Yearly Archives: 2013

May, 2013

  • 28 May

    Ц.Элбэгдорж Ханбогд, Цогтцэций суманд ажиллаа

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр Ханбогд, Цогтцэций сумдад ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Түүнтэй УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нар ажиллаж байна. Тэд эхлээд Ханбогд суманд ажилласан бөгөөд тус суманд тулгамдаж байгаа асуудлын талаар Ц.Элбэгдорж Ханбогдчуудтай ярилцлаа. Дэлхийн хэмжээнд яригдаж буй …

  • 28 May

    Х.Болорчулуун: “Дачин Тамсаг” Монгол Улсын хуулийг дэвсэлж байна

     УИХ-д Дорнод аймгаас бие даан сонгогдсон Х.Болорчулуун гишүүн “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн Монгол ажилчид ажил хаялт зарлаад хоёр хонож байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн дараа түүнтэй уулзаж цөөн асуултад хариу авснаа хүргэж байна. -Саяхан л Монгол Улс өөрийн газрын тосоор нэрсэн шата­хуун­тай боллоо гээд Ерөнхий сайдаас эхлээд жигтэйхэн баяр хөөр болсон. Тэгтэл Там­сагийн сав газ­раас газрын тос олбор­лолцож байгаа …

  • 28 May

    “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

    Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Уул уурхайн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) ажлын алба, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн хэрэгжүүлэгч Адам Смит интернэйшнл байгууллагаас зохион байгуулж буй “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна. Хэлэлцүүлэг 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр, Мягмар гаригт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд14:00 – 18:00 цагт болно. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна …

  • 28 May

    Багануур дүүрэгт “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтийг шалгалаа

     Багануур дүүргийн худалдаа үйлчилгээний цэг салбаруудад “Тамхины хяналтын тухай” хууль хэрхэн хэрэгжиж буйг хянах зорилгоор сургуулиас 500 метр доторх байршилд худалдаа үйлчилгээ эрхлэн  явуулж байгаа цэг салбарууд шалгалт хийлээ. Шалгалтыг дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 23-ны өдрийн 20-22 цагийн хооронд ТХҮХ-ийн  Худалдааны  салбарын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Энхтунгалаг, Цагдаагийн хэлтсийн хэв журмын ахлах байцаагч, ахмад С.Бат-Эрдэнэ, Хүнсний эрүүл …

  • 28 May

    Азийн залуучуудын чуулганд Монголын 20 залуу оролцоно

    5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 2-ны хооронд  Камбожийн Вант Улсад зохиогдох Азийн залуучуудын чуулганд оролцох Монгол  залуусын төлөөллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Хоёр жилд нэг удаа болдог энэ удаагийн чуулган “Боловсролоор дамжуулж Энхтайван, тогтвортой байдал, шударга нийгмийг төлөвшүүлэх нь” сэдвийн доор  болох юм. Азийн улс орнуудын манлайлагч залуучууд оролцдог энэхүү чуулганд Ерөнхий сайдын дэргэдэх “Монголын Залуучуудын …

  • 28 May

    “Зэс эрдэнийн хувь”-ийнхан зэс боловсруулж дөнгөх үү

     Уулын баяжуулах “Эр­дэнэт” үйлдвэрт олон жил бугшсан хээл ха­хууль, үр ашиггүй техник, тех­нологи шахдаг хууль бус наймаа, өр төлбөрийг ха­заарлан зог­­соохоор Зас­гийн газ­раас үүрэг авч томилогдон очсон Ц.Даваацэрэн захирал эхний хоёр сарынхаа ажлыг зөвхөн тайлан тооцоотой танилцаж, санхүүгийн хя­налт шалгалт хийхэд зарцуулжээ. “Эрдэнэт” үйлдвэрт тэр­тэй тэргүй яаралтай шийд­вэл зохих олон бэрхшээл хүндрэл байгаагийн зэрэгцээ хэдхэн хүний санаатай үйл­дээд байгаа зохиомол …

  • 28 May

    Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана

     Өнөөдөр УИХ-ын байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана. Ажлын хэсгүүдийн хуралдаан:  • Цагдаагийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд; • “Оюу толгой” ХХК-ийн 2010-2012, 2013 оны 2 дугаар улирал хүртэл улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай …

  • 28 May

    6-р сарын 2-ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст багавтар үүлтэй. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг …

  • 28 May

    Хөх морь өдөр

    Билгийн тооллын 19. Нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад …

  • 27 May

    Өргөө кино театрын урд замыг “4 замын уулзвар”-тай болгох ажил эхэлжээ

     Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх, босоо болон хэвтээ тэнхлэгийн хурдны зам барих зорилгын хүрээнд “Гудамж” төсөл хэрэгжүүлэхийг Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор шийдвэрлэж, төслийн хөрөнгө оруулалтыг “Чингис” бонд болон бусад эх үүсвэрээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргахаар болсон билээ.  Нийслэлийн 33 уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдэх хамгийн эхний …

  • 27 May

    “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 05 сарын 27-ны өдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэл хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НЗЦГ-ын удирдлагууд мэдээлэл өглөө. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал  “Нийслэл хотод 2013 оны 05 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд  2710 офицер, 2313 цагдаа, 448 автомашинтайгаар 1328 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ өдрүүдэд  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, …

  • 27 May

    ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН НИЙСЛЭЛ ХОТОД БОЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

     Жил бүрийн 6 дугаар сарын 1-ны өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган “НОГООН ДЭЛХИЙ МАНАЙ ГЭР БҮЛЭЭС ЭХТЭЙ” уриан дор  мдэглэн өнгөрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны хуваарийг та бүхэнд дэлгэрэнгүйгээр танилцуулж байна. № Үйл ажиллагаа Хугацаа Байршил Оролцох …

  • 27 May

    “Петрочайна дачин Тамсаг”-ийн ажилчид ажил хаялтаа зогсооно

     Дорнод аймгийн Матад суманд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг  “Петрочайна дачин Тамсаг” компанийн ажилчид ажил хаялт зарлаад байгаа билээ. Ажилчидын зүгээс маргаш компанийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон байна. Ингэснээр тус компанийн ажилчид ажил хаялтаа түр зогсоохоор болсон ажээ. Тус компанийн ажилчид цалингаа нэмэгдүүлэх, ажлын хоногоо багасгах зэрэг шаардлага тавиад байгаа юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 27 May

    Говьсүмбэр аймагт хүүхдүүдээ шатаахыг завдсан хэрэг гарчээ

     Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн 58 настай эрэгтэй П нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэртээ агсам тавьж,  хүүхдүүдээ шатаахыг завдсан байна. Гэмт этгээд гэр рүүгээ бензин цацаж шатаасан бөгөөд гал гарах үед гэрт долоон сартай, хоёр настай хүүхдүүд нь байсан аж. Эл үед эхнэр Б нь гал дундуур орж хүүхдүүдийнхээ амийг аварсан гэнэ. Гэмт этгээд П нь өмнө нь …

  • 27 May

    “Цахим ном” номын баярын хамгийн содон бэлэг болох нь ээ

    “Номын ертөнц” уламжлалт үзэсгэлэн яармаг энэ сарын 29, 30-нд Их дэлгүүрийн өмнөх  “Beatles”-ийн хөшөөтэй талбайд болох гэж байна. Жил бүрийн хавар, намар номыг эрхэмлэн дээдлэгч, уншигчиддаа зориулж зохион байгуулдаг уг  баяр энэ жилийн хувьд  өвөрмөц, сонин содон зүйлүүдээр дүүрэн байх гэнэ. Тус үйл ажиллагаанд Монголын шилдэг бүх зохиолчид, ном эрхлэн гаргадаг байгууллага,  орчуулагчид гээд номтой холбогдсон хүн бүр оролцох учраас …