Yearly Archives: 2013

June, 2013

  • 7 June

    Авлигын ангууч

    Сүүлийн үед  энд тэндээс их мөнгө олдсон, дансандаа   их хэмжээний мөнгө нуугаад мартсан,   хувийн дансаараа  сая сая доллар  угаах гэсэн  авлигачдыг  барьсан  тухай  мэдээлэл ар араасаа цувран  гарах боллоо. Тэр бүү хэл хагас тэрбум доллар УИХ-ын гишүүний эхнэрийн данснаас олдлоо,  үүнийгээ  данс эзэмшигч өөрөө ч тайлбарлаж чадахгүй байгаа гээд хуулийн байгууллагын  ажилтнуудаас эхлэн хууль зүйн сайд хүртэл “ам уралдан”  сенсаацлав.  …

  • 7 June

    Нийслэлийн захирагч зам засварын ажилтай танилцана

    Нийслэлийн Засаг дарга өнөөдөр 13 цагаас бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа хэд хэдэн газарт очиж ажиллах гэж байна. Яармагийн 13,6 км зам, Биокомбинатын 22,5 км замын ажилтай танилцана. Мөн ХУД-ийн 12-р хороон дахь уурын зуухны шинэчлэлийн ажилтай танилцаж, 12, 14р хороо Өлзийт хороолол болон Туул тосгоны иргэдтэй уулзана.

  • 7 June

    Шинжаан Уйгарын Монголчуудад зориулсан номын сан нээнэ

     “Ойрад Жангар залуучуудын холбоо”-ноос санаачлан  Шинжаан Уйгарын Монголчууддаа зориулан “Монгол номын сан” байгуулж байгаа ажээ. Тус номын санд фэйбүүк хэрэглэгчид сайн дураараа ном хандивлаж эхэлсэн байна. Монгол үндэсний нэг болох Шинжаан Уйгарын Монголчууддаа барьж буй үндэс угсаа нэгтнүүдийнх нь санаачлагаар номын санг нээж буй юм. Номын санд ном хандивлах нь нээлттэй гэдгийг санаачлагчид дуулгаж байна. Номын нээлт ирэх долоо хоногийн …

  • 7 June

    Л.Энх-Амгалан: Монгол Улсад эдийн засгийн хямрал үүсчихээд байна

     Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг УИХ саяхан шинэчлэн баталсан. Уг хуулийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай уулзаж ярилцлаа.  -Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг бат­лан гаргаснаар Монгол Улсад хөрөнгийн зах зээл жинхэнэ ут­гаараа хөгжих бололцоо нээгдсэн гэж ойлгож болох уу? -Ямартай ч олон улсын жишигт нийцсэн Үнэт цаасны …

  • 7 June

    21 хүртлэх насны Европын АШТ болж байна

    21 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээн лхагва гаригийн шөнө Израйль улсад нээлтээ хийжээ. Энэхүү тэмцээнд найман улс хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа  бөгөөд А хэсэгт Израйль , Англи , Итали , Норвеги харин B хэсэгт Испани , Недерланд , Герман , ОХУ-ын шигшээ багууд орсон билээ. Тэмцээнийг ТВ 9 телевиз шууд дамжуулан үзүүлж байгаа нь магтууштай ч тайлбарлагчдын хувьд …

  • 7 June

    Хөрсний бохирдол буюу хорт бодисоор амьсгалсан нийслэлчүүд

     Өвөл нь нүүрсний утаатай, зун нь жорлонгийн утаагаар амьсгалсаар байтал нийслэлд эрүүл хүнгүй боллоо гэхэд хилсдэхгүй биз ээ. Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн сүүлд хийсэн судалгааны дагуу нийслэлийн эргэн тойрны 134 цэгээс дээж авч судалгаа хийхэд хүнд металлын бохирдол буюу хүнцэл, кадми, хар тугалга гэх зэрэг хүний биед хор нөлөө үзүүлдэг бодисууд ихээр илэрсэн байх юм.  Өнөөдөр “Улаанбаатарын гамшиг” хэмээн …

  • 7 June

    Sweetymotion: Зүүд юм шиг тэр л өдрүүд бидний амьдралын хамгийн жаргалтай үе

     16 настай, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн, Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн сурагч “Sweetymotion”хамтлагийг 1995 онд анх байгуулжээ. Тэдний ирээдүйн зорилго эстрад дууны урлагт тодорхой байр суурь, өөрсдийн хүрээг бий болгох байв. Тухайн үедээ дэлхийн охид залуусын шүтээн болсон“Spice girls” хамтлагийн дууг дуулж, “Монголын Spice girls” хэмээгдэн тэдний урлагийн түүх бичигдэж эхэлжээ. Хамтлагийн түшиж тулах багана нь хөгжмийн зохиолч Б.Чинбат. Тэдний амжилт, түүх энэ эрхэмтэй …

