Нийслэлийн 240 мянган иргэнд шинээр газар олгоно

download (1) Иргэдийн зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Ажлын явц ямар байгаа талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Шижиртэй ярилцлаа. 

-Иргэдэд зуслангийн газ­рыг өмчлүүлэх ажил эхлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Ажлын явц хэр байна вэ? 

-Нийслэлийн иргэдэд га­зар өмчлүүлэх ажлыг эр­чимжүүлэх томоохон аж­лууд эхлээд явж байгааг та бүхэн мэдэж байгаа. Зус­лангийн газар өмчлөлийн хувьд Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд нийт 26 орчим ам байдаг. Эдгээр газрын ерөнхий төлөвлөгөө бат­лагд­чихсан байгаа. Хэсэг­чил­­сэн төлөвлөгөө нь до­лоон аман дээр гарчихсан. Тэд­гээр газарт зуслангийн газ­­рыг нь өмчлүүлэх, үйл ажиллагаагаа түргэн явуу­­­­лахын тулд тухайн зус­­­лангууд дээр “Газар өмч­­­­лүүлэх түр товчоо” бай­гуу­­лан ажиллаж байна.

Энэ түр товчоонд ажил­лаж байгаа мэргэжилтнүүд байшингаа барь­чихсан, ха­шаагаа хатгасан иргэдийн тухайн газрыг өмч­лүүлж бо­лох эсэхийг нь үзээд га­зар дээр нь асуудлыг ший­дэж байгаа юм.

Өөрөөр хэл­бэл хэсэг­чил­сэн ерөнхий тө­лөвлөгөө, гол мөрөн болон ойн сан­гийн хууль журмыг зөрч­сөн эсэхийг шалгаад, тө­лөв­лөгөөнд тохирохгүй ха­­шаа хатгасан бол өөрчлөн барих шаардлага хүргүүлнэ. Мэ­дээж хууль журамд ний­цэхгүй бол өмчлүүлэх бо­ломжгүй гэдгийг мэдэгдэх юм.

Эдгээр ажлын маань явц одоогийн байдлаар 70 хувь­тай явж байна. Зөрчил бол их байгаа. Манай зүгээс ир­гэдтэйгээ харилцан ойл­голцлын хүрээнд зөрчлийг арилгахаар ажиллаж бай­на. Одоогоор тэдэн ир­гэнд зуслангийн газрыг нь өмч­лүүлчихлээ гэ­сэн мэдээ­лэл өгөх бо­ломж­гүй.

-Зуслангийн газар өмч­лүүлэх ажил эхэллээ гэ­хээр иргэд шинээр газар өмч­лүүлэх нь гэж ойлгоод бай­гаа. Энэ тал дээр тайлбар хүргэхгүй юу? 

-Тийм ээ. Зарим иргэд нийслэлийн зүгээс цоо ши­нэ газар бэлдчихээд ирж өм­­чил гээд байгаа юм шиг ойл­гоод байна. Бодит байдал дээр тийм биш. Нийслэлийн хэмжээнд зуслангийн га­зар шинээр олгох нөөц байх­гүй.

Одоогийн хийгдэж бай­гаа ажил бол аль хэ­дий­нэ байшин хашаагаа барь­чихсан иргэдэд л тэр газ­раа өөрийн болгож авах болом­ж олгож байгаа хэрэг.

Зуслангийн түр товчоо энэ сарын 25-ныг хүртэл ажил­­лана. Энэ боломжийг ашиг­­лаад иргэд өөрсдийн эзэмшлийн газраа өмчилж авах боломжтой. Хамгийн гол нь аливаа холбогдох хууль журамд харшлахгүй байх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байшин хашаагаа барих ёстой гэд­гийг ойлгох хэрэгтэй. Яг энэ ажлын хүрээнд 25-26 мянган иргэн өөрийн гэсэн газартай болох боломжтой.

-Газар өмчлөх эрх авахын тулд нэлээд хугацаа зар­­цуулж байна гэсэн гом­дол иргэдээс гардаг. Зус­лан­гийн болон шинээр газар өмчлүүлэхдээ иргэдийг чи­­рэгдүүлэхгүй байх ямар ар­га хэмжээ авч байгаа вэ?

-Энэ жилээс газар өмч­лөлийн ажлыг шинэ­лэг хэл­бэрээр зохион байгуу­лахаар төлөвлөж байна. Ту­хайлбал зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх нь то­моо­хон ажил юм.

Бид энэ ажлыг зо­хион байгуулахдаа газар дээр нь очиж ажиллаж аль болох богино хугацаанд шийд­вэр­лэе гэж байгаа. Тий­мээс га­зар өмчлөх ажил цаашид чи­рэгдэлгүй болно гэсэн үг.

-Нэгэнт газрын тухай ярьж байгаа учраас өөр нэг асуулт асуумаар бай­на. Нийс­лэлээс 0.7 га газ­раа өм­чилж аваагүй иргэ­дэд ши­нээр газар олгох аж­лыг эхлүүлнэ гэж бай­сан. Хэ­зээ­нээс эхлэх вэ?

-Монгол Улс иргэн бүртээ 0.7 га газар өмчлүүлж эхэлс­нээс хойш өнөөдрийн байд­лаар нийслэлд 100 мян­га орчим иргэн л газраа өм­чилж аваад байгаа. Энэ нь нийт хүн амын 8-9 хувь нь. Өөрөөр хэлбэл нийслэлд бүртгэлтэй 1.1 сая хүн газраа өмчилж аваагүй байна гэсэн үг.

Үүнийг үлдэж буй ир­гэдэд газар өмчлүүлэх ажил эх­лүүлээд байна гэж ойл­гох хэрэгтэй. Зус­лан­гийн газар өмчлүүлэх байд­лаар 26 мян­ган иргэний асуудлыг шийднэ. Мөн 52 байр­шилд шинээр газар өмч­лүүлэх аж­лын хүрээнд 240 мян­ган иргэний асуудал шийдэг­дэнэ.

-0.7 га газраа эзэмжиж буй иргэд зуслангийн га­зартай бол түүнийгээ өмч­лөх боломжтой юу? 

-Боломжгүй. Харин гэр бүлийнхээ аль нэг гишүүний нэр дээр зуслангийн газ­раа өмчилж болно. Гэр бү­лийнхээ хэмжээнд өөрийн гэсэн га­заргүй айл өрхүүд шинээр олгох 52 байршилд тэргүүн эгнээнд авах бо­ломжийг нээж өгөх тал дээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар га­зар өмчлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа. Бүх бэлт­­гэл хангагдсаны дараа ма­­найхаас газар өмчлүүлэх аж­лыг зохион байгуулна.
-Иргэдийн зүгээс шинээр газар өмчлөхийн тулд юу бэлдэх шаардлагатай вэ? 

-Иргэдээс маш их са­нал ирж байгаа. Бид та газ­­раа өмчил гээд утсаар зал­­­гахгүйн мэдээж. Тиймээс ир­гэд газар өмчлөх гэж бай­гаа бол дүүргийнхээ газрын хэлтэс рүү хүсэлтээ гаргаж, мэдээлэл сайтай байх хэ­рэгтэй.

Д.Баяржаргал

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …