Yearly Archives: 2013

June, 2013

  • 5 June

    “Эверест ууланд түм түжигнэж байна”

     “National Geographic Монгол” сэтгүүлийн ес дэх дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаарт ямар сонирхолтой мэдээлэл, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл орсныг сонирхоорой. Зөвхөн кино уран бүтээлээрээ нэр алдрыг хүртсэн “Титаник” киноны найруулагч Жеймс Камерон бас нэгэн шинэ санаагаа хэрэгжүүлсэн нь өөрийн зохион бүтээсэн Deepsea Challenger  шумбагчаар далайн хамгийн гүн цэг 11 км-т зорчсон тухай тэмдэглэлийг “Дэлхийн ёроолд зочилсон нь” нийтлэлээс сонирхоорой. …

  • 5 June

    Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн 841858 иргэн санал өгнө

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20.9 –д заасны дагуу  УБЕГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авч дүүргүүдэд хуваарилан өгчээ. Нийслэл хотод нийт 368 хэсгийн хороонд 841858 сонгогч бүртгэгдсэн байна. д/д Дүүрэг Сонгуулийн хэсгийн хороо Нийт сонгогчдын тоо Тоо ширхэг хувь DVD/тоо ширхэг/ 1 Багануур 9 17652 18 1 2 Багахангай 2 2561 4 …

  • 5 June

    Д.Батхуягийн 108 лицензээс үүдэж хохирсон иргэд яг одоо жагсаж байна

     Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль бус олгосон лиценцийг шүүхээс улсад хурааж авах шийдвэр гаргасантай холбоотой зарим хувь хүмүүс, компанийн эзэд хохирол амссан хэмээн мэдэгдэж байгаа юм. Тиймээс хохирсон гэх иргэд яг одоо Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Жагсаалыг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлүүлэх гэнэ. Хохирогчид тэдний хохирлыг барагдуултал тэмцлээ үргэлжлүүлэх бөгөөд ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай биечлэн …

  • 5 June

    Дэд хорооны дарга Ж.Батзандан сонгуулийн бэлтгэл ажилтай танилцав

     УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай 03 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны 2013 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан болон ажлын албаны хүмүүс өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт …

  • 5 June

    Царайлаг эрчүүд бага өвддөг

     Финландын Турку их сургуулийн эрдэмтэд ца­райлаг эрчүүдийг дархлаа сайтай, ханиад бага тусдаг гэж мэдэгджээ. Судлаачдын баталж буй­гаар эрчүүдийн гоо сайхан дархлааны системийн идэвх, вирусын эсрэг биет боловсруулах чадвар зэрэг­тэй шууд хамааралтай бо­лохыг олж тогтоосон байна. Харин бүсгүйчүүдийн гадаад төрх дархлаатай нь шууд хамааралгүй аж. Энэ талаар “Russian Times” порталд бичжээ. Гэхдээ эрдэмтэд ямар эрчүүдийг царайлаг гэж бай­гаагаа тайлбарласангүй. Учир нь …

  • 5 June

    Онлайн парламентын төлөөлөгчид Засгийн газарт санал, зөвлөмж хүргүүллээ

    Сар гаруй хугацааны дараа  ардын хувьсгалын ойн 92  жилийн  ойн их баяр наадам болно.    Үүнтэй холбогдуулан  Засгийн  газраас   баяр наадмыг зохион байгуулах комиссыг байгуулж,  наадмаар  зарцуулах төсөв хөрөнгийн асуудлыг ярьж эхлэсэн.  Энэ  жилийн баяр наадамд  зориулж  50 гаруй тэрбум төгрөг төсөвлөх тухай асуудал хөндөгдсөн. Тэгвэл наадмын төсөв,  зохион байгуулалтын  асуудлын хүрээнд  Онлайн парламентын  төлөөлөгч  Ц.Мөнхбаатар, Д.Мягмарсүрэн, Н.Батсүмбэрэл,  Б.Буджаргал нар Баяр …

  • 5 June

    Дунд голын замыг 25-нд нээнэ

     Гандийн гудамжнаас Энхтайвны гүүрэн доогуур гараад “Петровис” ШТС хүртэлх 500 метр замыг өнөөдөр нээх ёстой байсан. Гэвч уг замыг энэ сарын 25-нд нээхээр хугацааг нь хойшлуулжээ. Учир нь дулааны хоёр компенсаторын өргөтгөл бо­лон цахилгааны шугам шил­жүүлэх ажил графикт хуга­цаандаа хийгдэж ам­жаагүй байна. Дахин 20 хоногоор хааг­дах энэхүү замд зам ба­­рилгын ажил зэрэгцэн яваг­­даж байгаа бөгөөд Нийс­лэлийн Хөрөнгө оруу­лалтын газрын захиалгаар …

  • 5 June

    “JOB FAIR-2013” ажлын байрны үзэсгэлэн болно

     Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Монголын оюутны холбооноос санаачлан “JOB FAIR-2013” ажлын байрны үзэсгэлэн яармагийг маргааш “Чингис” зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн яармагт Хөдөлмөрийн яам, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн бирж, гадаадад төгсөгчдйин холбоодын төлөөллөөс болон нийт 500 гаруй их, дээд сургуулийн шилдэг төгсөгчид, Монголын топ-50 аж ахуйн нэгж, …

