-За баяр хүргэе? -Баярлалаа. Их Монгол улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд шарга үрээ маань түрүүлж, Монгол улсын Манлай уяач цолны болзлыг хангаж байгаа юм. Сэтгэл маш өндөр байна. Монголынхоо нийт ард түмэн баяр наадмын мэндийг дэвшүүлье. Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай. -Шарга үрээ өмнө нь ямар амжилт үзүүлээд байгаа билээ? Хаанахын угшилтай …
Yearly Archives: 2013
July, 2013
-
10 July
“Алтан Овоо-100” дуу, шүлгийн уралдаан зарлажээ
Дарьгангын Алтан-Овооны их тахилга ирэх наймдугаар сарын 8-9-ны өдрүүдэд болно. Дарьгангын Алтан-Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд нутгийн түүх соёл, нүүдэлчдийн зан үйл, угсаатны зүй, байгалийн гоо сайхан, утга уянгын сэдвээр Дууны болон шүлгийн уран бүтээлийн уралдаан зарлажээ. Бүтээлийг тусгай комисс шалгаруулах бөгөөд бүтээлүүдийг 7-р сарын 25-ны дотор цахим хаягаар хүлээн авах юм …
-
10 July
Эмч нар мэс заслын төлбөрөө хувьдаа завшдаг байжээ
Улсын нэгдсэн төв эмнэлгийн “Үений төв”-ийн мэс заслын эмч нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Тус төвийн эмч нар өвчтөнүүдэд өвдөг, төвөнхний мэс засал хийж, үүнийхээ төлбөрт 4500 ам.доллар хувьдаа авдаг байсан бөгөөд үүнээс зөвхөн 280 мянган төгрөгийг л эмнэлгийнхээ дансанд тушаадаг байсан нь тогтоогджээ. Мөн өвдөг, төвөнхийн мэс заслыг Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэргүйгээр хийж байсан байна. Г.Сонор
-
10 July
Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө
УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн чуулганыг нээж “УИХ-ын хүндэтгэлийн чуулган нээснийг мэдэгдье. Чуулганы ирц 90,7 хувьтай буюу 69 гишүүн чуулганд оролцож байна. чуулганд хүрэлцэн ирсэн гишүүд, зочид төлөөлөгчид болон ард иргэддээ талархал илэрхийлэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Цахиагийн Элбэгдорж ард түмний дийлэнх олонхийн саналыг авч, ялсан бөгөөд энэ удаагийн тангараг өргөх ёслолыг анх удаагаа ард түмнийхээ өмнө нээлттэй хийж буйгаараа онцлог” …
-
10 July
ХОС ДОМБЫГ 40 САЯ, БОГДЫН АДУУНЫ ТАМГЫГ 1,5 САЯ ТӨГРӨГӨӨР ТӨР ХУДАЛДАН АВЧЭЭ
Монгол Улс түүх, соёлын баялаг өвтэй. Энэхүү үнэтэй өв хөрөнгийн талаарх мэдлэг мэдээлэл эгэл иргэдэд бүү хэл төрийн албаныханд ч тун ядмаг. Улс орны нэгэн үнэлэмж болдог соёлын өв хөрөнгө хийгээд түүнийг хэрхэн бүрдүүлдэг, баяжуулан хадгалдаг талаарх мэдээллийг энэ удаа хүргэхийг зорилоо. Монгол Улсын Соёлын тухай хуулийн 3.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд зааснаар “Түүхэн тодорхой орон …
-
10 July
Тангараг өргөх ёслолыг олон улсын жишгээр хийж байна
Яг одоо нийслэл хотын төв талбайд Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа болж байна. Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүд, гадаадын 15 орны төр засгийн өндөр албан тушаалтан болон 400 гаруй зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн оролцож байгаа юм. Ийнхүү анх удаагаа олон нийтэд нээлттэй тангараг өргөх ёслол болж байгаа нь олон улсын жишгээр хийж буй явдал юм. Л.Бадрах
-
10 July
Универсиад наадмын тойм
Ширээний теннис Ширээний теннисний эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд “Б” хэсэгт багтсан Монголын тамирчид Украины болон БНСУ-ын шигшээд 3:0-ээр хожигдлоо. Тэгвэл эрчүүдийн G хэсэгт монголчууд Хонконгт мөн хожигдлоо. 200 м-т улсын рекорд шинэчиллээ Б.Ачитбилэг 200 метрт улсын дээд амжилтыг 21.58 амжилтаар шинэчлэн тогтоолоо. Тэрбээр 2001 онд Осакад 21.82 үзүүлэлтээр Ц.Одонбаярын тогтоосон дээд амжилтыг эвдэж байлаа. Ийнхүү тэр ойрын зайд хоёуланд нь Монголын …
-
10 July
Д.Хишигжаргалын шарга хязаалан торгон жолоо өргүүллээ
Ардын хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьд барианы зурхайд орж ирлээ. Энэ жилийн хязаалангийн уралдаанд 294 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат МУАУ Д.Хишигжаргалын шарга үрээ түрүүллээ. Түрүүлсэн шарга үрээ нь говийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан хурдан буян юм байна. Аман хүзүүнд говийн бүсийн түрүү ААУ Ч.Дэмчигцоодолын тэргүүн …
-
10 July
Бийлээчид өнөөдөр “Гиннес”-т бүртгүүлнэ
Ардын язгуур урлагийн “Их Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн хийсээр ирсэн билээ. Уг ажил биеллээ олж өнөөдөр 17-н цагаас Сүхбаатарын талбайд Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак зэрэг 10 гаруй ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж их …
-
10 July
Мэндчилгээ
Өсөж торних үрсдээ өглөөний нар шиг мандах хүч, өндрийн бүргэд мэт нисэх жигүүр хайрладаг өвгөдийнхөө гүн ухаанд өнө мөнхөд сүсэглье. Байгаль дэлхийгээ танин мэдэж, тэр ухаарлаараа хайрлан шүтдэг агуу суу билигт Монгол түмэн минь шинэ зууны дэвшилтэт технологит оюун сэтгэлээ зориулж, Их Монгол улсын мандан бадрах торгон зурхай дээр хотлоороо ирээд байна. Хүн төрөлхтний ирээдүй физик химийн шинжлэх ухаан дээр …
-
10 July
Хязаалан гарааны зурхайгаас эргэлээ
Ардын хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдлөөд байна. Энэ жилийн хязаалангийн уралдаанд газар газрын 294 алтан туурт тоосоо өргөхөөр бүртгүүлэн мордсон. Хязаалан барианы зурхайгаас будлиангүй сайхан /18 км/ эргэсэн байна. Эдэн дотор өнгөрсөн жилийн зүүн бүсийн аман хүзүү Халтарын Аюушжавын шарга, улсын наадам болон говийн бүсийн айраг ААУ …
-
10 July
Нелсон Мандела сэхээнд оржээ
Өдгөө 94 настай, ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан, эрх чөлөө, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай тэмцэгч Нелсон Манделагийн биеийн байдал өчигдөр эрс муудаж, сэхээнд орсон байна. Эмч нар түүнд залгасан амьсгалын аппаратыг салгах шаардлагатай гэдгийг гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байгаа аж. Учир нь тэрээр өнгөрсөн хоёр сарын турш аппарат залгуулж өдийг хүрсэн тул уушиг нь ачааллаа дийлэхгүй болсон гэнэ. Нелсон Мандела …
-
10 July
Үндэсний сурын харваа эхлэнэ
Үндэсний их баяр наадмын шагайн харваа өнөөдөр 10:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн асарт эхэлнэ. Мөн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны нээлтийн ажиллагаа 10:30 цагаас тус тус эхлэх юм. Шагайн харваанд 200 гаруй харваач цэц мэргэнээ сорих юм байна. Т.Түвшин Ugluu.mn
-
10 July
Улсын заан Д.Лхагвасүрэн: Энэ жил том цолтой бөх түрүүлнэ
Булган аймгийн Могод сумын харьяат улсын заан Д.Лхагвасүрэнтэй уулзаж, түүний залуу насных нь дурсамж, энэ жилийн наадмыг хэн өнгөлөх талаар хөөрөлдсөн юм. -Таны төрж өссөн нутаг Булган аймгийн Могод сум. Мэдээж энэ сайхан нутагтаа барилдаж л өссөн байлгүй? -Яах вэ, заримдаа аманд гарна. Гэхдээ надад дийлэх юм олдохгүй л дээ. Нутгийн барилддаг ах нар намайг барьж аваад их нухна. Харин цэрэгт ирээд Морин тойруулгын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл