Yearly Archives: 2013

June, 2013

  • 7 June

    Америкын тэргүүн хатагтайг “ижил хүйстэн” уурлуулжээ

    АНУ-ын тэргүүн ха­таг­­­­тай Мишель Обама Ардчилсан намын буяны үйл ажиллагаанд үг хэлэх үеэр ЛГБТ-ийн идэвхтэн бүсгүй түүн рүү хандан чанга хашхирч, яриаг нь тасалжээ. Энэ талаар “The Huffington Post” сонин мэдээлэв. Өдгөө 56 настай идэвхтэн Эллен Штурц гомосексуал хүмүүст тэгш эрх олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэвлэхийг шаардаж орилжээ. Энэ үед Мишель Обама ярьж буй зүйлээ зогсоож, түүн рүү дөхөж очин …

  • 7 June

    Намын харъяаллаас болж 5000 орчим хүн халагджээ

    – МҮЭ-ийн холбооны Ээлжит бус 21 дүгээр их хурлын төлөөлөгчдийн санал шүүмжлэл- МҮЭ-ийн холбооны ээлжит бус 21 дүгээр их хурлын уур амьсгал халуун хэвээрээ байна. Учир нь бүх аймаг, нийслэлийн ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультны төлөөлөл 205 хүн үзэл бодол, ур ухаанаа уралдуулсан хурал болсноос тэр. Ээлжит бус их хурлаар МҮЭ-ийн холбооны 20 дугаар их хурлын шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагаа, хяналтын …

  • 7 June

    Орон нутгийн бонд гаргахад дэлхийн банк тусална

    Нийслэлийн Засаг даргын  Санхүү Эдийн Засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Дэлхийн банкны Хотын хөгжлийн мэргэжилтэн Мески Брайхемийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр Дэлхийн банкнаас “ Бондоо зах зээлд алдаа гаргалгүй зарж, борлуулахад туслалцаа үзүүлж, аргазүйн зөвлөгөө өгч ажиллах”-ыг нийслэлийн Засаг даргын орлогч хүслээ. Хүсэлтийн хариуд Дэлхийн банкны төлөөлөгч  Мески Брайхем  “Бонд гаргахад Улаанбаатар хотын хөрөнгө болоод хууль, эрх зүйн орчныг тодорхой …

  • 7 June

    Солонгост 35-40 хувийн хөнгөлөлттэй эмчлүүлэх боломжтой

     Маргааш БНСУ-ын Корей Их Сургуулийн “Анам” эмнэлгийн эмч нар Монгол иргэд Солонгосын шилдэг таван эмнэлгээр үйлчлүүлэхэд 35-40 хувийн хөнгөлөлтийг “Монгол дахь агентлаг”-аар дамжуулан хэрхэн авч болох талаар зөвлөгөө өгөх гэж байна. Тодруулбал, тус арга хэмжээ маргааш 10:00-14:00 цагт “Blue sky” цамхагт болох ажээ. Мөн энэ үеэр элэг, бөөрний өвчтэй хүмүүстэй уулзаж зөвлөгөө өгөх юм байна.http://www.ugluu.mn/5859.html Г.Сонор

  • 7 June

    Финляндын парламентын дарга айлчилна

     Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Айлчлалын хүрээнд ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хүлээн авч уулзана. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар ноён Эеро Хейнэлуомад бараалхана. Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд …

  • 7 June

    Сонгуулийн санал авах хуудсуудыг хэвлэж эхэлжээ

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд тус тус хүргүүлсэн байх хуулийн заалттай билээ. Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооноос байгуулсан Ажлын хэсэг саналын хуудсыг баталсан загварын дагуу, нэрийн жагсаалтад бүртгэгдсэн  сонгогчдын тоог үндэслэн хэвлэж эхэллээ. Хэвлэж …

  • 7 June

    ТББ-ууд Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэв

    Ардчилсан намынхан сар бү­рийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа өнөөдөр хийлээ. Уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, хуулийн зөвлөх Н.Ариунболд, “Цахим өртөө” холбооны ТУЗ-ийн дарга Д.Сайн­баяр нар оролцож мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлс­нээс хойш 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч энэ хугацаанд Ард­чилсан намаас нэр дэвшин өрсөл­дөж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйл …

  • 7 June

    Наадмын зардлыг 1,6 тэрбум байхаар санал оруулав

     Үндэсний Их баяр наадмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах комиссын хуралдаан өнөөдөр болж наадмын бэлтгэлийг хангах хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд, гарах зардлын талаар комиссын гишүүд ярилцсан байна. Тодруулбал, Өнгөрсөн хугацаанд наадмын үйл ажиллагааг 50 тэрбум төгрөгөөр зохион байгуулна хэмээн төлөвлөөд байсан бол тус хуралдааны үеэр салбар комиссоос энэ жилийн наадмын зардлыг 1.6 тэрбум төгрөг байхаар санал ирүүлжээ. Тиймээс төлөвлөсөн төслийг …

  • 7 June

    Том оврын автобусыг гаалиар татваргүй оруулж ирэхээр баталлаа

     УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлаад дахин хуралдаж байна. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийж баталлаа. Гишүүдийн олонхийн саналаар 24-өөс дээшсуудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг дэмжлээ. Ингэснээр ирэх оны 1-нээс эхэлж том оврын автобус …

  • 7 June

    Бага сургуулийн эхний ээлж 12 сард ашиглалтад орно

     Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээжит хуралдаан 2013 оны 6 сарын 6-нд болж, нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийн танилцуулга, бага сургуулийн багш нарын урамшуулал, “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Өнөөдрийн   …

  • 7 June

    Бага ангийн багш нарыг мөнгөн шагналаар урамшуулна

     Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх  журам баталсан юм.  Журмын дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 жилийн сургалттай сургуулиудын 5-р ангийн стандарт хэрэгжилтийн “Чанарын шалгалт”-ыг зохион байгуулжээ.  Шалгалтад 145 бүлэг өөрийн …

  • 7 June

    Хөшөөтийн уурхайн эзэмшигч “МоЭнКо” компани сул зогсолт хийхээр болжээ

    Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Мон Эн Ко” компани сул зогсолт хийх болсон талаараа ажилчиддаа мэдэгдсэн байна. Тус компанийн толгой компани болох Mongolia Energy Corporation-ийн удирлагууд энэ долоо хоногт уг шийдвэрийг гаргасан бөгөөд нийт ажилчдынх нь 50 хувиас илүү нь сул зогсолтод хамрагдахаар болсон аж. Үүнд Хөшөөтийн уурхайн ажилчид орж байгаа юм. Засгийн газраас Хөшөөт зэрэг долоон ордыг стратегийн …

  • 7 June

    Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс байгууллаа

     Нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг  НИТХ-аас баталсан билээ. “Ахмадын түрээсийн орон сууц”-ны хотхоныг 5 байршилд барихаар төлөвлөж байгаа бөгөөд эхний байрыг Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 300 айлын орон сууц байна гэж төлөвлөжээ. Энэ тухай нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Удирдлагын зөвлөл”-ийн гишүүдэд танилцууллаа. Айл өрхийг түр суурьшуулах зорилгоор барьсан энэхүү 15 давхар …

  • 7 June

    Алга болсон иргэнээ олохоор Германы мөрдөгчид манай улсад ирж байна

     Сүүлийн үед дуулиан тариад буй ТЕГ-ын дэд хурандаа Д.Цогтбаатарын хүн амины хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх хэргийн сэжүүр тун удахгүй тайлагдах бололтой. Учир нь ХБНГУ-ын хоёр мөрдөгч, манай улсад 2005 онд  12 сая евротой ирээд сураггүй алга болсон М.Клобор хэмээх иргэнээ олж авахаар өнөөдөр ирэх гэж байгаа гэнэ. М.Клобор нь Германд байхдаа Монгол эмэгтэйтэй гэр бүл болж, сүлжээний бизнесээр 2000 …