Yearly Archives: 2013

September, 2013

  • 18 September

    Бүрэн шаталттай зуухыг хэрхэн хэрэглэх талаар айл бүрт нь зөвлөгөө өгнө

    Нийслэлийн ЗДТГ-ын төслийн нэгж Улаанбаатар-Цэвэр агаар төсөл, Монгол Улсын Засгийн газрын Тусгай сан Цэвэр агаарын сантай хамтарч 45 000 бүрэн шаталттай зуухыг төвийн 6 дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил 09 сарын 15-наас эхэллээ. Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших лабораторийн туршилтаар орсон 15 төрлийн зуухнаас бүрэн шаталттай 4 зуух (Сэлэнгэ констракшн ХХК-ны “Өлзий” зуух, Роял Өүшн ХХК-ны “Том …

  • 18 September

    Зайсан толгойн хойд уулзварыг энэ сарын 21 хүртэл хаалаа

    Зайсан толгойн хойд уулзвараас зүүн тийш Америк сургууль руу эргэх гарц хүртэлх хэсгийн авто замыг  9 сарын 17-ны 22:00 цагаас эхлэн 21-ний өглөөний 09:00 цаг хүртэл хаахаар боллоо. Зам засварын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэх юм. Автозамын 540 метр хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, автозамын хучилтын ажил хийнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

  • 18 September

    Ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүснэ

    Малчид, тариаланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүснэ. 2013 оны 09 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшиж, хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, …

  • 18 September

    Улаагчин Гахай өдөр

    Билгийн тооллын 14. Таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхасын хурим хийх, сүм дуганыг …

  • 17 September

    Эрүүл мэнд: Элэг өөхлөх өвчний шалтгаан, эмчилгээ

    –  Хэт цатгалдах, өлсөх  нь элгэнд муу –  Хэвийн ажиллагаатай элгэнд илүүдэл нь эргээд хүний биед хортой байж болзошгүй тийм бодисууд өчүүхэн бага хэмжээгээр ч болов хуримтлагдах ёсгүй байдаг. Хэрэв элгэнд өөх үүссэн бол албан ёсны хэллэгээрээ стеатоз (элэг өөхлөх) гэж нэрлэгддэг өвчтэй болсны илрэл. Элэг өөхлөхийн гол шалтгаан нь их идэх юм. Тэгэхдээ, их идэхийн эсрэг шалтгаанаар ч мөн …

  • 17 September

    Б.Наранхүүгийн луйвар-1

    Нийслэлчүүдийн ундаалдаг ундны усны хамгаалалтын бүс Туул голын эрэг дагуу байдгийг хүмүүс мэднэ. Хууль тогтоомжоор энэ бүсэд байшин барилга бариулахгүй, бусад зориулалтаар ч ашиглахыг хориглосон. Гэвч ашиг хонжоо хайгчид ундны усны эх үүсвэрийн бүсээс хэсэг газрыг чөлөөлж байгаад уг газраа авч, цааш цааш нь дамжуулан худалдаж их хэмжээний мөнгө хувьдаа унагасан баримт сэлт цухалзсаар. Тэгсэн хэр нь буруутай хүмүүсийг шалгаж, …

  • 17 September

    Бионсиг дуулж байхад нь цээж нүцгэн залуу хүчээр үнсэв /бичлэг/

    2013 оны 9 сарын 15-ны өдөр дуучин Бионсийг Бразил улсын Сан-Паулу хотод тоглолтондоо дуулж байхад нэгэн бразил залуу гэнэт үзэгчид рүү татан хүчээр үнсэхийг оролдсоныг хамгаалагчид таслан зогсоожээ. Харин дуучин маань хэсэг хугацааны дараа тэр залуугийн нэрийг асууж, гар барин танилцаж байх юм.  

  • 17 September

    Дох-ын халдвар тээгчийн 147 дахь тохиолдол илэрлээ

    Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч үүнийгээ баталгаажуулахаар шинжилж үзэхэд ДОХ-той гэдэг онош нь  батлагджээ. Энэ хүн 35-39 настай, эмэгтэй, одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж. Үүний маргааш нь буюу наймдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар …

  • 17 September

    Дөрвөн мөчнөөс өргөвөл “Энхбаярдаж байна” гэдэг болжээ

    Өчигдөр Сүхбаатарын талбайд “Гал үндэстэн холбооныхон” тайван жагсаал хийнэ гэж байсан ч тайван жагсаал нь гадны хэллэгээр бол “тиррорист” аллага болох дөхлөө. Түмэн завгүй явдаг төрийн түшээд арай хийн цуглаж 10 цагаас ээлжит бус чуулганаа эхлүүлж улс оронд тулгамдаад буй олон асуудлыг бултаараа хэлэлцэх  гэж байтал, ордных нь хойно дайн болох дөхсөн юм.  Торуулбал, Төрийн ордны арын хашаанд байрлах Тамгатай …

  • 17 September

    Олон жил шорон дамжиж амьдарсан эр эхнэрээ хөнөөжээ

    Олон жил ханилсан хань ижлээ зэрлэгээр хөнөөсөн  сэтгэл сэрхийлгэм Говьсүмбэр аймагт  гарсан. Тус хэргийг үйлдсэн хэрэгтэнг Ж.Ганхуяг гэдэг ба тэрээр  өмнө нь хулгай, дээрэм, танхайн хэргээр олон жил шорон дамжиж амьдарсан этгээд байжээ. Тэрээр эхнэрээ зэрлэгээр хөнөөснийхөө дараа  хэргийн газраас оргон зайлсан байна. Ийнхүү гэмт хэрэг гарснаас  хойш  хоёр хоногийн дараа  цагдаагийн албан хаагчид тус аймгийн Шивээговь сумаас түүнийг  баривчилж саатуулаад байсан …

  • 17 September

    “Мөнгөгүй иргэд Хас банкны үүдээр шагайх ч хэрэггүй” болжээ

    Монгол улсын засгийн газраас ажилтай орлоготой бол орон сууцтай болох боломжтой гэх найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газраас иргэддээ олгож байгаа энэ боломжийг эдлэхэд иргэд орон сууцныхаа нийт үнийн  дүнгийн 30%-йиг төлсөн шаардлагатай гэж заагаад байсан юм. Өнөөдөр 1 өрөө байрны үнэ багаар бодоход доод тал нь 40-50 сая төгрөг байгаа. Гэтэл үүний …

  • 17 September

    Онлайн парламентын төлөөлөгчдөөс УИХ-ын даргад сонордуулга хүргүүллээ

    Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй  холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж,  хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах бодлогийн хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах гэж байгаа бөгөөд яаран сандран батлах гэж байгаа  эл хуулийн төсөл нь олон сөрөг үр дагавартай байгааг онцлон  Онлайн парламентийн төлөөлөгчдөөс УИХ-ын дарга болон парламентад суудалтай Намын бүлгийн дарга нарт  хандан сонордуулга хүргүүлж байгааг …