  • 5 June

    Сурталчилгаанд явсан гишүүдээс болж хурал цуцлагдлаа

     Өнөөдөр үдээс өмнө зарлагдаад байсан УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан хуралдахаар товлогдсон хэдий ч гишүүдийн ирц хүрэхгүйгээс цуцлагджээ. Учир нь байнгын хороодод харъяалагдах ихэнхи гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжих үүднээс хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул байнгын хорооны ирц нь хүрэхгүй байна. Л.Бадрахhttp://www.ugluu.mn/5072.html

  • 5 June

    Ким Жон Уны хөрөг бүхий энгэрийн тэмдэг эрэлттэй байна

     Нэг хүнийг тахин шүтэх ёсыг бүрэн утгаар нь харуулж буй БНАСАУ-ын иргэдийн дунд залуу удирдагч Ким Жон Уны хөрөг бүхий энгэрийн тэмдэг их эрэлттэй байгаа гэнэ. Учир нь Хойд Солонгост “Их удирдагч”-ийнхаа хөрөг бүхий энгэрийн тэмдэгийг иргэн болгон зүүдэг хуультай юм байна.  Хамгийн анх энгэрийн тэмдгийг 1970 онд тус улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений  хөрөгтэйгээр зөвхөн төрийн томчуудад зориулан …

  • 5 June

    Баянхонгорчууд зөв ардчилал, зөв Ерөнхийлөгчийг хүслээ

     Түүх соёлын өв, дурсгал ихтэй, говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт тогтоцтой энэ аймагт МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирлээ. Хонгор нутгийн иргэд түүнийг “Нутгийн хүү ирлээ” хэмээн элэгсэгээр хүлээн авав. Учир нь нэр дэвшигчийн өвөг эцэг Баянхонгор аймгаас гаралтай хүн юм. Нутгийн зарим хүмүүс орон нутагтаа “Орвоон дархан” нэрээрээ алдаршсан өвөг эцгийг нь мэддэгээ хэлж байв. Ийнхүү өвөг дээдсийнхээ өлгий …

  • 5 June

    Ану жинхэнээсээ хөл хүнд болжээ

     Дуучин Ануг жирэмсэн болсон тухай худлаа үнэн нь мэдэгдэхгүй олон шум гардаг. Тэгвэл сүүлийн үед дуучин гэхээсээ илүү бизнесмэн хадагтай болсон Ану буюу Ч.Уранхолбоо жинхэнээсээ хөл хүнд болсон гэнэ. Тэрээр эл мэдээг дуулаад ихэд баярласан бөгөөд хайртай, найз залуу Түвшинбаяртайгаа хамт анхны үрээ хүлээж авах бэлтгэлдээ орсон байна. Хосууд Бээжингийн их сургуульд хамт сурдаг бөгөөд үерхээд бараг жил болох гэж …

  • 5 June

    Х.Тэмүүжин, Х.Бат-Ялалт хоёр эвлэрчээ

     Хууль зүйн яам, тус яамны сайд Х.Тэмүүжингийн санаачлагаар хууль, шүүхийн тухай багц хуулийн төсөл санаачлан боловруулж, шинэчлэл хийхээ оны эхээр мэдэгдсэн. Хуулийн төслийг УИХ дээр хэлэлцэх үеээс “Иргэдийн шударга шүүх” ТББ- ын тэргүүн Х.Бат-Ялалт хууль зүйн шинэчлэл хуудуутай болох вий гэж эмээж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдэж, Хуулийн төсөл боловсруулна гэдэг хурууны үзүүрээр хийх ажил биш учраас энэ салбарын судлаач, хуульчдын санал …

  • 5 June

    Хумсанд илэрдэг түгээмэл 4 гэмтэл, арчилгаа

     Гоё сайхан, эрүүл хумстай байхыг эмэгтэй хүн бүр эрмэлзэж байдаг. Гэвч юунаас болсон нь үл мэдэгдэм ”хумс байнга хугарч, шарлан, зузаарч бүр давхрагаараа хуурах” зэрэг олон бэрхшээл тохиолддог. Тиймээс эмэгтэйчүүддээ зориулан хумсанд илэрдэг түгээмэл 4 гэмтэл, түүнийг эмчлэх талаар зөвлөж байна. Та доорхи арчилгааг ганц удаа хийгээд зогсолгүй байнга хийж байх хэрэгтэй шүү! 1. Эмзэг хугарамтгай хумс  Эмзэг хугарамтгай хумсыг …

  • 5 June

    Хустайн нуруунд Тахь нутагшуулна

     Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийн албан ёсны нээлтийн арга хэмжээ Гадаад харилцааны яаманд 16:00 цагаас эхлэнэ. Нээлтийн үеэр “Биологийн олон янз байдал” сэдэвт гэрэл зургийн үндэсний уралдаан болох юм. Энэ өдрийг  тэмдэглэх хүрээнд Байгаль хамгаалагч, судлаачид Хустайн нурууны Байгалийн цогцолбор газарт тахь нутагшуулах ажээ.  Тахь нутагшуулах арга хэмжээнд гадаадын олон орны эрдэмтэд …