  • 7 June

    Соёл урлагийн салбарт 2014 онд хийгдэх бүтээн байгуулалтууд

    ССАЖЯ-наас ирэх жил хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийхээр болжээ.Монголын түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлаж томоохон цогцолборуудыг барихаар төлөвлөжээ. Үүнд Хэнтий аймагт Чингис хааны дурсгалын газар, Төв аймгийн Сэргэлэн суманд Их майдар цогцолбор, Архелоги, палантелогийн музей, Хүннүгийн музей, Хүүхдийн ордон, Чингис хааны ордон бүхий нүүдэлчдийн соёлын төв, Дорноговь аймагт Үлэг гүрвэлийн төв музей барьж байгуулахаар болжээ. Харин Дорнод аймгийн Халх …

  • 7 June

    Золоо, нөхрөө нэг ч удаа хуурч байгаагүй гэнэ

     УДЭТ-ын авьяаслаг, залуу жүжигчин Б.Тамирын гэргий асан Золоо “Эр нөхрөө нэг ч удаа хуурч байгаагүй” гэжээ. Оюутан ахуй цагаасаа ханилж Т.Цэгц-Үжин хэмээх хөөрхөн охинтой болсон хосууд өнгөрсөн онд хоёр тийш болсон билээ. Үүний учир нь Золоо, топ Пүүжээгийн экс Цэгцбаатартай амраглаж байгаад Тамирт гардуулсантай холбоотой хэмээх цуу тарсан. Үүний үнэн худал нь саяханыг хүртэл тодрхойгүй байсан бол Золоо өөрөө хариулт …

  • 7 June

    Н.Удвалд төрийн тэргүүнээр ажиллах туршлага байна уу

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Удвалын нэрийг дэвшүүлсэн нь түүхэндээ эмэгтэй хүн төрийн тэргүүний төлөө өрсөлдсөн явдал болсон юм. Эмэгтэй нэр дэвшигчтэй гэдгээрээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог. Эмэгтэйчүүд улс төрд сүүлийн жилүүдэд хүчтэй орж ирж, иргэдийн зүгээс ч ихээхэн итгэл хүлээлгэх болсоныг харгалцан намаас нь түүний нэрийг дэвшүүлсэн гэж ойлгогдож байгаа юм. Гэвч түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хүн тун …

  • 7 June

    Засгийн газар наадмын төсвийг маргааш батлана

     Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх, түүнд зарцуулах төсөвийн асуудлаар маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Баяр наадмыг зохион байгуулахад 50 тэрбумын төсөв зарцуулахаар болсон гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй юм. Наадамд 50 тэрбум төгрөг зарцуулна гэдэг нь ташаа мэдээлэл нэг тэрбум 300 сая төгрөг төсөвлөсөн гэж холбогдох хүмүүс мэдэгдээд байна. Засгийн газрын …

  • 7 June

    Владимир Путин болон Людмила Путина нар “боловсон салалт” хийжээ

     Өнгөрсөн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос хойш бараа сураг нь тасраад байсан ОХУ-ын тэргүүн хатагтай Людмила Путина өчигдөр олон нийтийн өмнө гарч иржээ. Харамсалтай нь тэргүүн хадагтай зүгээр ч иргэддээ харагдаагүй бөгөөд ерөнхийлөгч Владимир Путинаас салах болсон тухайгаа мэдэгдэх болсон нь энэ аж. Хамгийн сонирхолтой нь ерөнхийлөгч болон тэргүүн хадагтай нар Кремлийн Төрийн ордонд хамт “Эсмеральда” бүжгийн жүжиг үзэж, дараа нь …

  • 7 June

    Германд Элчин сайдаар сууж буй Б.Даваадоржид 201800 еврог тус улсын “Дойче” банкаар дамжуулан шилжүүлжээ

     “Дойче” банк руу манай улсаас өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нөөс энэ оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл дээрх их хэмжээний еврог 848695…. тоот данс руу шилжүүлсэн байна ХБНГУ-д суу­гаа Онц бө­гөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржийн 201800 ев­рогийн хууль бус шил­жүүлгийн тухай бид мэдээлж байсан. Сүүлд олж авсан мэ­дээллээр дээрх 201800 еврог Герман улсын “Дойче” банкаар хүлээн авч байжээ. Тодруулбал тус …

  • 7 June

    “Шинэ Налайх цогцолбор хороолол”-ын шавийг өнөөдөр тавина

      Налайх дүүргийн “Шинэ Налайх цогцолбор хороолол”-ын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр 11:00 цагаас болно. Үйл ажиллагааны нээлтэнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцох юм.  Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлын хүрээнд Налайх дүүрэгт “Шинэ-Налайх” орон сууцны цогцолбор хороолол баригдахаар болж буй нь энэ юм. Энэ цогцолбор хороололд 6000 айлын тохилог орон сууц баригдахаас гадна …

  • 7 June

    УИХ-ын даргад Хакухо М.Даваажаргал бараалхлаа

     Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацү башёд нэг ч уналгүй түрүүлсэн Монгол Улсын гавьяат тамирчин, 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр бараалхлаа. Парламентын тэргүүн Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой эн зэрэгцсэн амжилтаа цаашид улам бататгана гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийлсэн. Токио хотын Кокүгикан сүмогийн ордноо өнгөрсөн сарын 12-26-нд үргэлжилсэн Нацү башёгийн …