Шинэ орон сууц “EXPO 2013” төрөлжсөн үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн МҮЭСТО-нд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Улаанбаатар хотод баригдаж байгаа 40 орчим орон сууцны барилга, банкууд оролцож жилийн найман хувийн хүүгээ танилцуулж байлаа. Үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ. Мөн үзэсгэлэн яармагийн үеэр банкууд ипотекийн 8%-ийн хүүтэй орон сууцны зээлээ иргэд, орон сууц худалдан авагчдад танилцуулах, орон сууцны хотхон хорооллуудаар аялах автобустай аялал …
Yearly Archives: 2013
August, 2013
-
16 August
Сансрын оршуулга 1990 ам.долларын үнэтэй
Сансрын аялал, сансрын зочид буудал, сансрын лифт хэмээх үгс уран зөгнөлт хий хоосон яриа биш болжээ. Үнэндээ зочид буудал, лифт хэмээх зүйлс нь одоохондоо зураглал төдийхөн зүйл байгаа бол аялалд зөвхөн баячууд л гарах боломжтой аж. Гэхдээ тун удахгүй сансрын тойрог замд багахан мөнгөөр гарах боломж бүрджээ. Харамсалтай нь энэ нь нас барсныхаа дараа гэнэ. “Elysium Space” компани саяхан …
-
16 August
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд эхэллээ. Хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг “Ус сувгийн удирдах газарт нэгтгэх тухай, “Өргөө” зочид буудлын үйл ажиллагааг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газрын харилцаа, хот байгуулалт”-ын чиглэлээр “UB palace”-ийн Их танхимд иргэдтэй санал бодлоо солилцож байна. Уулзалтын үеэр иргэнд …
-
16 August
Хуульчдын анхдугаар их хурал ирэх сарын 5-нд болно
Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хуулийн гол үзэл баримтлал бол хуульчийн мэргэжлийг стандартыг батлан, сахиулж ажиллах байгууллага нь мэргэжлийн өөрөө удирдах ёс бүхий Хуульчдын холбоо юм. Хуульчдын холбоо нь нийт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бүх этгээдүүдийг нэгтгэх бөгөөд тэднийг төлөөлөн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт батлах, хариуцлага …
-
16 August
Соёлын яамны ажлыг С.Жавхлан хийж байна
МУГЖ С.Жавхлан ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучидтай хамтран “Хамаг Монгол” төслийг зохион байгуулж, Монгол улсаас тоглолтоо эхлүүлсэн. Энэ тоглолтод Халимаг, Буриад, Тува зэрэг улсын алдартай дуучид ирсэн байхад манай улсын соёлын яамнаас …
-
16 August
“Орхон” худалдааны төв түрээслэгчидээ хөөжээ
“Орхон” худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг түрээслэгч нар ШӨХТГ-т гомдол гаргаад байна. Учир нь түрээслэгч нарын түрээсийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн, ямар ч бичиг баримтгүйгээр их хэмжээний мөнгө авсан, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхийг шаардахаар түрээсийн байрнаас нь хөөдөг байна. Энэ асуудлаар тэнд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч нарын зүгээс гомдол гаргасаны дагуу Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн …
-
16 August
Б.Болор гишүүн “орцны дуучин”
УИХ-ын гишүүн Б.Болор хар багаасаа л орцны үүдэнд гитар тоглодог нэгэн байжээ. Тэр үеийн залуусын сэтгэл зүрхийг догдлуулж явсан “орцны дуучин” маань одоо ч гитартайгаа нөхөрлөх дуртай хэвээр аж. Зуны амралтаа уугуул нутаг Архангай аймагтаа амарч яваа ба шинэ үеийн залууст өөрийнхөө дуулж байсан үеийн дуунуудаас сонирхуулж яваа гэнэ. Харамсалтай нь залуус эрхэм гишүүний дуулж байсан уянгалаг сайхан дуунуудыг …
-
16 August
Б.Амархүү Золзаяад 101 сарнай бэлэглэв
Сүүлийн үед олны хэл аманд өртөөд байгаа “Маск” продакшны жүжигчин Г.Золзаяа Б.Амархүүтэй холбоотой болсны нэг баталгаа нь 101 сарнай цэцэг болов. Жүжигчин маань “чамдаа баярлалаа бэлэг чинь их таалагдлаа гэсэн” үгийг бичээд фэсебүүктээ цэцэг тэвэрсэн зургуудаа оруулжээ. О.Рана Ugluu.mn
-
16 August
Цахилгаан дулааны үнэ өсөөд байдаг, цалин харин нэмэгдэх үү
Ойрын өдрүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсуудаар Эрчим хүчний зохицуулах хорооноос хийсэн цахилгаан, дулааны үнэ тарифын ирэх 8 дугаар сараас мөрдөж эхлэх шинэ зохицуулалтын талаарх мэдээлэл цацагдаж байгаа билээ. Энэхүү шинэ зохицуулалтаар НӨАТ ороогүй дүнгээр, 150 квт хүртэл цахилгаан ашигладаг айл өрх бүр нэг квт-д 79 төгрөг, 150 квт-аас илүү хэрэглээтэй айл өрх бол 96 төгрөгийг төлөх болж байгаа. Харин …
-
16 August
Зуун айл “хятад хороолол” болжээ
Манай улсад хамгийн их хууль бусаар ажилладаг хүмүүс БНХАУ-ын иргэд байдаг. Тэгвэл одоо тэд бүр манай улсад төвхнөж амьдрахаар шийдээд байгаа бололтой. Учир нь өдгөө нийслэлчүүдийн бараг 70 хувь нь орон сууцгүй байхад Хятад иргэд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хорооллыг тэр чигээр нь худалдан авч цөөхөн хэдэн монголчуудын санхүүгийн чадваргүйг нь далимдуулан олноороо ирж суурьших болсонд …
-
16 August
Ангела Меркелийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэллээ
ХБНГУ-д канцлер Ангела Меркелийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэллээ. Тэрбээр хамгийн түрүүнд Зелигенштадт хотод уулзалт зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд мянга орчим хүн оролцсон аж. Меркель энэ үеэр Германыг хямралаас гаргаж, үндэстнээ цаашид хөгжүүлж чадна гэж мэдэгдсэн байна. Энэ талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Ангела Меркелийн сонгуулийн кампанит ажилтай давхцан Герман улсын 2013 оны II улирлын статистикийн мэдээлэл гарчээ. …
-
16 August
Монголын дугуйн холбоо Их аваргыг дэмжинэ
Соёл, спорт аялал жуулчлалын яам болон “А-Capella” интертайнмент хамтран “Амжилтын эзэд” телевизийн шоу зохион байгуулах гэж байгаа билээ. Нэвтрүүлгийн гол оролцогч нь мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж байх бөгөөд тэрбээр спортын 12 төрлөөр мастер болон аваргуудтай өрсөлдөх аж. Монголын дугуйн спортын холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн дарга ОУХМ З.Нарангийн хэлж байгаагаар тус холбооныхон “Амжилтын эзэд” шоунд нэгдэж байгаа ба Их аваргыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл