Эрүүл мэнд: Элэг өөхлөх өвчний шалтгаан, эмчилгээ

–  Хэт цатгалдах, өлсөх  нь элгэнд муу – d02_67

Хэвийн ажиллагаатай элгэнд илүүдэл нь эргээд хүний биед хортой байж болзошгүй тийм бодисууд өчүүхэн бага хэмжээгээр ч болов хуримтлагдах ёсгүй байдаг. Хэрэв элгэнд өөх үүссэн бол албан ёсны хэллэгээрээ стеатоз (элэг өөхлөх) гэж нэрлэгддэг өвчтэй болсны илрэл. Элэг өөхлөхийн гол шалтгаан нь их идэх юм. Тэгэхдээ, их идэхийн эсрэг шалтгаанаар ч мөн адил энэ өвчин үүсдэг бололтой. Ядуу буурай орнуудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс дунд ийм өвчтэй хүн их тааралддаг бол, хөгжилтэй орнуудад цагаан хоолтнууд ихээрээ ийм өвчтэй байдаг байна. Мөн хэт туранхай бие галбир моодонд орсноос хойш эмэгтэйчүүд түргэн жин хасахын тулд санаанд буумгүй хүнд байдлаар хоолны дэглэм барьж, хоолоо их сойдог болсноос тэдний  дунд элэг өөхлөх явдал элбэгшиж байна.

Гаднаас нь харахад “яс арьс” шиг туранхай хүний  элэг нь яахаараа өөхөлчихдөг байна аа гэж та бодох байх. Өөх нь элгэнд өөх тосны сул хүчил маягаар хуримтлагддаг. Ердийн нөхцөлд бид эдгээр хүчлүүдийг амьтны гаралтай хүнсээс (мах, сүү) олж авдаг. Организмын бодисын солилцоог зохицуулдаг фермент, даавруудыг ялгаруулахын тулд бидний элэг эдгээр өөх тосыг “барилгын материал, түүхий эд” маягаар ашигладаг юм. Хэрэв элэг цаг тухайд нь эдгээр өөхний хүчлээ авч чадахгүй бол организмын олон чухал уйл явцууд тасалдаж, доголдоход хүрнэ. Бид хоолоо сойж, өлсөж эхлэх үед элэг маань организмыг болзошгүй “гамшигаас” хамгаалахын тулд “хар өдөр хэрэглэх” өөх нөөцөлж эхэлдэг байна.

 – Тэгээд л элэг өвддөг юм…

Элэгний өөхлөлт нэмэгдэхийн хирээр элэгний эрүүл эсүүдийн гаднах бүрхүүл задарч тухай эс үхэхэд хүрнэ. Ийм маягаар олон эс уствал элгэнд үрэвслийн процесс явагдаж эхэлнэ. Энэ үед элэгний өөхлөлт нь стеатогепатит болон хүндэрнэ. (Стеатогепатит гэдэг нь элэгний өөхний үрэвсэл юм.) Хоол идсэний дараа цөс өвддөг шиг баруун далаар өвдөж, цөсний эм уугаад ч өвчин намдахгүй байваа элэг өөхөлсний тэмдэг байдаг. Эход харуулж оношийг тодруулдаг. Эхогоор харахад элэг тэр чигээрээ зузаарсан “цагаан” харагддаг. Цусны шинжилгээгээр цусан дахь өөх тос, элэгний ферментүүдийн (жишээлбэл, билирубин, шүлтлэг фосфатаз г.м) агууламж өндөр гардаг. Орчин үеийн анагаах ухаанд элэгний өөхлөлтийг эмээр эмчлэх шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ элэг өөхөлсөн үед элгээ эрүүлжүүлэхийн тулд мөрдлөгө болгох ёстой хэдэн заалт байдаг. Үүнд:

  • – Өөх тосны гол эх үүсвэр болсон мах, сүүний оронд загас болон элэг өөхлүүлдэггүй ургамлын тос хэрэглэж хэвших
  • – Чихэр, зөгийн бал, усан үзэм, зайрмаг зэрэг түргэн шингэцтэй, илчлэг өндөртэй нүүрс ус агуулсан хүнснээс татгалзах. Оронд нь удаан шингэдэг нүүрс ус агуулсан хүнс хэрэглэвэл зохилтой. Жишээ нь, чанасан төмс, хар талх юмуу хивэгний талх, жимс, ногоо байж болно. Хэрэв бүр идмээр санагдаад болохгүй бол өлөн байхдаа биш, үдийн ундаа уусны дараа дээрх амттануудаас хэрэглээрэй
  • – Согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй
  • – 19 цагаас хойш юм идэхгүй байх
  • – Хөдөлгөөн. Ялангуяа оройн хоолныхоо дараа цагаас доошгүй хугацаагаар  алхаж байвал маш сайн. Элэгний өөх үрэвсвэл баруун хавиргаар өвдөхийн хажуугаар их тамирдаж, амархан ядарч сульддаг болдог. Энэ үед элэгний эсийн бүрхүүлийг бэхжүүлэх эм уух шаардлагатай.
  • – Осолтой хослол буюу 2-р бүлгийн чихрийн шижинтэй (диабет), элэг нь өөхөлсөн хүмүүст тусгайлсан эмчилгээ хэрэгтэй.  Аль аль нь өөх тос, нүүрс усны солилцоо алдагдсанаас үүсдэг учраас эдгээр өвчнүүд зэрэг илрэх явдал бишгүй тохиолддог. Жилийн турш хоолны дэглэм сахиж, сахрын хэмжээг бууруулах эм хэрэглээд цусан дахь сахрын хэмжээ хэвийн түвшинд дөхөж ирж болно. Тэглээ гээд өөрийгөө эрүүл болсон мэт ойлгож болохгүй. Учир нь элэгний өөхлөлт цаагуураа явагдсаар байх болно. Заавал цусны щинжилгээ өгч, гликозтой цусан бөөмлүүрийн (гликозированный гемоглобин) хэмжээг тогтоолгох шаардлагатай. Энэ бодисын хэмжээ хэвэндээ байвал чихрийн шижингийн эмчилгээ зөв хийгдсэн, энэ өвчний цаанаа элэг өөхлөлт далдуур явагдахгүй гэдэгт итгэж болно. Илүү байвал, та буруу хооллосон хэвээрээ байна, эсвэл өвчинг арай өөрөөр (илүү хүчтэй сахар бууруулах эм хэрэглэх шаардлагатай байж болно) эмчлэх хэрэгтэй гэсэн үг болно
  • Эмчилгээний тухай товчхон:  Буурцагны хандтай “Эссенциал-форте” болон оросын “Эссливер-форте”, оросоор “расторопша” гэж ургамлын ханд агуулсан “Карсил”, хүрэн баавгайн элэгнээс гаргаж авсан цөсний хүчилтэй “Урсосан” (Чех), “Урсофапьк” (Герман) бэлдмэлүүдийг голчлон хэрэглэдэг. Баавгайн доньдтой эм бэлдмэлийг элэгний өөхний үрэвсэлд (стеатогепатит) 3 сараас доошгүй хугацаагаар тасралтгүй уулгадаг. Харин ургамлын гаралтай нөгөө бэлдмэлүүдийг 2-3 сарын курсээр уудаг. Тэгээд жилдээ 2 курсээс илүү хэрэглэхгүй. Эдгээр эмийг эмчийн заасан тунгаар, хоолны дараа уух ёстой. Хэрэв буруу хооллож, хааяа ч болов  архи дарс амссаар байх юм бол эмчилгээ үр дүнгүй болно.

Жингээ тооцож сурах:

Ихэвчлэн илүүдэл жинтэй хүмүүсийн элэг өөхөлдөг. Эмэгтэйчүүдийн бүсэлхийн тойрог 80 см-с бага, эрэгтэйчүүдийнх 94 см-с бага байвал биеийн жиндээ санаа зовохгүй байж болно. Жингээ илүү нарийвчлалтай тооцохыг хүсэж байвал биеийн жингийн индексээ (БЖИ) тооцож үзээрэй:

БЖИ = биеийн жин(кг) : өндөр(м)2

Жишээ: 186 см өндөр, 106 кг жинтэй хүний БЖИ = 106 : (1.86 х 1.86) = 106 : 3.45 = 30.72

• БЖИ нь 18.5-аас бага бол хэт туранхай байгаагийн шинж. Хэрэв гэнэт шалтгаангүй тураад эхлэвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.

• БЖИ нь 18.5-25 бол таны жин хэвийн байна.

• БЖИ нь 25-30 бол таргалах хандлагатай. Гэхдээ өвчний хэмжээнд хүрээгүй байна гэж ойлгох хэрэгтэй.

• Хэрэв БЖИ 30-аас илүү бол та илүүдэл жинтэй байна гэсэн үг. Энэ үед таргалалттай холбоотой өвчлөлүүд үүсэх эрсдэл өндөр.

 – Элэг өөхлөхөд тустай жорууд:

1 стакан буцалсан халуун усанд 1 хоолны халбага хатаасан шүүдэргэнэ (чистотел) хийж таглаад хөртөл нь хандална. Шүүгээд, юм идэх тоолондоо хоолны дараа 1 хоолны халбагаар ууна. Шүүдэргэнийг 1.5 cap уугаад 14 хоног амарна. Өвчин нь хүндэрсэн хүмүүст 3-4 курс эмчилгээ хийхийг зөвлөж байна. Шарж хуурсан, утаж болгосон зүйл хэрэглэхээ болих. Энэ аргын тусламжтай өөхөлсөн элэг болон нойр булчирхайн үрэвслээ (панкреатит) эмчилсэн хүмүүс байдаг.

Элэгний цэвэрлэгээ:

Эхний өдөр: Өглөөний унд -1 стакан шинэ тараг

Үдийн унд (14 цагийн орчимд) 3 хоолны халбага хүүхдийн будааг ижил хэмжээний устай холисон сүүнд болгож, давс, элсэн чихэр, цөцгийн тосоор амтлалгүй кааш чанаж ууна.

17.00 – 1.5-3 л усаар бургуйдна. 3 л буцалсан халуун усанд 6 хоолны халбага алтан товч (ромашка) цэцгийг хандлаад бургуйдвал бүр л сайн. 18.00 – 200-250 мл бүлээсгэсэн чидун жимсний (оливийн), эсвэл наранцэцгийн тосыг цагийн турш бага багаар балгалж ууна. Араас нь хар цай, байхуу, кофегоор даруулж болно. Ууж дуусаад баруун хавирганаасаа жаахан доор халуун грелка тавьж, хажуугаараа харж хэвтэнэ. Шөнийн турш юмуу өглөөгүүр дотор муухай оргино. Өтгөнөөр бие зассаны дараа дахин 2 л усаар бургуйдна. Үүний дараа овьёсны кисель ууж болно.

Хоёр дахь өдөр: 1.5-2 л усаар өдрийн турш 3 удаа бургуйдна. Бургуй тавихын хооронд нэгээс багагүй рашаан ус ууна.  Эхнийхээ бургуйг тавьж, гэдсэн дэхээ гаргаснаас хойш 1.5-2 цагийн дараа 2 дахийг хэрэглэнэ. 3 дахь бургуйгаа ойролцоогоор мөн ийм зайтай хийнэ. Цэвэрлээгээ хийхээс хэдэн хоногийн өмнөөс хоолоо зохицуулж, мах, сүү хэрэглэхгүй байх нь дээр. Цэвэрлэгээний болон урьд өдрүүдэд биеийн хүчний хүнд ажил хийх хэрэггүй. Анхааруулахад цөсний чулуутай бол элгээ энэ аргаар цэвэрлэх тохиромжгүй. Цөсний чулуу хөдөлж, сувгаа хаах аюултай.

Ugluu logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …