Yearly Archives: 2013

July, 2013

  • 1 July

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

      МАН-ын Удирдах зөвлөл 16:00 цагаас хуралдах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор намынх нь залуучууд Удирдах зөвлөлөө огцруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Залуучуудын шүүмжлэлтэй холбоотойгоор УЗ хуралдах гэж байна. Энэ үеэр МАН-ын залуучуудын санаачлагаар зохион байгуулагдсан “Шинэчилье” хөдөлгөөнөөс намын удирдлагууддаа  уриалгыг гардуулах юм. Уриалгад МАН-ын их, бага хурлыг хуралдуулах, намын Удирдах зөвлөлийг огцруулах асуудлыг …

  • 1 July

    Гол нэрийн зарим барааны үнэ 1.8 хувиар буурчээ

     Үндэсний статистикийн хорооны мэдээллэж буйгаар  2013 оны 6-р сарын 25-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 1.8 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Махны дундаж үнэ: 2013 оны 6-р сарын 25-ны байдлаар өмнөх сарынхаас үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар өссөн бол, адууны махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны махны үнэ …

  • 1 July

    Ц.Элбэгдорж тангарагаа өргөнө

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулсан. СЕХ-ноос АН-аас нэр дэвшин өрсөлдөж 50.23 хувиар олонхийн санал авсан Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчөөр улируулан батламжлах ёстойг уламжилсан юм. СЕХ-ны дүгнэлтийг үндэслэн УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах юм. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд СЕХ-ны дүгнэлтийг танилцуулах ба ирэх пүрэв гаригт Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг …

  • 1 July

    МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цахим ном”-д нэгдлээ

     МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим номын вookstore.mn сайтад нэгдэж, өөрийн бичсэн “ Онч үгс” номоо онлайнаар уншигчиддаа хүргэж байна. Монгол улсын дөрөв, тав дахь Ерөнхийлөгчийн хэлсэн “Ардчиллын үнэт зүйлсийн болон эх орон, хүний эрх, эрх чөлөө, мөн хүний амьдралын тулгамдсан асуудлууд, шийдлийн тухай олон сайхан сургамжуудыг энэхүү номоос олж авч болох нь ээ. Зөвхөн эх орондоо байгаа монголчуудаас гадна гадаадад ажиллаж …

  • 1 July

    Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн мэдүүллээ

     Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.07.01/ өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн 622794 буюу 50,23 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрхийг нь …

  • 1 July

    Их хурлыг жирийн гишүүд саналаа хэлж болохуйц хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэй

     “Ардын намын анхны жигүүр”-ийн зохицуулагч Д.Идэрзаяатай МАН – ын шинэчлэлийн асуудлаар  ярилцлаа. -Танай нам сая болж өнгөрсөн сонгуулиар амжилтгүй оролцлоо. Үүнийг юунаас болсон гэж үзэж байна? -Бид удаа дараа шаардлага хүргүүлэн орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын их хурлаа хуралдуулж бодлого үйл ажиллагаагаа шинэчлэх шаардлага бидэнд байгаа талаар намын удирдлагуудад санал бодлоо хүргүүлж байсан, хэдий ч намын удирдлагууд маань …

  • 1 July

    Зааланд хамтдаа /фото/

    БНХАУ-ын Ухань хотод найман Үндэсний их сургууль, 14 дээд сургууль коллеж байдаг тул дотоодын болон гадаадын нийлсэн хэдэн зуун мянган оюутан байдаг ажээ. Одоогын байдлаар тус хотод өдөртөө 40 хэмээс дээш халж байгаа нь оюутануудыг сурч амрахад ихээхэн хүндрэл учруулах болжээ. Тиймээс оюутнууд оюутны хотхон дах бүгчим өрөөнүүдээсээ дайжин тус хотын нэгэн оюутаны хотхонд байрлах цорын ганц сэрүүцүүлэгчтэй спорт заланд …

  • 1 July

    МАН наадмын дараа Бага хурлаа хийнэ

     Монгол Ардын нам Үндэсний их баяр наадмаас өмнө намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулахаар ярьж байгаа ажээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшадарын мэдэгдсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсэн асуудлыг дүгнэж, амжилтгүй оролцоход нөлөөлсөн хүчин зүйлийг судлана. Үүнд буруутай намын албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн наадмаас өмнө УЗ-өө хуралдуулж, наадмын дараа Бага хурлаараа намынхаа Их хурлын товыг …

  • 1 July

    Зөв хэлбэртэй өгзөг /Целлулит арилгах дасгал/

    Эмэгтэй хүн бүр унжиж, хэлбэрээ алдаагүй сайхан өгзөгтэй байхыг хүсдэг. Гэвч таргалалт, суудлын ажил гэх зэргээс болоод өгзөг тань хэлбэрээ алдаж, целлулит үүсч таныг зовоох болсон уу? Тэгвэл доорхи дасгалыг өдөрт ердөө 10-20 минут хийгээд зөв хэлбэртэй өгзөгтэй бол, целлулитаа арилгах болно. Мэдээж адил тоогоор хөл тус бүртээ ээлжлэн хийх хэрэгтэй шүү! Г.Сонор ugluu.mn

  • 1 July

    БНХАУ-ын дарга Си Зиньпин Ц.Элбэгдоржид баяр хүргэлээ

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА УЛААНБААТАР Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон баяртай мэдээ сонсоод Танд халуун баяр хүргэе.       Өнөөдөр Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өдрөөс өдөрт өргөжин гүнзгийрч байгаад миний бие баяртай байдаг юм. Хятадын тал Хятад, Монголын харилцаанд онцгой ач холбогдол өгдөг төдийгүй Монгол Улсыг …