хучилтын ажил хийгдсэн юм. Явган хүний замын ажлыг 10 сарын 30-ны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл